Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1626

 

 

 

 

 

 

 

 

 

 2022           11          03                                   2022/ШЦТ/1626

 

 

                                                                                                                

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Н.Э,

шүүгдэгч Э.Т,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Нарантуяагийн Н.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00741 1940 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн зрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  “Алтан агар” нэртэй цэвэр усны компанид борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо,  Дүүргийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд

-2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3, 125.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ял оногдуулсан, Төв аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2016.06.23-ны өдрийн 05 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял болгон өөрчилсөн, 2017.07.04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э /РД: /,

2. Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа том оврын автомашинаар хот дотор тээврийн ажил эрхэлдэг, ам бул 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Согоотын 00 тоотод оршин суух хаягтай, урьд

-2016.12.02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2019.04.11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар 2 дахь заалтад зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/ДШМ/723 дугаартай магадлалаар 1 жил 30 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2019.12.03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

-2020.11.02-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,  Б  ургийн овогт Энхболдын Э.Т /РД:, 

           

3.Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Батширээт ононгийн сүү” ХХК-ийн цагаан идээ боловсруулдаг үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны задгай тоотод оршин суух хаягтай, урьд

-2018.06.05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Б ургийн овогт Нарантуяагийн Н.Ц /РД: / нар,

                                   Холбогдсон хэргийн талаар:

 

  1. Н.Э, Э.Т, Н.Ц нар нь бүлэглэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 000000” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Зыг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хөшөөны урд талаас 000000 улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд суулган, “Н.Цийн гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудманд очиж, иргэн Б.Зд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн 140.000 төгрөг, Самсунг А6 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, иргэн Б.Зд нийт 608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Мөн Н.Э, Э.Т нар нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хохирогч Б.Зын нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

3.Н.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.Мийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.Мийн эхнэр болох Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 000000 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.Мөд нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                                             

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Хохирогч Б.Зыг дээрэмдэж, 608.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэний нэхэмжлэгч Б.Батсайханд 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-7х/,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Зын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчим фэйсбүүкийн “насанд хүрэгчдийн фэйсбүүк хаяг” гэсэн нэртэй 'бүлгэмээс "санхүүгийн туслалцаа авна” гэсэн зарын дагүу 88531098 шиг санагдаж байна, дугаар луу залган 140.000 төгрөгөөр хамт хонохоор тохирч, би тухайн эмэгтэйг Офицерүудын ордны хөшөөний урд талын зам дээр хүлээж байтал 02 цагийн орчим саарал өнгийн Приустэй ирээд таксины мөнгө нь 2500 төгрөг гарсан. Тэгэхээр нь 3000 төгрөг өгөөд тухайн такситайгаа Офицеруудын ордны хойно байдаг Хаан банкнаас 140.000 төгрөг аваад нөгөө эмэгтэйг наад таксинаасаа буучих тооцоог нь хийчихсэн гэсэн чинь “би шилэн тиркотой явж байгаа, эндээ сууж байя” гэж хэлээд буухгүй байсан. Тэгээд тухайн такситай тэр эмэгтэйгийнх рүү явахаар болж АСЕТ-ийн баруун талын түслах замаар чигээрээ хойшоо явж, Алтан-Өлгийгөөр орж чигээрээ хойшоо нилээн явсан. 02 цаг 40 минүтын орчим харанхуй мухар гудманд зогсохоор нь буутал нөгөө эмэгтэй буухгүй байсан, харин жолоочийн хажууд сууж байсан залуу багажнаасаа юм янзална гэж гарч ирээд багажаа онгойлгон юм үзэж байснаа “чи ямар их хүүхэн авдаг пизда вэ? гэж хэлээд миний нүүр лүү цохиод намайг унасан чинь дээрээс нилээн хэд цохиод авсан. Би түрийвчээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэгсэн утсаа гаргаад ир гээд байсан. Миний утас надад байхгүй нөгөө эмэгтэйд байсан ба утас нь энд байгаа гэж хэлээд миний нүүр лүү өшиглөчихөөд яваад өгсөн...мөнгөлөг саарал өнгийн приус загварын машин  байсан, 2 эрэгтэй нь жолоо барьж байсан. 20-25 орчим насны 165 орчим өндөртэй, хууз сахалтай хүн байсан. Харин жолоочийн эсрэг талд сууж байсан залуу нь 20-25 орчим насны 165 орчим өндөртэй туранхай биетэй эрэгтэй байсан. Харин нөгөө хамт явсан охин нь 20 орчим насны тайрмал үстэй 160 орчим өндөртэй эмэгтэй байсан...намайг буух үед тухайн эмэгтэй ээж рүүгээ яриад түлхүүр асууя утсаа өгч бай гэж хэлээд миний гар утсыг /Самсунг А6 загварыг/ авсан. Тэрнээс хойш машинаасаа бууж ирээгүй. Мөн машинд явж байх замд надаас мөнгө нэхсээр байгаад 140.000 төгрөг авсан байсан...гэх мэдүүлэг /1хх-12-13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Эы гэрчээр өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Н.Ц, Лхагваа, Төгөө бид гурав хөдөө аж ахуй дээр байж байхад Цэнд- Аюуш нь мессэж зар дээр “санхүү авна, утас 000000” гэх утга бүхий зар тавьсан байсны дагуу 89894059 дугаарын утаснаас эрэгтэй хүн залган Н.Цтай уулзъя” гэж байсан. Тэгээд Н.Ц такси бариад ирлээ гэж хэлээд хэдүүлээ очиж мөнгийг нь сэгсэрье гэхээр нь би зөвшөөрч, Төгөө багаажинд орж Лхагваа жолоочийн хажуу талын суудал дээр суугаад, Н.Ц хойно сууж бид хэд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний орой 02 цагийн үед 170 орчим өндөртэй туранхай биетэй залууг Офицеруудын ордны хөшөөний урд талаас авна Н.Цийнд очно гэж хэлээд Офицеруудын тойргоор хойш эргэж Асейтийн хажуугаар хойш эргэж Бунханы урдуур гараад Зүүн Алтан-Өлгийн тэнд хүнгүй харанхуй газар зогсоход Н.Ц нөгөө залуугаас “би ээжтэйгээ ярих хэрэгтэй байна, утсаа өгч байгаач” гэж хэлээд гар утсыг нь авсан. Тэгээд тухайн залуу машинаас буухад нь Н.Ц дүү Лхагвынхаа цамцнаас таттал Лхагваа буугаад машин багажийг онгойлгосон. Тэгээд багаажнаас Төөгөө бууж ирээд “чи ямар их хүүхэн авдаг писдаа вэ? гэж хэлээд хавирч унагаагаад нүүр рүү нь гараараа цохиод, халааснуудыг нь ухаад байсан. Тэгээд би бууж ирээд бөгс рүү нь 3 удаа өшиглөөд, Төгөөг нүүр рүү нь олон удаа цохиод байхаар нь “одоо болно явъя” гэж хэлээд машинд суулгаад цааш хөдлөн 04 цагийн орчим Лхагваа, Төгөө хоёрыг Дэнжийн мянгын Зүүн Баян-Уулын тэнд буулгаад Н.Ц бид хоёр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай гэр лүү явсан...Самсунг А6 загварын гар утсыг нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Н.Ц бид таксины жолоочийн бичиг баримтаар 7 буудлын 'Хөх ташуун буян” ХХК нэртэй ломбарданд 250.000 төгрөгөнд тавиад жолоочид 20.000 төгрөг өгөөд 200.000 төгрөгийг нь миний зээлээр авсан машины мөнгө гэж хэлээд өгсөн. Тухайн жолоочид “бичиг баримтаа үлдээчихсэн байна, та тавиад өгөөч” гэж хэлээд тавиулсан байсан. Харин бэлэн авсан 150.000 төгрөгөөс надад бензин хийгээд өөртөө зарцуул гээд Н.Ц 40.000 төгрөг өгөөд мөн Лхагваа, Төгөө хоёрт мөнгө өгөөд байсан...000000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын автомашин нь манай ээжийн дүү А.Эрдэнэбаярын машин байгаа юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр халтууранд явна гэж хэлээд А.Эрдэнэбаяраас авсан байсан...гэх мэдүүлэг /1хх-19-20х/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Эы яллагдагчаар өгсөн:"...Би найзууд болох Э.Т, Н.Ц нарын хамт 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн орчимд иргэн Б.Зыг дээрэмдэж авсан гар утсыг би ломбарданд тавьсан байсныг Х.Билэгбаяр цагдаад аваад хохирогч Б.Зд өгсөн. Харин хохирогч Б.Заас авсан 140.000 төгрөг болон ломбардны хохирол мөнгийг төлөөгүй...үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээж байна...гэх мэдүүлэг /2хх-181х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Н.Цийн гэрчээр өгсөн:...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн салсан нөхөр болох Н.Эы гэрт байж байгаад 22 цагийн орчим төрсөн дүү болох Лхагвазоригийг Дэнжийн 1000-д байх гэрээс нь очиж авсан. Дараа нь манай найз болох Э.Тийг аваад бид 4 цааш яваад Хөдөө аж ахуйн “шөлөндөө” гэх нэртэй газар хоолонд ороод 00 цагийн орчим гараад явах гэж байхад миний 000000 дугаартай rap утас руу 000000 гэх дугаар залгаад “санхүү авах уу” гэхээр нь дугаар андуурсан байна гэж хэлээд тасалсан. Тэгээд Н.Э, Э.Т хоёрт хэлсэн чинь намайг очоод уулзчихъя гэж хэлсэн. Тэгээд Төгөлдер багаажинд ороод Н.Э жолоо барих, эсрэг талын суудалд нь манай дүү Лхагвазориг суугаад би арын суудалд ганцаараа сууж 1 цагийн орчим 000000 дугаартай, 165 см орчим өндөр, туранхай биетэй залууг Офицеруудын ордны урд талаас аваад Офицеруудын ордны тойргоор хойш эргээд Хаан банкны ATM дээр зогсоод тухайн залуу АТМ-ээс 150.000 төгрөг аваад надад өгсөн. Би тэр хүнээс rap утсаа өгч бай, ээжтэйгээ яръя” гэж хэлээд самсунг А6 загварын rap утсыг авсан байсан. Тэгээд Алтан-Өлгийн тийшээ нилээн хойшоо яваад харанхуй, хүнгүй газарт очоод зогстол тэр залуу "миний rap утсыг өгч бай, дансан дахь мөнгө хэд үлдсэн байна үзмээр байна" гэж утсаа аваад 320.000 төгрөг үлдсэн байна гэж хэлээд бие засахаар бууж байх шиг байсан. Тэгсэн Лхагвазориг машинаас буугаад арын багажийг онгойлгоход Э.Т буусан. Тэгээд Лхагвазориг машинд суусан чинь зөрөөд Н.Э буугаад 5 орчим минутын дараа Э.Т нөгөө залуугийн гар утсыг нь авчихсан, Н.Этай хамт машинд ороод ирсэн. Тэгээд бид хэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-ийн тэнд Лхагвазориг, Э.Т хоёрыг буулгаад Н.Э бид хоёр Оргилуун зочид буудалд очиж хоносон...гэх мэдүүлэг /1хх-28-29х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Н.Цийн яллагдагчаар өгсөн:“...Би Э.Т, Н.Э нарын хамт 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий орчимд иргэн Б.Зыг дээрэмдсэн хэрэгт түүнд учирсан хохирол болох бэлэн 140.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Харин rap утсыг нь Н.Э аваад хэрэг болдогын маргааш нь ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан байсан. Цаашид хэргийн хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-187х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч З.Лхагвазоригтын гэрчээр өгсөн:...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танил Н.Э гэх ах 22 цагийн орчим манайд ирээд манай эгч Н.Цийг авч явахад нь эгч Нарантуяа намайг “эгчтэйгээ хамт яв” гэж хэлсэн. Тэгээд би эгчтэйгээ Н.Э ахын 000000 улсын дугаартай саарал өнгийн Приус-20 загварын автомашинд суусан. Тухайн машинд Н.Э ах болон түүний найз Төгөө гэх хүний хамт явж байсан. Тэгээд бид хэд 23 цаг өнгөрч байхад Хөдөө аж ахуйн шөлөндөөд хоол идэхээр очсон. Н.Э ах миний мэдэхгүй нэг зарын сайт дээр нэг зар оруулаад 88539811 гэх өөрийнхөө дугаарыг тавьсан. Тэгээд 00 цагийн орчим тухайн дугаар луу нэг хүн залгаад “зарын дагуу ярьж байна, хүүхэн авах гэсэн юм" гээд ярихаар нь эгч “үгүй ээ, тийм зар тавиагүй” гэж байсан. Тэгсэн Н.Э ах эгчид наад хүнтэй чинь уулзаж байгаад зодоод эд зүйлсийг нь авчихъя” гэж хэлэхэд нь Төгөө ах зөвшөөрсөн. Н.Э ах эгчид хандан “хүн залгавал чи зар тавьсан хүн мөн байна, уулзъя” гэж хэл гэсэн. Тэгээд 02 цагийн орчим 88539811 дугаар луу бас нэг хүн залгаад эгч автал "чи худлаа яриад байгаа, энэ дугаар мөн л байна” гэж хэлэхэд эгч “тиймээ би мөн байна, чи хаана байгаа юм бэ, чамайг очиж аваад хоёулаа манайх руу явъя” гэж хэлсэн ба тухайн эрэгтэй офицер дээр байна гэж хэлсэн. Тэгээд очиж байх замд Төгөө ах арын багаж руу орж, би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад, эгч ганцаараа арын суудал дээр суун нөгөө хүнээ Офицер дээрээс аваад Офицероос дээшээ өгсөэд Хаан банкны АТМ-ээс тухайн хүн мөнгө авч байсан. Тэгээд бид хэд Бунханы урдуур гараад хойшоо өгсөөд хүнгүй, харанхуй гудманд зогсоход нөгөө хүн машинаас буугаад бие засаж байсан. Тэгсэн Н.Э ах надад “ахын дүү арын суудлын хойно байгаа гуперээ аваад багаж руу хийчих, хүний толгой дээрээс уналаа гэхэд нь би буугаад гуприйг нь багажинд хийхэд Төгөө ах багажнаас бууж ирээд нөгөө хүнийг очиж заамдаж аваад “чи яасан их хүүхэн авдаг гөлөг вэ" гэж хэлээд нүүр лүү нь 3 удаа цохьсон. Нөгөө хүн нь зөрүүлээд хамар луу нь цохиж байсан. Тэр хоёр ноцолдоод Төгөө ах заамдаад доошоо дарчихсан байхад Н.Э ах бууж ирээд цээж хэсэг рүү нь 3 удаа өшиглөөд унахад нь гутлыг нь тайлах гээд чирч байсан чинь Н.Ц эгч машин дотроос “одоо болиоч” гэж хэлсэн чинь нөгөө хоёр машинд суугаад бид хэд хөдөлсөн. Эхлээд Э.Т ахыг гэрт нь буулгаад дараа нь намайг гэрт 05 цагийн орчим хүргэж өгсөн. Харин Н.Э ах, Н.Ц эгч хоёр машинтайгаа яваад өгсөн. Тухайн хүнээс А6 загварын гар утас бэлэн 140.000 төгрөгийг авсан. Тэдгээр зүйлсийг Н.Э ах авсан гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-32-33х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы гэрчээр өгсөн:“...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үл таних залуу Самсунг Галакси А6 загварын гар утсыг миний ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын “Хөх ташуун буян” барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг газарт 250.000 төгрөгөнд тавьсан...барьцаат зээлийн гэрээний хуулбар дээрээс харахад Батмөнх овогтой Батмягмар /РД:000000/ гэдэг хүн байсан...өөрт учирсан хохирол болох 250.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс одоог хүртэл эргүүлэн аваагүй байгаа...гэх мэдүүлэг /1хх-40, 2хх-178х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Тийн гэрчээр өгсөн:...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1174 тоот гэртээ ээж, аав, дүүгийн хамт байж байтал 23 цагийн орчим ирээд гадаа сигналдаад байхаар нь би гараад очтол Н.Э тэр гурав саарал өнгийн 000000 улсын дугаартай Приус-20 загварын машинтай ирээд “чи өнөөдөр миний машиныг уначих, би ахын машиныг авчихлаа, өнөөдөр жаахан бужигнуулъя, дэвсээ хийе” гэж хэлэхээр нь хамт явсан. 00 цагийн орчим зарын дагуу Н.Цийн барьж байсан утас дуугараад “Н.Цийг авъя" гэж яриад бид хэд очихоор болоод таксины мөнгө гэж авах болохоор Н.Э намайг багажинд орчих гээд би багажинд орж суугаад бид хэд Офицеруудын ордны урд талын автобусны буудлын орчмоос нэг хүн авна. Офицеруудын ордноос хойшоо гэр хорооллын гудмаар яваад байсан. Яг хаана очсоныг нь мэдэхгүй. Замдаа тухайн залуу машинаас бууж ATM орж мөнгө авч байсан. Машин гэр хороололын гудамжинд зогсоход Н.Цийн дүү Лхагвазориг бууж ирээд багаж онгойлгохоор нь би буугаад хартал Офицеруудын ордноос суусан залуу зогсож байхаар нь очоод хоёр гараараа заамдаад чи яасан их хүүхэн авдаг пизда вэ? гэж хэлтэл Н.Э цаанаас бууж ирээд тухайн залуугийн нүүр лүү нь нилээн хэд цохиод авсан. Тэгэхээр нь би Н.Эыг боль гээд гарыг нь барьтал гараа тавиулаад цааш очиж нөгөө залууг хавирч унагаагаад гутлыг нь тайлж авах гээд хөлнөөс нь чирсэн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм” гээд болиулаад бид хоёр машиндаа суугаад цааш явсан...гэх мэдүүлэг /1хх-46х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Тийн яллагдагчааар өгсөн: Би Н.Э, Н.Ц нарын хамт 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий орчимд иргэн Б.Зыг дээрэмдсэн хэрэгтээ хохирол мөнгө болох бэлэн 140.000 төгрөг болон түүний гар утсыг Н.Э ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан ба нийт 390.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй...би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-184х/,

 

11. Хөх ташуун буян ХХК-ий барьцаат зээлийн үйлчилгээний хуулбар баримт /1хх-47х/,

12. Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-48-49х/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1697 дугаартай:

1.Б.Зын биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1хх-55х/,

 

14. Самсунг Галакси  А-6 гар утсыг 468.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-194-195х/,

15. 000000 улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /2хх-188-190х/,

 

Хоёр. Хохирогч Э.Мийг дээрэмдэж, 2.462.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нотлох баримтууд:

 

1.Гэмт хэргийн талаархи бичгээр гаргасан өргөдөл /2хх-105х/,

2. Иргэн Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 000000 тоот дансны хуулга /2хх-107х/,

3.Хаан банкны виза картыг 5000 төгрөгөөр, түрийвчийг 12.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-199-200х/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мийн өгсөн:...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө маш их согтсон байсан. Манай хадамын зуслан Сэлбийн зусланд байдаг юм. Би тухайн өдөр тэднийхээс гараад такси барих гээд алхаад явж байсан юм. Би одоо санаж байхад Дамбын эцэс ороогүй юм шиг байна. Учир нь би Бэлхийн эцэс дээр байрладаг Бэлх төвийн АТМ-ээс мөнгө авсан байна лээ...Цагдаагийн хэлтсээс зүүн хойш яваад цэнхэр ТҮЦ-ийн буудал гээд байдаг, тэнд миний хэтэвчийг булаасан...тэр шөнөдөө картнаас гүйлгээ хийгдэж эхлээд нийт 1 удаагийн авалтаар 2.450.000 төгрөгийн зарлага гарсан...би картнаасаа мөнгө аваад гарах гэтэл тухайн залуу миний ард зогсож байсан...намайг дагаад байсан...гэх мэдүүлэг /2хх-113-115х/,

5.Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/10038 дугаартай албан бичиг /2хх-134х/,

6. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх-135х/,

 

7.Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эы яллагдагчаар өгсөн:... “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03- нд шилжих шөнө Бэлхийн зусланд байдаг ахынхаа гэрт машиныг нь хүргэж өгчихөөд буцаад алхаад явж байтал зам дагуу нэг ах алхаад явж байсан. Тэр ах надаас чи хаа хүрэх гэж байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би 7-н буудал орно гэхэд хамт алхъя гээд бид 2 хамт алхсан. Тэр ах Бэлхийн эцсийн Хаан банкны АТМ-ээс 25.000 төгрөг аваад надад 5000 төгрөг өгөөд өөрөө үлдсэнээр нь ханын материал хүртэл таксидаад явна гэсэн. Тэгээд бид хоёр такси барих гээд гар өргөөд явж байгаад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цэнхэр ТҮЦ-ийн хажууд ирэхэд нь би тэр ахаас “та надад өгөх 5000 төгрөгөө одоо өгчих” гэхэд ах хэтэвчнээсээ мөнгө авах гээд гаргаж ирэхэд нь би түрийвчийг нь аваад зугтсан. Нөгөө ах хойноос орилоод намайг зогс гээд байсан. Би хэтэвчин доторх мөнгөөр нь такси бариад Сансарын үйлчилгээний төв ороод Баянцээлийн орчим байрлах Хаан банкны АТМ-ээс нөгөө ахын картыг уншуулж 50.000 төгрөгөөр 1 удаа 500.000 төгрөгөөр 1 удаа, 900.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа нийт 2.450.000 төгрөгийг уншуулж гаргаж авсан. Би нөгөө ахыг анх 25.000 төгрөг авахад нь картных нь кодыг харсан...одоогоор энэ хохирлоо төлж барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг /2хх-160, 181х/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:

 

Н.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-190х/,        

Н.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-191х/,

Э.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-192х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ц, Н.Э, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Нарантуяагийн Н.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд хэргийн үйлдэл холбогдол болон хамтран оролцсон, зохион байгуулсан зэргийг эрүүгийн хуульд дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:…Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж,

 

Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан:...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан:…Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

            “Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт:...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

 

   1.Н.Э, Э.Т, Н.Ц нар нь бүлэглэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 000000” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Зыг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хөшөөны урд талаас 000000 улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд суулган, “Н.Цийн гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудманд очиж, иргэн Б.Зд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн 140.000 төгрөг, Самсунг А6 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, иргэн Б.Зд нийт 608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Мөн Н.Э, Э.Т нар нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хохирогч Б.Зын нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

3. Н.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.Мийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.Мийн эхнэр болох Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 000000 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.Мөд нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогч болон гэрчийн мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Өөрөөр хэлбэл Н.Э, Э.Т, Н.Ц нар нь бүлэглэн  хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

 

 мөн Н.Э, Э.Т нар дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, хохирогч Б.Зын нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

 

Н.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.Мийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.Мийн эхнэр болох Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 000000 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.Мөд нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц нарын гэм буруугийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц нар нь бүлэглэн хохирогч Б.Зыг дээрэмдэж, нийт 608.000 төгрөгийн хохирол, Н.Э, Э.Т нар нь бүлэглэн Б.Зын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд ШШҮХ-д үзүүлсэн 8000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргагдсан байна. Нийт хохирогч Б.Зд 616.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирол төлөгдсөн байна /1хх-50, 56х/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Батсайханд 250.000 төгрөгийн хохирол учруулснаас төлөгдөөгүй байна. Шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

мөн шүүгдэгч Н.Э нь хохирогч Э.Мийг дээрэмдэж, 2.467.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.580.000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 887.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.Э гаруулж хохирогч Э.Мөд олгох нь зүйтэй байна.

                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э, Н.Ц, Э.Т нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18.000 /арван найман мянган/ төгрөгийг  хувь тэнцүүлэн гаргуулж мөн Н.Эаас 18.000 /арван найман мянган/ төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар дүүгийн 1 дүгээр хороо, Элчингийн 9 дүгээр гудамжны Скай плаза Бизнес төвд байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-нд  /утас:318784/ олгохоор тус тус шийдвэрлэв.

                                                                                                       

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан...гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Н.Э, Н.Ц, Э.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.Э, Н.Ц, Э.Т нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан: хохирогчийг айлган сүрдүүлж, сэтгэл санааны шаналалд оруулж, эд зүйлийг нь дээрэмдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас:

 

а/Шүүгдэгч Н.Эд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлж,

 

б/ Шүүгдэгч Э.Тт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлж,

 

в/ Шүүгдэгч Н.Цид: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: Өнөөдрийн шүүх хуралдаанд Н.Цийн өмгөөлөгчөөр түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Би 2020 оны 5 дугаар сарын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт анхнаас нь хэлж байсан. Энэ хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Энэ талаар Давж заалдах шатны шүүхээс гэрч болон Н.Цийн мэдүүлгүүдээр албадлага эрхшээлд автан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй тул энэ талаар шалгаж, яллагдагч нь гэм буруутайд чухал ач холбогдолтой гэсэн шалгаад прокуророос хэрэг хаасан байсан. Энэ талаар надад хэрэг хаасан тогтоолыг прокурор танилцуулаагүй. Би 3 хоногийн өмнө танилцсан. Танилцахад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр байсан. Энэ асуудлыг Давж заалдах шатны шүүхээс шалгаж гэж байхад хяналт тавьж байгаа прокурор танай өмгөөлөгч яагаад ийм асуудал яриад яваад байгаа юм бэ? гэдэг асууж байгаагүй. Өмгөөлөгчтэйгөө нэг удаа мэдүүлэг өг гэж яриагүй. Өмгөөлөгч рүү чинь ярина гэж хэлсээр байгаад яриагүй гэж Н.Ц хэлж байгаа. Прокурор манай үйлчлүүлэгчид чи өршөөлд орох юм чинь хамаагүй ш дээ гээд зөвлөгөө өгөөд яваад байдаг. Прокурор энэ тал дээр нэг ч удаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй. Прокурорын тогтоолыг нотлох баримт гэж үзэж байгаа. Давж заалдах шатны магадлал дээр мөн дурдсан байгаа. Нотлох баримтуудаар Н.Цийг бусдын эрхшээлд автаж гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд харагдсан. Би өөрөөс нь мөн асуудаг. Яагаад тухайн үед болсон асуудлыг хэлээгүй юм гэхэд. Н.Ц өөрөө би тухайн үед болсон асуудлыг ярьсан. Харин намайг хэн нэгэн дарамталснаас явсан юм уу гэсэн асуулт асуугаагүй гэж хэлдэг. Н.Цийн хэлж байгаа нь бусад нотлох баримтуудаар нотлогддог. Яагаад гэвэл 2018 оны 11 дүгээр сард намайг зодож гэмтээсэн гэмтэл авсан мэдүүлэг 2 хавтаст хэргийн 211-215 талд байгаа. Гэтэл энэ хэрэг 2019 оны 01 дүгээр сард болсон. Тэгэхээр 2018 оны 11 дүгээр сард зодуулсан хүн 2019 оны 01 дүгээр сард мөнгө олъё гээд явахад нь дагаад явсан байгаа. Өөрөө ч хэлэхгүйгээр санхүү авна гэсэн зарыг утсаар тавиад, утсаар ярьсан хүнтэй нь эмэгтэй хоолойгоор яриад, хоёр дахь удаагийн яриан дээр Н.Цийг яриулсан асуудал ярьдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн. Энэ хэрэгт Н.Эыг дэвсээ хийгээд явдаг талаар шалгасан. Гэхдээ гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэл нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг удирдлага болгоод эргэлзээтэй байгаа мөн 18 насанд хүрээгүй байсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байхгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Түүнээс огт гэм буруугүй гэдэг байдлаар хаагаагүй байдаг. Энэ талаар прокурорын тогтоол дээр байдаг. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн хувьд энэ хүний гэм буруугийн асуудалтай холбоотой асуудлыг ярьж байгаа. Түүнээс хэн нэгнийг буруутгаад, хийсэн юмыг хийгээгүй болгож зөвтгөх гээд байгаа асуудал биш. Болсон асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэвэл хэрэгтэй гэж үзэж байна. Зарыг Н.Э тавьсан. Соната машины мөнгийг төлөх зорилгоор гардаг байсан нь нотлогдоод байгаа. Хүч хэрэглэж бусдын эд зүйлийг дээрэмдэх гэдэг зүйл ангиар зүйлчилж байгаа. Би хэдийгээр энэ хоёр хүний өмгөөлөгч биш гэсэн энэ хоёр хүний эрх зүйн байдал дордоод байгаа юм уу гэж хараад байна. Яагаад гэвэл энэ хоёрын дээрмийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтлох гэж байгаа. Гэтэл энэ хоёрыг довтлохоос өмнө нь Н.Цт хохирогч утсаа, 140.000  төгрөг өгөөд машинаас буусан байдаг. Энэ хоёр хүн тусдаа гарсан хойно нь зодсон байсан. Энэ хоёр хүн мөнгөө машинд үлдээгээд явсны дараа зодсон байдаг. Энэ хоёр тус тусдаа  гэмт хэрэг учраас тус тусад нь зүйлчлээд нэгэнд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, нэгэнд нь 17.2 дугаар зүйлээр зүйлчлээд ороод ирж байгаа байж хоёр зүйлийг тусад нь авч үзчихээд нийлүүлээд дээрэмдэх болгож байна. Хэдийгээр энэ хоёр хүн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан ч гэсэн заавал дээрэмдэх гэдэг хүнд зүйл ангиар орох ёсгүй. Энэ хоёр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдэж явж байгаа. Тэр хүний эд зүйлийг авсны дараа довтолгоо болсон. Энэ хоёр хүн аваагүй. Хохирогч өөрөө машинд үлдээгээд гарсны дараа энэ хоёр яасан их янхан авдаг юм гээд зодсон. Тэр дээр энэ хоёр дахин ял аваад яваад байгаа. Зүйлчлэлийн хувьд буруу байна гэж үзэж байна гэв.

                                                                                                                                  

Шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Баасансүрэнгийн Н.Цийг шүүгдэгч Н.Эы эрхшээлд автан гэмт хэрэг хамтран оролцсон тухайд дараахи няцаалт хийж байна.

Үүнд:... Энэ хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Энэ талаар Давж заалдах шатны шүүхээс гэрч болон Н.Цийн мэдүүлгүүдээр албадлага эрхшээлд автан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй тул энэ талаар шалгаж, яллагдагч нь гэм буруутайд чухал ач холбогдолтой гэсэн шалгаад прокуророос хэрэг хаасан байсан гэсний тухайд:

Тухайн Нийслэлийн прокуророос хаасан хэрэг нь өөр хүмүүсийн үйлдэл холбогдол ба одоо шийдвэрлэгдэж байгаа 1906 00741 1940 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Н.Эд холбогдолгүй болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 289 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд тодорхой байна. /2хх-ийн 211-215-р тал/,

 

-мөн Давж заалдах шатны магадлал дээр мөн дурдсан байгаа. Нотлох баримтуудаар Н.Цийг бусдын эрхшээлд автаж гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд харагдсан. Би өөрөөс нь мөн асуудаг. Яагаад тухайн үед болсон асуудлыг хэлээгүй юм гэхэд. Н.Ц өөрөө би тухайн үед болсон асуудлыг ярьсан. Харин намайг хэн нэгэн дарамталснаас явсан юм уу гэсэн асуулт асуугаагүй гэж хэлдэг. Н.Цийн хэлж байгаа нь бусад нотлох баримтуудаар нотлогддог. Яагаад гэвэл 2018 оны 11 дүгээр сард намайг зодож гэмтээсэн гэмтэл авсан мэдүүлэг 2 хавтаст хэргийн 211-215 талд байгаа. Гэтэл энэ хэрэг 2019 оны 01 дүгээр сард болсон. Тэгэхээр 2018 оны 11 дүгээр сард зодуулсан хүн 2019 оны 01 дүгээр сард мөнгө олъё гээд явахад нь дагаад явсан байгаа. Өөрөө ч хэлэхгүйгээр санхүү авна гэсэн зарыг утсаар тавиад, утсаар ярьсан хүнтэй нь эмэгтэй хоолойгоор яриад, хоёр дахь удаагийн яриан дээр Н.Цийг яриулсан асуудал ярьдаг тухайд:

шүүгдэгч Н.Ц нь шүүгдэгч Н.Эы эрхшээлд байсан болон зодуулж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй,

-мөн шүүгдэгч Эрдэнчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...машинд суулгаад цааш хөдлөн 04 цагийн орчим Лхагваа, Төгөө хоёрыг Дэнжийн мянгын Зүүн Баян-Уулын тэнд буулгаад Н.Ц бид хоёр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай гэр лүү явсан...Самсунг А6 загварын гар утсыг нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Н.Ц бид таксины жолоочийн бичиг баримтаар 7 буудлын 'Хөх ташуун буян” ХХК нэртэй ломбарданд 250.000 төгрөгөнд тавиад жолоочид 20.000 төгрөг өгөөд...Тухайн жолоочид “бичиг баримтаа үлдээчихсэн байна, та тавиад өгөөч” гэж хэлээд тавиулсан байсан. Харин бэлэн авсан 150.000 төгрөгөөс надад бензин хийгээд өөртөө зарцуул гээд Н.Ц 40.000 төгрөг өгөөд мөн Лхагваа, Төгөө хоёрт мөнгө өгөөд байсан...000000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын автомашин нь манай ээжийн дүү А.Эрдэнэбаярын машин байгаа юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр халтууранд явна гэж хэлээд А.Эрдэнэбаяраас авсан байсан...гэх мэдүүлэг /1хх-19-20х/,

 мөн шүүгдэгч Н.Ц нь гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Тэгээд бид хэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-ийн тэнд Лхагвазориг, Э.Т хоёрыг буулгаад Н.Э бид хоёр Оргилуун зочид буудалд очиж хоносон...гэх мэдүүлэг /1хх-28-29/,

 

...Зарыг Н.Э тавьсан. Соната машины мөнгийг төлөх зорилгоор гардаг байсан нь нотлогдоод байгаа гэсний тухайд:

 

-Тухайн өдөр 000000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын автомашин нь манай ээжийн дүү А.Эрдэнэбаярын машин байгаа юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр халтууранд явна гэж хэлээд А.Эрдэнэбаяраас авсан байсан...гэх мэдүүлэг /1хх-19-20х/ зэрэг мөн шүүгдэгч Н.Цийн мэдүүлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нар үгсэн тохиролцож мөнгө олох зорилготой байсан нь тогтоогдож байх тул Н.Цийг шүүгдэгч Н.Эрдэнчулууны эрхшээлд автан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт:...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

 

          Өршөөл Үзүүлэх  тухай  хуулийн 7.1 дүгээр зүйлд:...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц нар нь бүлэглэн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 000000” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Зыг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хөшөөны урд талаас 000000 улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд суулган, “Н.Цийн гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудманд очиж, иргэн Б.Зд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн 140.000 төгрөг, Самсунг А6 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, иргэн Б.Зд нийт 608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2. Мөн Н.Э, Э.Т нар нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хохирогч Б.Зын нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

3.Н.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.Мийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.Мийн эхнэр болох Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 000000 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.Мөд нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл Үзүүлэх тухай хуулинд хамрагдах цаг хугацаанд хамаарч байна.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц нар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө талыг нь нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон ургийн овогт Нарантуяагийн Н.Ц, Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих,

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Баривчилсан, цагдан хорьсон хугацааг ял оногдуулахад тооцох:

 

а/Н.Эыг 2019.09.10-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна. /1хх-93-94х/,

Н.Эыг 2019.09.12-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/327-я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорьсон байна. /1хх-105-107х/

Н.Эыг 2019.10.10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/327-1 дугаартай захирамжаар Цагдан хорих 1-р хугацааг сунгасан байна. /1хх-97-99х/

Н.Эыг 2019.11.08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/327-2 дугаартай захирамжаар Цагдан хорих 2-р хугацааг сунгасан байна. /1хх-145-147х/,

Н.Эыг 2019.12.05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/327-3 дугаартай захирамжаар Цагдан хорих 3-р хугацааг сунгасан байна. /1хх-212-213х/,

Н.Эыг 2020.01.09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/327-4 дугаартай захирамжаар Цагдан хорих 4-р хугацааг сунгасан байна. /1хх-193-194х/,

Н.Эыг 2020.02.10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/327-5 дугаартай захирамжаар Цагдан хорих 5-р хугацааг сунгасан байна. /1хх-243-244х/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1061 дугаартай захирамжаар “хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэсэн. /2хх-28-32х/

Тус захирамжид хяналтын прокурор А.Сайнбаяр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 26 дугаартай “Прокурорын эсэргүүцэл” бичсэн байна. /2хх-35-36х/

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ДШМ/659 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1061 дугаартай захирамж”-ийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2хх-50-52х/

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/1882 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна. /2хх-55х/

Улмаар Н.Эыг 2020.07.07-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/327-9 дугаартай захирамжаар Цагдан хорих 9-р хугацааг /6-р хугацаа/ 3 хоногоор сунгасан байна. / 2хх-н 243/

Н.Эд 2020.10.29-ний өдөр Хувийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /2хх-163х/

Нийт: 339 хоног цагдан хоригдсон байна.

б/. Э.Тийг 2019.12.04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЦХШЗ/433-я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорьсон байна. /1хх-199-201х/,

2020.01.03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/433-1 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих 1-р хугацааг сунгасан байна. /2хх-240-241х/,

Э.Тийг 2020.02.04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/433-2 дугаартай захирамжаар Цагдан хорих 2-р хугацааг сунгасан байна. /1хх-247-249х/

2020.07.08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦХШЗ/433-х дугаартай захирамжаар Э.Тт авсан Цагдан хорих ТСАХ-г 2020.07.08-ны өдрөөс хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /2хх-73-75х/,

Э.Тт 2020.07.08-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /2хх-68-69х/

Нийт 213 хоног цагдан хоригдсон байна.

в/. Н.Цид 2019.09.16-ны өдөр хувийн баталгаа гаргах ТСАХ авагдсан болно. /1хх-91х/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

                                                            ТОГТООХ нь:                                             

 

            1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Нарантуяагийн Н.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэгт, Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                                                                                                                

             Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Боржигон ургийн овогт Нямгэрэлийн Н.Э, Боржигон ургийн овогт Энхболдын Э.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

           

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Эы цагдан хоригдсон 339 /гурван зуун гучин ёс/ хоногийг, Э.Тийн цагдан хоригдсон 213 хоёр зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эаас 887.000 /найман зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Мөд олгох, шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нараас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан нарт тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдгэч Н.Ц, Н.Э, Э.Т нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18.000 /арван найман мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах мөн шүүгдгэч Н.Эаас 18.000 /арван найман мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, Сүхбаатар дүүгийн 1 дүгээр хороо, Элчингийн 9 дүгээр гудамжны  Скай плаза Бизнес төвд байрлах хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-нд  /утас:318784/ олгосугай.

          10. Хохирогч Б.З нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

                                                                             

            12. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Э.Т болтол Н.Э, Э.Т нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН