Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09                    2022/ШЦТ/215                                Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,                                                                                                                     

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2230001810287 дугаартай  хэргийг  2022 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,*******,

Ханхөхий овогт Баянмөнхийн Ербиш

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч ******* нь *******ын адууг маллаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Зоригбаатарын итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 5 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж 2,885,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох    баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Зоригтбаатар ахынхаа адуунаас 5 адуу үгүй хийсэн. Надад цалин өгөхгүй болохоор нь 5 адууг нь зарсан. Би хохирлыг адуугаар нь төлсөн. Одоо хөдөө өөрийнхөө малыг малладаг. Би Зоригтбаатар ахын адууг би бүгдийг нь 10-аад жил маллаж байгаа. Надад цалин өгдөггүй... гэв.

 

- Яллагдагч *******ийн: Би ******* аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг чандмань гэх газарт нутагладаг юм. 2020 оны өвөл яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/  би утсаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малын ченж ******* гэх хүнийг дуудаад 5 тооны адуу маханд өгсөн юм. Тухайн өдөр би мотоцикльтой Дорждэрэм гэх айл руу очоод хүнд өөрийнхөөсөө хэдэн адуу өгөх гэсэн юм чи адуу хураагаад хорилцоод өг гэж хэлээд Дорждэрэмтэй цус адуун дээр ирээд адуугаа туугаад Батжаргал гэх айл дээр ирээд төмөр хашаанд нь адуугаа хашиж байгаад дотроос нь 5 тооны адуу малын ченжид барьж өгсөн. Малын ченж Энхбаатар нь өөрөө мал нядалдаг хүнтэй ирээд тухайн 5 тооны адууг Батжаргал ахын хашааны зүүн талд махлаад махыг нь машиндаа ачаад явсан... гэх мэдүүлэг /хх 65-56/,     

 

          -Хохирогч  *******ын “...Би ******* сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэх газар нутагладаг юм. 2020 оны 10 дугаар сарын эхээр ******* сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэх газраас 5-н тооны адуу алдсан юм. Тэгээд тэр хавиар болон ойр орчмын сумаар хайгаад олохгүй байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. Хонгор халзан байдас, хүрэн үрээ, хүрэн даага, бор үрээ, хул алаг байдас нар байгаа. Тамга нь ширээтэй давхар саран тамгатай байгаа. Би малын А дансандаа 120 гаран тооны адуутай. Би алдсан гэх адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний адууг манай эгчийн хүү ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн ******* гэх хүн хардаг. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Өөрийнхөө алдсан адуугаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

            -Хохирогч *******ын дахин өгсөн “...Манай төрсөн эгч Ч.Мядагмаагийн төрсөн хүү нь байгаа юм... Манай малыг ******* нь багаасаа харж эхэлсэн. Манай малыг хөлсөөр хардаггүй байсан... ******* нь манай малыг захиран зарцуулах эрх байхгүй... Надад нэхэмжлэх зүйл байхгүй... Надад гаргах санал гомдол байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх 14х/,

 

          - Гэрч *******ын “...2019 оны өвөл нэг сарын үед ******* Дорждэрэм нар манай гэрийн гадаа адуу янзалсан байсан. Барагцаагаар 5-6 тооны адуу байсан. Би тухайн үед эхнэртэйгээ хамт ******* сум орж ирээд өвс тэжээл авчхаад буцаад явж байсан. Тэгээд гэрийн гадаа ирэхэд Дорнодоос хоёр жижиг тэрэг ирсэн Ербиш Дорждэрэм нараас адуу авч байсан. Тухайн үед би уурлаад “та нар гэрийн гадаа мал янзаллаа” гэхэд “удахгүй цэвэрлэчихнэ” гэж байсан. Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг ирэхэд хийгээд дууссан, махыг нь ачаад хөдлөх гэж байсан. Хамгийн сүүлд нь нэг хул охин адууны арьсыг хийх гэж байхад нь тамгыг нь харахад Зоригт багшийн адууны тамга буюу ширээтэй давхар саран тамга байсан...” гэх мэдүүлэг /хх 17х/,

 

- Гэрч *******ын “...Би ******* гэх хүнээс адуу худалдаж авч байсан. 2020 оны өвөл /хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна/ Түмэнцогт сумаас 20 гаран километр яваад байх айл дээр очиход ******* гэх залуу “хэдэн тооны адуу зарна” гээд хойд талаасаа Дундговь аймгийн гаралтай гэх залуу буюу Дорждэрэмтэй цуг нэлээн олон тооны адуу тууж ирээд айлын хашаанд хашиж байгаад дотроос нь 5-н тооны адуу барьж аваад тухайн айлын гадаа бойлсон. Тухайн үед адууг Ербиш Дорждэрэм нар бойлсон. Тэгээд би тухайн 5-н тооны адууны махыг ачаад Хөлөнбуйр суманд ирсэн. Тухайн үед Хонгор халзан байдас, Хул алаг байдас байсан. Тамгыг нь ямар тамгатай байсныг нь би санахгүй байна. Би тухайн үед төрсөн хүү Э.Өсөхжаргал мөн мал бойлуулахаар Налайхын Эрдэнэ гэх залуутай цуг очсон. Би тухайн үед нэг адууг 350.000 мянган төгрөгөөр бодож авсан. Би тухайн үед мөнгийг нь өгөөгүй, манай хүү Э.Өсөхжаргал мөнгийг нь өгсөн. Яг яаж өгснийг нь би мэдэхгүй байна. Би хэнд мөнгө өгснийг сайн мэдэхгүй байна. Би урьд өмнө нь *******ээс адуу мал худалдаж авч байгаагүй. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. ******* нь хэлэхдээ “энэ миний адуу байгаа юм” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 19-21х/,

 

          - Гэрч *******ын “...2020 оны өвөл /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ миний дугаар луу залгаад “Ерөө гэдэг хүн байна, адуу өгөх гэсэн юм” гэж яриад “******* аймгийн Түмэнцогт сумаас урагшаа 20 гаран километрт /нэрийг нь мэдэхгүй/ айл дээр хүрээд ир” гэхээр нь би болон манай аав Энхбаатар мөн бойчин Эрдэнэ гэх залуутай тухайн газар очсон. Тэгээд бид нарыг очиход хойд талаасаа адуу тууж ирээд айлын хашаанд хашаад дотроос нь адуу барьж өгөөд тухайн адуунуудыг хашаанаас зүүн урагш гаргаад бойлсон. Тэгээд би Ербишд адууны мөнгийг нь бэлнээр өгөөд явсан. Тухайн үед Ербиш нь 5-н тооны адуу бид нарт барьж өгсөн. Би тухайн адууны тамгыг нь сайн санахгүй байна. Зүс нь хул зүсмийн нэг адуу байсныг санаж байна. Ербиш нь надтай ярихдаа “та бэлэн мөнгө авчраарай, бэлэн мөнгөөр зарна шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр би сумаас бэлэн мөнгө авч очоод Ербишд өгсөн. Тухайн үед Ербишийн барьсан адуунууд нь бага насны буюу, даага шүдлэн байдас байсан болохоор нэг адууг нь би 350.000 мянган төгрөгөөр бодож авсан. Тухайн үед Дорноговь аймгийн харьяат нэг залуу байсан. Нэр усыг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Би тухайн үед Ербишээс адуу худалдаж авсан. Өөр адуу худалдаж авч байгаагүй…” гэх мэдүүлэг /хх 22-24х/,  

 

          - Гэрч гийн “...Бид хоёр 2005 онд танилцаж нэг гэрт ороод бид хоёр дундаасаа 4-н хүүхэдтэй. ******* нь хөдөө мал маллаж амьдардаг. Өөр ажил энэ тэр хийдэггүй юм. ******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Улаан-Хад гэх газар маллаж байдаг. ******* нь тухайн үедээ ******* сумын иргэн Зоригтбаатар ахынхаа үхэр адууг харж байсан. Би тухайн үед Түмэнцогт сумын төвд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг юм. ******* нь ер адуундаа явахаараа хэд хоног алга болоод ирдэг юм. Би хаагуур явсан талаар *******ээс асуугаад байдаггүй юм. ******* надад юу хийж яваа талаараа хэлдэггүй юм. Одоогийн байдлаар манайх малын А дансандаа 21 тооны адуутай. 2020 онд хэдэн тооны адуу байсан талаар би сайн мэдэхгүй байна. ******* нь гадны хүмүүстэй их найзлах гээд байдаг юм. Тухайн үед ******* нь Дундговь аймгийн харьяат Дорждэрэм гэх залуутай нийлээд гадуур тэнээд байдаг болохоор би загнаад нийлүүлдэггүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх 27-28х/,

 

          - Гэрч ийн “...Манайх *******тэй нутаг ойролцоо байдаг юм. Би ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэр гэх газар нутагладаг юм. 2020 оны өвөл /яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна/ цас орсон үеэр манайх өвөлжөөндөө байж байхад ******* нь мотоциклтой ирээд намайг “адуу хураагаад Батжаргал ахын үүдэнд хураалцаад өгөөч” гэхээр нь би өөрийнхөө хул өнгийн Даюунг маркийн мотоциклтой яваад Пойлны баруун захаас 3-н азарга адуу хөөгөөд Батжаргал ахын гадаа ирэхэд ******* мотоциклтой ирээд адууг Батжаргал ахын төмөр хашаанд хашсан. Намайг ирэхэд Батжаргал ахын гэрийн гадаа 2 жижиг машинтай Дорнод аймгийн Хөлөн буйр сумын малын ченж гэх 3-н хүн ирсэн байсан. Тэгээд  ******* тухайн адуунаас 5 тооны адуу барьж аваад малын ченжид өгсөн. Тэгээд тэр ирсэн хүмүүс нэг шил архи задлахаар нь би тэрнээс хувааж уучхаад мотоциклоо унаад гэр лүүгээ явахад хашааны зүүн талд тухайн 5-н адууг газар унагасан махалж байсан. Тэгээд би юу болсон талаар би мэдэхгүй байна. ******* Батжаргал ахын гэрийн гадаа үлдсэн. Би тухайн адуунуудын зүсийг нь сайн санахгүй байна. Тамга нь бол ширээтэй давхар сар тамгатай байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. ******* нь надад хэлэхдээ өөрийнхөө адуунаас зарж байна гэж хэлж байсан. Надад ******* мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32х/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2202251 дугаартай “5-н адууны зах зээлийн үнэлгээ нь 2,885,300 төгрөгөөр үнэлэгдсэн байна” гэх дүгнэлт /хх 39-50х/

 

-*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/

 

-*******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-76-78/

 

-*******ийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-83/

-*******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “...Ербиш гэдэг хүнээс надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-84/зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ын адууг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 5 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж 2,885,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          2. Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ын “ 2020 оны 10 дугаар сарын эхээр ******* сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэх газраас ширээтэй давхар саран тамгатай хонгор халзан байдас, хүрэн үрээ, хүрэн даага, бор үрээ, хул алаг байдас, 5-н тооны адуу алдсан. Миний адууг манай төрсөн эгч Ч.Мядагмаагийн төрсөн хүү ******* хардаг. Манай малыг хөлсөөр хардаггүй байсан. ******* нь манай малыг захиран зарцуулах эрх байхгүй ” гэх,

          гэрч *******ын “...2019 оны өвөл нэг сарын үед ******* Дорждэрэм нар манай гэрийн гадаа адуу 5-6 тооны адуу янзалсан байсан. Дорнодоос хоёр жижиг тэрэг ирсэн Ербиш, Дорждэрэм нараас адуу авч байсан. Намайг ирэхэд хийгээд дууссан, махыг нь ачаад хөдлөх гэж байсан. Хамгийн сүүлд нь нэг хул охин адууны арьсыг хийх гэж байхад нь тамгыг нь харахад Зоригт багшийн адууны тамга буюу ширээтэй давхар саран тамга байсан...” гэх,  

гэрч *******ын “...2020 оны өвөл Түмэнцогт сумаас 20 гаран километрт айл дээр очиход ******* гэх залуу “хэдэн тооны адуу зарна” гээд Дундговь аймгийн гаралтай Дорждэрэмтэй цуг олон тооны адуу тууж ирэн 5-н тооны адуу барьж аваад тухайн айлын гадаа бойлсон. Тухайн үед адууг Ербиш Дорждэрэм нар бойлсон. Тэгээд би тухайн 5-н тооны адууны махыг ачаад Хөлөнбуйр суманд ирсэн. Тухайн үед хонгор халзан байдас, хул алаг байдас байсан. Тамгыг нь ямар тамгатай байсныг нь би санахгүй байна. Нэг адууг 350.000 мянган төгрөгөөр бодож авсан. Би тухайн үед мөнгийг нь өгөөгүй, манай хүү Э.Өсөхжаргал мөнгийг нь өгсөн. ******* нь хэлэхдээ “энэ миний адуу байгаа юм” гэж ярьж байсан...” гэх,

гэрч *******ын “...2020 оны өвөл Түмэнцогт сумаас урагшаа 20 гаран километрт Ерөө гэдэг хүнээс адуу авахаар аав Энхбаатар, бойчин Эрдэнэ гэх залуутай очсон. Ербиш 5-н тооны адуу бид нарт барьж өгсөн.Адууны мөнгийг нь бэлнээр өгөөд явсан. Би тухайн адууны тамгыг нь сайн санахгүй байна. Хул зүсмийн нэг адуу байсныг санаж байна. Ербишийн барьсан адуунууд нь бага насны буюу, даага шүдлэн байдас байсан болохоор нэг адууг нь би 350.000 мянган төгрөгөөр бодож авсан. Тухайн үед Дорноговь аймгийн харьяат нэг залуу байсан. Нэр усыг нь мэдэхгүй байна” гэх, 

          гэрч гийн “******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Улаан-Хад гэх газар маллаж байдаг. ******* нь тухайн үедээ ******* сумын иргэн Зоригтбаатар ахынхаа үхэр адууг харж байсан. Би тухайн үед Түмэнцогт сумын төвд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг юм. Тухайн үед ******* нь Дундговь аймгийн харьяат Дорждэрэм гэх залуутай нийлээд гадуур тэнээд байдаг болохоор би загнаад нийлүүлдэггүй байсан юм...” гэх,

         гэрч ийн “...2020 оны өвөл цас орсон үеэр өвөлжөөндөө байхад ******* нь мотоциклтой ирээд намайг  “адуу хураагаад Батжаргал ахын үүдэнд хураалцаад өгөөч” гэхээр нь би өөрийнхөө Даюунг маркийн мотоциклтой яваад Пойлны баруун захаас 3-н азарга адуу хөөгөөд Батжаргал ахын гадаа ирэхэд ******* мотоциклтой ирээд адууг Батжаргал ахын төмөр хашаанд хашсан. Намайг ирэхэд Батжаргал ахын гэрийн гадаа 2 жижиг машинтай Дорнод аймгийн Хөлөн буйр сумын малын ченж гэх 3-н хүн ирсэн байсан.  ******* тухайн адуунаас 5 тооны адуу барьж аваад малын ченжид өгсөн. Би тухайн адуунуудын зүсийг нь сайн санахгүй байна. Тамга нь бол ширээтэй давхар сар тамгатай байсан. ******* нь надад хэлэхдээ өөрийнхөө адуунаас зарж байна гэж хэлж байсан. Надад ******* мөнгө өгөөгүй” гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогджээ.

 

3.Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******т учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор “Линзийн өгөөж” ХХК-ийг шинжээчээр тогтоож дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******ын 5-н адууны зах зээлийн үнэлгээ нь 2,885,300 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан адуунаас 5 тооны адууг бусдад зарж борлуулан завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд өөрийн хадам ах *******ын малыг садан төрлийн хувьд, үнэ хөлсгүйгээр маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн *******ын зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.  

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ийн 2020 оны 10 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ын адууг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 5 тооны адууг бусдад зарж борлуулан завшиж 2,885,300 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарлажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2."үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээгойлгоно гэж заасан ба шүүгдэгч *******ийн үйлдлээс бусдад 2,885,300 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүйг дурдъя.

 

6. Шүүгдэгч *******ийн бусдын итгэмжлэн хариуцаж, маллаж байсан адуунаасаа 5 тооны адууг бусдад зарж борлуулан завшсан үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах, ашиг хонжоо олохоор хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан адууг зарж борлуулан завшин хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.   

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд 2,885,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирлыг төлсөн буюу адууг биетээр буцаан өгсөн болох нь хохирогч *******ын “...Түмэнцогт сумын иргэн Баянмөнх овогтой Ербиш гэдэг хүнээс надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээр нотлогдох тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

 Бусад:  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал ”, 1.5-д ” тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал ” гэж заасан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахыг,  уг зардлыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг        “ Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах ”-аар тус тус хуульчилсан бөгөөд уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах “ Линзийн өгөөж ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн үйлчилгээний хөлс 50.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь нөхөн төлөөгүй  болох нь 2202251 дугаартай нэхэмжлэх баримтаар тогтоогдох тул түүнээс гаргуулж Линзийн өгөөж ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ханхөхий овогт Баянмөнхийн Ербишийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

              

3. Шүүгдэгч *******ид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх 19 хэсгийн 1.1, 1.5-д зааснаар шүүгдэгч *******ээс 50.000 төгрөг гаргуулж “Линзийн өгөөж” ХХК-нд /регистр / олгосугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч *******т учирсан хохирлыг нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН