Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 22 цагийн орчим орчим Баянхонгор аймгийн сумын “ " 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “  " ХХК-ийн уурхайн уулын хэлтэс 10 дугаар судлын 2 дугаар түвшин 23 дугаар мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "  ” ХХК-д 2.492.748 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт
хэрэг үйлдсэн гэмт хэрэгт
холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн шөнө би далд уурхайгаас хог гаргахдаа өөрийнхөө өмнө нь бэлдсэн байсан шар өнгийн канистрт хийж бэлдсэн байсан хүдрээ хамт ажилладаг , нарт хэлж дээш нь гаргуулсан. Тэгээд хүдрээ дээш нь гаргачихсан байж байгаад 12:00 цагийн үед хүмүүсийг өдрийн цайнд гарчихсан байх хойгуур нь би тэр шар канистртай хүдэр гэдэг шороогоо нуух гээд уурхайн хашаан дээгүүр нь канистртай шороогоо шидээд, өөрөө хашаан доогуур шургаж гараад тэгээд цаашаа яваад шороогоо нуух гэсэн чинь нуух газар олдохгүй байсан. Тэгээд аваад явж байгаад нуух газар олдохгүй болохоор нь тэр шороогоо хээр асгах гэж байсан чинь нэг адуу туучихсан морьтой хүн явж байхаар нь тэр хүн дээр очоод хаашаа явж байгааг нь асуусан чинь аймагт очно гэсэн тэгэхээр нь би тэр шор оогоо өгөөд өөрийнхөө гэрийн хаягийг хэлж өгөөд та аймаг орвол энийг манай хашаанд аваачаад хаячихаарай гэж хэлж өгч явуулсан, тэгээд эргээд уурхай дээрээ хүрээд ирсэн. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөө аймагт гэртээ ирж тэр шороог цагдаад гаргаж өгсөн. Тэр хүн нь нэг азарга орчим адуу туусан хүн байсан, бараан морьтой, эрэгтэй хүн байсан, эрээн өнгийн малгай өмссөн танихгүй байсан. Тэр хүнийг би танихгүй, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би шороог нь буцааж өгсөн байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 95-97 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед манай Цагаан цахир уурхайн уулын хэлтэс 10 дугаар судлын 2 дугаар түвшин 23 мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг уулын хэлтэст ажиллаж байсан ажилчид нууцаар авсан байсныг уулын хэлтсийн ажилчдаас сонсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шөнийн ээлжийг ахалж байсан ээлжийн ахлах ******* гэх ажилтныг авсан байх магадлалтай гэж бодож байна. Манай компани уулын хэлтсийн тухай ростерийн шөнө ажиллаж байсан. Ээлжийн ахлах *******ар ахлуулсан түүний ажилчид , ,  нар байсан. ээлжийн ахлах ******* “ ” энтер прайзес ХХК-д  2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр орж байсан. Ажиллаад 7 жил болж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 22 цагийн үед уурхайн гүнд байгаа
хогийг би , нарын хамт вагон дээр ачиж гаргасан. Тэгээд үргэлжлүүлээд ажлаа хийсэн. Тухайн хог нь 20 литрийн шар өнгийн савтай байсан. Тухайн хогийг манай ээлжийн ахлах ******* гэх хүн “ач” гэсэн. Би тухайн 20 литрийн саванд юу байсан талаар мэдээгүй, шууд ачсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сумын хайрхан
1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхай дээр ажлаа хийж байсан. Орой 19 цаг 50 минутын үед ээлжийн ахлах *******ас үүрэг, чиглэл авч ажилдаа орсон. Тухайн үед би пункерийн тавцан дээр доороос гарч ирсэн хог хаягдлыг ялгаад ажлаа хийж байхад доороос станцаар "ажлын байрны цэвэрлэгээ хийж, хог хаягдал очсон шүү” гэж хэлсэн. Тэгээд ын вагон дээр ачсан гэх хог хаягдлыг буулгаад байж байхад ээлжийн ахлах ******* нь ирээд “наад шар савтай юм аа эвдэрхий 2 вагоны хажууд тавьчих” гэсэн. Тухайн үед ээлжийн ахлах өгсөн үүргийн дагуу 3 шар савтай хогийг эвдэрсэн вагоны хажууд тавьчхаад ажлаа хийсэн. Тухайн 3 шар сав нь ус авдаг 20 литрийн сав байсан. Дотор талд нь бол хог байсан байх би юу байсан талаар мэдэхгүй байна. Би 2021 оны 09 дүгээр сараас уурхайд ажиллаж эхэлсэн. Харин багт анх удаа ажиллаж байна...
гэх мэдүүлэг / хх-ийн 18 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сумын хайрхан 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхай дээр ажлаа хийж байсан. Энэ өдөр 20 цагийн үед ээлжийн ахлах ******* гэгчээр үүрэг, чиглэл аваад ажилдаа гарсан. Би эхлээд 331-т ачилт хийгээд дараа ын хамт хог хаягдал ачиж гаргасан. Тухайн үед төмрийн хаягдал, мод, бээлии, цув, хоолой гэх мэт бүх хог хаягдлыг вагон дээр ачиж дээш нь гаргасан. Тухайн үүргийг ээлжийн ахлах ******* өгсөн. Бид нар ээлжийн ахлах ******* юу гэж үүрэг өгнө түүнийг хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 23 /,

7. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн:

...Алт / хайлуулсан товчин хэлбэртэй / 13.34 кг 2.492.748 төгрөг,

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2.492.748 / хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин найм/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 162-163 /,

8. “Стандарт хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторын

..1. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 13.34 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт, Хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм.

2. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 13.34 грамм жинтэй, шар өнгөтэй, хайлсан, товчин хэлбэрийн металл нь алт мөн байна.

3. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO /IEC 11426:2017 /тодорхой стандартын дагуу тогтоодог 13.34 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.

4. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 13.34 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна..." гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 170-171 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 22 цагийн орчим орчим Баянхонгор аймгийн сумын “ " 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “  " ХХК-ийн уурхайн уулын хэлтэс 10 дугаар судлын 2 дугаар түвшин 23 дугаар мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "  ” ХХК-д 2.492.748 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хулгайлсан гэх 3 ширхэг 20 литрийн савтай хүдрийг угаалгахад 13.34 грамм алт гарсан бөгөөд уг алт нь биет байдлаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж шүүхэд биет байдлаар ирээгүй болно.

Уг 13.34 грамм алт нь зах зээлийн одоогийн үнэлгээгээр 2.492.748 төгрөг болж байгаа талаар Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 208 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүх 13.34 грамм алтыг Монгол банкинд хэрэгцээний дагуу биет байдлаар хүлээлгэн өгөхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж харин шүүгдэгч *******ас 2.492.748 төгрөгийг гаргуулж “  ” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 13.34 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлж шийдвэрлэв.

Уг алтыг Монгол банкинд шилжүүлэхдээ үнийг гаргуулж улсын төсөвт тушаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Лувсандамбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Лувсандамбыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 13.34 грамм алт хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг алтыг Монгол банкинд хэрэгцээний дагуу тушааж үнийг улсын төсөвт оруулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******ас 2.492.748 төгрөгийг гаргуулж “
” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ