| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0189/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/211 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
2022 06 07 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.М, А.Э, Б.Ж нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, А.Э, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 2225001820228 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь А.Э, Б.Ж нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Империал спейшл сервис” ХХК-ний ажлын байрнаас “НР’ загварын нөөтбүүк, ажлын куртик 1 ширхэг, ажлын гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь Б.М, Б.Ж нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Империал спейшл сервис” ХХК-ний ажлын байрнаас “НР' загварын нөөтбүүк, ажлын куртик 1 ширхэг, ажлын гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ж нь Б.М, А.Э нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Империал спейшл сервис” ХХК-ний ажлын байрнаас “НР’ загварын нөөтбүүк, ажлын куртик 1 ширхэг, ажлын гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.М мэдүүлсэн: Зарын дагуу энд ирж байрилаг дээр ажилласан.20 иод хоногийн цалин өгөөгүйхоолны мөнгөгүй болсон.Нэхээд өгөхгүй байсан болохоор ажлынхаа нөүтбүүкийг авч ломбардад тавьж гэр рүүгээ явсан.Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгч А.Э мэдүүлсэн:Ажлын хөлс мөнгө өгөхгүй байсан болохоор нь нөүтбүүкийг авч ломбардад тавьж гэр рүүгээ явсан.200,000 төгрөгөөр тавьсан.Замд явж байхад араас цалин дансанд хийсэн байсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг ,
-шүүгдэгч Б.Жын мэдүүлсэн: Анх хулгайлах санаа байгаагүй.Энх-Эрдэнийг хэлэхээр нь зөвшөөрсөн.Гангарьдын куртка гутлыг би өмсөж явсан.Хуншагайд буцаан хүлээлгэн өгсөн.Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х мэдүүлсэн: Манай Импэриал спейшил ХХК нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Манай Орхон аймагт үйл ажиллагаа явуулах салбар нь нийт 4 хүнтэй би хариуцан ажилуулдаг. А.Э, Б.М, Б.Ж нар нь Импэриал спейшил ххк-д хамгаалагчаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны едөр хүртэл ажиласан 26 хоног ажилласан байсан. Уг ажлын цалин нь гэрээ байгуулахдаа 1000000 төгрөг гэж байгуулан хоолны мөнгө 33.000 төгрөг, нийгмийн даатгалын 10 хувь гэсэн шимтгэл авдаг.А.Э, Б.М, Б.Ж нарт нь хүний 200.000 төгрөг өгсөн гэж байсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна.Тухайн нөүтбүүкийг манай байгууллага ажлын албан хэрэгцээндээ ашигладаг юм. Манай байгууллага уг нөтебүүкийг хоногийн мэдээ оруулж хөдөлгөөн гэх зэрэг өдөр тутмын ажлуудаа шивж мэдээ явуулдаг юм. Хариуцсан хүн би өөрөө, ашиглавал манай ажилчид бүгд албан хэрэгцээндээ ашигладаг.Өмд цамц хамгаалалтын малгайг байгууллагаас тавьж өгдөг гутлыг харин өөрсдөө авна, өөрсдөө авах мөнгөгүй бол байгууллагаас авахуулаад цалин дээрээс мөнгийг нь авдаг. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-“Ашид билгүүн” ХХК –ний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-622/3044 дугаартай шинжээчийн ...” Redmi note X-10 гар утас 450,000 төгрөг, 2019 оны 8-р үеийн HP брендийн нөүтбүүк 950.000 төгрөг, хагас түрийтэй эрэгтэй гутал 80.000, эрэгтэй куртик 80,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 21-24-р тал/
-иргэний нэхэмжлэгч Х.Дын мэдүүлсэн ... 2022 оны 02 сарын 12-ны өдөр үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Гашгуурдай” ломбарданд гурван залуу орж ирээд улаан өнгийн “НР" нөөтбүүкийг 200.000 төгрөгт барьцаалмаар байна гэхээр нь Б.М гэх хүний иргэний үнэмлэхийг шалгаж, тулган 1 сарын хугацаатай 200.000 төгрөгөөр барьцаанд авсан. Буруутай хүмүүсээс 220.000 төгрөг нэхэмжилж байна. .. гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
-Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-81-р хуудас/
-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016- оны 04-р сарын 29-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-91-р хуудас/
-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 03-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-99-р хуудас/
-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-105-р хуудас/
-Сум дундын 23-р шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-109-р хуудас/
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 160-164-р хуудас/
-“Гашгууртай ЗБН” барьцаалан зээлдүүлэх газрын үйлчилгээний №7691 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 163-р хуудас/
-Шүүгдэгч А.Э, Б.Ж, Б.М нарын иргэний нэхэмжлэгч Х.Дд учирсан хохирлыг нөхөн төлсөн тухай дансны хуулга /хх-ийн 168-р хуудас/
-“Империал Секьюрити” ХХК-ний Б.Ж, А.Э, Б.Мягмардавга нартай хийсэн ажил горилогчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгааны хуулбар /хх-ийн 169-203-р хуудас/
-Шүүгдэгч Б.Жын сэжигтнээр мэдүүлсэн :2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн ахлах Гангарьд бид хоёр 24 цагаар үүрэг гүйцэтгэж өглөө нь ажилаасаа буугаад ажилчдын байрандаа ирсэн. Тэгсэн чинь ээлжийн ахлах Гангарьд байгууллага цалингаа тавихгүй байна хэдүүлээ ажил хаялт зарлаад ажилдаа гарахгүй шүү гээд би Гангарьд М, Э бид 4 ажилдаа гарахгүй юм чинь гээд архи согтууруулах удаа хэрэглэсэн...Э нөтебүүкийг аваад гараад ирчихсэн 3 уулаа Улаанбаатар явъя гэррүүгээ энэ нөтебүүкийг ломбарданд тавиад замын зардал хийгээд явъя гэхээр нь М бид 2 зөвшөөрөөд үйлчилгээний төвийн баруун талд үйлж ажиллагаа явуулах Гашгуурдай гэсэн нэртэй ломбардад би 200.000 төгөрөөр барьцаалан тавьсан юм... Би ажилдаа өмсдөг байсан хувцасаа тэр чигээр нь өмсөөд явчихсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
-Шүүгдэгч Б.М сэжигтнээр мэдүүлсэн...А.Э рүү залгатал нөтебүүкийг нь авчихсан гараад ир ломбардад тавиад хот руугаа явъя гэж хэлэхээр нь Б.Ж бид хоёр гарч очоод үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах Гашгуурдай гэсэн нэртэй ломбардад би 200.000 төгөрөөр барьцаалан тавьсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
-Шүүгдэгч А.Э сэжигтнээр мэдүүлсэн... Тэгээд бид 3 худлаа юм байна Улаанбаатар хот руу буцъя гэж бодоод байрлаж амьдарч байсан байрнаасаа нөтебүүкийг нь аваад гарчихсан юм... Нөтебүүкийг нь үйлчилгээний төвийн Гашгуурдай гэх нэртэй ломбардад 17 цагийн үед очиж 200.000 төгрөгөөр сарын хугацаатай барьцаалсан юм...замын зардалд 150,000 төгрөг үлдсэн 50.000 төгрөгөөр замдаа бид 3 хоол идээд дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Ж, Б.М, А.Э нар нь Орхон аймагт “Империал спейшл сервис” ХХК-ний хамгаалалтын албанд гэрээгээр ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-111 тоотод байрлах “Империал спейшл сервис” ХХК-ний ажлын байрнаас “НР’ загварын нөөтбүүк 1ш, ажлын куртик 1 ширхэг, ажлын гутал 1 хосыг зөвшөөрөлгүй, нууцаар авч явсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, сэжигтний мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Ж, Б.М, А.Э нарын үйлдлийн улмаас “Империал спейшл сервис” ХХК-ний хамгаалалтын албанд 1,110,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х...Тухайн нөүтбүүкийг манай байгууллага ажлын албан хэрэгцээндээ ашигладаг юм. Манай байгууллага уг нөтебүүкийг хоногийн мэдээ оруулж хөдөлгөөн гэх зэрэг өдөр тутмын ажилуудаа шивж мэдээ явуулдаг юм. Хариуцсан хүн би өөрөө, ашиглавал манай ажилчид бүгд албан хэрэгцээндээ ашигладаг. Өмд,цамц, хамгаалалтын малгайг байгууллагаас тавьж өгдөг ,гутлыг харин өөрсдөө авна, өөрсдөө авах мөнгөгүй бол байгууллагаас авахуулаад цалин дээрээс мөнгийг нь авдаг.... гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-622/3044 дугаартай шинжээчийн ...1,100,000 төгрөг... гэх дүгнэлт,иргэний нэхэмжлэгч Х.Дын мэдүүлсэн... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Гашгуурдай” ломбарданд гурван залуу орж ирээд улаан өнгийн “НР" нөөтбүүкийг 200,000 төгрөгт барьцаалмаар байна гэхээр нь Б.М гэх хүний иргэний үнэмлэхийг шалгаж, тулган 1 сарын хугацаатай 200.000 төгрөгөөр барьцаанд авсан. Буруутай хүмүүсээс 220.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.Ж, Б.М, А.Э нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг бүлэглэн санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Бусдын эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтай гэж,
-шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэж амлаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудаснууд, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол арилсан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М, А.Э нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж, харин шүүгдэгч Б.Жын хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар хэргийн хохирлыг арилгасан байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: “Империал спейшл сервис” ХХК-ний хамгаалалтын албанд учирсан 1,110,000 төгрөгийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Э, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч. Б.М, А.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, А.Э нарт шүүхээс оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг,
-Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих журамтайг мэдэгдүгэй.
5.Шүүгдэгч Б.М, А.Э нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, шүүдэгч Б.Жд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд тус тус хяналт тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ