| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00197/И |
| Дугаар | 102/ШШ2019/00372 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2019/00372
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 4-р гудамжны 17 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО82011003, Олхонууд овогт Эрдэнэцогтын Энхтуулын нэхэмжлэлтэй, хариуцагч-Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Хайрханы 10-р гудамжны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-НМ80112619, Харчин овогт Батболдын Батсүрэнд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхтуул, хариуцагч Б.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батсүрэнгээс хүү Батсүрэнгийн Цогт-Очирт тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 2 сард Б.Батсүрэнтэй танилцаж, 2018-03-20 өдөр хүү Батсүрэнгийн Цогт-Очир төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан хамт амьдарч байгаагүй. Хүү Б.Цогт-Очир миний асрамжинд өсч байна. Иймд эцэг Б.Батсүрэнгээс тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2016 оны 2 сард танилцаж, 2018-03-20 өдөр хүүтэй болсон. Хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд хэл чимээгүй байсан нь миний буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрыг харьяалах шүүхэд гаргасан байх тул тус шүүх шүүхийн онцгой харьяаллаар хэргийг хэлэлцлээ. Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оноос эр эмийн харилцаатай болж, зохигчийн дундаас 2018-03-20 өдөр хүү Батсүрэнгийн Цогт-Очир төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хүүхдийн эцэг тогтоох шаардлагагүй, захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ. Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2018-03-20 өдөр төрсөн хүү Батсүрэнгийн Цогт-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Батсүрэнгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
| ||
| |