| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0289/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/329 |
| Огноо | 2022-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/329
2022 10 04 2022/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 2225004540458 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт үйл ажиллагааг явуулдаг Петровис шатахуун түгээх газрын баруун урд талын уулзвар дээр 81-33 УНН улсын дугаартай Хюьндай портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан заалтыг зөрчсөний улмаас Тоёота Акуа загварын 30-23 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Ө мэдүүлсэн: Тэр өглөө ажилдаа явж байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал бетон хашаа халхалсан байсан. Гэм буруугаа хүлээж байна. Машины төлбөрийг бүрэн барагдуулсан. Эмчилгээний төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Эын мэдүүлсэн: Ослын улмаас машинд учирсан хохирлыг бүрэн төлсөн. Харин эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас ажилдаа хэвийн явж чадахгүй байна. Би цэргийн хүн, Онцгой байдлын албанд ажилладаг. Байнга өгдөг нормативаа өгч чадахгүй урамшуулал хасагдаж байна. Дахин зураг авахуултал дахин нэг хавирганы хугарал оношлогдсон. Эмийн эмчилгээ байнга хийж байна. Эмийн зардал 903290 төгрөг төлсөн ба одоо 325700 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг н,ээлттэй үлдээнэ үү гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9-р тал/
-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10-р тал/
-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/
-хохирогч Б.Эын мэдүүлсэн...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байх үед миний бие өөрийн 30-23 ОРБ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүнээс баруун тийш чиглэлтэй Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг өнгөрөөд эхний уулзвараар зүүн гар тийш буюу хойшоо чиглэлтэй өгсөөд гол замаар яваад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвараар чигээрэй хойшоо чиглэлтэй уулзвар нэвтэрч байтал гэнэт баруун гар талаас буюу туслах замаас 81-33 УНН улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан машины баруун тал руу мөргөсөн... Машин төлбөр болох 14,000,000 төгрөгийг буруутай этгээдээс хүлээн авсан. Эмчилгээний зардалд эхлээд 568,500 төгрөгийг авсан. Дээрх эмчилгээний зардлын баримтуудыг Өд хүлээлгэн өгсөн. Одоо эмчилгээний зардалд 623,290 төгрөг нүдний шилний төлбөр 280,000 төгрөг нийт 903,290 төгрөгийг Өас нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн...Б.Эын биед ууцны эвэр ясны хугарал, цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ууцны эвэр ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зам тээврийн ослын улмаас үүссэн байхбг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар шинжээчийн..Б.Ө /АР93022619/ биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /38-39-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 240 дугаар шинжээчийн..Б.Эын /ГН86032304/ биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй. гэх дүгнэлт /41-42-р тал/
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1043 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний Тоёота Акуа 30-23 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,750,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 46-48-р тал/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 54-62-р тал/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 66-74-р тал/
-Зам тээврийн ослын шалтгааны талаархи мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн.... 30-23 ОРБ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бадамдоржийн Э /ГН86032304/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 81-33 УНН улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Баттулгын Ө нь /АР93022619/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх магадлагаа /хх-ийн 77-78-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 81-33 УНН улсын дугаартай Хюьндай портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах Петровис шатахуун түгээх газрын баруун урд талын уулзвар дээр гол замаар зорчиж явсан 30-23 ОРБ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, тээврийн хэрэгсэлд 6.750.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Ө болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.Эын... 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байх үед миний бие өөрийн 30-23 ОРБ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүнээс баруун тийш чиглэлтэй Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг өнгөрөөд эхний уулзвараар зүүн гар тийш буюу хойшоо чиглэлтэй өгсөөд гол замаар яваад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвараар чигээрэй хойшоо чиглэлтэй уулзвар нэвтэрч байтал гэнэт баруун гар талаас буюу туслах замаас 81-33 УНН улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан машины баруун тал руу мөргөсөн...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаартай ...Б.Эын биед ууцны эвэр ясны хугарал, цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ууцны эвэр ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талын долоо дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.... гэх дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1043 дугаартай... Тоёота Акуа 30-23 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,750,000 төгрөг... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, “...30-23 ОРБ улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Бадамдоржийн Э /ГН86032304/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 81-33 УНН улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Баттулгын Ө нь /АР93022619/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ө нь хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Ө үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондох шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянцагаан багт Петровис шатахуун түгээх газрын баруун урд талын уулзвар дээр 81-33 УНН улсын дугаартай Хюьндай портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан заалтыг зөрчсөний улмаас Тоёота Акуа загварын 30-23 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.Хохирогчийн нэхэмжилсэн 325700 төгрөгний баримт нь эргэлзээтэй байх тул 30,000 төгрөгийг гаргуулж үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ: Гэм буруугаа бол хүлээж байгаа. Шинжээчийн дүгнэлтийн дагуу шийднэ үү. Шинжээчийн дүгнэлтээр нэг хавирга хугарсан гэсэн. Гэтэл удаан хугацааны дараа өөр хавирга хугарсан гэж эмчилгээний төлбөр нэхэж байгаа нь эргэлзээтэй байна. Эмийн баримт нь ч эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой эмчилгээний зардлыг бол төлнө. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй тул торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тус тус дүгнэлт санал гаргаж мэтгэлцсэн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын эмчилгээний төлбөрт 568,500 төгрөг, ослын улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг/ 6,750,000 төгрөг / бүрэн төлсөн байна.
Хохирогч Б.Э 325700 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн ч шүүх хуралдаанд гаргасан эмийн E баримт нь хохирогчид хамааралтай эсэх нь тодорхойгүй, эмчийн бичсэн эмнээс зөрүүтэй нэрийн эмийн худалдан авалт хийсэн баримт байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Бын Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбямбыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 325700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ