Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0312

 

 

 

 

 

 

2021 оны 5 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0312

Улаанбаатар хот

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: “МД” ХХК /РД: /

Хаяг:

Хариуцагч: ШӨХТ газрын улсын байцаагч Х.О.

Гомдлын шаардлага: “Шударга өрс*******дөөний хэрэглэгчийн т*******өө газрын улсын байцаагч Х.О-ы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Ж.Э, Н.О, Г.С, гомдол гаргагчийн өмгө*******өгч Н.Б, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч Г.С шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М сүлжээ” дэлгүүрийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах Саппоро үйлчилгээний төвөөр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газрын улсын байцаагч Х.О хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтаар үхрийн мах дундаж үнээс дээгүүр худалдаалагдаж байна. Иймд 12.500 төгрөгийн үнээр худалдаал гэдэг шаардлагыг надад утсаар мэдэгдсэн. Тухайн үед манай компани махны үнийг хөөрөгдөж нэмээгүй. Гэрээт нийлүүлэгчээс махны үнэ өсөж ирсэн байсан. Махны үнийг өдрийн олдоц, цаг агаарын нөхц******* байдал, хөдөө орон нутгийн зам хаах зэрэг янз бүрийн онцлог нөхц*******өөс шалтгаалан өдөр бүр махны үнэ хэлбэлзэж байдаг. Тухай бүрд нь худалдааны үнийг зоох зарчмын дагуу үнээ зоож явсаар ирсэн. Бид тухайн өдөр утсаар улсын байцаагч Х.Од үнээ буулгах боломжгүй байна. Бэлтгэн нийлүүлэгчээс махны үнэ өсөж ирсэн гэдгийг мэдэгдсэн. Маргааш өдөр нь бэлтгэн нийлүүлэгчээс үнэ өссөн талаарх худалдан авалт хийсэн падаан, ижил төрлийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байсан махны үнийг судалгаа, махыг яснаас салгахад хорогдол ямар хэмжээгээр гардаг талаар харуулахаар бодит нотлох баримт авч очиж тайлбар хийсэн. Улсын байцаагч Х.О нь “ойлгож байна. Гэвч дарга шийдвэрлэнэ бид мэдэхгүй байна” гэсэн тайлбар өгсөн. Махны үнийг зохиомлоор хөөрөгдөж нэмээгүй гэсэн тайлбарыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газарт өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийгдээд 15-ны өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Бид тухайн үед торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй. Торгууль тавигдсаныг тухайн өдрийн орой Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газрын даргын фэйсфүүк хуудаснаас мэдсэн. Бид Өрс*******дөөний тухай хуульд заасны дагуу хэний ч шударгаар өрс*******дөх эрх, ашиг сонирхол, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй. Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газраас өрс*******дөөнийг хязгаарлах гэдэг ойлголтод аливаа бүтээгдэхүүний үнэ хямд байхыг олгодоггүй бөгөөд бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх дээрх ойлголт мөн адил хамаарах үйлдэл юм гэсэн тайлбар ирүүлсэн атлаа үнээ буулгахыг сануулж зөвлөхөд биелүүлээгүй гэсэн зөрүүтэй тайлбар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл үхрийн махыг хямдхан худалдаалахгүй бол торгоно. Үнэ яагаад өссөн нөхц******* байдлыг бодитоор тогтоож, хяналт шалгалтыг хийгээгүй. Бодит байдал дээр “МД” ХХК нь махны жижиглэнгийн худалдааны зах зээлд монополь давамгай байдалтай аж ахуйн нэгж биш. Зах зээлд дангаар ноёрхох үйл ажиллагааг явуулж бусдыг шударгаар өрс*******дөх эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж, зөрчөөгүй гэж үзэж байна. Ямар аж ахуйн нэгж шударгаар өрс*******дөх эрхийг зөрчсөн гэж манай компанийн нэр дээр гомдол гаргаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шалгаад 15-ны өдөр яаруу, сандруу шийтгэл ногдуулж, бидэнд гомдол гаргах эрхээр хангаагүй. Үнэн учрыг олох гэж шалгаагүй.

Монгол хүний үндсэн хэрэглээ мах байдаг. Стратегийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн учраас “М сүлжээ” дэлгүүр нь махыг маш чухалд тооцон махны тасгаа номер 1 тасаг гэж үздэг. Энэ нь худалдан авагчийг татах, нойтон шинэ махаар үйлчлэх нөхц******* байдлаар хангадаг. Цар тахал өвчний энэ хэцүү үед нийгмийн хариуцлагаа хүлээж нойтон шинэ махыг нийлүүлэлтийн үнэтэй уялдуулж бусад сүлжээ дэлгүүрээс хямд үнэтэй худалдаалдаг. Худалдаалахдаа хүртээмжтэй, үнийн хөөрөгд*******гүй худалдаалж нийгмийн хариуцлагаа ухамсарласаар ирсэн.

Худалдааны байгууллагууд бүтээгдэхүүн лангуу хүртэлх зардал харилцан адилгүй байдаг. Бид өдөр бүр өглөө 4 цагаас эхэлж бэлтгэн нийлүүлэгч дээрээс махаа сортлон аваад нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийдэг. Үхрийн махыг 180 кг дээш жинтэй, монгол үхрийн нойтон шинэ мах авна. Бух, сарлагийн мах авахгүй гэсэн хатуу шаардлагыг бэлтгэн нийлүүлэгч нартаа тавьдаг. Сонгон авсан махаа өөрийн цехээр дамжуулан яснаас нь салгаж, цэвэрлээд дэлгүүрээр худалдаалдаг. Анхны худалдан авалт дээр ясны хорогдол, цехийн үйл ажиллагааны зардал, тээвэр зэрэг зардлыг шингээгээд махны үнээ тооцож гаргадаг. Энэ бүх зардлыг бодит байдлаар хэмжээд тавивал худалдан авагчид хүнд, үнэтэй тусах учраас бид үндсэн чиг шугамаа баримтлан махнаас ямар ашиг олохгүй. Энэ нь хэрэглэгчийг дуудах, тогтоон барих салбар гэж үздэг. Иймд махны үнээ бусад ижил сүлжээ дэлгүүрүүдээс хямд үнээр худалдаалдаг үндсэн чиг шугамтай. Бэлтгэн нийлүүлэгчийн үнийг бид тогтоодоггүй. Өдөр бүр ханш хэлбэлзэж байдаг. Ийм учраас бөөний гар дээрээс худалдан авалтаас ялгаатай. Бид өөрсдөө бэлтгэн нийлүүлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан аваад эргүүлээд худалдан авагчид нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр хүргэж байна. Бэлтгэн нийлүүлэгчид хэдээр нийлүүл гэж тулгах боломжгүй байдаг. Энэ нь манай дэлгүүрээс хамаарах хүчин зүйл дангаар биш байдаг. Үнэ зах зээлийн нийлүүлэлтээс хамаарч байдаг. Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газраас дундаж ханшаар худалдаал. Энэ үнээс дээшээ гаргаж болохгүй шүү гэж хориглосон, мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн үед манай дэлгүүрийн махны үнэ Номин сүлжээ дэлгүүрээс 499 төгрөгөөр, Оргил худалдааны төвөөс 1400 төгрөгөөр, Emart сүлжээ дэлгүүрээс 3200 төгрөгөөр хямдхан байсан. Гэтэл статистикийн дундаж үнэтэй харьцуулж байгаа нь ойлгомжгүй байгаа. Биднийг ямар үнээр зар гэдэг нь ойлгомжгүй мөртлөө статистикийн дундаж ханштай харьцуулж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хүнд цар тахал өвчний үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, 1000 гаруй ажилтан, албан хаагчийг ажлын байраар хангаж байгаа, улс эх орондоо үнэнч шударгаар татвараа т*******ж, ард иргэдийг хүнсээр жигд, хомсдолгүй хүргэж, хямд үнийн бодлого баримтлан ажиллаж байгаа биднийг үндэслэлгүйгээр хэт өндөр торгуулиар торгож байгаа нь зүйд нийцэхгүй байна. Иймд өндөр дүнгээр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгө*******өгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга өрс*******дөөн хэрэглэгчдийн т*******өө газрын улсын байцаагч нь зөрчил харьяалан шалгах журам зөрчиж шалгасан гэж үзэж байна. Корана вирус цар тахлын дэгдэлттэй холбогдуулан мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийн байдалд хяналт шалгалт хийсэн гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д хуулийн этгээд нь өмчийн төр*******, хэлбэрээс үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүргийг хүлээн гээд гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөд*******, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасан байдаг. Гэтэл Шударга өрс*******дөөн хэрэглэгчдийн т*******өө газрын улсын байцаагч нь уг харьяаллыг зөрчиж харьяаллын бус зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хууль, Өрс*******дөөний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын байцаагч Х.О нь махны үнийг зах зээлийн дундаж ханшнаас дээгүүр үнээр үнэ хөөрөгдөн худалдан борлуулсан гэж буруутгахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл, Өрс*******дөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл бодит байдалд үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь хууль зөрчсөн гэж үзсэн объектив үйлдэлтэй нь тохирохгүй, хамааралгүй байдаг. Бид махны үнийг бэлтгэн нийлүүлэгчийн үнийн саналыг үндэслэн өөрчл*******т хийдэг ба энэхүү үйлдлээрээ хэнийг ч болон өрс*******дөгч аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрс*******дөх хууль ёсны ашиг сонирхолд харшлах, өрс*******дөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргаагүй.

Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг үндэслэл гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 3 үндэслэл тусгагдсан бөгөөд эдгээр үндэслэлийн аль ч нөхц******* байдал тогтоогдоогүй. Мөн хэргийн оролцогч зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор байсан байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэлийн хуудсыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагч нь Улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар албан шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн. Энэ тохиолдолд өөр эрх зүйн орчин, хууль хэрэглээний нөхц******* шаардлага тавигдах бөгөөд мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шалгалтаас түрүүлж албан шаардлага гаргадаг нь буруу юм. Эхний ээлжид зөвлөмж хүргүүлээд, зөвлөмжийн дагуу шалгалтаа явуулаад, шалгалтаар зөрчил илэрвэл албан шаардлага явуулах ёстой. Өөрөөр хэлбэл эхлээд зөрчил гарсан байж дараа нь албан шаардлага явуулна. Шударга өрс*******дөөн хэрэглэгчийн т*******өө газрын судалгааны үр дүнгээр гарсан дундаж ханшаас дээгүүр байсан гэж тайлбартаа бичсэн атал хэрхэн судалж, тооцсон баримт хэрэгт авагдаагүй. Үүнтэй холбоотойгоор хэрхэн хууль зөрсөн гэж үзэхэд хүргэсэн баримт мэдээлэл байхгүй, тодорхой бус байна. Хариуцагч нь зөрчил хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ зөрчилд нотлох баримт цуглуулах, шалган тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байдаг. Зөвхөн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа нь хяналт, шалгалтыг нэг талыг барьж, хөнгөн хийсвэр байдлаар хийсэн нь үндэслэлгүй байна. Шударга өрс*******дөөн хэрэглэгчдийн т*******өө газрын улсын байцаагч Х.О-ы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М хмаркет” буюу “МД” ХХК-ийн төв салбарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг хүргүүлж, менежер нь гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Гэвч харьяа салбарууддаа нэг ч албан шаардлагыг хүргүүлээгүй. Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах үүргээ биелүүлээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “МД” ХХК-ийн махны салбарын менежер Г.С, салбарын захирал Н.О нар ирж мэдүүлэг өгсөн. Гэтэл мэдүүлэг дээр дурдсан асуудлаа гуйвуулах маягтай ярьж байна. Би үүнийг ойлгож байна. Агентлагийн дарга шийдвэрлэнэ гэж хэлсэн гэж тайлбарлалаа. Энэ нь улсын байцаагчийг гүтгэж байгаа юм шиг яриа өрн*******өө. Би ийм зүйл огт яриагүй. Мэдүүлгийг хуулийн дагуу авсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа тус байгууллагын эрэгтэй менежер ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхөөс өмнө эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч мэдүүлгийн явцад бүрэн мэдүүлэг өг*******гүй хаяад явсан. Энэ нь өөрсдөө нөхц******* байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, улсын байцаагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ажиглагдаж байсан. Улсын байцаагчийн албан шаардлага заавал биелэгдэх эрх зүйн баримт бичиг юм. Гэтэл үүнийг огт биелүүлээгүйгээс гадна харьяа салбарууддаа огт хүргүүлээгүй байсан. Энэ нь “МД” ХХК-ийн дотоод зохион байгуулалтын асуудал. Цар тахалт өвчний онцгой нөхц******* байдлын үед ажилтан албан хаагчид нь мэдээгүй хариуцлагагүй асуудал гаргаж байсан. Мэдүүлэгтээ авч ирсэн материалыг хянаж үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд нэмэгдээд явсан байдаг. Үүнд ясны хорогдол, нийлүүлэгчийн үнэ нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан. Гэтэл ижил төвшний сүлжээ дэлгүүрүүдийн махны үнэ ижил байсан. Бид үүнийг зах зээлийн судалгаатай хянаж үзсэн. Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй учраас арга хэмжээ авч ажилласан. Бид шууд торгохоос илүүтэйгээр тухайн өдөр нь махны үнээ буулгах боломжийг олгосон. Шууд хялбаршуулсан журмаар торгоно гэсэн асуудлыг газар дээр нь яриагүй. Зах зээлийн ханш дээр байгаа дундаж үнээр хэрэглэгчдэд хүргээч ээ гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Махны үнийг бууруулах ямар ч боломж байхгүй гэж хэлж байсан. Иймд дараагийн арга хэмжээг авч мэдүүлэг авахаар дуудсан. Түүнээс шууд торгоно гэдэг асуудлыг яриагүй. Мэдүүлэг өгөхөөр ирэхдээ нотлох баримтуудаа авч ирсэн. Тухайн үед нэлээд их тайлбарыг өгч байсан. Бид судалгаа хийсэн. Онцгой нөхц******* байдалд бусад сүлжээ дэлгүүрүүд бидний тавьсан шаардлагыг биелүүлэн ажилласан. Эдгээр дэлгүүрүүд ялгаа байхгүй нэг адил нөхц******* байдалд ажиллаж байсан. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлж, 78 дугаар тогтоолын дагуу ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, махыг бодит үнээр нийлүүлээч гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биеэр очихдоо дахин тавихад боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас бид хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Шударга өрс*******дөөн хэрэглэгчдийн т*******өө газар нь Засгийн газраас гарсан тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Хяналт шалгалтын ажил маань зөвхөн 2020 оны 11 дүгээр сард эхлээгүй. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжиж зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоолын 10 дугаар хэсэгт манай байгууллага болон бусад төрийн байгууллагуудад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, нөөц, үлдэгдэл, хөд*******гөөнд өдөр тутамд хяналт тавих, үнийн хөөргөд*******, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэг чиглэлийг өгсөн. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар манай агентлаг нь чиг үүргийг ирүүлсэн. Энэхүү чиг үүрэгт Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Өрс*******дөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авч ажиллахаар хяналт шалгалтын ажлыг хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Шударга өрс*******дөөн хэрэглэгчдийн т*******өө газрын улсын байцаагчийн 110 дугаартай албан шаардлагыг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр гэх мэт бүх худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, гарын үсэг зуруулж авсан баримтууд байдаг. 110 дугаар албан шаардлагыг бидэнд хэлээгүй гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Бид зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиг хүнсний дэлгүүр, хотын захын жижиг мухлаг дэлгүүрүүдээр хүртэл албан шаардлагаа бүрэн тавьсан. Энэ хүрээнд зохих арга хэмжээг авсан. Энэ нь бүх нийтийн бэлэн байдал зарласан цар тахал, онцгой байдлын үе байсан учраас газар дээр нь шалгаад тогтоогдсон учраас арга хэмжээ авсан байгаа.

Гомдол гаргагчийн зүгээс гаргаж өгсөн материал, Статистикийн үндэсний хорооны дундаж үнэтэй харьцуулах шаардлагагүй гэж байгаа. Учир нь махыг жижиглэнгээр худалдаалж байгаа бүх цэгүүд маань өөрсдөө Хүчит шонхор захаас л махаа авдаг. Эндээс нэг үнээр авчхаад энд тэнд очоод дэлгүүрийнхээ байдал, байршлаас болоод үнэ өөр, өөр үнэтэй байна гэсэн ойлголт байхгүй. МД ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш бид үнээ нэмж болохгүй, зохиомол хомсдол үүсгэж шүү гэсэн анхааруулгыг өгсөөр байтал өдөр тутам махны үнэ нэмэгдсэн. МД ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн махны үнэ 11.900 төгрөг байсан бол 11 дүгээр сарын 14-ний өдөр хяналт шалгалтаар очиход 14.400 төгрөг болсон байсан. Энэ өдөр Зайсан дахь МДийн махны үнийг харьцуулахаар лавлахад яг адил 14.400 төгрөгийн үнэтэй байсан. Тус байгууллага цар тархалт өвчин ихэссэнээс хойш махны үнээ тогтмол өдөр тутам тодорхой хувиар нэмэгдүүлээд явсан байдаг.

Энгийн үед бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүллээ гэдэг шаардлагыг тавьдаггүй. Учир нь зах зээлийн зарчим байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улсын хэмжээнд онц байдал, бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалд үнийн хөөрөгд*******, зохиомол хомсдолоос гадна үнийн түвшинг тогтвортой байлгах гэсэн үүрэг чиглэлийг бидэнд өгсөн байдаг. Цар тахалт өвчний үед ийм арга хэмжээг авч ажиллаарай гэсэн албан шаардлагыг бид урьдчилан сэргийлж хүргүүлсэн. Түүнээс зөрчил гарсны дараа арга хэмжээ авна гэсэн зохицуулалт байхгүй. Манай байгууллагын хуульд заасан зорилтод урьдчилан сэргийлэх гэсэн үг, өгүүлбэр байдаг. Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан учраас арга хэмжээ авсан. Өрс*******дөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т хууль өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлага, үндсэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан байдаг. Бид энэ сонгох боломжийг ашигласан. Хяналт шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргатай хамтарсан тушаалын дагуу хийж байсан. Үнэ нэмэгдүүлсэн асуудалтай холбоотойгоор галын байцаагч арга хэмжээ авах шаардлага байхгүй. Онцгой байдлын ерөнхий газрын чиг үүрэгт хамааралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд онгой байдлын улсын байцаагч арга хэмжээ авах ёстой. Бид өрс*******дөөн, хэрэглэгчийн хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Учир нь биднийг шалгалтаар орчиход танай байгууллагын махны үнэ бусад ижил төвшний байгууллагын үнээс өндөр байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д хялбаршуулсан журмаар явуулж болно гэж заасан. Биднийг шалгалтаар очиход үнээ нэмсэн байсан учраас зөрчлийг тодорхой гэж үзсэн. Тухайн үед ажиллаж байсан менежер, хариуцан ажиллаж байсан албан тушаалтнаас асуухад цаанаас үнэ тогтоож ирдэг, өмнөх өдөр ийм үнэгүй байсан, өнөөдөр л ийм үнэтэй болж ирсэн гэсэн тайлбарыг өгч байсан. Бид заавал өндөр торгууль тавина гэдэг үндэслэлээр энэ хуулийн заалтыг үндэслэж шийтгэл оногдуулаагүй. Улсын байцаагч мэдүүлэг авч байхад хэд, хэдэн удаа гарч явсан, агентлагийн чинь удирдлагатай уулзана, та нартай уулзахгүй гэдэг шаардлагыг гомдол гарагчийн зүгээс тавьж байсан. Төрийн хяналт шалгалтын ажилд саад учруулсан гэж үзэж байгаа. Иймд хариуцлага тооцсон. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрс*******дөөний хэрэглэгчийн т*******өө газрын улсын байцаагч Х.О Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хэмээн үзэж 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсаар “МД” ХХК-нд хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг “МД” ХХК-иас эс зөвшөөрч тус шүүхэд хандан “Шударга өрс*******дөөний хэрэглэгчийн т*******өө газрын улсын байцаагч Х.О-ы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг гаргасан.

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ “улсын байцаагч харьяалал зөрчиж шалгах ажиллагаа явуулсан”, “өрс*******дөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргаагүй байхад хууль буруу тайлбарлан хэрэглэсэн”, “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байна.

Шүүх гомдол гаргагчаас эцэслэн тодорхойлсон шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгчид болон өмгө*******өгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т  хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага нь “хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрс*******дөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx” бүрэн эрхтэй хэмээн,  Өрс*******дөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “аж ахуй эрхлэгч өрс*******дөөнийг хязгаарлахад чиглэсэнхууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.3.1-т улсын байцаагч нь “өрс*******дөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах” бүрэн эрхтэй  хэмээн тус тус заасан бөгөөд

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” хэмээн, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээн, 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн т*******бөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолоор “10. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөд*******гөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгд*******, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ...Онцгой байдлын ерөнхий газар ... ШӨХТ газарт үүрэг болгосон”. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон ШӨХТ газрын дарга нар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01/53 дугаар  “Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийг хамтран баталж, ШӨХТ газрын улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар албан шаардлагаар зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд “...2. бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгах, 3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгд******* үүсгэхгүй байх...”-г шаардан, зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн.

Улмаар Улсын ахлах байцаагч У.Х*******, улсын байцаагч Х.О, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д******* нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “МД 112” саппоро салбарт хяналт шалгалтыг хийж, “цар тахлын онцгой нөхц******* байдлын үед махны үнийн хөөргөд******* үүсгэн худалдан борлуулсан” зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр ШӨХТ газрын улсын байцаагч Х.О нь улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсаар “МД” ХХК-нд  хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Онцгой байдлын ерөнхий газар болон ШӨХТ газрын даргын 2020 оны 01/53 дугаар  хяналт шалгалтын удирдамж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, 2020 оны 0059349 дугаар шийтгэлийн хуудас болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх Өрс*******дөөний тухай 20 дугаар зүйлийн 20.3.1-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг “харьяалал зөрчиж шалгах ажиллагаа явуулсан” хэмээн үзэх боломжгүй.

Мөн “МД” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үхрийн бүхэл махыг килограмм тутмыг 10.022.05 төгрөгөөр тооцон бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авч, ангилан 1 киллограм үхрийн цул махыг 12.700 төгрөгөөр худалдан борлуулсан хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 киллограмыг нь 9.800 төгрөгөөр тооцон худалдан авсан үхрийн бүтэн махыг ангилан 1 киллограм үхрийн цул махыг 14.400 төгрөгөөр худалдан борлуулсан гэх үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “МД” ХХК-ийн санхүүгийн албаны хуулбар үнэн тэмдэг бүхий “МД” ХХК-ийн 2020.10.01-2020.11.30 саруудын махны өртөг, үнэ” гэх баримт болон “Нона даш” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий зарлагын баримтууд, “МД” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий зарлагын баримт, “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан “Барааны үнэ зоолтын журам” болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд чухам ямар учраас ийнхүү үнийг өмнөх өдрөөс нэмсэн талаарх хангалттай тодорхой тайлбарыг холбогдогчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгч чадаагүй тул шүүх “МД” ХХК-ийг “цар тахлын онцгой нөхц******* байдлын үед махны үнийн хөөргөд******* үүсгэн худалдан борлуулсан” хэмээн дүгнэсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэх боломжгүй байна.

Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн т*******ө*******өгчид болон өмгө*******өгчийн зүгээс хариуцагчийг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал болон холбогдох бусад баримтаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон ШӨХТ газрын дарга нарын 2020 оны 01/53 дугаар хамтарсан удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “МД” ХХК-ийн “МД 112” саппоро салбарт хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийж, холбогдогчийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил үйлдсэнийг хангалттай тодорхой тогтоон, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй хэмээн үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул шүүхээс дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т заасныг үндэслэн “...Шударга өрс*******дөөний хэрэглэгчийн т*******өө газрын улсын байцаагч Х.Оы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “МД” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид т*******сөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн т*******ө*******өгч, өмгө*******өгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М