Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

     2022        06             20                                2022/ШЦТ/219

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Аод холбогдох эрүүгийн 2225000000266 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. А нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вэгас /Vegas/ баарны гадна Н.Тийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, миний буруу гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан : 

-хохирогч Н.Тийн мэдүүлсэн... 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Vegas” бааранд найз Бат-Эрдэнэ, Цэнд-Аюуш, Эрдэнэ-Очир нарын хамтаар орсон. Тэгээд баарны гадаа Бат-Эрдэнийн хамтаар тамхи татаад зогсож байтал ...би чи ахын дүү гэж хэлтэл над руу А нь чи намайг ахын дүү гэлээ гээд над руу хэрүүл өдөөд зогсож байтал цэнхэр өнгийн бомбор өмсчихсөн, буржгар үстэй залуу ирээд найзыгаа аваад явчихъя манай найз уухаараа угаасаа ингээд агсраад байдаг юм уучлаарай гээд аваад явсан. Тэгсэн чинь баарнаас 1 залуу 2 хүүхэн гараад ирсэн, тэгээд хоорондоо маргалдаад нэг нь газар уначихаар нь салгах гээд Бат-Эрдэнэ бид хоёр очтол А гэх залуу миний уруул хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон...А миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд эхлээд миний 2 шүд хөдөлчихсөн байж байгаад цагдаа дээр ирээд байж байтал нэг шүд маань уначихсан юм....” гэх мэдүүлэг /хх-н 5-6-р тал/

-гэрч М.Гийн мэдүүлсэн... 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд баар хаагаад бид нар гадаа гарч ирээд машиндаа дуу тавиад машиныхаа хажууд зогсож байтал баарны гаднаас хэн нь мэдэгдэхгүй машиныхаа дууг багасгаач гээд орилоод байсан чинь А урдаас яасан юм бэ дуугаа чангалж байна гэж хэлтэл Аод цохиулдаг ах найзтайгаа ирээд хэрүүл маргаан хийж маргалдаж эхэлсэн. Тэгээд манай найз Тэмүүлэн Аод цохиулдаг залууг найзтай нь хамт цааш нь салгаад аваад явсан. Тэгээд баарнаас 2 эгч 1 ах гарч ирсэн нэг харсан чинь хоорондоо маргалдаад байхаар нь голоор нь ороод бид нар салгаж байтал Аод цохиулсан гээд байгаа ах бас салгах гээд явж байсан. Тэгээд тэнд бужигнаж байгаад салаад явцгаасан чинь араас цагдаа нар ирээд саатуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/

-гэрч Л.Бийн мэдүүлсэн... Тэгээд машиныхаа дууг нь чангалаад зогсож байсан. Тэгсэн чинь ард ирээд гэнэт маргалдаад байж байсан би юунаас болоод хэрүүл маргаан эхэлснийг би мэдэхгүй байна маргалдаж байгаад салцгаасан...А нь миний нүдэн дээр Төгөлдрийг цохиод авсан. Тэгээд хажуу талаас нь нэг хүн бас намайг цохиод авсан хэсэг бужигнаж байгаад хартал Н.Т алга болчихсон байсан. Тэгсэн чинь баарны хамгаалагч залуу надад ахаа танай найз чинь сая амнаас нь цус гарчихсан тийшээ тойроод явчихлаа гэж хэлэхээр нь би араас нь явж байхдаа цагдаа дуудсан юм. Би мэдэхгүй байна нэг мэдсэн чинь хэрүүл маргаан хийчихсэн зогсож байсан.../хх-ийн 10-р тал/

-гэрч Д.Агийн мэдүүлсэн... Тэгээд хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдож эхэлсэн. Тэгсэн чинь өндөр туранхай хар хувцастай, цамцан дээрээ шар бичиглэлтэй залуу Төгөлдөр гэх залууг цохиод газар унахаар нь Т ар дагз хэсэг рүү нь нэг удаа өшиглөдөг. Тэгээд хэрэлдэж байгаад хэсэг больцгоогоод хоёр тийшээ болоод явцгааж байгаад эргэж ирээд хар хувцастай өндөр залуу хэрүүл хийж байснаа шууд очоод Төгөлдөр гэх залууг зүүн талаас нь цохисон. Тэгтэл гар утас нь газар унаад амаа дараад байсан. Тэгсэн чинь амнаас нь цус гарчихсан цаашаа булан тойроод яваад өгсөн. Тухайн зодсон гэх залууг харвал танина маш сайн харсан. Тухайн үед А гэж байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 401 дугаартай... Н.Тийн дээд, доод уруулын дотор салст, дээд уруулын гадна хэсэгт голд шарх, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, дээд хоёр дугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар байна. Дээд, уруулын дотор салст, дээд уруулын гадна хэсэгт голд шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд зүүн хоёр дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-н 14-16-р тал/

     -Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28-р тал/

      -хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 35-38-р тал/

       -шүүгдэгч Д.Аын согтолтын зэргийг шалгах багажаар шалгасан хуудас /хх-ийн 41-р тал/

-шүүгдэгч Д.Аын яллагдагчаар мэдүүлсэн: Тухайн өдөр би 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Vegas нэртэй бааранд найзуудын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж Н.Т гэх хүний нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар 1 шүдийг нь унагсан... Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Н.Тийн биед учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.А нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Вэгас /Vegas/ баарны гадна  Н.Ттэй үл ойлголцож маргалдан Н.Тийн нүүрэн тус газарт цохиж, дээд, доод уруулын дотор салст, дээд уруулын гадна хэсэгт голд шарх, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, дээд хоёр дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Аын үйлдлийн улмаас Н.Тийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Тийн мэдүүлсэн... А гэх залуу миний уруул хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд тэндээс жаахан холдож байгаад цагдаа дуудсан юм.....гэх мэдүүлэг, гэрч Л.Бат-Эрдэнийн мэдүүлсэн... Тэгээд баарнаас дахиад танихгүй 1 эрэгтэй 2 эмэгтэй гарч ирээд Аын найзуудтай хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь Төгөлдөр бид хоёр салгах гээд нөгөө залуучууд дээр очтол шууд А нь миний нүдэн дээр Төгөлдрийг цохиод авсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Аийн мэдүүлсэн... Тэгээд хэрэлдэж байгаад хэсэг больцгоогоод хоёр тийшээ болоод явцгааж байгаад эргэж ирээд хар хувцастай өндөр залуу хэрүүл хийж байснаа шууд очоод Төгөлдөр гэх залууг зүүн талаас нь цохисон. Тэгтэл гар утас нь газар унаад амаа дараад байсан. Тэгсэн чинь амнаас нь цус гарчихсан цаашаа булан тойроод яваад өгсөн.... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 401 дугаартай... Н.Тийн дээд, доод уруулын дотор салст, дээд уруулын гадна хэсэгт голд шарх, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт, дээд хоёр дугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар байна. Дээд, уруулын дотор салст, дээд уруулын гадна хэсэгт голд шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, дээд зүүн нэгдүгээр шүдний ганхалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Аын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Н.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч: маргах зүйлгүй, тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирчээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Т нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй бөгөөд хохирол төлөгдсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ