Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

 

 

 

 

   2022 оны 11 сарын 09                                   2022/ШЦТ/216                                           Баруун-Урт сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,                                                                                                                     

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000299 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Цагаан булаг” гэх газар оршин суух,  урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******.

******* овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт ыг хутгалж түүний эрүүл мэндэд “ зүүн өгзөгний дотор дээд хэсэгт 2 см, зүүн гарын алганд 8.5х0.2 см зах ирмэгт тэгш өнгөц зүсэгдсэн шарх ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өглөө үхрээ услахаар худаг руу очоод хонио баруун тийм гаргачихаад аавтай нь уулзахад аав нь хонио баруун тийш гарга гарга гэж хэлсэн. Тэгээд хонио гаргаж байхад хүү нь ирээд маргалдаж муудаад намайг цохихоор нь би авч явсан хутгаараа хутгалсан. Хутга барьдаг нь миний буруу. Би худгийн шаланк тайрах гэж хутга авч явсан. Би хохирогчид 300.000 төгрөг төлж уучлалт гуйсан. Би хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Торгох ялыг төлнө... гэв.

 

Эрүүгийн 2230000000299 дугаартай хэргээс:

 

- Хохирогч ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагийн үед ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар хонио усалчхаад баруун тийшээ бэлчээчхээд байж байтал манай урдуур нутагладаг нагац ах ******* манай хонийг хойш нь тууж ирээд, хаваржаа луу гаргалаа гэж уурласан. Тэгээд ******* ах дээр яваад очтол ******* ах мотоцикл дээрээсээ бууж ирээд над руу хад шидэхээр нь би алхаж очоод хоёр удаа гараараа газар луу түлхэж унагаатал босож ирээд бид хоёр ноцолдож байтал ******* ах түрийнээсээ урт цагаан иштэй хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь хутгыг нь барьж авах гэтэл нөгөө гартаа бариад миний ард тал руу дүрсэн. Хутгыг нь эргээд барьж авах гээд гараас нь атгатал гараа авах гэж татахдаа хутгаараа миний алгыг зүсчихсэн. Тэр үед би цус алдаад сандраад ноцолдохоо болиод газар сууж байтал над руу “үх чи” гээд хад шидэж байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгэхээр нь би босоод араас нь мотоциклоо унаад араас нь явтал 500 метр яваад зогсоод байж байтал зам дээр ******* ахын хүү ******* машинтайгаа явж таараад намайг гэр лүү аваад явсан. Гэрт орж орон дээрээ хэвтэж байтал сумаас эмнэлгийн түргэн ирээд намайг эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг /хх 11-12х/,

 

- Гэрч ын “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар 09 цагийн үед *******тай хамт айлаас хонио ялгачхаад ******* ахын гэр лүү явж байтал замын хажууд ******* ах гараараа даллаад дуудсан. Яваад очтол Ганбаатарын зүүн гараас нь цус гоожоод тэнд сууж байсан, хажууд нь ******* ах нэлээн сандарчихсан гүйгээд л байсан. Тэгээд бөгснийх нь тэндээс цус гараад байхаар нь би машины хойд талаас дээлийн бүс авч ирээд дээгүүр нь чангалж боогоод *******ийн машинд суулгаад гэр лүү нь явуулсан” гэх мэдүүлэг /хх 23-24х/,

 

- Гэрч З.*******ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* сумын 1 дүгээр баг “Цагаан булаг” гэх газар 09 цагийн үед хонио ялгачхаад манай хүргэн ах Баасанжавын хамт цуг гэр лүүгээ харьж явтал замын хажууд манай аав *******, авга ах Ганбаатар хоёр мотоциклтой зогсож байсан. Яваад очтол Ганбаатар ахын зүүн гараас нь цус гоожиж байсан. Хажууд нь аав мотоцикл дээрээ сууж байсан. Тэгээд би Ганбаатар ахыг машиндаа суулгаад өөрийнх нь гэр лүү аваад явсан. Ганбаатар ахыг гэр лүү нь оруулж хэвтүүлээд, Баасанжав ах хажууд нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх 19-20х/,

 

- ******* аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 488 дугаартай “...1. ын биед өгзөг, зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 29-30х/,

 

  • Яаралтай тусламжийн хуудас /хх-31-32/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-53,54, 56/

 

- ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022.10.24-ний өдрийн 10/142 дугаартай тодорхойлолт /хх-55, 59, 60 /

 

- Хохирогч ******* аймгийн прокурорын газарт гаргасан “ миний бие 2022 оны 09 сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь миний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, миний учирсан хохирлыг төлж барагдуулсан тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-64/

 

- *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-65/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт ыг хутгалж түүний эрүүл мэндэд нь “ зүүн өгзөгний дотор дээд хэсэгт 2 см, зүүн гарын алганд 8.5х0.2 см зах ирмэгт тэгш өнгөц зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагийн үед ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар хонио усалчхаад баруун тийшээ бэлчээчхээд байж байтал манай урдуур нутагладаг нагац ах ******* манай хонийг хойш нь тууж ирээд, хаваржаа луу гаргалаа гэж уурласан. ******* ах дээр яваад очтол ******* ах мотоцикл дээрээсээ бууж ирээд над руу хад шидэхээр нь би алхаж очоод хоёр удаа гараараа газар луу түлхэж унагаатал босож ирээд бид хоёр ноцолдож байтал ******* ах түрийнээсээ урт цагаан иштэй хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь хутгыг нь барьж авах гэтэл нөгөө гартаа бариад миний ард тал руу дүрсэн. Хутгыг нь эргээд барьж авах гээд гараас нь атгатал гараа авах гэж татахдаа хутгаараа миний алгыг зүсчихсэн. Тэр үед би цус алдаад сандраад ноцолдохоо болиод газар сууж байтал над руу “үх чи” гээд хад шидэж байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгэхээр нь би босоод араас нь мотоциклоо унаад араас нь явтал 500 метр яваад зогсоод байж байтал зам дээр ******* ахын хүү ******* машинтайгаа явж таараад намайг гэр лүү аваад явсан. Гэрт орж орон дээрээ хэвтэж байтал сумаас эмнэлгийн түргэн ирээд намайг эмнэлэг авч явсан” гэх,

гэрч ын “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар 09 цагийн үед *******тай хамт айлаас хонио ялгачхаад ******* ахын гэр лүү явж байтал замын хажууд ******* ах гараараа даллаад дуудсан. Яваад очтол Ганбаатарын зүүн гараас нь цус гоожоод тэнд сууж байсан, хажууд нь ******* ах нэлээн сандарчихсан гүйгээд л байсан. Тэгээд бөгснийх нь тэндээс цус гараад байхаар нь би машины хойд талаас дээлийн бүс авч ирээд дээгүүр нь чангалж боогоод *******ийн машинд суулгаад гэр лүү нь явуулсан” гэх,

гэрч З.*******ийн “ 2022 оны 09 дүгээр сарын 14-ний 09 цагийн үед хонио ялгачхаад хүргэн ах Баасанжавын хамт цуг гэр лүүгээ харьж явтал замын хажууд манай аав *******, авга ах Ганбаатар хоёр мотоциклтой зогсож байсан. Яваад очтол Ганбаатар ахын зүүн гараас нь цус гоожиж байсан. Хажууд нь аав мотоцикл дээрээ сууж байсан. Тэгээд би Ганбаатар ахыг машиндаа суулгаад өөрийнх нь гэр лүү аваад явсан. Ганбаатар ахыг гэр лүү нь оруулж хэвтүүлээд, Баасанжав ах хажууд нь түргэн дуудсан” гэх мэдүүлгүүд,  Яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн 488 дугаартай “1. ын биед өгзөг, зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 488 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр ын биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч ыг хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын хутгаар хутгалсан уг үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

6. Шүүгдэгчийг *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хутгалснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нутаг бэлчээрийн асуудлаар буюу үл ялих шалтгааны улмаас ыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “миний учирсан хохирлыг төлж барагдуулсан..”/хх-64/ гэх хүсэлтээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Jin LI” гэсэн бичиглэлтэй ажлын хэсэг нь 14 см, бариулын хэсэг нь 12 см, нийт 26 см-ын урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******од буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5  дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Jin LI” гэсэн бичиглэлтэй ажлын хэсэг нь 14 см, бариулын хэсэг нь 12 см, нийт 26 см-ын урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******од буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН