Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

 

 

 

2022 оны 10 сарын 25-ны өдөр              2022/ШЦТ/207                         Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******, ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000270 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 505 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /*******/,

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэхтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, хувиараа сантехникийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, “Ланз” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнийн 00 цагийн орчим ******* аймгийн, ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй зочид буудлын арын байранд*******тай маргалдаж улмаар түүний гарыг хутгаар зүсэж баруун гарын сарвуун хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн санаатай учруулсан,

 яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнийн 00 цагийн орчим ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй зочид буудлын арын байранд *******тай маргалдаж улмаар дух зулайд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэртээ харьж амар гэж хэлэхэд чи намайг хөөлөө гээд уурлаад байсан. Архи ууж байсан. Тэгээд бид маргалдсан. *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 460,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна гэв.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тухайн өдөр л уусан.*******гийн биед хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 460.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа...гэв.

 

Эрүүгийн 2230000000270 дугаартай хэргээс:

 

-*******гийн яллагдагчаар болон хохирогчоор өгсөн: Би ******* аймгийн ******* сумын сум тохижуулж бохирын шугам хоолой тавих ажлыг хийж байгаа юм. Надтай хамт “Ану сервис” ХХК-ийн ажилчид хамт ажиллаж байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байгаад тамхигүй болчихсон болохоор хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ тамхи асууя гэж бодоод байрлаж байгаа Цогоогийн буудлын хажуу талын өрөөнд нь 00 цагийн орчимд очиход ажилчид нь амарцгаасан ба ганцаараа унтаагүй нэг шил архийг ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр архинаас нь 4 татчихаад юм ярьж байсан чинь Булганхангай ах сэрэхээр нь тамхи асуутал надад хайрцаг тамхи авч өгчхөөд буцаад хэвтсэн. Тэгээд бид хоёрыг юм яриад сууж байсан чинь Боожоо гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй буудлын эзэн Цогоо гэх хүнд туслаад байдаг 40 гаран насны ах нэлээн согтуу орж ирээд бид хоёрын хажууд суухаар нь “та одоо харьж амралдаа” гэсэн чинь “чи намайг хөөгөөд байна уу” гээд уурламаар болоод гараад явсан. Удалгүй буцаж орж ирэхдээ гартаа шар өнгийн иштэй богино хутга барьж орж ирээд намайг чиглэж ирэхээр нь намайг хутгалах гэж байна гэж бодоод нь “та яах гээд байгаа юм” гээд сандраад босож ирээд хутгийг нь барьж авахдаа ирэн дээрээс бариад автал миний гар зүсэгдэх шиг болсон. Тэгээд би тэр ахыг арагш нь нэг гараараа түлхтэл хойшоогоо саваад унасан. Унаад босож ирэхдээ толгой нь хагарчихсан цус гарч байсан. Миний баруун гарын долоовор хуруунаас цус олгойдож байсан. Тэгээд би эмнэлэг рүү яваад оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хэргийн 13-14, 15-16 хуудас/

 

- *******гийн яллагдагчаар болон хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр буудал хайгаад явж байсан хүмүүстэй таараад би гэртээ аваачиж хоол цай идүүлсэн чинь надад 1 том пиво өгөхөөр нь тэрийг нь уучхаад гэрт байсан тал шил архи байсныг бас уучхаад би нэлээн согтсон. 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Гараад хаашаа явснаа хэнтэй уулзсан юу хийсэн талаараа огт санахгүй байна... гэх мэдүүлэг /хэргийн 9-10, 59-60/, - Гэрч ын “...Би ******* аймгийн ******* сумын төвдар сарын 13-ны өдөр буудал хайгаад явж байсан хүмүүстэй таараад би гэртээ аваачиж хоол цай идүүлсэн чинь надад 1 том пиво өгөхөөр нь тэрийг нь уучхаад гэрт байсан тал шил архи байсныг бас уучхаад би нэлээн согтсон. 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Гараад хаашаа явснаа хэнтэй уулзсан юу хийсэн талаараа огт санахгүй байна... гэх мэдүүлэг /хэргийн 9-10, 59-60/,

 

- Гэрч ын “...Би ******* аймгийн ******* сумын төвд бохирын шугамын нүх ухах ажил хийж байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед байрлаж байгаа байрандаа амарсан. Манай ажлынхан унтаагүй байсан. Шөнө нэг мэдэхэд бөөн шуугиан болоод сэрсэн чинь хамт ажиллаж байгаа Заяа гэж дууддаг залуу согтуу байх шиг байсан. Бид нарын байрлаж байгаа буудлын Цогоо гэх ахын ажилчин ах хоёр хэрэлдээд ч байх шиг байснаа гэнэт тэр ах миний хажуугаар унасан. Тэгэхээр нь хартал тэр ахын гарт нь хутга байгаа харагдсан. Тэгээд би босоод хутгыг нь салгая гэж бодоод хувцсаа өмсөөд хартал хутга нь гарт нь байхгүй болчихсон байсан. Хутга нь байхгүй болохоор нь “за нэг сумын хүмүүс юм чинь учраа олчих байх” гэж бодоод гараад машинд сууж байсан чинь нэг хүн гараад явсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь тэр ахын толгой нь хагарчихсан, буйдан дээр хэвтэж байхаар нь тэр ахыг эмнэлэг рүү хүргэж өгөхөд Заяа гэх залуу эмнэлэг дээр ирчихсэн гараа зүссэн гээд боолгож, оёдол тавиулж байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 хуудас/,

 

- Гэрч Ж.ын “...Би ******* аймгийн ******* сумын төвд бохирын шугамын нүх ухах ажил хийж байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 13-ны орой унтахаасаа өмнө 0.75 литрийн Эдэн гэх архийг задлаад хамт байрлаж байгаа хүндээ амсуулчхаад би өөрөө үлдсэнийг уугаад сууж байсан чинь Амарзаяа орж ирсэн. Тэгээд ууж байсан архинаасаа хийж өгөөд бид хоёр хувааж уугаад байж байтал гаднаас Боожоо гэж дууддаг ах орж ирж байх шиг байсан. Би ядарсан байсан болохоор нэлээн согтсон. Тэгээд хэсэг зуур суугаараа унтах шиг болсон чинь түжигнээд явчихаар нь хартал Амарзаяа, Боожоо хоёр хоорондоо барьцалдаад байх шиг байхаар нь “боль” гээд салгасан. Тэгээд би их согтсон болохоор яг юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 /,

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 436 дугаартай “...1.Т.Амарзаяагийн биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 35-36 хуудас/,

 

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 436 дугаартай “...1.Т.Амарзаяагийн биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 35-36 хуудас/,

 

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 437 дугаартай “...1. *******гийн дух зулайд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дух зулайд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 41-42 хуудас/,

 

            - *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасхуудас /хэргийн 64 хуудас/

 

-*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудахэргийн 65 хуудас /

 

- *******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 68-69 хуудас /

 

-*******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа,иргэний үнэмлэхилавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 70-72 хуудас /

 

            - *******гийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлхэргийн 76 хуудас /

-Т.Амарзаяагийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт / хэргийн 77 хуудас/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал / хэргийн 81-хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч *******,******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнийн 00.00 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй зочид буудлын арын байранд хоорондоо маргалдаж ******* нь*******гийн гарыг хутгаар зүсэж “ баруун гарын сарвуун хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол,

Т.Амарзаяа нь *******г түлхэж унаган “дух зулайд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 

2. Шүүгдэгч*******, ******* нарын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан тэдгээрийн хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч , Ж. нарын мэдүүлэг, шинжээчийн 436 дугаартай “...1.Т.Амарзаяагийн биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх, 437 дугаартай “...1. *******гийн дух зулайд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дух зулайд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч*******, ******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд дээрх 436, 437 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч*******, ******* нар харилцан зодолдсон уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

5. Шүүгдэгч*******, ******* нарыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хутгаар зүсэж, түлхэж унагаснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гарыг хутгаар зүсэх, түлхэж унагах зэргээр бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

6. Прокуророос шүүгдэгч*******, ******* нарын бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

 

Иймд шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч*******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай бөгөөд прокуророос тэдгээрт тус бүр 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, тэдгээр нь хохирогчийн хувьд хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч*******, ******* нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчийн хувьд хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл тэдгээрт улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Т.Амарзаяа, ******* нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, *******гийн үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудас дахь *******гийн “Надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй”гэх,*******гийн “Надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй”/хх-10/ гэх тайлбаруудаар нотлогдох тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

 

Харин хохирогч*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч*******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч*******, ******* нар дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *******,******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч*******, ******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч*******, ******* нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН