Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн дугаар хороо, ******* ******* ******* ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн № 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 0 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн181.2.5 дахь хэсэгт зааснаар 0 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******. /РД:/

 

           Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 22-2 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, № 5А тоотод байрлах иргэн Г. гэрт хохирогч Б. маргалдаж түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн …. ... 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 22-2 цагийн орчимд хохирогч Б., , -, , , нарын хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, № 5 тоотод байрлах төрсөн ах Г. гэрт шил 0.75 граммын Хараа архи уусан. Самарт явах гээд хүмүүс цугларсан байсан юм. Хохирогч Б. гаднаас шил архитай орж ирээд бид нар хувааж уусан. Архи уух явцдаа бид нар хөзөр тоглосон. Б. согтчихоод хүн болгон луу агсам тавиад байхаар нь бид хоёр гэр дотор зодолдсон. Намайг 2- удаа цохихоор нь би зөрүүлээд архины шилээр толгой руу нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг хуурай ах гэрт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 19 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед түүний гэрт самарт явахаар ирсэн байсан манай нутгийн ах дүү нар байсан. Тэгээд *******, , , уш, нарын хамтаар Давааням ахын хашаанд байх монгол гэрт хоол унд хийж идээд шил 0.75 шилтэй Хараа архи хувааж уусан. Архи уугаад сууж байх үедээ бид бүгд хөзөр тоглосон. Тоглоом болж байх үедээ ******* ах бид хоёр хоорондоо бага зэрэг муудалцаж ам зөрсөн. Би сандал дээр сууж байх үед миний толгойн тус газарт тас гээд хүчтэй зүйлээр цохих үед би ухаан алдаж сэргэх үед эмнэлэг дээр сэрсэн зүйл болсон..... ******* ах бид хоёр нутгийн ах дүүс. Хөзөр тоглож байгаад тоглоомноосоо болоод муудалцсан. Тэгээд ******* ах уурлаад архины шилээр толгой руу араас цохисон байх хүчтэй зүйлээр цохисон.... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 06 дугаар хуудас/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Бид бүгд хоол идээд сууж байхад нэг шил Соёрхол архи задалсан. Уг архийг , , *******, , уш, - бид бүгд хувааж уусан. Соёрхол архи дууссанаас хойш шил 0.75 граммын Хараа архи дэлгүүрээс авч хувааж уусан. 2022 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн үед хөзөр тоглож байсан чинь зүс таних хуурай ах *******тай намайг гарч нойл ороод бие засаад ирэхэд гэрийн гол хэсэгт  *******, хоёр муудалцсан байдалтай ын толгойноос цус гарсан ******* ах гартаа архины шил барьсан байдалтай зогсож байсан. Би тэгээд тэгж болохгүй хоорондоо муудалцахгүй шүү гээд салгасан гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Гэрч А.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би Ховд аймгийн Жаргалант сумаас 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамаатны ах д түүнтэй хамт самарт явах зорилгоор ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны орой гэх хүн хотоос самарт явахаар ирсэн. Тухайн үед байсан *******, , , бид нар шил архи уусан. , ******* ах хоёр хоорондоо маргалдаад байхаар нь ах бид хоёр нойл орохоор гарсан. Хэсэг хугацааны дараа буцаад гэрт ороход ын толгойны баруун тал хэсгээс цус гарсан байдалтай ******* ах гартаа архины шил барьсан зогсож байхаар нь хоорондоо маргалдсан байна гэж бодоод , ******* ах хоёрыг салгасан гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн № 160 ...... Дүгнэлт:

1.Б.ын биед толгойн хуйханд шарх, толгойн орой хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, гэдэс хэсэгт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 15-16 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас № 7980 /Хх-н 17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын нэгдсэн эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээ /Хх-н 18 дугаар хуудас/

Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 29 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 5-55 дугаар хуудас/

Хохирогч Б.ын нэхэмжилсэн хохирол 584000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 22-2 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, № 5А тоотод байрлах иргэн Г. гэрт хохирогч Б. маргалдаж түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.*******гийн хохирогч Б.ын толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохисон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд толгойн хуйханд шарх, толгойн орой хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, гэдэс хэсэгт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний болон бусад гарсан зардалд 584000 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.од 584000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болох нь хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан ба хохирогч Б.од шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд хохирогч Б. нь шүүгчийн ******* Б.Ариунсанаа руу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр утсаар ярьж Ховдод байгаа болохоор шүүх хуралдаанд оролцож чадахгүй, зодуулснаас хойш дахин гэмтэлд хэвтэж эмчлүүлэхэд гарсан хохирлын баримтаа явуулна гэсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх ба 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагт гэх хүн шүүгчийн *******ад 68 ширхэг НӨАТ-ын баримт өгсөн нь хохирогчийн ямар ч тайлбаргүй бараа материал, тамхи, хоол цайны баримт байсан тул шүүх хүлээн авах боломжгүй гэж гэх хүнд буцаан өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт байна.

Хохирогч Б. нь зодуулснаас хойш дахин гэмтэлд хэвтэж эмчлүүлэхэд гарсан хохирлын баримт гэх 68 ширхэг НӨАТ-ын баримттай холбоотой асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5., 5.4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2., 2.4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Хохирогч Б. нь энэ гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.