Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******,/ Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын төвд байрлах иргэн ийн хашаанд той үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салст, эвэрлэг бүрхүүл, болорын няцрал, зүүн нүдний эвэрлэг, склера салстын урагдал, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт, зүүн хүүхэн хараа ба болоргүйдэл, зүүн нүд хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа өөр ямар нэг санал хүсэлт алга байна. Миний хувьд санаатай хүнд гэмтэл учруулж цохиогүй, би өөрөө цохисноо санахгүй байна. Найз ирээд хүн цохичихлоо гээд эргүүлж татаад явсан. Тухайн үед  духнаас цус гоожоод тогтохгүй байсан. Толгой өвдөөд, цус их гоожиж байсан болохоор шоконд орсон тэгээд шууд мотоциклийн араар суугаад яваад өгсөн..гэх мэдүүлэг / хх-ийн 129-130 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...******* сумын төв дээр очоод гудамжинд зогсож байсан чинь , ******* хоёр хамт миний сууж явсан машин дээр мотоциклтой ирсэн. *******, хоёр ирээд ******* гэх залуу нь намайг “гийн банди яасан том болсон юм бэ” гэсэн тэгэхээр нь би “юу гэнээ чи” гээд машинаас буусан чинь ******* гэх хүн миний нүд рүү өшиглөсөн. Намайг өшиглөсний дараа би машинаас унаад газар хэвтэж байх үед ******* миний толгой руу өшиглөсөн. Тэгсэн чинь надтай хамт явж байсан машины жолооч машинаас бууж ирж салгасан чинь ******* гэх хүн нь яваад өгсөн. , гийн найз бид гурав буцаад шууд Баянхонгор аймгийн төв рүү шууд буцаад гэртээ ирсэн. Тэгээд Баянхонгор аймгийн төв дээр гэртээ нүднийхээ хавдрыг буулгах гэж 3 хоног нүдэн дээрээ төмс тавьж байгаад нүдний хавдар буусан. Тэгсэн чинь миний нүд юм харахгүй болохоор нь би Баянхонгор аймгийн хувийн нүдний эмнэлэгт үзүүлсэн чинь “нүдний чинь цөцгий хагарсан байна, яаралтай Улаанбаатар хот руу явж хагалгаанд ор” гэсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу очиж 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт нүднийхээ цөцгий хагарсан байсан болохоор гадна талыг нь оёулж анхныхаа хагалгаанд Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэг дээр нүдний хагалгаанд орсон. Тэгээд эхний хагалгаанд орсны дараа 15 хоногийн дараа Улаанбаатар хот "Сондра" гэх эмнэлэгт нүдэндээ болор суулгуулах хагалгаанд орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээтэй байгаа. Би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс ******* сумын төв орох замдаа нэг шил Ерөөл гэх нэртэй 0.75 граммтай архи гийн найзтай хоёулаа хувааж уусан. ******* гэх хүн нь над дээр ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бага зэргийн согтолттой байсан. Би Улаанбаатар хот руу явж байх үедээ ******* гэх хүнтэй ярьсан юм. Тэгсэн чинь ******* гэх хүн нь “битгий цагдаад хэлээрэй би эмчилгээний чинь мөнгийг өгнө” гээд *******ын аав Хуяг гэх хүн болон *******ын хамаатны хүмүүс гуйгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаагүй юм. ******* гэх хүн нь намайг Улаанбаатар очоод хагалгаанд орох гэж байна гэхэд миний гэх миний хаан банкны данс руу нийт 9.150.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Хагалгаанаас бусад эмчилгээний зардлыг өгөөгүй. Би гомдолтой байна. Би эвэрлэгийн хагалгаанд орж хараатай болмоор байна. Би одоо орох хагалгааны зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулмаар байна. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон болохоор би гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,

4. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би , гэх хүмүүстэй хамт Баянхонгор аймгийн төвөөс ******* сум руу хамт явсан юм. гэх хүн нь 2021 оны 07 дугаар сарын 12-ний өдөр Баянхонгор аймаг руу гарах гэж байхад ******* сумын төв дээр ******* гэх хүнтэй хэрүүл маргаан хийж зодоон хийсэн. , ******* гэх хүмүүс нь юунаас болж маргалдсан, хэн хэрүүл маргааныг эхлүүлсэн гэдгийг нь би мэдэхгүй. Нэг харсан чинь , ******* хоёр барьцалдаад авсан зодолдож байсан. Тэгээд би машинаас бууж , ******* гэх хоёр хүнийг нь салгасан. , ******* гэх хоёр хүн нь хоорондоо харилцан зодолдсон. Би яг хэн хэн хэнийгээ хэдэн удаа цохисон гэдгийг хараагүй. , ******* гэх хоёрын зодооныг салгасны дараа ын аль нүдийг нь санахгүй байна нэг нүд нь хавдсан байсан. Харин *******ын дух хэсгээс нь цус гарсан байсан. ******* нь зодоон салгасны дараа шууд мотоциклтой Хурга гэх залуутай яваад өгсөн болохоор хаана нь ямар гэмтэл авсан гэдгийн нь сайн хараагүй. Тэгэхдээ *******ыг дух хэсгээс нь цус гарсан байсан. Намайг зодооныг салгаж байх үед , ******* хоёр нь гартаа ямар нэгэн эд зүйл чулуу бариагүй байсан. Би ойр хавьд цус болсон чулуу байсан үгүйг мэдэхгүй байна. Зодоон болсон газарт *******, , , бид тав өөр хүн байгаагүй. гэх хүн нь машины ард гэх хүнтэй архи уугаад явж байсан. Харин ******* нь согтуу байсан эсэхийг би мэдэхгүй. гэх хүн нь машины ард гэх хүнтэй хамт нэг шил архи уугаад яваад байсан. Хэр зэргийн согтолттой байсан гэдгийг би мэдэхгүй байна. Зодоон дууссаны дараа гэх хүний хавдсан нүднээс ямар нэгэн зүйл урсаж гараагүй, зүгээр л хавдсан, хөмсөгнөөс цус гарсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 63-66 /

5. Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна. Айлд очиход тухайн айлд ******* мал гаргаж өгөөд дуусаж байсан. Тэгээд “намайг гэрт хүргээд өг” гэхээр бид 2 миний мотоциклоор сумын захиргааны урд хэсэгт явж байтал машинтайгаа явж байсан. Тэгтэл ******* “уулзъя” гэхээр нь машины араас дагаж явахад Бандиа гэх айлын үүдэн дээр зогсохоор нь очиж уулзсан. Уулзахад машинд , , наана нь нэг танихгүй хүн 3 байсан. Тэгээд мэнд мэндлээд, машины цонхоор , ******* нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Удалгүй маргалдахаа болиод ******* тэй машины цонхоор нь юм яриад өмнө зогсож байтал , *******ын араас нь очоод толгойн дагз хэсэг рүү нь гараараа цохитол ******* “ыг яаж байгаа юм” гээд заамдаад бариад авахад зөрүүлээд заамдаж барьж аваад хоёулаа машины араар тойроод орсон. Тэгтэл хоёрыг машинаас бууж ирж салгаад, миний унаж явсан мотоциклын араар *******ыг суулгаад хөдлөх гэж байхад футболкоо тайлсан, цээж нүцгэн одоо хоёулаа ондоо уулзана гэж хэлээд шууд ирээд *******ын дух руу цохитол, духнаас нь цус гартал ******* мотоциклоос буугаад ыг барьж аваад хоёулаа айлын хашаа руу орохоор нь би араас нь айлын хашаа руу ороход *******, ын толгой хэсэг рүү 2-3 удаа мөн толгой руу хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь боль хүн амьтан аллаа гээд чирч татаад мотоциклдоо суулгаад айлд хүргэж өгчхөөд гэр рүүгээ явсан. ыг харахад нэлээд их согтуу харагдсан, хэр их архи уусан талаар мэдэхгүй, харин ******* ямар нэг архи уугаагүй эрүүл байсан юм. , ******* нар юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, би тухайн үед мотоцикл дээрээ суусан, мотоциклоо унтраагаагүй байсан. ******* мотоциклоос бууж явж очиж уулзаж байгаад маргалдсан юунаас болсныг мэдэхгүй байна. нь *******ын духны гол хэсэгт гараараа цохисон. Хашаанд дотор ******* эхлээд ын нүүрний хэсэг рүү 2-3 удаа цохиход арагшаа суусан. Тэгтэл дахин нүүр лүү 1 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь би татаж аваад явсан юм, тэр үед ын зүүн талын зовхины хэсэгт шалбарсан байгаа харагдсан, өөр шалбарсан зүйл байгаагүй, тэгээд шууд явсан болохоор ын нүүр, нүд хөхөрсөн эсэхийг мэдээгүй, Хашаанд болсон үйл явдлаас өмнө ын нүүрэнд шалбарсан, хөхөрсөн зүйл байгаагүй харин ******* духны хэсэгт хагарсан шархтай, цус нь гараад өмсөж байсан цамц нил цус болсон байсан, өөр гэмтэл шарх харагдаагүй юм...” гэх мэдүүлэг...гэх мэдүүлэг / хх-ийн 69-72 /

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2021 оны 07 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна, үдээс хойш 17 цагийн үед байх, тухайн үед манайд хадам ээж ирсэн бид 2 байж байтал гадаа хүмүүсийн дуу гарсан. Тэгтэл хадам ээж гэрээс гараад эргэж орж ирээд “хашааны үүдэн дээр согтуу хүмүүс байна” гэхээр нь гэрээс гараад ирэхэд хашааны үүдэн дээр ланд-80 маркийн машин машины наад талд манай онгорхой том хаалганы урд , ******* нар муудалцаад байгаа бололтой том, том дуугараад өөд, өөдөөсөө хараад зогсож байхаар нь “явцгаа” гэж хэлээд том хаалгаа хаагаад гэртээ орсон удалгүй машин дуугараад яваад өгөх шиг болсон. Тухайн үед гэр лүү ороод ирэх вий гэж бодоод айгаад хурдхан хаалгаа хаагаад гэртээ орсон болохоор хашааны гадаа өөр хүн, мотоцикл байгаа эсэхийг анзаарч хараагүй юм. , ******* нарыг хашаанд зодолдсон, нэгнийгээ зодсон талаар бол би хараагүй. Хадам ээж хашааны үүдэн дээр согтуу хүмүүс байна гэхээр нь гарахад онгорхой том хаалганы өмнө зогсож байсан. , ******* нартай би очиж уулзаагүй, хаалгаа дотор талаас нь хаагаад гэртээ орсон болохоор хэн нь согтуу байгаа, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаа талаар мэдээгүй, ямар ч байсан хоёулаа том, том дуугараад маргалдаад байгаа бололтой байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 78-79 /,

7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 07 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед сумын төвд Бандиа буюу гийн гэрт байсан, 17 цагийн үед санагдаж байна, хашааны хаалга онгорхой байсан мөн гэрийн хаалга онгорхой байсан. Тэгтэл хашаанд хүмүүсийн дуу гарахаар нь гэрээс гараад ирэхэд том хаалганы хойд талд нэг хүн толгойгоо гараараа дараад газар унасан, нэг хүн нь толгой руу нь өшиглөх гээд зогсож байхаар нь “больцгоо, айлын үүдэн дээр юу болцгоогоод байгаа юм, явцгаа, цагдаа дуудлаа” гэж хэлэхэд гараад явцгаасан юм. Тухайн хүмүүсийг би танихгүй, мөн хараа муутай учир ямар хувцастай хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. мөн хун салгаж авч гарсан талаар хараагүй. Ямар ч байсан толгойгоо дараад газар хэвтсэн хүн нь өшиглөх гэж байгаа хүн рүү харсан чигтээ хэвтэж байсан.  Намайг гарч ирэхээс өмнө өшиглөж зодсон эсэхийг мэдэхгүй ямар ч байсан, гараараа толгойгоо хаасан газар хэвтэж байсан. Ойртож уулзаагүй болохоор биед ямар гэмтэл шарх байсныг мэдэхгүй байна. Би одоо 71 настай болохоор бараг 1 жилийн болсон үйл явдлын заримыг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед духны хуучин сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх хуучин гэмтэл нь хэзээ, хаана, ямар хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн, яаж эдгэрсэн зэргийг нарийвчлан тогтоох боломжгүй....гэх дүгнэлт /хх-ийн 98 /

 9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаартай:

 1. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 105-106 /,

10. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай:

... 1. Оролцогч *******ийн ******* нь сэтгэц,мэдрэлийн хувьд эрүүл.болсон байдлыг, зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. Сэтгэл,мэдрэлийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон хэвтэн эмчилгээ хийлгэж байсан өвчний карт байхгүй байна.Ямар нэг сэтгэцийн өвчингүй учир хэрэг хариуцах чадвартай.

З. Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй,урьд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний карт байхгүй байна.

4. Оролцогч *******ийн ******* нь тухайн хэрэг үйл явдлын үед ямар нэг өвчингүй байсан.

5. Оролцогч *******ийн ******* нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй болоогүй.Одоогоор сэтгэцийн талаас ямар нэг зовуурьгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 140 /,

11.Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн:

1. Д.ын биед нарийн эмч нарын тавьсан оношоор гэмтлийн гаралтай зүүн нүдний алимны салст эвэрлэг бүрхүүл, болорын няцрал, зүүн нүдний эвэрлэг, склера салстын урагдал, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт, зүүн хүүхэн хараа ба болоргүйдэл, зүүн нүд хараагүйдэл зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-п зааснаар үлдэц уршиг үүсэн шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад 65 хувь тогтонги алдагдсан болно. Гэх дүгнэлт / хх-ийн 22-24 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны 16-17 цагийн
үед Баянхонгор аймгийн ******* сумын төвд байрлах иргэн ийн хашаанд той үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салст, эвэрлэг бүрхүүл, болорын няцрал, зүүн нүдний эвэрлэг, склера салстын урагдал, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт, зүүн хүүхэн хараа ба болоргүйдэл, зүүн нүд хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч ,  гэрч , , , нарын мэдүүлэг болон шинжээчийн 267 дугаар  дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч ******* одоогоор нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж,  харин цаашид эмчилгээ хийлгэх зардлыг нээлттэй үлдээж өгөх талаар хүсэлт гаргасан тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” буюу 10.000.000 төгрөг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтан богд овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Алтан богд овогт *******ийн *******ыг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч оос цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ