Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 112

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

              Улсын яллагч                                          Л.Энхтайван                 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Амартүвшин

              Хохирогч                                                  Ө.Гэрэлгуа

              Нарийн бичгийн дарга                            Б.Урангоо   нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Золзаяагийн Батбилэгт холбогдох 201618000215  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 3-р гудамж 89 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум “Шинэ бадрах” ХХК-ний жолооч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Золзаяагийн Батбилэг, /РД:МЮ-89040570/,

 

 Шүүгдэгч З.Батбилэг нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт “Хар горхи” гэх газар 79-02 СЭА улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Ядамдоржийг хүн тээвэрлэх зориулалтын бус задгай тэвшинд тээвэрлэж явснаар Д.Ядамдорж тээврийн хэрэгслийн тэвшнээс унаж гавал тархины битүү гэмтэл авч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч З.Батбилэгийн 2016 оны 08-р сарын 01-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед манай уулын бригад гарах гээд манай ажилчид болох талийгаач Д.Ядамдорж, хөрөөчин Түвшинзориг, ачигч Болд, жолооч Эрдэнэбаатар, мөн жолооч Батбилэг миний бие болох ачигч Гантөмөр бид 6 “Шинэ бадрах” ХХК-н дээр цуглараад Зүүнбүрэн сумын “Тулга” нэртэй модны зах дээр очоод манай жолооч болох Эрдэнэбаатар нь Зил 130 маркийн тээврийн хэрэгслээ асаагаад бид 6 нэг машинд суугаад “Бүдүүний гүүр” гараад явж байх замдаа нэг хөдөөний айлаас 5 литрийн нэрмэл аваад бригад руугаа явцгаасан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бригадаасаа бууж явж байхдаа замдаа эвдэрсэн байсан Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд бид 6 эвдэрсэн машин дээрээ очоод Эрдэнэбаатар ах бид 2 машинаа янзлаад байж байхад Гантөмөр, Түвшинзориг, Ариунболд, талийгаач Ядамдорж нар нөгөө авсан нэг шил архи, 5 литр нэрмэлээ ууж байсан. Тэгээд Эрдэнэбаатар ах бид 2-г машин янзлаад дуусаж байх үед Алтанхуяг ах Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би янзалсан машинаа унаж явах гэсэн чинь миний машины дугуй хагарсан байсан болохоор цаашаа бригад руугаа явахдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор Эрдэнэбаатар ахын хариуцдаг Зил-130 маркийн 79-02 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэр үед миний машины кабинд Эрдэнэбаатар, Гантөмөр, талийгаач Ядамдорж нар сууж явсан. Харин ард талын Алтанхуяг ахын жолоодож явсан Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлд Түвшинзориг, Ариунболд нар сууж явсан. Тэгээд цаашаа явж байгаад талийгаач Ядамдорж нь “толгой эргээд дотор муухай оргиод байна, жоохон салхинд тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь бригад руу очиход 500 метр үлдсэн байхаар нь ойрхон болохоор “за тэг тэг” гээд тэвшин дээр суулгаад явсан юм. Тэгээд бригад дээр очоод байж байтал араас Алтанхуяг ах ирээд “замдаа яагаад Ядамдоржийг үлдээсэн юм бэ, тасраад замын хажууд унтаж байна ш дээ” гэхээр нь би “машины тэвшин дээр сууж явсан ш дээ замдаа уначихсан юм болов уу” гэж хэлсэн. Тэр үед талийгаачийг хурхираад унтаад байхаар нь архи их хэмжээгээр уусан болохоор тасраад унтаад байгаа юм болов уу гэж бодоод талийгаач Ядамдоржийг өөрийнх нь унтдаг нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг босохгүй байсан болохоор Эрдэнэбаатар ах сэрээх гээд очсон чинь сэрэхгүй байсан. Тэгээд Гантөмөр ах Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Талийгаач яг унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Тэр үед хамар амнаас нь цус гараагүй байсан. Маргааш өглөө нь сэрээх гээд очсон чинь хамар амнаас нь цус гарсан байсан болохоор нь эмч дуудах болсон. Эмч нар ирж үзээд тариа хийгээд сумын төв авч явахгүй бол болохгүй гээд сумын төв явсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 86-р ху/,

2.Шүүгдэгч З.Батбилэгийн 2016 оны 08-р сарын 16-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би замын хөдөлгөөний дүрмийн талаар мэднэ. Яг хэдийн хэдэд заасан талаар сайн мэдэхгүй байна. Харин зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангасан эсэхийг шалгаж үзсэн байх согтуу хүнийг тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглодог талаар мэдэж байсан. Тухайн үед талийгаач “дотор муухай оргиод байна, би тэвшин дээр суугаад явъя” гээд байхаар нь бригад руугаа очиход ойрхон газар үлдсэн байсан болохоор талийгаачийг тэвшин дээр суулгасан юм. Ойрхон газар үлдсэн байсан болохоор гайгүй байх гэж бодоод тэвшин дээр суулгасан юм. Машины тэвшин дээр хүнсний 2 шуудай гурил байсан юм. Талийгаач би гурилан дээр суучихлаа гэж орилсон юм. Тэгэхээр нь хөдлөөд явсан. Яг талийгаачийг тэвшний аль хэсэгт ямар байрлалтай сууж явсан талаар хараагүй. Би талийгаачийн ажил явдалд гарсан зардал болох 3.100.000 мянган төгрөгийг талийгаачийн төрсөн дүү Гэрэлгуа болон ар гэрийн хүмүүст нь өгсөн. гэх мэдүүлэг, /хх-ийн 88-р ху/,

 

3.Шүүгдэгч З.Батбилэгийн 2016 оны 09-р сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед манай уулын бригад гарах гээд манай ажилчид болох талийгаач Д.Ядамдорж, хөрөөчин Түвшинзориг, ачигч Болд, жолооч Эрдэнэбаатар, мөн жолооч Батбилэг миний бие болох ачигч Гантөмөр бид 6 “Шинэ бадрах” ХХК-н дээр цуглараад Зүүнбүрэн сумын “Тулга” нэртэй модны зах дээр очоод манай жолооч болох Эрдэнэбаатар нь Зил 130 маркийн тээврийн хэрэгслээ асаагаад бид 6 нэг машинд суугаад “Бүдүүний гүүр” гараад явж байх замдаа нэг хөдөөний айлаас 5 литрийн нэрмэл аваад бригад руугаа явцгаасан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бригадаасаа бууж явж байхдаа замдаа эвдэрсэн байсан Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд бид 6 эвдэрсэн машин дээрээ очоод Эрдэнэбаатар ах бид 2 машинаа янзлаад байж байхад Гантөмөр, Түвшинзориг, Ариунболд, талийгаач Ядамдорж нар нөгөө авсан нэг шил архи, 5 литр нэрмэлээ ууж байсан. Тэгээд Эрдэнэбаатар ах бид 2-г машин янзлаад дуусаж байх үед Алтанхуяг ах Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би янзалсан машинаа унаж явах гэсэн чинь миний машины дугуй хагарсан байсан болохоор цаашаа бригад руугаа явахдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор Эрдэнэбаатар ахын хариуцдаг Зил-130 маркийн 79-02 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэр үед миний машины кабинд Эрдэнэбаатар, Гантөмөр, талийгаач Ядамдорж нар сууж явсан. Харин ард талын Алтанхуяг ахын жолоодож явсан Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлд Түвшинзориг, Ариунболд нар сууж явсан. Тэгээд цаашаа явж байгаад талийгаач Ядамдорж нь “толгой эргээд дотор муухай оргиод байна, жоохон салхинд тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь бригад руу очиход 500 метр үлдсэн байхаар нь ойрхон болохоор “за тэг тэг” гээд тэвшин дээр суулгаад явсан юм. Тэгээд бригад дээр очоод байж байтал араас Алтанхуяг ах ирээд “замдаа яагаад Ядамдоржийг үлдээсэн юм бэ, тасраад замын хажууд унтаж байна ш дээ” гэхээр нь би “машины тэвшин дээр сууж явсан ш дээ замдаа уначихсан юм болов уу” гэж хэлсэн. Тэр үед талийгаачийг хурхираад унтаад байхаар нь архи их хэмжээгээр уусан болохоор тасраад унтаад байгаа юм болов уу гэж бодоод талийгаач Ядамдоржийг өөрийнх нь унтдаг нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг босохгүй байсан болохоор Эрдэнэбаатар ах сэрээх гээд очсон чинь сэрэхгүй байсан. Тэгээд Гантөмөр ах Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Талийгаач яг унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Тэр үед хамар амнаас нь цус гараагүй байсан. Маргааш өглөө нь сэрээх гээд очсон чинь хамар амнаас нь цус гарсан байсан болохоор нь эмч дуудах болсон. Эмч нар ирж үзээд тариа хийгээд сумын төв авч явахгүй бол болохгүй гээд сумын төв явсан. Талийгаач “дотор муухай оргиод байна тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь би болон дотор сууж явсан Эрдэнэбаатар, Ариунболд нар суулгахгүй гэсэн чинь “би дээр сууя” гээд байхаар нь ойрхон газар үлдсэн болохоор нь тэвшин дээр суулгах болсон. Талийгаачийг тэвшин дээр хүчээр суулгасан асуудал байхгүй. Талийгаач миний бодлоор гайгүй байсан. Өөрийгөө авч явах чадвартай байсан. Тийм болохоор нь тэвшин дээр суулгасан юм.  гэх мэдүүлэг, /хх-ийн 91-р ху/,

 

4.Шүүгдэгч З.Батбилэгийн 2016 оны 08-р сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хариуцаж авсан Зил-130 маркийн 46-64 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь хагарсан байсан. Мөн Зил-131 маркийн 79-02 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцаж явсан жолооч Эрдэнэбаатар нь тухайн үед согтуу байсан учраас би Эрдэнэбаатарын хариуцаж авсан тээврийн хэрэгслийг жолоодох болсон юм. гэх мэдүүлэг, /хх-ийн 92-р ху/,

 

5.Шүүгдэгч З.Батбилэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай бригад Зүүнбүрэн рүү уул руу гарсан. Тэгээд Түвшинзориг, Ариунболд, Ядамдорж, Эрдэнэбаатар нар нэг шил архи уусан.Би машинаа янзалж байгаад унаад явах гэсэн чинь миний машины дугуй хагарсан байсан болохоор цаашаа бригад руугаа явахдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор Эрдэнэбаатар ахын машиныг жолоодоод талийгаачтай хамт явсан. Бусад нь нэг машинд сууж явсан. Цаашаа явж байхад талийгаач Ядамдорж миний толгой эргээд байна. Бууж бөөлжмөөр байна гэсэн болохоор нь хэд хэдэн удаа буулгаж бөөлжүүлсэн. Гэтэл талийгаач “ойрхон газар юм чинь би ачаан дээр чинь суугаад явчихъя” гээд ачаан дээр суусан. Тэгээд бригад дээр очоод байж байтал араас Алтанхуяг ах ирээд “замдаа яагаад Ядамдоржийг үлдээсэн юм бэ, тасраад замын хажууд унтаж байна ш дээ” гэхээр нь би “машины тэвшин дээр сууж явсан ш дээ замдаа уначихсан юм болов уу” гэж хэлсэн. Тэр үед талийгаачийг хурхираад унтаад байхаар нь архи их хэмжээгээр уусан болохоор тасраад унтаад байгаа юм болов уу гэж бодоод талийгаач Ядамдоржийг өөрийнх нь унтдаг нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь босоод талийгаачийг босохгүй байсан болохоор Эрдэнэбаатар ах сэрээх гээд очсон чинь сэрэхгүй байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Талийгаач яг унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Тэр үед хамар амнаас нь цус гараагүй байсан. Маргааш өглөө нь сэрээх гээд очсон чинь хамар амнаас нь цус гарсан байсан болохоор нь эмч дуудах болсон. Эмч нар ирж үзээд тариа хийгээд сумын төв авч явахгүй бол болохгүй гээд сумын төв явсан.гэх мэдүүлэг,

 

  6.Хохирогч Ө.Гэрэлгуагийн 2016 оны 08-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө манай төрсөн ах болох талийгаач Д.Ядамдорж нь Зүүнбүрэн суманд байрлалтай хөдөө уул руу мод бэлтгэх гэж явсан юм. Тэгээд би явсан өдрийнх нь 11 цагийн үед ах руугаа залгасан чинь “Зүүнбүрэн суманд ирчихсэн явж байна, одоо хөдөө явах гэж байна” гэж надтай ярьсан. Тэгээд маргааш буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед манай ээж Өлзий-Сайхан руу “Шинэ бадрах” ХХК-ний нэг ажилчин залгаад танай хүүхэд Ядамдорж нь “ууланд ухаан алдаад уначихлаа түргэн дуудаад одоо Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ рүү гарч байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би шууд 12 цагийн үед Нэгдсэн эмнэлэг дээр очоод “Зүүнбүрэн сумаас ухаан алдсан хүн ирсэн үү” гэсэн чинь “ирээгүй” гэхээр нь би цуг явж байсан жолооч руу нь залгаад “хаана явж байгаа талаар асуусан” чинь “Шаамар сум дээр явж байна” гэж ярьсан. Тэгээд удалгүй 01 цагийн үед нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Тэгэхээр нь машины хаалга онгойлгосон чинь талийгаач нас барсан байсан.Талийгаачийн 2 гар нь хавдсан, хамар амнаас нь цус гарсан, хэлээ хазсан байдалтай байсан. Тэгэхээр нь талийгаачийг харсан чинь бие нь хөрсөн байхаар нь эмч нар эмнэлэг рүү оруулж үзээд “нас барсан” гэж хэлсэн. Манай төрсөн ах нас барсанд би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

 

 7.Хохирогч Ө.Гэрэлгуагийн 2016 оны 08-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед ахтайгаа ярьсан. Тэр үед манай ахад гар утас байхгүй байсан болохоор би Гантөмөрийн дугаар луу залгаж ахтайгаа ярьсан юм. Тэгээд би ахтайгаа ярихдаа “та хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь талийгаач хэлэхдээ ах нь “Зүүнбүрэн суманд байна, одоо уул руугаа явах гэж байна” гэж ярьсан тэр үед би утасны цаанаас ярьсан болохоор архи уусан байсан талаар нь мэдэхгүй байна. Хэл ам нь ээдрэхгүй зүгээр ярьж байсан тийм учраас архи уугаагүй эрүүл байсан гэж бодож байна. Талийгаачийн өмсөж явсан хувцас нь байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр оршуулахдаа оршуулгын газрын ойр орчим бүх хувцсыг нь шатаасан. Одоо миний ах босоод ирэх биш надад хэргийн тал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин одоо талийгаачийн 49 хоног болох гээд мөнгөний хэрэг байгаа тул жолооч Батбилэгээс 1 сая төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

 

 8.Хохирогч Ө.Гэрэлгуагийн 2016 оны 09-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Хэргийн талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

 

 9. Хохирогч Ө.Гэрэлгуагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-нд талийгаачийг “юман дээрээс уначихлаа” гэж байгууллагынх нь нарийн бичиг нь хэл хүргэсэн. Тэгээд авчирч байгаа жолоочийнх нь дугаарыг өгсөн. Тэгээд утсаар ярихад хурхираад байна гээд байсан. Тэгээд ахыг нэгдсэн эмнэлэг авчрахад замдаа нас барсан байсан. Хохирогчийн хувьд шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нь гэртээ 2 нялх хүүхэдтэй хүн, хорих ял оногдуулахгүй байгаасай гэж хүсч байна. гэх мэдүүлэг,

 

10.Гэрч Б.Эрдэнэбаатарын 2016 оны 07-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр үед жолооч Батбилэг миний машиныг бариад дотор нь би, Гантөмөр бид 2 кавин дотор талийгаач тэвшин дээр ганцаараа хэвтсэн байсан тэгэхээр нь “дотогшоо орооч ээ” гэсэн чинь “ойрхон юм чинь тэвшин дээр хэвтээд явъя” гэхээр нь “за тэг тэг” гээд хөдлөөд явсан. Харин ар талын машинд жолооч Ганхуяг, Түвшинзориг, Ариунболд нар явж байсан. Тэгээд бригад дээр очоод Гантөмөр бид 2 буугаад харсан чинь тэвшин дээр байхгүй байсан. Тэгээд байж байтал арын машин ирээд Ганхуяг нь талийгаачийг замд унагаасан байна гээд аваад ирсэн байсан. Тэр үед талийгаач хурхираад унтаад байх шиг байхаар нь бид нар тасарсан байна гэж бодоод орыг засаад унтуулсан. Тэгээд өглөө дуудаад сэрэхгүй болохоор нь “Тулга” модны захыг хариуцдаг дарга болох Байгалыг дуудаад “эмч аваад ир” гээд утсаар ярьсан. Тэгээд эмч нар ирээд талийгаачийг үзээд тариа хийгээд сумын төв аваад явсан. Талийгаач Сэлэнгээс гарахдаа архи уусан байсан. Тэгээд Зүүнбүрэн суманд ирээд янзлах гэж байгаа машин руугаа явах гэж байхдаа гүүрний ард талын айлаас 2 литр нэрмэл аваад бүгд хувааж уусан. Талийгаач нилээн согтуу байсан. Ямар шалтгааны улмаас машины тэвшин дээр сууж явсан талаар би мэдэхгүй. Надад болон тэнд байсан хүмүүс хэлэхдээ “кабин дотор халуун дээр сэрүүхэн байдаг юм дээр суугаад явъя” гэсэн. Тухайн үед машинтай явж байхдаа талийгаач унасан талаар мэдэхгүй отог дээрээ очоод мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25,26-р ху/,

 

  11.Гэрч Б.Эрдэнэбаатарын 2016 оны 07-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Талийгаач Ядамдорж нь явж байгаад “дотор муухай оргиод байна” гээд “би тээврийн хэрэгслийн тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь жолооч Батбилэг талийгаачийг суулгахгүй байсан чинь талийгаач “би дээр сууж явмаар байна” гэсээр байгаад тээврийн хэрэгслийн тэвшин дээр суух болсон. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Батбилэгээр өөрийнхөө хариуцсан тээврийн хэрэгслийг жолоодуулах болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

 

  12.Гэрч З.Түвшинзоригийн 2016 оны 07-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний 14 цагийн үед Зүүнбүрэн сумын “Тулга” нэртэй модны зах дээр очоод манай жолооч болох Эрдэнэбаатар нь Зил-130 маркийн тээврийн хэрэгслээ асаагаад бид 6 нэг машинд суугаад Зүүнбүрэн сумаас “Ноён уул” нэртэй дэлгүүрээс 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи 1 шил аваад Бүдүүний гүүр гараад явж байх замдаа хөдөөний малчин айлаас 5 литрийн савтай нэрмэл аваад цаашаа хөдөө байрлах бригад руугаа явсан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бригадаасаа бууж байхдаа замдаа эвдэрсэн байсан Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд бид 6 тэр эвдэрсэн машин дээрээ очоод манай жолооч нар болох Эрдэнэбаатар, Батбилэг 2 янзалж байхад нь Зүүнбүрэн сумаас гарахдаа “Ноён уул” дэлгүүрээс авсан 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи мөн хөдөөний малчин айлаас 5 литрийн нэрмэлийг хувааж ууцгаасан. Тэгээд манай  2 жолооч машинаа янзалж байхад үлдсэн хэд нь ойр зуурын түлхүүр зөөж дөхүүлж өгч байсан юм. Тэгээд машинаа янзлаад дуусах үед янзалсан машиных нь урд хагарсан байсан болохоор унаж яваагүй. Бид 6 машин янзалж дууссаны дараа манай өөр жолооч Алтанхуяг нь Зил 130 маркийн машинтай 22 цагийн үед ирсэн. Тэгээд бид 7 янзалсан машинаа орхиод модны бригад болох отог руугаа явсан. Тэр үед би ар талын машинд Алтанхуяг, Аринуболдын хамт суусан. Урд талын машин болох Эрдэнэбаатар, Гантөмөр, талийгаач нар кабинд суугаад явцгаасан. Тэгээд Ариунболд, Алтанхуяг бид 3 араас нь явж байхад замын хажууд болох ертөнцийн зүгээр замын зүүн талд хүн унасан байсан. Тэгээд бид 3 буугаад харсан чинь талийгаач Ядамдорж хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод талийгаачийг “босоорой” гээд өргөсөн чинь унтаж байгаа хүн шиг хурхираад байхаар нь архи уугаад замдаа тасраад унтсан байна гэж бодоод машиндаа суулгаад отог дээр очоод би түрүүлж буугаад “яагаад Ядамдоржийг зам дээр үлдээсэн юм бэ” гэсэн чинь Батбилэг хэлэхдээ “Ядамдорж ах машины тэвшин дээр байгаа ш дээ” гэхээр нь “би сая замд газар хэвтэж байхад нь бид 3 авчирж байна, яагаад машины тэвшин дээр суулгасан юм бэ” гэсэн чинь “Ядамдорж ах явж байгаад замдаа толгой эргээд бөөлжих гээд байна би машины тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь Ядамдорж ахыг бөөлжүүлэх гэсэн чинь бөөлжихгүй байхаар нь буцаагаад кабин дотор суулгаад хэсэг явж байгаад Ядамдорж ах “би ерөөсөө тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь би ойрхон болохоор гайгүй юм болов уу гээд суулгаад явсан юм. Замдаа уначихсан юм болов уу гэж Түвшинзоригт хэлж байсан. Тэгээд бид нар талийгаачийг архи уугаад тасраад машины тэвшнээс унасан байна гэж бодоод талийгаач бид 6 нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг босохгүй байсан болохоор сэрээх гээд очсон чинь сэрэхгүй хурхираад хамар амнаас нь цус гарсан байхаар нь Гантөмөр Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна, эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Бид нар бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүүлд машин янзлаад дууссаны дараа ирсэн Алтанхуяг нь архи уугаагүй эрүүл байсан. Бид нар Ноён уул дэлгүүрээс авсан архи болох Ерөөл нэртэй 0,75 граммын архи мөн хөдөөний айлаас авсан 5 литр нэрмэлийг машинаа янзалж байсан газраа бүгд уусан. Талийгаач баруун талаараа хажуу тийшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Газар хэвтэж байхдаа яг унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Биед нь ил харагдах шарх, сорив, хөхрөлт байгаагүй. Мөн хамар амнаас нь ерөөсөө цус гарсан зүйл харагдаагүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

 

13.Гэрч Д.Гантөмөрийн 2016 оны 07-р сарын 26-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед манай уулын бригад гарах гээд манай ажилчид болох талийгаач Д.Ядамдорж, хөрөөчин Түвшинзориг, ачигч Болд, жолооч Эрдэнэбаатар, мөн жолооч Батбилэг миний бие болох ачигч Гантөмөр бид 6 “Шинэ бадрах” ХХК-н дээр цуглараад Зүүнбүрэн сумын “Тулга” нэртэй модны зах дээр очоод манай жолооч болох Эрдэнэбаатар нь Зил 130 маркийн тээврийн хэрэгслээ асаагаад бид 6 нэг машинд суугаад “Бүдүүний гүүр” гараад явж байх замдаа нэг хөдөөний айлаас 5 литрийн нэрмэл аваад цаашаа хөдөө байрлах бригад руу явсан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бригадаас бууж байхдаа замдаа эвдэрсэн байсан Зил-31 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм.  Тэгээд бид 6 тэр эвдэрсэн машин дээрээ очоод манай жолооч нар Эрдэнэбаатар, Батбилэг 2 янзалж байхад Зүүнбүрэн сумаас гарахдаа Ноён уул дэлгүүрээс авсан 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи мөн хөдөөний малчин айлаас 5 литрийн нэрмэлийг хувааж ууцгаасан. Тэгээд манай  2 жолооч машинаа янзалж байхад үлдсэн хэд нь ойр зуурын түлхүүр зөөж дөхүүлж өгч байсан юм. Тэгээд машинаа янзлаад дуусах үед янзалсан машиных нь урд дугуй хагарсан байсан болохоор унаж яваагүй. Бид 6 машин янзалж дууссаны дараа манай өөр жолооч Алтанхуяг нь Зил 130 маркийн машинтай 22 цагийн үед ирсэн. Тэгээд бид 7 янзалсан машинаа орхиод модны бригад болох отог руугаа явсан. Тэр үед би урд талын машинд болох бор ногоон өнгөтэй 7902 СЭА улсын дугаартай машинд Батбилэг машин бариад Эрдэнэбаатар бид 2 хажууд нь суугаад талийгаач болох Д.Ядамдорж нь тэвшин дээр суусан. Тэр үед би хаана суусан талаар мэдээгүй. Учир нь би авсан архи нэрмэлээс уугаад нилээн согтсон байсан болохоор мэдэхгүй байна. Ард талын Алтанхуягийн машинд Болд, Түвшинзориг нар явж байгаад “талийгаачийг унасан байхад нь хараад замаасаа аваад ирлээ” гээд кабинаасаа буулгаад ирсэн. Тэгээд бид нар талийгаачийг архи уугаад тасраад машины тэвшнээс унасан байна гэж бодоод талийгаач бид 6 нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг босохгүй байсан болохоор сэрээх гээд очсон чинь сэрэхгүй хурхираад хамар амнаас нь цус гарсан байхаар нь би Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Талийгаач яг унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Тэр үед хамар амнаас нь цус гараагүй байсан. Маргааш өглөө нь сэрээх гээд очсон чинь хамар амнаас нь цус гарсан байсан болохоор нь эмч дуудах болсон. Эмч нар ирж үзээд тариа хийгээд сумын төв авч явахгүй бол болохгүй гээд сумын төв явсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 33-р ху/,

 

 14.Гэрч Л.Ариунболдын 2016 оны 07-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед манай уулын бригад явах гээд надтай цуг ажилладаг талийгаач Д.Ядамдорж, хөрөөчин Түвшинзориг, жолооч Эрдэнэбаатар, Батбилэг, ачигч Гантөмөр, миний бие болох ачигч Ариунболд бид 6 нэг машинд суугаад Зүүнбүрэн сумаас “Ноён уул” нэртэй дэлгүүрээс 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи 1 шил аваад Бүдүүний гүүр гараад явж байх замдаа хөдөөний малчин айлаас 5 литрийн савтай нэрмэл аваад цаашаа хөдөө байрлах бригад руугаа явсан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бригадаасаа бууж байхдаа замдаа эвдэрсэн байсан Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд бид 6 тэр эвдэрсэн машин дээрээ очоод манай жолооч нар болох Эрдэнэбаатар, Батбилэг 2 янзалж байхад нь Зүүнбүрэн сумаас гарахдаа “Ноён уул” дэлгүүрээс авсан 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи мөн хөдөөний малчин айлаас 5 литрийн нэрмэлийг хувааж ууцгаасан. Тэгээд манай 2 жолооч машинаа янзалж байхад үлдсэн хэд нь ойр зуурын түлхүүр зөөж дөхүүлж өгч байсан юм. Тэгээд машинаа янзлаад дуусах үед янзалсан машиных нь урд хагарсан байсан болохоор унаж яваагүй. Бид 6 машин янзалж дууссаны дараа манай өөр жолооч Алтанхуяг нь Зил 130 маркийн машинтай 22 цагийн үед ирсэн. Тэгээд бид 7 янзалсан машинаа орхиод модны бригад болох отог руугаа явсан. Тэр үед би ар талын машинд Алтанхуяг, Түвшинзоригийн хамт суусан. Урд талын машин болох Эрдэнэбаатар, Гантөмөр, талийгаач нар кабинд суугаад явцгаасан. Тэгээд Ариунболд, Алтанхуяг бид 3 араас нь явж байхад замын хажууд болох ертөнцийн зүгээр замын зүүн талд хүн унасан байсан. Тэгээд бид 3 буугаад харсан чинь талийгаач Ядамдорж хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод талийгаачийг “босоорой” гээд өргөсөн чинь унтаж байгаа хүн шиг хурхираад байхаар нь архи уугаад замдаа тасраад унтсан байна гэж бодоод машиндаа суулгаад отог дээр очоод Түвшинзориг түрүүлж буугаад түрүүлж буугаад “яагаад Ядамдоржийг зам дээр үлдээсэн юм бэ” гэсэн чинь Батбилэг хэлэхдээ “Ядамдорж ах машины тэвшин дээр байгаа ш дээ” гэхээр нь “би сая замд газар хэвтэж байхад нь бид 3 авчирч байна, яагаад машины тэвшин дээр суулгасан юм бэ” гэсэн чинь “Ядамдорж ах явж байгаад замдаа толгой эргээд бөөлжих гээд байна би машины тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь Ядамдорж ахыг бөөлжүүлэх гэсэн чинь бөөлжихгүй байхаар нь буцаагаад кабин дотор суулгаад хэсэг явж байгаад Ядамдорж ах “би ерөөсөө тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь би ойрхон болохоор гайгүй юм болов уу гээд суулгаад явсан юм. Замдаа уначихсан юм болов уу гэж Түвшинзоригт хэлж байсан. Тэгээд бид нар талийгаачийг архи уугаад тасраад машины тэвшнээс унасан байна гэж бодоод талийгаач бид 6 нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг босохгүй байсан болохоор сэрээх гээд очсон чинь сэрэхгүй хурхираад хамар амнаас нь цус гарсан байхаар нь Гантөмөр Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. Бид нар бүгд архи согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүүлд машин янзлаад дууссаны дараа ирсэн Алтанхуяг нь архи уугаагүй эрүүл байсан. Бид нар Ноён уул дэлгүүрээс авсан архи болох Ерөөл нэртэй 0,75 граммын архи мөн хөдөөний айлаас авсан 5 литр нэрмэлийг машинаа янзалж байсан газраа бүгд уусан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

 15.Гэрч Л.Алтанхуягийн 2016 оны 07-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед “Шинэ бадрах” ХХК-ний ажилчид цугларсан. Тэгээд Бүрэнбаатар гэдэг жолоочтой хамт Зүүнбүрэн суманд байрлах “Тулга” нэртэй модны зах дээр очсон. Миний араас Түвшинзориг, Гантөмөр, Болдоо, Эрдэнэбаатар, Батбилэг, талийгаач Ядамдорж нар ирсэн. Тэгээд тэд 6 14 цагийн үед Зүүнбүрэн сумаас Эрдэнэбаатарын Зил-130 маркийн 79-02 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Хар горхи” гэх газар луу уулын бригад руугаа явсан. Би араас нь 23 цагийн үед тэд нарын янзалж байсан машин дээр очсон чинь тэд 6 машинаа янзлаад дууссан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид нар цаашаа уулын бригад явах болоод урд талын машиныг Батбилэг бариад хажууд нь Гантөмөр, Эрдэнэбаатар, талийгаач Ядамдорж нар суугаад хөдөлсөн. Би араас нь машинаа бариад миний хажууд Ариунболд, Түвшинзориг нар суугаад явцгаасан. Урд машин түрүүлээд явсан. Тэгээд явж байхад бид нарын очих газраас 200 метрийн зайд нэг шар канистр уначихсан болов уу гээд ойртоод харсан чинь хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад харсан чинь Ядамдорж газар хэвтэж байсан. Надтай цуг явж байсан Ариунболд, Түвшинзориг очоод талийгаачийг “босоорой” гээд өргөсөн чинь унтаж байгаа хүн шиг хурхираад байхаар нь архи уугаад замдаа тасраад унтсан байна гэж бодоод машиндаа суулгаад отог дээр очоод Түвшинзориг түрүүлж буугаад түрүүлж буугаад “яагаад Ядамдоржийг зам дээр үлдээсэн юм бэ” гэсэн чинь Батбилэг хэлэхдээ “Ядамдорж ах машины тэвшин дээр байгаа ш дээ” гэхээр нь “би сая замд газар хэвтэж байхад нь бид 3 авчирч байна, яагаад машины тэвшин дээр суулгасан юм бэ” гэсэн чинь “Ядамдорж ах явж байгаад замдаа толгой эргээд бөөлжих гээд байна би машины тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь Ядамдорж ахыг бөөлжүүлэх гэсэн чинь бөөлжихгүй байхаар нь буцаагаад кабин дотор суулгаад хэсэг явж байгаад Ядамдорж ах “би ерөөсөө тэвшин дээр суугаад явъя” гэхээр нь би ойрхон болохоор гайгүй юм болов уу гээд суулгаад явсан юм. Замдаа уначихсан юм болов уу гэж Түвшинзоригт хэлж байсан. Тэгээд бид нар талийгаачийг архи уугаад тасраад машины тэвшнээс унасан байна гэж бодоод талийгаач бид 6 нааран дээр унтуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед бүгд босоод талийгаачийг болсохгүй байсан болохоор сэрээх гээд очсон чинь сэрэхгүй хурхираад хамар амнаас нь цус гарсан байхаар нь Гантөмөр Зүүнбүрэн сумын модны захыг хариуцдаг Байгаль гэх залуу руу залгаад “Ядамдоржийн бие муу байгаа юм шиг байна эмч аваад хүрээд ирээч” гэж ярьсан чинь Байгаль гэх залуу 2 эмчтэй ирсэн. Тэгээд ирсэн 2 эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд тариа хийгээд байсан. Тэгээд талийгаачийг Зүүнбүрэн сумын төв рүү аваад явсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

 16.Гэрч Н.Эрдэнэбүрэнгийн 2016 оны 09-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би “Шинэ бадрах” ХХК-нд 2012 онд нарийн бичгийн ажилтнаар орж одоог хүртэл ажиллаж байна. Ядамдорж нь намайг анх ажилд орж байхад хөрөөчин, рамчин ажилтнаар ажиллаж байсан. Тийм болохоор талийгаач Ядамдоржийг мэднэ. Бид 2 ажил хэргийн холбоотой юм. Талийгаач Ядамдорж нь манай “Шинэ бадрах” ХХК-нд ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу хөрөө рамчин ажилтай байсан. Мөн хөрөө рамчин дотроо бригадын дарга ажилтай байсан. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаа. “Шинэ бадрах” ХХК-ний Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан нь миний бие Эрдэнэбүрэн давхар хариуцдаг юм. Би уулын бригад гарах үед 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн баримт бичиг байгаа. гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

  17. Шинжээч Д.Мөнхбатын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт:

1.Боржигон овогт Золзаяагийн Батбилэг нь В-963100 тоот дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байв. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох С ангилал байх тул жолоочийн лавлагааг хавсаргав.

2.”Зам тээврийн осол” нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: ...тул зам тээврийн осол мөн. Жолооч З.Батбилэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21. Хүн тээвэрлэх 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: ж/согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 45-р ху/,

  18.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 08-р сарын 09-ний өдрийн  № 6834 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

      1. Шинжилгээнд ирүүлсэн “З.Батбилэг А4008 1469, Б.Эрдэнэбаатар А4008 1612, З.Түвшинзориг А4008 1504, Д.Гантөмөр А4008 1458” гэж хаяглан ирүүлсэн цусны дээжүүд хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэнэ.

    2. Шинжилгээнд ирүүлсэн “З.Батбилэг А4008 1469, Б.Эрдэнэбаатар А4008 1612, З.Түвшинзориг А4008 1504, Д.Гантөмөр А4008 1458” гэж хаяглан ирүүлсэн цусны дээжүүдэд тус тус спиртийн агууламж илрээгүй байна.  ...гэх дүгнэлт,/хх-ийн 53-р ху/,

          19.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн  № 7127 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ядамдоржийн гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 60-р ху/,

   20.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт 2016 оны 08-р сарын 30-ны өдрийн  № 63 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:    

1.Талийгаач Д.Ядамдоржийн тархины эдийн няцрал, их тархины баруун ховдол дахь цусан бүлэн, хатуу хальсан доорх цусан хураа, эрүү ясны хугарал, нүүр, баруун, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачид үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.                                                                                                                              4.Талийгаач Д.Ядамдорж нь элэгний архаг өвчтэй байжээ.

5.Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан.

7.Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байжээ. ...гэх дүгнэлт /хх-ийн 63-р ху/,

21. Шинжээч Д.Машбатын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт:

Ажилтан Д.Ядамдорж нь согтууруулах ундаа хэрэглэн машины тэвшин дээр ганцаараа сууж явсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтыг зөрчсөн байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 72-р ху/,

22. Шинжээч Г.Машбатын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ажил олгогч нь Д.Ядамдоржийг өөр ажилд буюу хөдөө уул руу мод бэлтгэх гэж явсан нь ХАБЭАТ хуулийг зөрчсөн асуудал болохгүй. Учир нь “Шинэ бадрах” ХХК-ний захирлын тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бригадын даргаар томилсон байна. Талийгаач Д.Ядамдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн тэвшин дээр суусан үйлдэл нь ХАБЭАТ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан нь дээрх заалтыг заавал биелүүлэх үүрэгтэй гэж 18 дугаар зүйлийн 18.2-д заасан байдаг. гэх дүгнэлт /хх-ийн 76-р ху/,

23. Шинжээч Г.Мөнхбатын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зам тээврийн осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад материалын хохирол учрах явдал, жолооч З.Батбилэг нь зорчигч Д.Ядамдоржийг тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр суулгаж явж улмаар Д.Ядамдорж нь тээврийн хэрэгслийн задгай тэвшнээс газарт унаж амь нас нь хохирсон үйлдэл нь зам тээврийн осол юм. Зорчигч Д.Ядамдорж нь Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дэр сууж явсан үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.2/а-д зааснаар зорчигч нь хөдөлгөөний үед ачааны автомашины тэвшний хашглаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн боловч зорчигч нь өөрийгөө удирдах чадваргүй байсныг нь жолооч З.Батбилэг нь мэдсээр байж Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр суулгасан үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.3, 21.8 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч З.Батбилэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодох С ангилалгүй жолоодож явсан. Мөн дүрмийн 21.8/ж-д зааснаар согтуу хүнийг тээврийн хэрэгслийн задгай тэвшинд амь насанд нь эрсдэл учирсан нь шалтгаант холбоотой байх боломжтой байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 78-р ху/,

24. Шинжээч Т.Насанжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач Д.Ядамдоржийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Машины тэвшнээс унах үед үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь хүний хүчин нөлөөллөөс үүссэн гэмтэл болохгүй юм. Учир нь Д.Ядамдоржийн толгой хэсэг болон баруун, зүүн сарвуунд үүссэн гэмтлүүд нь өндрөөс газарт унах үед үүссэн байж болох гэмтлүүд юм. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь тэвшнээс газарт унах үед үүсэх боломжтой юм. Тухайн хүний биеийн онцлог мөн тархинд үүссэн бүлэглэлээс хамаарч ямар ч шинж тэмдэг илэрч болно. ...гэх дүгнэлт /хх-ийн 80-р ху/,

Шүүгдэгч Р.Жамъянгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 109-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 103-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 104-105-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 106-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 107-р ху, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-4-р ху/, ослын талаархи гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-7-р ху/, хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх 7-р ху/, шүүгдэгчийн согтуурлын хэмжээг тогтоосон тодорхойлолт, /хх 13-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх 16-р ху/ хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /хх 17-р ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 44-46-р ху/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зураг, /хх 49-54-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 21-24-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх 24-р ху/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, /хх 96-р ху/ шүүгдэгчийн жолооны үнэмлэх, /хх 112-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх 114-р ху/, хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар, /хх 119-р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөний түүхийн хуулбар, /хх 128-160-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 117-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Дээрхи байдлуудаас дүгнэхэд:

   Шүүгдэгч З.Батбилэг нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт “Хар горхи” гэх газар 79-02 СЭА улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Ядамдоржийг хүн тээвэрлэх зориулалтын бус задгай тэвшинд тээвэрлэж явснаар Д.Ядамдорж тээврийн хэрэгслийн тэвшнээс унаж  амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, шинжээчийн гаргасан дүгнэлт, зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Батбилэгт холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч З.Батбилэгийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батбилэг нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа  зэрэг хөнгөрүүлэх, нөхцөл байдалд тооцон, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нь тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч З.Батбилэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага   болгон  ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Золзаяагийн Батбилэгийг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс, бусдын амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч З.Батбилэгийн тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  1 /нэг/ жилээр  хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар З.Батбилэгтэд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих  ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

  4. Энэ хэрэгт  шүүгдэгч З.Батбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батбилэгтэд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

    6. Шүүгдэгч З.Батбилэгтэд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч З.Батбилэгтэд сануулсугай.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан З.Батбилэгтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

   9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

  10. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   12.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН