Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 208 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт *******, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны орчимд хохирогч Ц.тэй “...ахын дүү гэж дуудлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн хэсэгт олон удаа гараараа цохиж халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, толгойн хуйх, хүзүү, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “ гэх ажлын газрын ахтайгаа цуг би ид уулзаж сууж байгаад Налайх руу орж ирсэн. Налайх руу орж ирээд бааранд сууж байгаад гарахдаа гэх залуугаас гал авсан. Гал авчхаад буцаж явж байтал шатан дээр “ахын дүү, хараад байна уу” гээд тэгээд хоорондоо муудалцсан. Бид хоёр муудалцаад байж байтал ах гарч ирээд таньдаг болохоор юм яриад байж байсан. Тэгээд “Налайхад дүү чинь надтай ингэж ярихгүй шүү” гэж хэлсэн шалтгаанаас болж бид хоёр муудалцсан. Тэгээд бид хоёр зодолдоод би ийг цохиж унагасан. Гэтэл хоёр найз нь намайг боль гээд салгасан. Салгаад байж байтал ах, хоёр хоорондоо муудалцаад заамдалцаад цохилцсон. Ноцолдоод унаад босож ирсэн. Дахиж бид хоёр муудалцаад зодолдоод караоке баарны арагш очиж юм ярихаар хойш явсан. Тэгээд дахиж маргалдсан. Юу юугүй дээр нь гараад учиргүй аймар зодоогүй, эхнэр хүүхэдтэй хүн болиоч ээ гэхэд нь салахгүй зодоод байсан юм байхгүй. Ерөнхийдөө дээр нь гараад цохиж зодсон нь үнэн. Тэгээд ах гарч ирэхэд нь бид хоёр больсон байсан. Тэгээд салаад явсан. Би гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ц.ийн мэдүүлэг /хх-12, 14/, гэрч М.ийн мэдүүлэг /хх-18/, гэрч Ө.ийн мэдүүлэг /хх-20/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-22/, шинжээчийн 403 дугаартай дүгнэлт /хх-26-27/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31-32/, сиди дүрс бичлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 01 цагийн орчим “” нэртэй бааранд шүүгдэгч ******* нь тухайн баарны гадаа хохирогч Ц.тэй маргалдаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийг нь “дуудлаа ахын дүү гэж хэллээ, надад ахархаж томорлоо” гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд санаатайгаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан мансуурсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ******* онд төрсөн, одоо 22 настай, дотоодын цэргийн 810-р ангид харуулчин ажилтай, ам бүл 4 дүү, аав, ээж нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй хүн байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон бусдад учруулсан хор хохирол, үйлдсэн гэмт хэргийн шинж, мөрдөн байцаалтын эхнээс эхлээд өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан нөхцөл байдал болон прокурортой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ дурдсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны орчимд хохирогч Ц.тэй “...ахын дүү гэж дуудлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүний толгойд цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, толгойн хуйх, хүзүү, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.*******гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр би Дотоодын цэргийн 810-р ангид хамт ажилладаг ах ын хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ид амарч байгаад орой 23 цагийн орчимд Налайх дүүргийн төвд орж ирээд бааранд орж ах бид хоёр 0.5 литрийн лаазтай пиво 3, 3-ыг уучихаад гадаа тамхи татахаар гартал баарны гадаа, үүдний хэсэгт зогсож байсан залуу “яаж хараад байгаа юм” гээд надтай маргалдсан юм. Би тэр залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохитол надтай хамт явж байсан ах дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр хэсэг хэрэлдэж байтал нөгөө залуу ах руу дайраад байхаар нь би дахиад нүүр лүү нь гараараа цохитол газар унасан. Дараа нь би тэр залуутай эвлэрэх гээд юм ярих гэтэл утсаараа залгаад хүн дуудаад байхаар нь миний уур хүрээд дахиад баарны хажуу талын хаан банкны АТМ-ын хажуугийн буланд оруулж байгаад хэд хэдэн удаа цохиод, газар унагаачихсан юм. Энэ үед дахин ах хүрч ирээд намайг салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 44 дүгээр тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.ын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед найз , , , , нарын хамтаар 3 дугаар хороонд байх гийн караоке ороод тэнд дуулаад пиво ууцгаасан. Тэгээд 23 цагийн үед гаас гараад , нарын хамт күйн нэртэй бааранд орсон юм. Тэгээд тэндээ 2 лааз пиво аваад ууж байгаад тамхи татах гээд гадагшаа гарсан чинь үүдэнд зогсож байсан зүс мэдэх хүнтэй ярилцаж байтал хажууд талаас үл таних дүү нь гээд залуу орж ирээд бид хоёрын дундаар ороод байхаар нь “чи ахын дүү холдож бай, би юм ярьж байна” гэсэн чинь “чи намайг ахын дүү гэдэг хэн бэ” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд хоорондоо муудалцаад зогсож байтал тэр залуу намайг нүүр лүү цохиод унагаасан бөгөөд тэр хооронд хүмүүс салгаад байж байтал тэр залуу дахиад над руу дайраад намайг зодсон. Тэгсэн чинь эхлээд надтай юм ярьж байсан зүс таних залуу намайг бас нүүр лүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд дүү нь гээд байгаа залуу бас намайг унагаагаад зодсон. Түүний дараа уучлаарай гэж хэлээд надаас уучлалт гуйж байгаад баарны хажуу талын харанхуй булан руу дагуулж ороод дүү нь гээд байсан залуу толгой руу цохиод би газар унаад ухаан балартсан чинь дээр гараад миний нүүр лүү цохиж байсан бөгөөд би тэр үед нь одоо болно шүү дээ, би эхнэр нялх хүүхэдтэй гэж хэлэхэд хүртэл намайг цохиод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь зугтаагаад алга болсон байсан бөгөөд би босч ирээд гар утсаа гаргаж ирээд хүн дуудах гэсэн чинь миний гар утас байгаагүй, мөн хүзүүнд зүүсэн байсан гинж байхгүй байсан.гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.ын өгсөн: ...Тэр үед надтай эхлээд муудалцсан ******* гэдэг залуу намайг нэг удаа толгойн тус газарт их хүчтэй цохиж газар унагаасан. Дараа нь бас маргалдаж байх үед хэд хэдэн удаа цохисон. гээд залуу намайг толгой руу гурван удаа цохисон ч гэсэн тэр залуугийн цохилт тийм ч их хүчтэй байгаагүй болохоор надад учирсан гэмтлүүдийг гээд залуу учруулаагүй ******* нь намайг газар унагаж байгаад хэд хэд цохисон. Тэр үедээ миний биед зулгаралт няцралт гэмтлүүдийг учруулсан байх. ******* гэдэг залуу нь намайг олон удаа хүчтэй цохисны улмаас миний толгой доргисон. Намайг ХААН банкны хажуу талын буланд оруулж байгаад ******* нь миний ухааныг балартал цохисон. гэдэг залуу миний биед учирсан гэмтэлд хамаагүй. Намайг зодуулаад дууссаны араа миний гар утас, мөнгөн гинж алга болсон байсан. Тэр хоёр залуу наад дансаар 800.000 төгрөг шилжүүлж, миний биед эмчилгээ хийлгэх, утас, гинж авах мөнгө өгсөн. Одоо надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж биеэ үзүүлж яваагүй. Тухайн үедээ өвдөж явж байгаад зүгээр болчихсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр М.ийн өгсөн: “...Тухайн өдөр би найзуудтайгаа 19 цагийн үед байх гийн караоке ороод архи, пиво ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гараад харьцгаая гээд ярьж байсан чинь манай найз ажилтай байгаад ирж чадаагүй, оройтоод хотоос ирсэн юм. Тэгээд , бид гурав бааранд оръё гэж шийдээд күйн нэртэй бааранд орсон юм. Тэндээ ороод 1 шил архи, пиво аваад суусан юм. Тэгээд уугаад сууж байтал гарч тамхи татчихаад ирье гээд ганцаараа гараад явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ийн дүү Өркен гэх хүүхэд орж ирээд та хоёр хаана байсан юм бэ, найз чинь зодуулчихсан байна гэж хэлэхээр нь бид хоёр баарны гадаа гарсан чинь хоёр хацраа бариад гэнэт хажуу талаас хүмүүс цохиод авлаа гэж хэлэхээр нь хэн зодсон юм бэ гээд асуухад мэдэхгүй байнаа гэж хэлсэн. Тэгээд тэндээ хэсэг хайж байгаад гэр, гэртээ харьцгаасан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.ын өгсөн: “...Би тухайн өдөр ид хамт ажилладаг *******тай байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад ирээд күйн нэртэй бааранд ороод 3, 3 лааз пиво аваад уусан. Тэгээд тэнд бүжиглээд байж байтал ******* гарч тамхи татах гээд гарсан бөгөөд би араас нь удалгүй гарсан чинь ******* нэг хүнтэй маргалдаад байсан бөгөөд сүүлдээ зууралдаад авсан. ******* тухайн хүнийг цохиод унагасан. Тэгээд дээр нь гараад цохих гээд байхаар нь салгаад болиулсан. Тэгсэн чинь нөгөө залуу босож ирээд бас зодолдох гээд байхаар нь би болио адилхан ууж идчихээд хоорондоо маргалдаад яах вэ гэж хэлсэн чинь тэр хоёр дахиад барилцаж аваад зодолдсон. Миний харснаар ******* тэр залуу 2-3 удаа нүүрлүү нь цохиод газар унагаасан юм. Тэгээд дахиж салгаад цаашаа би тэр хоёрыг болиулаад хооронд нь эвлэрүүлээд гар бариад салсан юм. Тэгсэн чинь хоорондоо эвлэрээд юм яръя гээд Хаан банкны цаад талд байх харанхуй гудамж руу яваад орохоор нь учир зүйгээ олчих байх гээд хүлээж байсан чинь дахиад хоорондоо зодолдож байхаар нь би *******г аваад цааш нь түлхээд аваад явсан. Тэгээд манай гэрт очоод амарсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 21 дүгээр тал/

 

6. Мөрдөн байцаалтад гэрчээр Ө.ийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад Налайх дүүрэгт ирсэн. Тэгээд рүү залгасан чинь найзуудтайгаа гийн караокед байна хүрээд ирээч гэхээр нь яваад очтол найзууд нэлээн халамцуу харих гээд байж байсан. Тэгээд , бид гурав бааранд орохоор болоод автобусны буудлын ойролцоо байдаг күйн гээд баарлуу ороод 0,7 литрийн эдэн нэртэй архи, 2 лааз пиво аваад сууцгаасан. Тэгээд тэнд нилээн сууж байгаад ганцаараа эрүүл байсан учраас архинаас түлхүү уусан юм. бол архи уугаагүй, пиво уусан. Тэгээд гарч тамхи татахаар ганцаараа гарсан юм. Тэр үед бид хоёр бааранд ширээн дээрээ үлдсэн. Тэгээд хэсэг сууж байгаад баарны гадаа гарсан чинь танихгүй хүмүүст зодуулчихлаа гээд дүү нь хэлээд машинд зуулгаад гэрлүү хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг

/хх-ийн 20 дугаар тал/

 

7. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/403 дугаар ...ын биед тархи доргилт, дух, толгойн хуйх, хүзүү, зүүн мөр, нуруу, баруун зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт, нүүр баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

/хх-ийн 26-27 дугаар тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 45 дугаар тал/

 

9. Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 48-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь хохирогч Ц.ын биед тархи доргилт, дух, толгойн хуйх, хүзүү, зүүн мөр, нуруу, баруун зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт, нүүр баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/403 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч М.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд М.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ