Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Сувдаа, С.Баатар, Ж.Батзоригт,

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Мон Улсын иргэн, ******* аймгийн Дөрвөнжин суманд 1971 оны 02 дугаар сарын 1-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* баг, гэх газар оршин суух,

урьд өмнө:

-Бага-нуур дүүргийн шүүхийн 199******* оны 0******* сарын 21 -ний өдрийн 0 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 198 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

- шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 198 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар, мөн хуулийн 239 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлж, хорих ялын хөнгөнийг хүндэд багтаан бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

- аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 200******* оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 0 сар 2******* хоногийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 сарын 0*******-ний өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 0******* сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

 

Мон Улсын иргэн, аймгийн суманд 199******* оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* баг, гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:ДН9*******080715/

 

            Мон Улсын иргэн, аймгийн суманд 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, *******0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-*******, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, гэх газар оршин суух,

Урьд өмнө:

-Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 сарын 1-ны өдрийн №100 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2022 оны 01 сарын 20-ын орчимд Сэлэнгэ аймгийн Баян сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Таширын нуруу" гэх газраас иргэн хээр зүсмийн 2 тооны тамгагүй унага, хар зүсмийн 1 тооны тамгагүй унага зэрэг 3 тооны адууг хулгайлж, *******.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 01 сарын 20-ны орчимд Сэлэнгэ аймгийн Баян сум, 3-р багийн нутаг дэвсгэр "Таширын нуруу" гэх газраас иргэн хээр зүсмийн 2 тооны тамгагүй унага, хар зүсмийн 1 унага зэрэг 3 тооны адууг, хулгайлж түүнд *******.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2021 оны 09 сард Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* баг "Бороо " гэх газраас иргэн дөлтэй чойндон тамгатай, бүдэг сартай хонгор зүсмийн шүдлэн байдас буюу 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 25-аас 31-ний өдрүүдийн хооронд Сэлэнгэ аймгийн Баян сум, 3 дугаар баг, "Хүнхэр хүр" гэх газраас иргэн хас тамгатай халиун гүү, олмон тамгатай цайвар бор гүү, олмон тамгатай хээр гүү, сартай хүрэн унага зэрэг нийт ******* тооны адууг хулгайлж, түүнд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,   

Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр "Зуун мод" гэх газрын орчмоос 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр иргэн зээрд зүсмийн долоон настай морь, шар хээр зүсмийн настай морь, эрлийз хүрэн зүсмийн 8 настай гүү, хул зүсмийн 3 настай хязаалан үрээ зэрэг ******* тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* *******-р багийн "Бороо " гэх газраас 2021 оны 0******* сард иргэн улаан хээр зүсмийн 1 тооны адууг/гүүг/хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* багийн нутаг "Бороо " гэх газраас иргэн хул зүсмийн, зөв талын хаа, гуя хоёр дээр сартай үржих тамгатай 1 тооны даагыг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр "Бороо " гэх газраас иргэн дугуй хүрээтэй зуузай тамгатай хээр зүсмийн эрлийз гүү, 2 настай хээр зүсмийн байдас, 2 настай бор үрээ зэрэг 2 тооны адууг хулгайлж, түүнд 5.000.000 төгрөгийг хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн Сэлэнгэ аймгийн Баян сум 3-р баг "Хүнхэр хүр" гэх газраас 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдрүүдийн хооронд иргэн эзэмшлийн 9 настай хар халтар морь, 2 тооны 7 настай шар хээр их морь, 9 настай бор хээр морь, 11 настай хар хээр гүү зэрэг 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Баян сум 3-р баг "Хүнхэр хүр" гэх газраас 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдрүүдийн хооронд иргэн эзэмшлийн 9 настай хар халтар морь, 2 тооны 7 настай шар хээр их морь, 9 настай бор хээр морь, 11 настай хар хээр гүү зэрэг 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Хараа" ын орчмоос 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд иргэн эзэмшлийн саарал зүсмийн 2 тооны ******* настай гүү, хонгор зүсмийн ******* настай гүү, зээрд зүсмийн ******* настай гүү зэрэг нийт ******* тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Хараа" ын орчмоос 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд иргэн эзэмшлийн саарал зүсмийн 2 тооны ******* настай гүү, хонгор зүсмийн ******* настай гүү, зээрд зүсмийн ******* настай гүү зэрэг нийт ******* тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Арын цоохор" гэх газраас 2021 оны 11 сарын сүүлээр иргэн эзэмшлийн 2 тооны адууг /2 настай, 3 настай байдсыг/ хулгайлж, түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Арын цоохор" гэх газраас 2021 оны 11 сарын сүүлээр иргэн эзэмшлийн 2 тооны адууг 12 настай, 3 настай байдсыг/ хулгайлж, түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Хараа "-ын орчмоос 2021 оны 11 сарын эхээр иргэн Л.ын эзэмшлийн 1 тооны адууг /2 настай даагыг/ хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сум, "Хараа "-ын орчмоос 2021 оны 11 сарын эрхээр иргэн Л.ын эзэмшлийн 1 тооны адууг/2 настай даагыг/хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2020 оны 11 сард Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* багийн "Арын цоохор" гэх газраас иргэн зөв талын хаа, гуя хоёр дээр сартай үржих тамгатай соёолон насны /5 настай/ хар үрээ, хязаалан насны /******* настай/ бор хээр үрээ, хул зүсмийн эр даага /2 настай/ зэрэг нийт ******* тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 3.00.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2020 оны 11 сард Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* багийн "Арын цоохор" гэх газраас иргэн зөв талын хаа,-гуя хоёр дээр сартай үржих тамгатай соёолон насны /5 настай/ хар үрээ, хязаалан насны /******* настай/ бор хээр үрээ, хул зүсмийн эр даага /2 настай/ зэрэг нийт 3 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 3.00.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* 2022 оны 02 дугаар сарын 23-аас 2*******-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баян сумын 3-р багийн нутаг дэвсгэр "Хүнхэр хүр" гэх газраас иргэн 2 тооны хээр унага, 1 тооны хар унага, нийт 3 тооны даага буюу сарвайг бусдын олон тооны адууг хулгайлж, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2021 оны 11 сарын 1-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хүнхэр хүр" гэх газраас иргэн ширээ дэвсгэртэй загасан тамгатай 8 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 11 сарын 1-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баян сумын 3-р багийн нутаг дэвсгэр "Хүнхэр хүр" гэх газраас иргэн ширээ дэвсгэртэй загасан тамгатай 8 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 1******* удаагийн үйлдлээр бусдын олон тооны адуу малыг хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Тиймээс би дахин мэдүүлэг өгөхгүй гэжээ.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Миний урьд өмнө өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас би дахин мэдүүлэг өгөхгүй гэжээ.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Цагдаагийн байгууллага дээр өгч байсан миний мэдүүлэг бүгд үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

1.Хохирогч Ц.Булган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 01 сарын 19-ний өдөр сартай хүрэн халзан азаргатай нийт 50 тооны адуугаа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 2022 оны 01 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баян сум, 3 дугаар багийн "Таширын нуруу" гэх газар адуунууд минь бэлчиж явахад нь тоолоход 2 тооны хээр зүсмийн тамгагүй унага, 1 тооны хар зүсмийн тамгагүй унага, 1 тооны хээр зүсмийн хязаалан, нийт******* тооны адуу алга болсон байсан юм. Тэгээд одоог хүртэл олдохгүй байна. ...Адуу ер нь урт хөлийн амьтан учир нэг газраа тогтоод байгаад байна гэж байхгүй. Би бодохдоо ямар нэг хүн туусан мөр, эсвэл машинд ачсан мөр хайгаад олдохгүй байхаар нь өөр айлын адуутай нийлсэн байх, эсвэл энд тэнд сэг зэм нь олдох байх гээд цагдаад хандалгүй хайгаад яваад байсан юм аа. Одоо эрж хайгаад олдохгүй байна. ...Би нийт 7 азаргатай 200 орчим адуу малладаг юм. Азаргатай адуу бүр тус тусдаа бэлчдэг боловч ерөнхийдөө "Шар толгой", "Таширын нуруу", "Бороо " гэх газруудад л бэлчдэг, бэлчээр нэг юм. ...Би 3 унагаа тус бүр 1 сая төгрөгөөр үнэлж байна. Хээр хязаалангаа 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. Нийт ******* сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. ...2022 оны 01 сард хулгайд алдагдсан хязаалан насны 1******* настай/ Мон адууг 2.000.000 төгрөгөөр, түүнтэй цуг алдагдсан Мон 3 сарвай /2 настай/ тус бүрийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн 3 сарвааны 2 нь жороо сарвай байсан. Мөн 2019 оны 12 дугаар сүүлээр мөн манай адуунаас 3 тооны адуу алдагдсан. Үүнд 8 болон 9 ^ настай Мон эгч дүү 2 гүүгээ тус бүрийг 3 сая төгрөгөөр, 8 настай Мон гүүг 3 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь саадаг, номхон, залуухан гүүнүүд байсан тул дээрхээр үнэлж байна. ...Алдагдсан адууныхаа араас хайгуул хийсэн зардлаа гэм буруутай хүнээс нэхэмжилмээр байна. Тэр бүх зардлыг тооцож байгаад хэргийн материалд өгье" ...     

Би 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүрэн халзан азаргатай нийт 27 тооны адуугаа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баян сум, Гонгор 3 дугаар багийн "Таширын нуруу" гэх газар адуунууд минь бэлчиж явахад нь тоолоход хас тамгатай халиун гүү

 

олмон тамгатай цайвар бор гүү, олмон тамгатай хээр гүү, сартай хүрэн унага алга болсон байсан юм. Тэгээд одоог хүртэл олдохгүй байна. ...Адуу ер нь урт хөлийн амьтан учир нэг газраа тогтоод байгаад байна гэж байхгүй. Би бодохдоо ямар нэг хүн туусан мөр, эсвэл машинд ачсан ул мөр, шулсан мөр хайгаад олдохгүй байхаар нь өөр айлын адуутай нийлсэн байх, эсвэл энд тэнд сэг зэм нь олдох байх гээд цагдаад хандалгүй хайгаад яваад байсан юмаа. Одоо эрж хайгаад олдохгүй байна. ...Би нийт 7 азаргатай 200 орчим адуу малладаг юм. Азаргатай адуу бүр тус тусдаа бэлчдэг боловч ерөнхийдөө "Шар толгой", "Таширын нуруу" гэх газруудад л бэлчдэг, бэлчээр нэг юм. ...Би хас тамгатай халиун гүүгээ 5 сая төгрөгөөр, 2018 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын адуучин залуугаас худалдаж авч байсан юм. Одоо нэрийг нь сайн санахгүй байна. Цайвар бор гүү, хээр сувай гүүгээ тус бүр 3 сая төгрөгөөр мөн худалдаж авч байсан. Сартай хүрэн унагаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би нийтэд нь 11 сая 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна.

...Би 2021 оны 11 сарын 01-ний өдөр Хонгор азаргатай нийт 37 тооны адуугаа тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 2021 оны 11 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баян сум, 3-р багийн "Бороо "-ын хажууд байх тариан талбайд адуунууд минь бэлчиж явахад нь тоолоход 9 настай хар халтар морь, 2 тооны 7 настай шар хээр их морь, 9 настай бор хээр морь, 11 настай хар хээр гүү нийт 5 тооны адуу алга болсон байсан юм. Тэгээд одоог хүртэл олдохгүй байна. Адуу ер нь урт хөлийн амьтан учир нэг газраа тогтоод байгаад байна гэж байхгүй. Би бодохдоо ямар нэг хүн туусан мөр, эсвэл машинд ачсан ул мөр, шулсан мөр, хайгаад олдохгүй байхаар нь өөр айлын адуутай нийлсэн байх, эсвэл энд тэнд сэг зэм нь олдох байх гээд цагдаад хандалгүй хайгаад яваад байсан юмаа. Одоо эрж хайгаад олдохгүй байна. Би нийт 7 азаргатай 200 орчим адуу малладаг юм. Азаргатай адуу бүр тус тусдаа бэлчдэг боловч ерөнхийдөө "Шар толгой", "Таширын нуруу", "Бороо " гэх газруудад л бэлчдэг, бэлчээр нэг юм. Би хар халтар их морио 5 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь би уяж уралдуулдаг байсан юм. Гэхдээ бай, шагнал гэх юм байхгүй. Мөн хар хээр гүүгээ 5 сая төгрөгөөр үнэлнэ. Учир нь нас бие гүйцсэн тарга тэвээртэй бүдүүн сувай гүү байсан юм. Үлдсэн 3 морио тус бүр 3 сая төгрөгөөр үнэлнэ. Нийтдээ 19 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. ...Би өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би , нараас хохиролдоо 13 тооны адуу авсан байгаа. Мал алдаад хайсан зардал болон бусад зардлыг дараа нь иргэний журмаар нэхэмжилье. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 0, 08, 102 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 5, 58 дугаар хуудас/,

 

2.Хохирогч Л.Жарантай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 09 сард Улаанбаатар хотоос "Чойндон" тамгатай, хонгор зүсмийн, ******* настай хээлтэй Мон байдас худалдаж аваад Зүүнхараад ирээд " " гэх газар ийн адуунд тавьсан юм. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа надад "таны тавьсан байдас алга болчихсон байна" гэж хэлсэн. Тэгээд манай дүү ийн хамт алдагдсан адуугаа хайгаад олоогүй. Гэтэл 2022 оны 03 дугаар сард миний алдагдсан адууг ******* гэх хүн хулгайлж бусдад зарсан байж болзошгүй гэж Цагдаагийн байгууллагын ажилтнаас сонссон. ...Би өөрийн адууг 2 сая төгрөгөөр үнэлж байна. Хэрэв одоо байсан бол унагатай соёолон гүү байх байсан юм. ...Би өөрийн хохирлыг нөхөн төлүүлээд авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би *******аас өөрийн хохирлыг нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 8, 70 дугаар хуудас/,

 

3.Хохирогч Б.Даваадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний бор азаргатай 2 тооны адуу 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр "Зуу мод" гэдэг нэртэй газрын орчим бэлчээрт явж байгаад дээрх манай адуунаас ******* тооны адуу хулгайд алдагдсан байсан. Тэгээд энэ шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Урд талын баруун хөл цагаан зээрд зүсмийн долоон настай морь, шар хээр зүсмийн настай морь, уг морины зөв талын чих нь үзүүр хэсгээрээ тасарсан содон шинж тэмдэгтэй байсан. Эрлийз хүрэн зүсмийн 8 настай гүү. Хул зүсмийн 3 настай хязаалан үрээ зэрэг ******* тооны адуугаа хулгайд алдсан. Дээрх ******* тооны адууны зээрд морь, хүрэн гүү, шар хээр зүсмийн морь гурав саран дэвсгэртэй зуузай тамгатай байсан. Үлдсэн хул үрээ нь саран дэвсгэртэй хас тамгатай байсан. ... болон Зундуй нарыг сэжиглэж байсан. Тэд нар манай тэр хавиар архи уугаад нийлээд яваад байдаг байсан. Би тэр хоёрыг хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэж байсан. ...Дээрх адуунууд бүгд манай унаган адуунууд. Цагаан хөлтэй морио би 5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ

 

морь маань аймгийн Борнуур сумын наадамд уралдаж айрагдаж байсан хурдан морь болохоор би энэ морио 5 сая төгрөгөөр үнэлж байна, эрлийз хүрэн гүүг би 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Үлдсэн 2 адууг тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Миний алдсан адуунуудыг олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...Би 2021 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн адуунаас саран дэвсгэртэй зуузай тамгатай урд хөл нь цагаан, зээрд зүсмийн, 8 настай Мон адуу 1, зээрд хүрэн 7 настай 25 хувьтай эрлийз гүү 1, шар хээр зүсмийн 5 настай Мон морь 1, саран дэвсгэртэй хас тамгатай, хул зүсмийн ******* настай Мон үрээ 1, нийт ******* тооны адуу алдсан. Түүнээс 8 настай урд хөл нь цагаан, зээрд зүсмийн адуу нь Борнуур суманд 2019 онд 2 удаа айрагдаж байсан. Би *******аас дээрх айрагдаж байсан морь, хул зүсмийн ******* настай үрээгээ буцаагаад авсан. Одоо түүнээс хоёр адууныхаа хохирлыг барагдуулж аваагүй байна. ...Алдагдсан 7 настай 25 хувьтай эрлийз гүүгээ 3 сая төгрөгөөр, 5 настай морь нь хурдны угшилтай тул 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гэхдээ уг адууг уяж амжаагүй байсан юм. ...Өөрийн хохирлыг барагдуулж авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би *******аас өөрийн хохирлыг нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-13, 15, 17 дугаар хуудас/,

 

*******.Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манайх ******* ******* багийн нутаг "Бороо " гэх газар нутагладаг. 2021 оны 0******* сард хамгийн сүүлийн цасан шуурганаар манай хээр халзан азаргатай адуунд байсан улаан хээр зүсмийн 1 тооны гүү хулгайд алдагдсан. Тухайн адуу тамгагүй байсан. Түүнээс хойш алдсан гүүгээ хайгаад олоогүй. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын сүүлээр манай хүү Даваанямд "танай аавын алдсан адууг ******* ах хулгайлсан" гэж ярьж байсан. Тиймээс би өөрийн алдсан адууг ******* хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. ...Би зах зээлийн ханшаар буюу 1 сая төгрөгөөр үнэлж байна. ...Миний бие гомдолтой байна. Өөрийн адуугаа олж авмаар байна. Гэм буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна. ...Би *******аас өөрийн хохирлыг нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 208, 210 дугаар хуудас/,

 

5.Хохирогч Д.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай ******* ******* багийн нутаг "Нурамт" гэх газарт нутагладаг, 2021 оны 10 дугаар сард манай адуу "Бороо " гэх газар луу бэлчээрлэсэн. Адуугаа татаж авахад дундаас нь хул зүсмийн зөв талын хаа, гуя хоёр дээр сартай үржих тамгатай даага алга болчихсон байсан. Түүнээс хойш алдсан адуугаа хайгаад олоогүй. Би өөрийн алдсан адууг *******, нарыг хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. ...Би зах зээлийн ханшаар нь буюу 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Оргилболдын гэр нь манайхтай ойрхон байдаг. Адуу алга болох үед манай адуу Оргилболдын адуутай ойрхон бэлчээрлэж байсан. Мөн тэр үед Оргилболдын адуунаас 3-******* адуу алга болж байсан. ...Би гомдолтой байна. Өөрийн адуугаа олж авмаар байна. ...Би аас өөрийн хохирол болох 1 тооны адууг нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 238, 2*******0 хуудас/,

 

.Хохирогч Д.Оргилболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай адуу "Нурамт" болон "Бороо " гэх газруудаар бэлчээрлэдэг. 2021 оны 10 дугаар сарын 27-нд манай адуу бэлчээртээ гараад, маргааш нь адуугаа татаад тоолоход нийт 7 тооны адуу алга болсон байсан. Би 1 сар гаруй алдагдсан адуугаа хайж байгаад "Бороо " гэх газраас ******* гэх хүний адуунаас өөрийн ******* тооны адууг олж авсан. Хээр зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн байдас 1, бор үрээ 1 ширхэг, нийт 3 тооны адуугаа олоогүй. Миний алдсан 3 тооны адуу бүгд дугуй хүрээтэй зуузай тамгатай. Ер нь миний анх алдсан 7 тооны адууг төмөр замын арагшаа гаргаад дотроос нь 3 адуу нь хулгайлсан юм шиг байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр *******, ******* нар цагдаад адуу хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа гэж сонсоод очиж уулзахад миний алдагдсан 3 тооны адууг ******* нь хулгайлсан гэдгийг нь мэдсэн. Мөн *******тай уулзахад "хөгшнийгөө уучлаарай, би согтуудаа мэдэхгүй чиний адууг хулгайлчихлаа, би чинийх гэдгийг мэдээгүй" гэсэн юм ярьсан. ...Миний адууг ******* яасан гэдгийг нь мэдэхгүй. ...Хээр зүсмийн гүү эрлийз учраас 5сая төгрөгөөр, нөгөө2 адууг тус бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлнэ. ...Гэм буруутай хүнээс өөрийн хохирлыг барагдуулж авмаар байна. ...Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...Хээр халтар зүсмийн 5 настай 25 хувьтай эрлийз гүүгээ 5 сая төгрөгөөр үнэлнэ. Хээр зүсмийн 2 настай Мон охин байдас, бор зүсмийн 2 настай Мон эр үрээгээ тус бүрийг нь зах зээлийн ханшаар буюу 1 сая төгрөгөөр үнэлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр нийт 7 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрт учирсан хохирлоос 2 тооны адуугаа нөхөн төлүүлж авсан. Би бол 3 тооны адуу хулгайд алдсан. Нэг адуугаа төлүүлж аваагүй байгаа. Тиймээс би одоо нэг адуугаа *******аас нэхэмжилж байна. ******* өөрөө 2 адуу хулгайлсан гээд байгаа. Миний алдсан 3 адуу нэг азаргатай адуунд цуг байсан тул 3-ланг нь ыг хулгайлсан гэж бодож байна. Би аас одоо алдагдсан бор үрээнийхээ мөнгөн дүн болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Тухайн хоёр хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр. Миний бодлоор *******, нар олон жил мал хулгайлж байгаа. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 20, 22, 2******* хуудас/,

 

7.Хохирогч П.Баянхангай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 11 сарын 19-ний өдөр адуундаа яваад миний хүрэн халзан азаргатай адуу бүрэн байсан юм. Тэгээд 20-ны өдөр хайгаад олдохгүй байхаар нь 7 хоног гаран хайж байгаад 2021 оны 11 сарын 27-ны өдөр манай дүү Арвин тариа /Бороо/ нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутагт байх "Хараа" ын цаана вагоны төмөр замын цаанаас олж авсан гэсэн. Тэгээд бүртгэхэд нийт 35 адуунаас ******* тооны гүү алга болсон байсан. Ийм шалтгаанаар цагдаад хандаж байна. ...Саарал зүсмийн 2 тооны ******* настай гүү, хонгор зүсмийн ******* настай гүү, зээрд зүсмийн ******* настай гүү алга болсон. Тус ******* гүү нь бүгд ширээтэй хас тамгатай. ...Адуугаа олж авмаар байна. Хүн авсан байдаг бол хохирлоо төлүүлмээр байна.

...Би 2021 оны 11 сарын сүүлээр ******* сумын нутаг "Арын цоохор" гэх газарт байсан өөрийн адуунаас хас тамгатай, ******* настай, саарал зүсмийн Мон гүү 2, хонгор зүсмийн, ******* настай Мон гүү 1, зээрд зүсмийн, ******* настай Мон гүү 1, нийт ******* тооны адуу алдсан. Алдагдсан гүүнүүдийг тус бүрийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Одоо соёолон насны насны гүү зах зээлийн үнэлгээ нь 2 сая төгрөг байгаа. ...Өөрийн хохирлыг барагдуулж авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би *******, ******* нараас өөрийн хохирлыг нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 157, 159, 11 хуудас/,

 

 

8.Хохирогч Ч.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай адуу Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг "Таширын жимст гуу" болон "Арын цоохор" гэх газруудаар бэлчээрлэдэг юм. 2021 оны 11 сарын сүүлээр манай адуунаас 2 тооны, зүүн талын хойд гуя дээрээ загасан тамгатай, хээр зүсмийн байдаснууд хулгайд алдагдсан. Алдагдсан хоёр байдас маань 2 болон 3 настай Мон адуунууд байсан. Түүнээс хойш би дээрх хоёр адууг хайгаад олохгүй байгаа. ...Би 2 настай байдсаа 00.000 төгрөгөөр, 3 настай байдсаа 700.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Би тухайн үед *******, нарыг сэжиглэж байсан. Манай адуу тэдний адуутай бэлчээр ойрхон, намар орой болохоор холилдчихсон л явж байдаг юм. ...Би өөрийн хохирлыг нөхөн төлүүлээд авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би өөрт учирсан хохирол болох 2 тооны адууг *******аас нөхөн төлүүлж авсан. Би одоо *******тай эвлэрсэн, бидний дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 1*******, 1 дугаар хуудас/,

 

9.Хохирогч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны намар миний өөрийн сартай хар хүрэн, хээр дүү ч гэж хэлж болохоор зүсмийн даага ******* сумын ******* баг "Хараа" ын орчим айл, айлын адуунд явж байгаад 2021 оны 11 сарын эхээр л гэнэт алга болчихсон. Тэгээд түүнээс хойш алдагдсан даагаа хайгаад олохгүй байна. Би өөрөө *******, ******* нарыг сэжиглэж байна. Миний алдагдсан даага тэдний адуу бэлчээрлэдэг газарт л хүн хүний адуунд нийлээд сарниад яваад байсан юм. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Галаа гэх хүний адуутай "Бороо ", "Хараа " орчмоор бэлчээрлэж байсан. Тэгээд 2021 оны 11 сарын 10-ны өдөр үзэхэд л алга болчихсон. ...Тухайн үедээ 2 настай, мон даага байсан учраас 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн хохирлыг барагдуулаад авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би өөрт учирсан хохирол болох 1 тооны адууг *******оос нөхөн төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 19, 171 дугаар хуудас/,

 

10.Хохирогч Д.Мунтанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн үеэс  хойш өөрөө хайсаар байгаад олдохгүй  цагдаад хандаж байгаа нь энэ. Ойр хавийн айлын адуутай хийлсэн байх гэж бодоод зөндөө хайсан бас олдоогүй. Сэг зэм нь ч олдохгүй байхаар нь цагдаад  хандаж байна. ...Миний алдсан 8 тооны адуу бүгд ижилхэн ширээ дэвсгэртэй загсан тамгатай. Сартай хамар цагаан 11 настай их морь, хар зүсмийн 8 настай  их морь, хүрэн зүсмийн 9 настай их морь, хүрэн зүсмийн 9 настай их морь, 2 тооны сувай хүрэн зүсмийн гүү, хуль зүсмийн өсгий цагаан хонгор зүсмийн гүү байсан юм. Би алдсан 8 адуугаа тус бүрд нь 2000000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 1000000 төгрөгөөр үнэлнэ.Би өөрт учирсан хохирол болох 8 адууг *******, ******* нараас нөхөн төлүүлээд авчихсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Бидний дунд одоо ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 80, 82 дугаар хуудас/

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Зундуйг би танина. Би түүнийг таньдаг болоод 1 жил гаран болж байна. Би түүнтэй танилын харилцаатай байдаг. Би ахыг мөн таньдаг болоод бас 1 жил гаран болж байна. Би ахтай танилын харилцаатай байдаг. ...Манай өвөлжөө " "-т байдаг юм. Одоо ч гэсэн уг өвөлжөөн дээрээ манайх өвөлжиж байгаа. ах 2020 оны намраас эхэлж олон тооны адууг манай өвөлжөөний дээд хэсэгт шахаж бэлчээгээд байдаг байсан. Намайг гэртээ байж байхад 2022 оны 01 сарын 15-ны өдрийн хавьцаа 99000738 дугаарын гар утаснаас Гооёо найз над руу залгаад " ахаас адуу ачмаар байна, хүрээд ирээч" гэж миний 997*******8*******7 дугаарын гар утас руу залгаж хэлсэн. Тэгээд би Гооёогийн хэлсэн газар болох ахын "Бороо"-д байдаг өвөлжөөн дээр тэр өдрийнхөө 19 цагийн орчим очиход бараан зүсмийн даагыг барьчихсан байсан. Тэгээд тэдгээр 3 даагыг Гооёогийн хашаанд авчирч буулгасан. Гооёогийн гэр ******* сумын 3 дугаар баг Хараагийн гудамжинд байдаг. Уг дааганд тамга байсан эсэхийг анзаараагүй, мөн би уг 3 даагыг ахиж харвал танихгүй. Миний санаж байгаагаар уг 3 дааганы нэг нь хээр зүсмийн, нэг нь хүрэн зүсмийн, үлдсэн нэг нь хар бараан зүсмийн биетэй дааганууд байсан. Мөн хэд хоногийн дараа намайг гэртээ байж байтал Гооёо найз над руу залгаад "3 тооны адуу ачуулмаар байна" гэж хэлэхээр нь би Зундуйн гэрийн гадаа очиход хээр алаг зүсмийн шүдлэн үрээ, хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ, хул зүсмийн гүү зэрэг 3 тооны адууг бариад уячихсан байсан. Тэгээд би дээрх 3 тооны адууг ачаад Сүхээ гэдэг айлд аваачсан. Сүхээ, Зундуй, Гооёо гурав наймаа хийгээд Зундуй уг гурван адууг Сүхээд өгсөн гэж байсан. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 2*******-ний өдрийн хавьцаа намайг гэртээ байж байтал найз Гооёо над руу залгаад "Зундуйн гадаа миний морь уяатай байгаа ачаад аваад ирээч" гэж хэлэхээр нь би Зундуйн гэрийн гадаа очиж Гооёогийн халзан морийг ачсан. Тэр үед Зундуй надад "агаа та миний гурван сарвайг ачаад Дээгийгийнд аваачиж өгчхөөч" гэж хэлсэн. Тэгээд би Гооёогийн халзан морьтой Зундуйн бараан зүсмийн 3 даагыг хамт ачаад Зүүнхараа руу орж ирээд Гооёогийн хашаанд түүний халзан морийг буулгаж үлдээгээд Зундуйн ачуулсан 3 даагыг баруун өлөнтөд Дээгийгийн хашаанд аваачиж буулгасан. Зундуйн сүүлд ачуулсан 3 дааганд мөн тамга байхгүй байсан шиг санаж байна. Зундуй надад "би Дээгий ахтай наймаа хийсэн юм, та энэ 3 даагыг аваад явчих" гэж хэлэхээр нь би хүргэж өгсөн. Дээрх адуунуудыг ачихад би өөрийнхөө эзэмшлийн СЭҮ улсын дугаартай, супер портер маркийн, цэнхэр өнгийн бага оврын ачааны машинаараа ачиж авч ирсэн. ... ах намайг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ дуудаад урд хөл нь өсгий цагаан хүрэн морь, хул үрээ зэрэг 2 адууг ачуулсан. Тэгээд уг 2 адууг т байх хашаандаа авчирч хашсан. Одоо уг 2 адуу манайд хашаанд байгаа. ах надад уг 2 адууг ачуулахдаа "Хараагаас хүн ирж авна, чи хашаандаа байлгаж бай" гэж хэлсэн. Тэгээд би дээрх 2 тооны адууг гэртээ буулгасан. ын хашаанд зөндөө адуунууд байсан. Тухайн үед тэдний гэрт Зундуй, ах хоёр байсан. ...Уг 2 адууг "хаана очих, хэний адуу вэ" гэж би ахаас асуусан чинь "хашаандаа буулгачих, өөрсдөө ирээд авна" гэж надад хэлсэн. Би хэний адуу байсан гэдгийг нь мэдэхгүй. Уг 2 адууг авах гэж нэг танихгүй өвгөн ирээд уг 2 адууг харалгүйгээр "ах нь адуу авахаа больсон, ах нь өөрөө ад хэлчихнэ" гэж хэлээд яваад өгсөн. ...Саран дэвсгэртэй тамгатай байсан. Угсарсан дэвсгэрийн дээд талд байх зүйлийн дүрсийг би мэдэхгүй, юу гэж нэрлэдэг гэдгийг бас мэдэхгүй. ...2021 оны 11 сарын эхээр л юм, би гэртээ байж байтал ах орой харанхуй болсон үед /цагийг нь санахгүй байна./ над руу залгаад "хажуу талынхаа эзэнгүй өвөлжөөн дээр хүрээд ирээ" гэхээр нь яваад очтол ах, , , Батболд, /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нар архи уугаад сууж байсан. Тэгээд ах надад "энэ хүмүүст адуу өгч явуулна" гэж яриад байхаар нь "юун адуу юм бэ?" гэтэл "энэ хүмүүст угаасаа адуу барьж өгөх юмаа" гэж хэлсэн. Тэгээд хашчихсан байсан адуунуудаас хоёр шар хээр морь, бор хээр морь, хар бараан зүсмийн 2, нийт 5 адуу барьсан. Тухайн үед ах өөрөө "тэрийг барь" гээд зааж өгч бариулж байсан. Тэгээд д нэг халтар морийг, т халтар гүүг, Батболдод бор хээр морийг өгөөд "аваад яваарай" гэж хэлж байсан. Тэгээд надад 1 шар хээр морийг өгөөд "ахдаа мөнгө болгоод өгөөрэй" гэхээр нь "за за" гэж хэлсэн. Тэгээд тухайн адуунууд бүгд жинст олом тамгатай байсан. Тэр тамга ер нь нутгийн хүмүүс тамгалдаг юм. Тэгээд би ахаас "энэ дандаа манай нутгийн тамгатай адуу байна шүү дээ, хэрэггүй юм биш үү" гэтэл "тэр чамд хамаагүй ээ, би мэдэж байна" гэсэн. Тэгээд хүн бүр адуунуудаа хөтлөөд аваад явцгаасан. ах нэлээн согтчихсон тэнд ганцаараа үлдсэн. Надад "чи энэ адууг урагшаа гаргаад туу" гэхээр нь "үгүй ээ, би тууж чадахгүй" гэж хэлээд надад өгсөн шар хээр морийг хөтлөөд харьсан юм. Ийм л зүйл болсон. ...Би тухайн өдрөөс 2 хоногийн дараа шууд махалчихсан юм. Тэгээд би өөрийн төрсөн дүү фэйсбүүк зар тавиулсан. Тэгээд л олон хүмүүс манай гадаа ирээд л аваад дууссан. Манай дүү тухайн үед нэг гуяыг нь авсан. ...Мах нь зарагдаад нийт 1.080.000 төгрөг болсон. Уг нь махлахгүй амьдаар нь зарах гэж байсан юм. Надад шар хээр морь өгдөг өдрөөс 2 хоногийн дараа залгахаар нь "таны адуу зарагдаагүй байна аа, ахаа би дахиж ингэж чадахгүй шүү" гэтэл "чи ганц адуу мөнгө болгочхож чадахгүй бол махлаад зарчих" гэхээр нь л махалчихсан. Тэгээд махаа зараад орой нь ах руу залгаад "нөгөө адуу чинь мөнгө болсон шүү" гэтэл "маргааш очно" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ахтай ******* сумын төвд барааны захын үүдэнд уулзаад мөнгийг нь бэлэн өгсөн. Тэгээд ах мөнгөөрөө дотортой бакаль маягийн гутал, ноосон малгай, гадуур өмсдөг ажлын хар өмд, боодол тамхи, 2 шил архи аваад өөрт нь *******00.000 орчим төгрөг үлдсэн. Тэгээд надад мөнгөө өгөөд "чамд энэ мөнгө байж байг, би чамд юм захиж авхуулна" гээд өгсөн. Тэгээд тэр мөнгөөрөө тамхи, архи, ойр зуурын давс, гоймон, цай зэргийг авсаар дууссан. ...Би 2021 оны 11 сарын 20-ны хавьцаа/өдөр хоногийг санахгүй байна/ гэртээ байж байтал орой 19 цагийн орчимд ах над руу залгаад "хувцсаа өмсөөд Хараа ын гүүрэн дээр хүрээд ир" гэхээр нь "яах гэж байгаа юм бэ" гэтэл "дуугүй морио унаад хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд Хараа ын гүүр гараад явж байтал , ах 2 олон адуунууд хөөгөөд ирсэн. Тэгээд "яах гэж байна"гэтэл "танай хашаанд хашна, хүмүүс ирж адуу авна" гэхээр нь *******0 орчим тооны хүрэн халзан азаргатай адуу байх шиг байсан туулцаад Хараа ын гүүр гаргах үед 2 тийшээ салж нийлээд байсан. Тухайн үед би бодохдоо 2 өөр айлын адуу юм байх гэж бодсон. Тэгээд манай хашаа руу тууж явахад Гомбодорж /Гомбоо/ ах алаг морьтой ирээд манайх руу цуг туулцсан. Тэгээд адуугаа хашаад байж байтал ах надад хар зүсмийн гүүг зааж өгөөд бариулсан. Тэр хар халтар зүсмийн гүүг Гомбоо ахад өгөөд явуулсан. Юу гэж хэлж өгч явуулсныг мэдэхгүй. Удалгүй ирээд хашаанд байсан адуунаас ах зааж өгөөд 1 тооны охин хээр зүсмийн даага, 1 тооны сартай хүрэн шүдлэн байдас бариад өгөөд явуулсан. Дараа нь 2 тооны саарал зүсмийн гүү, 1 тооны хүрэн зээрд гүү, 1 тооны хонгор зүсмийн гүү, нийт ******* гүү барьж уясан. Тухайн үед хүрэн зээрд гүү их догшин байсан болохоор алдчихсан. Маргааш өглөө эрт , ах хоёр над руу залгаад "алдсан хүрэн зээрд гүүг барьчихлаа ирээд авчих" гэхээр нь би 2 салаа нүхэн гүүрний урдаас очиж аваад хашаандаа уясан. Энэ үед намайг адуунд явсан хойгуур цагаан өнгийн портертой залуу манайд ирээд " адуу авна, энд байгаа гэж явууллаа адуугаа авъя" гэж хэлээд 1 саарал гүүг ачаад аваад явсан гэж эхнэр минь хэлсэн. Тэгээд тэр орой нь хүрэн зээрд гүү нь уяанаас алдуураад яваад өгсөн байсан /одоо хаана байгааг мэдэхгүй зугтаачихсан/. Энэ өдрөөс хойш 3 хоногийн дараа манай найз Гомбосүрэн /Гооёо/-гийн эхнэр нь над руу залгаад "танайд ахын зарна гэсэн адуу байгаа юм уу" гэхээр нь "байгаа" гэтэл "би ахыгаа явуулчихъя" гэж хэлсэн. Удалгүй ах /бүтэн нэрийг мэдэхгүй/ ирээд үзэж хараад 1.000.000 төгрөгийг манай эхнэр данс руу шилжүүлээд авсан. Тэгээд ах дараа нь утсаар залгаад гэрийн цагаан бүрээс, дотор цаваг, дотор хөшиг, 20 метр хулдаас захихаар нь эхнэр бид 2 зах дээрээс худалдаж аваад өөрт нь аваачиж өгсөн. Тэгээд хашаанд үлдсэн хонгор гүүг яах талаар асуутал "хүнд зарна байлгаж бай" гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа хашаанд үлдсэн 1 тооны хонгор гүүг ахаас яах талаар асуутал "зарагдахгүй байна, авах хүн олдохгүй байна. Гэтэл би ахаас "надад бас идэшний адуу хэрэгтэй байгаа, би худалдаад авчихъя" гэтэл "за за чи тэр хонгор гүүг идшиндээ хэрэглэчихээ" гэж хэлэхээр нь би махлаад идшиндээ хэрэглэчихсэн. ...Голдуу хас тамгатай адуунууд л байх шиг байсан байх. Харанхуйд сайн анзаарч чадаагүй. Миний идшинд хэрэглэсэн хонгор гүү бол хас тамгатай байсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 10-11, 170-171 хуудас, 2 дугаар хх-ийн 2, 179 хуудас/,

 

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би *******оос 2022 оны 01 сарын дундуур 2 сарвай авсан. Би түүнд 5 товруутай мөнгөн хазаарыг 3 сарваагаар зарсан юм. Тэгээд сүүлд манай хүүхэд өөрийн унаж байсан халзан морийг богшоож ийн гадаа үлдээсэн байсан. Тиймээс би той ярьж хүүгийнхээ унаж байсан морийг ачуулахаар болсон. Гэтэл ийн машинд 3 тооны сарвай, миний халзан морьтой цуг ачуулаад Зүүнхараа руу явуулсан байсан. Тухайн 3 сарвааны "2 сарвай нь мөнгөн хазаарын төлбөр шүү" гэж ярьсан. Үлдсэн 1 сарвай нь тэр хоёрын хооронд болсон наймаа юм шиг байсан. Би одоо болтол мөнгөн хазаарынхаа 1 сарвайг аваагүй байгаа. ...Би ахаас 2022 он гараад хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 3 сарвай авсан. Би түүнд өөрийнхөө хул зүсмийн морийг зарж оронд нь 3 сарвай авсан. *******аас тамгагүй 1 хар, 2 хээр сарвай авч Зүүнхараад өөрийн хашаандаа байлгаж байгаад бусдад зарсан. ...Дээрх адуунуудыг хулгайн адуунууд гэдгийг мэдээгүй. ******* ахаас 3 сарвайг би ийн хамт түүний хашаанаас очиж авсан. Намайг очиход 3 сарвай бариад уячихсан байсан. бол өөрөө 2 сарвайг ачиж Зүүнхараа руу явуулсан байсан. ийн 3 сарвайг харахад бараан зүсмийн л адуунууд байсан. Би тэр хоёрын өгсөн адууг тэдний өөрсдийн мал л гэж бодсон. Авах ёстой адуугаа авч байгаа болохоор хулгайн мал гэдгийг нь огт мэдээгүй" гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 13-1******* хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Гомбосүрэн /Гооёо/ надаас 2022 оны 01 сарын эхээр миний өөрийн уядаг халтар морийг ******* тооны адуугаар сольж авахаар тохирсон. Тэгээд миний халтар морийг авсан өдрийн маргааш нь ******* манай гадаа хээр алаг соёолон үрээ, хүрэн халзан шүдлэн үрээ, хул зүсмийн гүү гээд нийт 3 тооны адууг машинтай ачиж ирсэн. Харин Гооёо өөрөө эр халтар даага хөтөлж ирсэн. *******ийн ачиж ирсэн 3 адууны хул гүү нь ийн цэцэг шиг тамгатай, нөгөө хоёр нь Отгоо ахын таван хошуу тамгатай адуунууд байсан. Би дараа нь хүнээс Отгоо ахтай наймаа хийгээд 2 адуу аваад түүнийгээ Гооёотой наймаа хийж өгсөн гэж сонсож байсан. ...Би 2021 оны 11 сард шүдлэн /3 настай/ насны зээрд байдсыг надад өгч оронд нь надаас хонгор халзан үрээ авсан. өөрөө хонгор халзан зүсмийн адуу цуглуулах дуртай хүн байгаа юм. Надад өгсөн дээрх зээрд байдасны тамгыг сайн санахгүй байна. Тэр байдас нь адуунд тогтохгүй салж давхиад байхаар нь маханд өгчихсөн. Харин надаас авсан үрээгээ хянагч Хэнзээ гэх хүн өгчихсөн байсан. ******* нь өөрөө миний адууг сүүлийн ******* жилийн хугацаанд маллаж байгаа. Миний мэдэхээр 2020 оны намар хужирт явахаар тооцоо хийхэд 20 гаруй айлын адуу маллаж байсан. Би түүнийг яг хэдэн тооны адуу маллаж байсан гэдгийг нь сайн мэдэхгүй 700-800 тооны адуу малладаг байсан. Би *******ад 10 сараас 03 сарын хооронд адуугаа өгөөд 03 сард нь адуугаа авдаг байсан. Над шиг ингэж адуугаа маллуулдаг хүмүүс олон байгаа. Би түүний ойр зуурын ахуйн хэрэглээний барааг хангаж өгөөд хавар адуугаа авахдаа 1 тооны адуу егдөг байсан. Зарим хүмүүс зурагт, гэр, өмсөх хувцас, мөнгө зэрэг янз бүрийн хөлсөөр л адуугаа маллуулдаг байсан. *******ад одоо 1*******-15 тооны адуу л байх шиг байсан. ******* өөрөө адуугаа удаан маллахгүй байнга наймаа хийж, хольж сольж явдаг юм. ******* бол өөрийнхөө малыг малладаг, хүний малыг малладаггүй байсан. Түүний адуу цэцэг шиг хэлбэртэй тамгатай байдаг" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 1 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 09 сарын эхээр байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна, Л.Жарантай хонгор зүсмийн, дөлтэй чойндон тамгатай, шүдлэн насны байдсыг манай адуунд түр тавьсан юм. Тэгээд би 2021 оны 09 сарын 20-ын орчим хадланд 10 хоног гараад буцаад очиход дээрх манай адуунд тавьсан адуу нь алга болчихсон байсан. Түүнээс хойш 10 гаруй хоног би байдсыг хайж явж байгаад /Шонхор гэж дууддаг, утас 99707199/ гэх хүнтэй уулзахад надад " надад чинийх гээд хонгор байдсыг надтай даагаар сольсон шүү, Зундуйд битгий хэлээрэй гэсэн шүү" гэж хэлсэн. Тиймээс би түүнээс "ямар тамгатай адуу вэ?" гэхэд "чойндон тамгатай хонгор зүсмийн байдас байсан" гэж хэлсэн. Угаасаа манай адуу цэцгэн тамгатай, манай адуунд чойндон тамгатай хонгор зүсмийн байдас Жарантайн тавьсан байдаснаас өөр байхгүй. манай адуунд тавьсан байдас нь хэд хоногийн дараа *******ын хонгор халзан адуутай цуг бэлчээрлэж байсан. Би тэгээд *******ад "манай адуунд байсан хүний тавьсан хонгор байдас танай хонгор халзан азаргатай адуунд байна шүү" гэж хэлж байсан. Гэтэл хэд хоногийн дараа ******* нь тухайн байдсыг О.т даагаар солиод өгчихсөн юм билээ. Би энэ тухай хэн нэгэнд хэлээгүй. О. нь *******аас авсан тэр байдсыг махалсан гэсэн. ...Би Л.Жарантайд түүний адууг алга болчихсон л гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би *******аас жаахан айдаг юм. Архи уухаараа агсан согтуу тавиад байдаг болохоор нь би хэлж чадаагүй. ...2021 оны 0******* сар гаргаад хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, над руу утсаар залгаад "манай адуунд байсан хээр зүсмийн шүдлэн насны байдас /гүү/ алга болчихлоо, харж яваарай" гэж байсан. Хэд хоногийн дараа түүний хүү Давааням надтай уулзаад мөн дээрх адууг сураглаж байсан. Би тухайн үед алга болсон гэх байдсыг яасан талаар нь мэдээгүй байсан. Харин 2022 оны 02 дугаар сард ах өөр хүнд "Би Даваанямын хээр байдсыг авч Зуузуу гэх хүнд зарсан, би хохирлыг нь барагдуулж төлнө" гэж ярьж байсан. ... адуу "Н" үсгэн тамгатай. Гэхдээ алга болсон адуу нь тамгагүй байсан гэж Давааням ярьж байсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 72, 212 дугаар хуудас/,

Гэрч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 09 сарын дундуур шиг санаж байна, хадлан дуусах гэж байх үед оос би даага авахаар болж 700.000 төгрөг өгсөн. Тэгээд надад бор зүсмийн даага өгөхөөр болж би тэр даагыг нь адуунд байхад нь очиж үзэж байсан. Маргааш нь намайг хадлан дээрээ байхад ******* ах ирээд "чиний авч идэх гэж байгаа даага чинь хөлдөө юмтай жороо юм байна, ах нь нэг нас томруулж өгөөд солиод авчихъя" гэсэн. Би ч зөвшөөрч маргааш нь ******* ахтай цуг адуун дээр нь очоод хонгор зүсмийн байдас надад барьж өгсөн. *******ын надад барьж өгсөн хонгор зүсмийн байдас ямар тамгатай байсан гэдгийг нь би мэдэхгүй. ...******* дээрх хонгор байдсыг барьж өгөхдөө ганцаараа байсан. Надад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би *******ын барьж өгсөн адууг түүний өөрийнх нь адуу л гэж бодсон. Тэр өдөртөө би ******* ахаас авсан байдсыг махалсан. ******* нь ах оос дээрх жороо бор даагыг авсан эсэхийг нь би мэдэхгүй" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 7******* хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* 2021 оны 11 сард миний идшиндээ хэрэглэх гэж байсан хээр байдсыг "хүнд өгөх гэсэн юм" гэж хэлээд надаас авсан. Тэгж авахдаа ороод нь "танд идэшний адуу өгнө" гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр шиг л санаж байна, ******* манай гадаа хүрэн зүсмийн гүү авчирч өгсөн. Надаас авсан "байдасныхаа оронд өгч байна" гэж хэлээд өгсөн. Тухайн надад авчирч өгсөн гүү нь хүрэн зүсмийн, хөгшиндүү, гуя дээрээ сартай зуузай тамгатай байсан. ...Би түүнийг надад хулгайн адуу өгсөн гэж мэдээгүй. ******* өөрөө 10 гаруй тооны адуутай, мөн тэрээр олон айлын их олон адуу малладаг байсан. Бараг ихэнх адууг малладаг байсан. Өөрөө манай гадаа хөтөлж авчирч өгсөн адуу болохоор хулгайн адуу гэж мэдээгүй. Би түүний авчирч өгсөн адууг идшиндээ хэрэглэсэн. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 173 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...*******ын малладаг адуунд миний өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн 8 настай морь байсан юм. Тэр морийг би уядаг юм билүү гэж бодоод хүнээс худалдаж авч байсан юм. Тэгээд миний тэр морийг унаж үзчихээд надаас "худалдаж авъя" гэж гуйгаад байхаар нь би түүнд "2 адуу өгөөд ав" гэсэн. зөвшөөрч миний морийг авахаар болсон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр хонгор зүсмийн үрээ өгөөд хэдэн хоногийн дараа шар хээр зүсмийн морь егсөн. Тухайн өдөр ******* над руу утсаар залгаад "хүрээд ир, нөгөө адуугаа ирээд авчих" гэхээр нь би Зундуйн гэрийн ойролцоо очиход тэр хоёр дээрх шар хээр зүсмийн морийг адуунаас барьж өгсөн. Номхон морь байсан, би ямар тамгатай байсан гэдгийг нь анзаараагүй, би шууд Зүүнхараад авчирч идшиндээ хэрэглэсэн. ...Би түүнийг надад хулгайн адуу өгсөн гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө адуутай, дээрээс олон хуний олон тооны адуу маллаж байсан учраас өөрийнхөө адуунаас өгсөн байх бодож байсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 175 дугаар хуудас/

 

 

Гэрч Д.Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 0******* сард ******* гэх хүний гэрийнх нь гаднаас нь очиж хээр зүсмийн 1 тооны шүдлэн /2 настай/ байдас авсан. Учир нь ах надаас миний өөрийн эзэмшлийн хээр зүсмийн гүүг тухайн адуугаар сольж авахаар

 

тохирсон юм. Тэгээд ******* ах 2021 оны намар 10 дугаар сард миний хээр гүүг ирж авсан. ...Намайг дээрх хээр байдсыг авах үед шар үснээсээ салаагүй адуу байсан учраас тамга нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би *******аас авсан байдсаа айлын адуунд тавьсан чинь удалгүй чононд идүүлчихсэн байсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 21******* хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний нэрийг Эрдэнэчулуун гэдэг боловч ард түмэн намайг пойлны цагдаа Мандах гэж дууддаг юм. Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх хугацааг нь сайн санахгүй байна, *******аас "идэшний адуу байна уу" гэсэн чинь "нэг даага байна" гэхээр нь түүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд түүнээс хойш 1-2 хоногийн дараа *******ыг "Баян-суудал"-ын өвөрт адуугаа хашиж байна гэдгийг нь хүнээс сонссон. Тиймээс би өөрөө бэлэн 500.000 төгрөг барьж очсон. Тухайн үед Батбаяр гэдэг айлын гадаа адуу хашчихсан байсан. Тэгээд би *******ад 500.000 төгрөг өгөөд оронд нь хул зүсмийн охин даага авч идшиндээ хэрэглэсэн. Би тэр дааганы тамгыг нь анзаараагүй. Ямар учиртай адуун дотроос барьж өгсөн гэдгийг нь анзаараагүй. ...Би түүнийг надад хулгайн адуу өгсөн гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө адуутай, дээрээс олон хүний олон тооны адуу маллаж байсан учраас өөрийнхөө адуунаас өгсөн байх бодож байсан" гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 238, 2*******0 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 10 дугаар сард ******* манай дүү Золзаяа /Золоо/-аас RAUM маркийн машиныг 3 адуугаар сольж авахаар болсон. Тэгээд 2021 оны 11 сард ******* машины оронд өгөх адуу гээд даагатай гүү, нэг морь нийт 3 тооны адуу авчирч өгсөн. Хээр зүсмийн гүү, хээр даага, хүрэн зүсмийн морь байсан. Хүрэн морь нь *******ын өөрийнх нь морь байсан. Хээр гүү, хээр даага хоёр нь тамгатай байсан эсэхийг нь санахгүй байна. Хээр гүү, хээр даага хоёрыг нь манай дүү Золоо бид хоёр идшиндээ хэрэглэсэн. ыг дээрх 3 адууг манайд авч ирэх үед манай дүү Золоо машинтайгаа ирчихсэн байсан. ...Би түүнийг надад хулгайн адуу өгсөн гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө 2 азарга адуутай, мөн ихэнх адууг малладаг байсан. Өөрөө манай гадаа хөтөлж авчирч өгсөн адуу болохоор хулгайн адуу гэж мэдээгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны намар нэлээн хүйтэн болчихсон бараг цасгүй шахуу үед 11 сарын эхээр л байх /өдөр хоногийн санахгүй байна гэх/ ахаас олом тамгатай хар морь 00.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед намайг гэрт байхад ах залгаад "дүү идэшний адуу асуугаад байсан авах юм уу" гэхээр нь "тэгье" гэтэл "одоо т хүрээд ир, Батболд бас ирнэ" гэхээр нь Батболдтой яриад уулзаад морио эмээллээд гарах гэтэл ирээд "би бас адуу авна цуг явъя" гэж хэлээд гурвуулаа бүрэнхий болсон үеэр дэлгүүрээс ******* шил архи аваад /цагийг нь санахгүй байна гэх/ " "-т байх ийн хажууд байдаг эзгүй өвөлжөөн дээр очиход ах, , нар өвөлжөөний гадаа архи уугаад сууж байсан. Өвөлжөөний дотор нь 20 гаран адуунууд хашаатай байсан. Тэгээд бөөнөөрөө бидний авчирсан архийг ууж байгаад хашаанд ороод "ямар адуу барих юм бэ" гэтэл ах "тэрийг бариад ав" гэж заатал хар морь байсан. Тэгээд би хар морийг хөтлөөд түрүүлээд яваад өгсөн. Араас хар бараан зүсмийн гүү хөтлөөд гэр гэр лүүгээ явцгаасан юм. Тэгээд маргааш нь өөрөө над дээр ирээд "мөнгөө авъя" гэхээр нь манай эхнэр болох Эрдэнэчимэгийн тоот данснаас 500.000 төгрөг авч өгөөд 100.000 төгрөгийг нь бэлнээр өөрт нь өгсөн. Тэгээд худалдаж авсан хар морио махлаад идшиндээ хэрэглэчихсэн. ...Тухайн үед би адуу авах үедээ ахад "харанхуй шөнөөр яагаад зараад байгаа юм бэ?, зүгээр юм уу" гэж асуутал "зүгээрээ, ахад нь хулгайн юм байдаггүй юм, чамайг захиад байхаар чинь л өгч байна" гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 0 дугаар хуудас/,

 

 

 Гэрч Г.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 11 сарын 20-ны хавьцаа /өдөр хоногийг нь сайн санахгүй байна гэх/ ахаас олмон тамгатай бор хээр морийг өмнөх наймаандаа ^          худалдаж авсан юм. 2021 оны 07 дугаар сарын 20-ны хавьцаа ах миний эр хүрэн халзан даагыг "авъя" гээд байхаар нь "1.000.000 төгрөгөөр зарна" гэтэл ах надад "дараа нь оронд нь адуу өгье" гэхээр нь "за за, тэгвэл махалчихаар бүдүүн адуу өгөөрэй" гэхэд "за тэгнээ" гээд наймаа тохироод миний даагыг аваад явсан. Тэгээд 2021 оны 11 сарын эхээр /өдөр хоногийг одоо санахгүй байна гэх/ ах залгаад "дүү адуугаа ирж аваарай, " "-т хүрээд ир" гэхээр нь " "-т байх ийнд очиход ах, , , , Хосгэрэл нар архи ууцгаачихсан сууж байсан. Тэгээд дөнгөж очиход , Хосгэрэл нар тус тусдаа хар бараан зүсмийн адуу нэг нэгийг хөтлөөд явсан. Тухайн үед яг зүс, тамга, содон шинжийг нь хараагүй. Тэгээд ахад гарахдаа авсан байсан нэг шил архиа өгөөд "ямар адуу авах юм бэ" гэтэл ийн гэрийн гадаа уяан дээр 7 орчим морь уяатай байсан. Тэр дунд 3 орчим нь эмээлтэй унаж яваа морь байх шиг байсан. Тэгээд тэр дундаас бор хээр олом тамгатай морь тайлж өгөөд "энэ адууг аваад яв" гэхээр нь "за" гээд хөтлөөд харьсан. ...Би худалдаж авсан морио 2 хоногийн дараа /Дээгий/ гэх залууд 1.000.000 төгрөгөөр зарсан. Дээгий надад мөнгөө манай эхнэр Саранчимэгийн 507015732 тоот дансанд 700.000 төгрөгийг шилжүүлээд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Дээгий миний өгсөн адууг маргааш нь махлаад идшиндээ хэрэглэчихсэн гэсэн. ...Тухайн үед би адуу авах үедээ шөнийн цагаар зараад, энд тэндээс авсан адуу байж магадгүй гэж бодсон ч ах өөрөө маш олон адуутай болохоор арай үгүй байх гэж бодоод өнгөрсөн. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн ******* тал/,

 

Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 11 сард /хэдний өдөр байсан гэдгээ санахгүй байна гэх/ ахаас халтар зүсмийн 2 байдсан гүүг тус бүрийг нь 1 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед ах тухайн өдөр намайг гар утсаар миний дугаар руу залгаад " т хүрээд ир" гэж хэлэхээр нь би өөрийн найз Хосгэрэл, Батболд хоёртой хамт очсон. Хосгэрэл тэр өдөр ахаас хээр зүсмийн 1 тооны морийг 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Хосгэрэл бид хоёр түрүүлээд яваад өгсөн. Тухайн үед бид гурвыг т ах дээр очиход 22 цаг болж байсан байх тухайн үед бид гурвыг очиход ахтай хамт , түүний дүү Жанчив, Зоригоо дөрөв байсан. Хосгэрэл бид хоёрыг явсны 1 цаг орчмын дараа ах ахиж над руу залгаад "ахдаа нэг байдас зараад өг" гэх хэлээд халтар зүсмийн байдас өгөхөөр нь би хашаандаа хөтөлж авч ирээд хашаандаа хонуулаад маргааш өглөө нь хамт ажилладаг ахад 50.000 төгрөгөөр зарсан. ахаас урд өдөр нь 1 сая төгрөгөөр худалдан авсан байдсыг би бас ахад зарсан. ах хэний адуунуудыг бид нарт зарсан гэдгийг мэдээгүй, гадаа харанхуй байсан, мөн би ахаас хэний адууг зарж байгаа гэдгийг асуугаагүй. Би 2021 оны 01 сард оос хар зүсмийн, 8 настай жороо морийг хүрэн зүсмийн 1 байдсаар сольж авч байсан. Би энэ хоёртой өөр наймаа хийж байгаагүй. ...Уг халтар 2 байдас "олом" тамгатай байсан гэж санаж байна. Ийм олом тамгатай адуу аас ирсэн хүмүүсийн адууны тамга гэж хүмүүс ярьдаг. ... ах надад адуу зарахаас хэд хоногийн өмнө "ах нь гэр орноо тохижуулна, мөнгөний хэрэг байна, ганц адууг 1 сая төгрөгөөр зарна" гэж хэлж байсан. Тэгээд энэ талаар би ахад хэлсэн. ах намайг дууддаг орой ахаас дан 20.000 төгрөгийн дэвсгэртийг бэлнээр аваад ахад дамжуулж өгсөн. Харин маргааш нь ахаас надаар дамжуулж авсан байдасны мөнгө болох 50.000 төгрөгийг ах миний хаан банкны дугаарын дансаар шилжүүлснийг нь би өөрөө бэлнээр аваад 50.000 төгрөг тэр өдөр нь ахад өгсөн. , ах хоёр бие биеэ танихгүй. ...Би дээрх адуунуудыг хулгайн мал гэж мэдээгүй. *******, ах 00-700 тооны янз бүрийн тамгатай олон айлын адуу малладаг өөрөө ч адуутай мөн нь өөрөө олон тооны адуутай учраас тэднийг өөрсдийнхөө адуунаас өгч байгаа юм байх л гэж бодсон. Тиймээс би хулгайн адуу гэж огт бодоогүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 7 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 21 хуудас /,

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ахаас 2021 оны 11 сарын 21-ний өдрийн орчим шиг санаж байна. 1 тооны охин хээр зүсмийн даага, сартай хүрэн шүдлэн байдас зэрэг 2 тооны адууг ийн "Дууш"-ийн т байх өвөлжөөний хашаан дотор байсан олон адуунаас очиж авсан. Намайг очиход ах охин хээр даагыг бариад уячихсан байсан. Уг хээр даагыг надаас авсан хүрмийнхээ оронд өгсөн. ах надаас 2021 оны 11 сарын 15-ны өдөр миний үстэй шар хүрмийг 500.000 төгрөгт бодож аваад оронд нь "бага насны адуу өгнө" гэж хэлээд авсан байсан. Тэгээд намайг уг охин хээр даагыг аваад явах гэж байтал ах надад "нэг мөсөн Гооёогийн идшийг аваад явчих" гэж хэлээд хашаатай байсан *******0 гаран тооны хонгор дуу адуунаас сартай хүрэн зүсмийн шүдлэн байдсыг барьж өгсөн. Би дээрх 2 тооны адууг хөтлөөд Зүүнхараад Гооёо ахын хашаанд авчраад 3 хоногийн дараа гаргасан. Тэгээд би хээр зүсмийн дааганы махыг аваад харьсан. Гооёо ахынд сартай хүрэн байдасны махыг үлдээсэн. Тэр хоёр тооны адууны арьсыг би Баянхангайн хойд талын хогны хонхорт 2021 оны 12 сарын 20-ны өдрийн хавьцаа Гооёо ахын хашаанаас аваад машинд ачиж очиж хаясан. Уг 2 тооны адуу зөв талынхаа гуя дээр том дугуй дотор 1 долгионтой хэлэхэд хэцүү тамгатай байсан. Би энэ 2 адууг ахыг адуу гэж бодож авсан. ахаас хэний адуу гэдгийг нь асуугаагүй. ...Хонгор зүсмийн дуу *******0 гаран тооны адуунууд байсан. ..., , ах 3 байсан. эхнэртэйгээ амьдардаг. ...Тухайн үед би дээрх 2 тооны адууг 22 цагийн орчим морьтой очиж аваад Гооёо ахынд очиход 23 цаг өнгөрч байсан. Гооёо ахад ах өртэй байсан гэсэн. Тэгээд өрнийхөө оронд идэшний адуу өгч байгаа гэж надад хэлж байсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 17*******- 175 дугаар хуудас/,

 

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 11 сарын 28-ны хавьцаа /өдөр хоногийн санахгүй байна гэх/ доогуураа хөндлөн зураастай хас тамгатай саарал зүсмийн бие жижиг гүүг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн өдөр "идэшний зарах адуу байна уу" гэтэл "байна т ногоон дээвэртэй айл байгаа, очоод авчих, би адуунд явж байна" гэхээр нь т байх ногоон дээвэртэй амбаартай гэртэй, өвөлжөөнийхөө ард талдаа хашаатай айл байсан. Тэнд очтол өвөлжөөнд нэг эгч байхаар нь "Зундуй нэг адуу ав гэсэн юм, хаана байгаа вэ" гэтэл өвөлжөөгөө тойроод ард байх хашаанд нь 1 саарал гүү, 1 шардуу саарал гүү уяатай байсан. Тэгээд би арай бие жижиг саарал гүүг нь ачаад авч явсан юм. ...Би худалдаж авсан гүүг маргааш нь махлаад идшиндээ хэрэглэчихсэн юм. ...Би тухайн үед идшээ бэлдэх гээд Батбаяр гэх айлаас нэг бог бас худалдаж авах үед Батбаяр ах "Зундуй адуу зарна" гээд байсан гэхээр нь л холбогдож байгаад идэшний адуу худалдаж авсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 177 дугаар хуудас/,

Гэрч Н.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 11 сарын 20-ны хавьцаа /өдөр хоногийн санахгүй байна/ дүү руу залгаад идэшний адуу асуутал " адуу зарна гэж байх шиг байсан, би асуугаад өгьө" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь залгаад " байгаа адуу нь даага юм байна, т таньдаг хүнд гүү байна гэж байна, очоод үзээд таалагдвал аваарай" гэхээр нь өөрийнхөө 5-*******3УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Румон маркийн машинтайгаа хадам дүү Туултай очсон. Тэгээд т очиход нэг эмэгтэй байсан. Намайг дагуулаад үзүүлэхэд өвөлжөөний ард хашаанд саарал гүү, хонгор гүү байсан юм. Тэгээд би үзээд саарал гүүг 1.000.000 төгрөгийг хадам дүү Туулын данснаас шилжүүлээд авсан. Тухайн үед бой ажиллахгүй байсан юм. Тэгтэл тэр айлын гэрийн эзэн нь утсаар яриад "махлах хүн байхгүй бол би махлаад өгье" гэсэн. Тэгээд гэрт нь хүлээж байтал нөхөр нь ирлээ гээд Туул бид 2 гэрээс гарахад гэрийн эзэн гэх залуу саарал гүүг өвөлжөөнийхөө хойд талд унагаачихсан байсан. Тэгээд тэнд нь махлаад би мах, гэдсийг нь аваад явсан. Тэнд толгой, шийр, арьс нь үлдсэн. ...Тэрийг би мэдээгүй. ...Тухайн үед би адуу авах үедээ шөнийн цагаар зараад энд тэндээс авсан адуу байж магадгүй гэж бодсон ч ах өөрөө маш их олон адуутай болохоор арай үгүй байх гэж бодоод өнгөрсөн. ...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 181 хуудас/,

Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн үед манай төрсөн ах Батбаяр /9978078, 99179287/ надаас "самарт явах гээд байна, зарах адуу байна уу" гэж асуусан. Надад адуу байгаагүй учраас би ******* руу залгаад "зарах адуу байна уу" гэхэд "нэг адуу байна, ирээд үзэхгүй юу" гэхээр нь тэр хоёрыг хооронд нь холбож өгсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо уулзаад наймаа хийсэн гэсэн. ...Надад "*******ын зарах гэж байгаа адуу" гэж хэлсэн эсэхийг нь сайн санахгүй байна. ...2021 оны зун манай нөхөр Гомбосүрэн, нар хоорондоо наймаа хийсэн юм. Манай нөхөр ид эмээл, хазаар зарж оронд нь 2 адуу, 1 бяруу авахаар тохирсон юм. Гэтэл удалгүй 2021 оны 09 сард манай нөхөр цагдан хорих байранд орчихсон юм. Тиймээс би руу хэд хэдэн удаа утсаар ярьж "эмээл, хазаар зарсан өртгөө авъя" гэж ярьсан. Харин 2021 оны 11 сард над руу залгаад "2 адуугаа ирж ав, ойрхон ирчихсэн байна" гэхээр нь би манай нөхрийн эгчийн хүүхэд луу ярьж "авчраад өг" гэж гуйсан. тэгээд орой нь ажлаа тараад харанхуй болсны дараа манай гэрт хоёр бараан зүсмийн л адуу байх шиг байсан. Насыг нь мэдэхгүй. Түүний нэгийг махалж зарсан, нэгийг нь Улаанбаатар хот руу явуулсан. Дээрх 2 адууг бой хийдэг газраар янзлуулсан юм. Түүний дараа нэлээд хүйтэн болсны дараа оос бяруугаа авч идшиндээ хэрэглэсэн. 2021 оны зуны эхэн сард манай нөхөр ******* ахын мөнгөн эмээл, хазаарыг нь хүнээр янзлуулж, гөлмийг нь сольж өгсөн гэсэн. Тэгээд түүнийхээ оронд ******* ах "адуу өгнө" гэж тохирсон юм шиг байгаа юм. 2021 оны 11 сарын сүүлээр л байх ******* ах манай дүү аар манай руу нэг тооны адуу өгч явуулсан байсан. Би аар янзлуулж идшиндээ хэрэглэсэн. Би зүсийг нь анзаараагүй, дараа нь "бага насны адуу байна" л гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр цагдан хориход хоригдож байсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 183 дугаар хуудас/,

Гэрч Д.Гомбодорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2021 оны зун наадмын дараа намайг "Холбоо толгой" дээр морь үзээд байж байхад ******* надтай уулзаад "надад 1 сая төгрөгийн яаралтай хэрэг байна, чи зээлчих, би намар нэг идэшний адуу өгье" гээд гуйгаад салахгүй байсан. Тухайн үед надад бэлэн 300.000 орчим төгрөг байсан бөгөөд гэр лүүгээ мотоциклтой давхиж очоод мөнгө авчирч 1 сая төгрөг болгоод *******ад бэлнээр нь өгсөн. Тэгээд 2021 оны 11 сарын сүүлээр орой 15 цаг өнгөрч байхад над руу утсаар "ирж идэшнийхээ адуугаа ав, би адуугаа туугаад явж байна" гэсэн. Тиймээс би ажлаа тараад дахин руу утсаар яриад "хаана байна вэ" гэхэд "2 салаа нүхэн гүүрэн дээр байна, хүрээд ир" гэхээр нь би алаг морьтой түүний хэлсэн газар очсон. Намайг очиход гадаа харанхуй болчихсон *******, *******, нар 30-*******0 орчим тооны бараан дуу цантчихсан адуу туугаад явж байсан. Тэгээд би тай уулзахад "энд гадаа баригдахгүй байх, хашиж байгаад барьж авсан нь дээр байх" гэж хэлээд бид цуг тухайн адууг тууж ийн гадаа очиж хашсан. Би эхлээд "2 салаа нүхэн гүүрэн дээр хүрээд ир" гэхээр нь тэнд барьчихсан байгаа юм байх гэж бодсон. ...Хашсан адуунаас т зааж улаан хээр зүсмийн биеэр жижгэвтэр байдсан гүү надад барьж өгөхөөр би хөтлөөд харьсан. Би тэр гүүгээ идшиндээ хэрэглэсэн. ...Намайг байх хугацаад тэд өөр адуу бариагүй. Би мориноосоо ч буугаагүй, ******* хээр гүү барьж өгөхөөр би шууд хөтлөөд гэр лүүгээ явсан. ...Би тэр адууг тамгатай байсан эсэхийг нь сайн санахгүй байна. Гадаа харанхуй байхад надад барьж өгсөн. Би тэр адууг хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө олон айлын 00-700 тооны адуу малладаг. Тэгээд адуу малласныхаа хөлсөнд адуу авдаг, мөн өөрийн гэсэн адуутай хүн шүү дээ. Түүнийг өөрийнхөө адууг л барьж өгч байна гэж бодсон. Тийм олон тооны, олон айлын, олон янзын тамгатай адуу малладаг, дээрээс нь өөрөө тодорхой тооны адуутай хүнийг би хүнээс адуу хулгайлаад надад өгсөн гэж огт сэжиглээгүй. Доод ын адууг тэр чигт нь л малладаг. Надаас адууныхаа мөнгийг зун авсан, би өгсөн мөнгөнийхөө оронд түүний өгсөн адууг л авсан. ыг надад хулгайн адуу өгсөн гэдгийг нь мэдээгүй. ...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 185 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн эзэмшлийн 1 тооны гүүгээ 2019 онд ийн адуунд тавьсан юм. Тэр гүү маань 2020 онд унагалсан бөгөөд 2021 оны намар даага болсных нь дараа надад "эгч таны даага жороо юм байна, би хэргэлдчихээд намар идэшний үеэр танд орных нь даагыг өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 2021 оны өвөл 11 сард сартай хээр зүсмийн 1 тооны эр даага төв дээр авчирч өгсөн. Би тэр даагыг идшиндээ хэрэглэсэн. Би угаасаа ид өгсөн өөрийн даагыг идшиндээ идэх төлөвлөгөөтэй байсан юм. ...Би түүнийг надад хулгайн адуу өгсөн гэдгийг нь мэдээгүй. ******* өөрөө олон тооны адуутай учраас өөрийнхөө адуунаас зарсан байх л гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/2 дугаар Хх-ийн 187 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би тухайн үед адуунд явж байхад  Буянтын доод үзүүр дээр нэг цагаан машинтай 2 хүн ирээд миний нэрийг асуухаар нь би нэрээ хэлсэн. Гэтэл тэр машин дотор байсан хоёр хүний нэг баг өмссөн байсан. Тэгээд машинаас бууц ирж намайг  гавлаад толгойд хар уут углаад авч явсан. Миний утсыг өврөөс авч гаргаж газар дэвсээд эвдчих шиг болсон. Мөн уургыг хугалж машин дотор миний хажуугаар хийсэн. Тэгээд машин дотор намайг авч явсан. Замаас бас нэг хүн суусан. Тэгээд нэг газар зогсоод гав салгаж аваад бүсээр намайг хүлээд нүх рүү унагаад булж эхэлсэн. Нэг нь намайг буудчихъя чамд амьд үлдэх боломж нэг л байна. Тэгээд олон тооны адууг чи мэдэх үү авсан уу гэхэд би хэлсэн бүгдийг нь авсан. Амьд үлдэхийн тулд хэлсэн бүгдийг нь зөвшөөрсөн. Тэгээд тэр шөнө намайг  хөдөө малчныд гавтайгаа хоносон. Маргааш нь цагдаа нар ирсэн. Миний гавыг Ц.Булган тайлаад ирсэн цагдаад өгсөн. Тэр гаваар цагдаа нь ийг гавлаад аваад явсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн *******2-*******3 дугаар хуудас/

Шүүгдэгч а. яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 91 хуудас/  

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1 хх-ийн 2, *******, 98, 128, 158, 205, 235 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 1, 52, 15*******, 2*******5 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 32, 77 дугаар хуудас/

Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/

Хохирогч цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/1 хх-ийн 5 дугаар хуудас/

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн 17-179 хуудас, 3 дугаар хх-ийн *******3-******* дугаар хуудас/

            Хохирогч Б.Даваадоржид адуу хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн 180-182 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн 1/0*******5 дугаартай "1. ******* настай Мон морь 1 ширхэг, нийт зах зээлийн үнэлгээ 2.000.000 төгрөг, 2. 2 настай Мон сарвай 3 ширхэг, нэг бүрийн үнэ 1.500.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ *******.500.000 төгрөг, нийт .500.000 төгрөг. ...гэх дүгнэлт /1 хх- ийн 23 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн 1/0*******9 дугаартай "1. 3 настай Мон байдас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт/1 хх-ийн 81 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/0*******7 дугаартай "1. 11 настай Мон гүү 1 ширхэг /том биетэй, уургын адуу байсан гэх/, нэг бүрийн үнэ 3.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг, 2. 9 настай Мон гүү 2 ширхэг, нэг бүрийн үнэ 2.500.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 5.000.000 төгрөг, 3. 2 настай Мон даага 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт/1 хх-ийн 109 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай "1. 7 настай, 25%-тай эрлийз гүү 1 ширхэг, нэг бүрийн үнэ 3.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг, 2. 5 настай Мон үрээ 1 ширхэг /хурдны удамтай гэх/, нэг бүрийн үнэ 2.500.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 2.500.000 төгрөг, нийт үнэлгээ 5.500.000 төгрөг. ...гэх дүгнэлт/1 хх-ийн 187 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/050 дугаартай "1. 2 настай Мон байдас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг, нийт үнэлгээ 1.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт/1 хх-ийн 221 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/051 дугаартай "1. Мон даага 1 ширхэг, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 800.000 төгрөг, нийт үнэлгээ 800.000 төгрөг. ...гэх дүгнэлт/1 хх-ийн 2*******9 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/052 дугаартай "1. 5 настай, 25%-тай эрлийз гүү 1 ширхэг, нэг бүрийн үнэ 5.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 5.000.000 төгрөг, 2. 2 настай Мон үрээ 2 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 2.000.000 төгрөг, нийт үнэлгээ 7.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/0************** дугаартай "1. 10 настай Мон морь 1 ширхэг/2020, 2021 онд Баян сумын наадамд 8 болон 9 байранд орж байсан гэх/, нэг бүрийн үнэ *******.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ *******.000.000 төгрөг, 2. 10 настай Мон морь 2 ширхэг, нэг бүрийн үнэ 2.500.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 5.000.000 төгрөг, 3. 9 настай 25%- тай эрлийз гүү 1 ширхэг, нэг бүрийн үнэ *******.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ *******.000.000 төгрөг, *******. 9 настай 25%-тай эрлийз морь 1 ширхэг, нэг бүрийн үнэ 3.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг, нийт үнэлгээ 1.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 33 дугаар/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/0******* дугаартай "1. ******* настай Мон гүү ******* ширхэг, нэг бүрийн үнэ 2.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 8.000.000 төгрөг, нийт үнэлгээ 8.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 19******* хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 2*******- ний өдрийн 1/00 дугаартай "1. 2 настай даага 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг, нийт үнэлгээ 1.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 203 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 2*******- ний өдрийн 1/01 дугаартай "1. 2 настай байдас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 00.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 00.000 төгрөг, 2. 3 настай байдас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 700.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 700.000 төгрөг, нийт үнэлгээ 1.300.000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 213 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимент" ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/0*******8 дугаартай "1. 11 настай мон морь 1 ширхэг, 8 настай Мон морь  1 ширхэг, 9 настай Мон морь 2 ширхэг, 8 настай Мон сувай гүү ******* ширхэг нийт 8 ширхэг, нэг бүрийн үнэ 2.000.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг. ...гэх дүгнэлт /3 дугаар хх-ийн 105 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/3 дугаар хх-ийн 187 дугаар хуудас/

Эрүүгийн ******* дугаартай хэргийн хохирлын тооцоо/******* хх-ийн 3 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн №05 дугаартай тогтоол/******* хх-ийн 3-37 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч С.Баатарын хяналтын прокурор Д.Шинэбал-д гаргасан хүсэлт/******* хх-ийн *******1 хуудас/

Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 0 дугаар сарын 2*******-ний өдрийн №5******* дугаартай хариу мэдэгдэх хуудас/******* хх-ийн *******2 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/3 дугаар хх-ийн 213 дугаар хуудас/

            Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/3 дугаар Хх-ийн 221 хуудас/

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 сарын 1-ны өдрийн №100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/3 дугаар хх-ийн 22*******-229 хуудас/зэрэг хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Нэг.Шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд иргэн ******* тооны адуу, иргэн 1 тооны адуу, иргэн 2 тооны адуу, иргэн ******* тооны адуу, 1 тооны адуу нийт 13 тооны адууг,

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-аас 2*******-ний өдрүүдэд иргэн 3 тооны адууг,

Шүүгдэгч  *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдрийн хооронд иргэн 8 тооны адууг, иргэн ******* тооны адууг, Ч.Болор-Эрдэний 2 тооны адууг, иргэн Л.ын 1 тооны адууг, ******* тооны адууг, 8 тооны адууг  Сэлэнгэ аймгийн ******* сумын хэрх ******* багийн нутаг дэвсгэр болон Сэлэнгэ аймгийн Баян сумын Хараа 1 багийн нутаг дэвсгэрээс бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан,

               Шүүгдэгч ******* нь  2021 оны 11 сард шүүгдэгч *******, ******* нараас 2 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, *******, ******* нар болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үйлдэл, 2020 оны 11 сард бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Тиймээс уг үйлдлийг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэх хүсэлт үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч *******, ******* нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үйлдэл, 2020 оны 11 сарын үйлдлээр 7 тооны адуу хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн эрүүгийн хариуцлага тооцох байсан ба тус хуулиар олон тооны мал гэдэг 8 дээш тооны бод мал хулгайлсан үйлдэл хамаарч байсан байна. Тиймээс тус хоёр үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох зүйтэй байсан байна.

Хэдийгээр дээрх хоёр гэмт үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болгохоор байгаа боловч шүүгдэгч *******, ******* нарын хувьд  прокуророос зүйчлэн ирүүлсэн хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй болно.

 

               Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Мөн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу бусдын олон тооны малыг хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж 2 тооны адууг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нар нь  бусдын олон тооны болон, мал хулгайлсан үйлдэл, мөнгө угаах гэмт гэмт хэргийг үйлдэж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон болно.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн болон ганцаараа бусдын олон тооны малыг хулгайлан авч хохирогч нарт учирсан 73100000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг оролцоо зэргийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч олон иргэдийн олон тооны малыг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан байдал, гэмт үйлдэлд нь тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй нь байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйл, . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч *******, ******* нарын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдах хорих, шүүгдэгч нар нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 зүйл, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэг,  3.******* зүйл, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйл, 3.11 зүйлийн 1 дэх хэсэг, 3.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.13 дугаар зүйл, 38.1 зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

            Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 03/гурав/жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2- зааснаар шүүгдэгч *******ийг 02/хоёр/жил 0/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-д зааснаар шүүгдэгч *******ийг шүүхээс тэнссэн хугацаанд бусдаас мал/бод, бог мал/худалдан авахгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдээгдэх, албадлагын арга хэжмээ авч үүргийг хүлээлгэсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            .Шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *******13 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд цагдан хорьсугай.

            8.Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон  2/жаран хоёр/, шүүгдэгч *******ийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 0/жар/хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            9.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

-Шүүгдэгч нар нь хохирогч Ц.Булганд 13 тооны адуу, хохирогч хохирол 1 тооны адуу, хохиролд 2 адуу, хохирол 1 тооны адуу, хохиролд 1 тооны адуу, хохирол 2 тооны адуу, П.Булганхангайн хохирол ******* тооны адуу, Ч.Болор-Эрдэний хохиролд 2 тооны адуу, Л.ын хохиролд 1 тооны адуу, хохиролд 8 тооны адуу тус тус хохиролд нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ЭРДЭНЭМӨНХ