Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

2022         10            06                                  2022/ШЦТ/333

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2225000000357 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 45а-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дөрөө нуур” хүнсний дэлгүүрийн гадаа хадам ээж М.Атай маргалдаж түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн:Гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед би их согтуу байсан. Юу болсныг мэдэхгүй байгаа. Ээжийн эмчилгээнд 300,000 төгрөг өгсөн. Эвлэрсэн байгаа. Цаашид архи уухгүй байна гэж бодож байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-р тал/

-хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай худ Цэнд-Аюуш миний гар утас руу залгаад манай хүү А бэр охин Долгор хоёр гэрээрээ дүүрэн хүмүүс цуглуулчихсан архи дарс уугаад гэр хороо нь нохойн хороо шиг эр эмгүй алцайгаад унтаад байж байна, бөөн хүүхдүүд цуглуулчихсан гэр орон гэж аймшгийн юм байна гэсэн. Би Эрдэнэ багт байдаг охин Долгорын гэрт яваад очтол хүргэн охин хоёр хамт байсан хүмүүсээ явуулчихсан хүргэн орон дээрээ унтсан байдалтай охин маань гэрийнхэй хогийг шүүрдээд байж байсан. Тэгэхээр нь би уур хүрээд охиныгоо загнаад элдэв янзын хүмүүс цуглуулаад наад гэр орноо хар гээд 2 удаа зөөлөн мөр лүү нь цохиод айл гэр авч явж чадахгүй юм бол нөхрөөсөө сал гэж хэлсэн. Тэгтэл нөхөр А нь намайг “хөөе пизда минь, гичий минь, янхан минь ална шүү, чи дандаа гай болдог” гээд “түй май” гэж хэлээд над руу салаавч гаргаад нүүр рүү нулимсан. Тэгээд намайг ална гэж хэлээд шкаф дээр байсан бурханыг аваад над руу шидсэн намайг оноогүй би бултсан. Үргэлжүүлэн намайг ална гэж хэлээд намайг үсдэж дарж чирээд толгой болон гар хөл рүү олон удаа өшиглөж цохисон. Хажуугаас манай нөхөр зодооныг салгах гэтэл дийлэхгүй мөн манай нөхрийг багалзуурыг нь боосон. Мөн өшиглөж зодсон. Хажуугаас нь өөрийнх нь ээж салгах гэсэн боловч цагдаа нарыг ирэхээс өмнө А гэрээсээ гараад зугатаагаад явсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р тал/

-гэрч Х.Дын мэдүүлсэн... Тухайн өдөр нөхөр Аын найз болох Ганзориг мөн манай найз эмэгтэй Энхжин, Жоохноо нар хүүхдийнх хамтаар манай гэрт ирсэн юм. Тэгээд бид нар манай гэрт 2,5 литртэй савтай пиво 6 ширхэгийг хувааж уусан. Мөн хажуугаар нь 5 литр айраг бас уусан ба хэсэг хугацааны дараа хүүхдээ унтуулах гэж байгаад би дагаад унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь хадам ээж Цэнд-Аюуш хөдөөнөөс манай гэрт ирчихсэн юун хүмүүс цуглуулаад архи дарс уугаад байгаа юм бэ гэж уурласан. Тэгээд би босоод гэрээ цэвэрлээд байж байтал өөрийн маань төрсөн ээж А гэрт орж ирээд мөн над руу уурлаж намайг 2-3 удаа цохиж өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр унтаж байгаад сэрээд намайг өмөөрч манай ээжтэй маргалдаж улмаар ээж нөхрийг маань чи юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд 1-2 удаа нуруу руу нь зөөлхөн цохитол манай нөхөр ээжийг орон дээр үстэж дарсан тэгэхлээр нь би хадам ээжийнхээ хамтаар салгасан. Тэгээд чи яаж байгаа юм бэ чи хүнийг үстдэг хэн бэ гэж хэлээд уурлаад дахиад нөхөр лүү маань яваад очтол манай нөхөр ээжийг цээж рүү нь түлхсэн. Тэгтэл ээж газарт арагшаа унахдаа гараа тултал гар нь мурийгаад эвгүй болчихосон байсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн цагдаа нарыг ирэхээс өмнө манай нөхөр хадам ээжийн хамтаар гэрээс гараад явсан. А миний ээжийг янхан минь, гичий минь, манай гэрээс зайл хүний амьдралд дандаа гай болж байх юм гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч В.Цийн мэдүүлсэн... 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан сумаас Орхон аймагт 16 цаг өнгөрч байхад ирсэн ба хүү А бэр Долгорын гар утасруу залгасан боловч гар утсаа авахгүй байсан болохоор санаа зовоод Эрдэнэ багт байдаг гэрлүү нь яваад очтол манай хүү бэр хоёр найз нарыгаа гэртэй цуглуулчихсан өөрсдөө согтоод унтчихсан харин найз нар айраг болон пиво уугаад сууж байхаар нь би найз нарт нь уурлаад явцгаа гээд гэрээс нь гаргаж явуулсан. Тухайн үед манай худ А миний гар утас руу залгаж таараад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгтэл А наад хүмүүсээ байлгаж бай би одоо очлоо гээд гар утсаа салгасан. Манай бэр удалгүй сэрээд гэр орноо цэвэрлэж эхэлсэн. Удалгүй гаднаас худ А орж ирээд охиноо загинаад 2 удаа мөр лүү нь цохиод хогийн гаргуулаар цохих гэж оролдсон би хажуунаас нь болиочээ ямар аймар юм бэ гэж хэлсэн. А хүүхэд Долгор луугаа орилоод байж байтал манай хүү А сэрээд А руу чи миний эхнэрийг зоддог хэн бэ гэж хэлэхэд А охиндоо хандаж архичин Ааас аль эрт сал гээд байхад яагаад чи салдаггүй юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай хүү орноосоо босч ирээд Аг үстэж газар чирж дарсан. Тэгэхлээр нь Долгор бид хоёр арай хийж салгасан. А Аын гар утсыг нь шидээд хогийн шүүрээр 2-3 удаа толгой руу нь цохисон. Тэгээд би хүүгээ гэрээс нь аваад гарсан ба араас Долгор А түүний нөхөр Хүрэлсум 3 “Дөрөө нуур” дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд А манай хүү Аыг би зүгээр чамд зодуулахгүй чамайг заавал алж байж сална гээд байсан. Би Агаас чи яваад өгөөч дээ асуудлыг битгий хүндрүүлээд бай цагдаа ирээд учрыг нь олоод өгнө ш дээ гэхэд А заавал алж байж сална гээд байсан. Тэгээд А газраас чулуу аваад Аын толгой болон мөр лүү нь цохисон. Би хүүгээ хориод байж байтал надаас мултраад Аг хүчтэй түлхсэн. Тэгтэл А арагшаа дэлгүүрийн урд талын бетонон талбай дээр гараа тулж унасан ба гар нь бугуй хэсгээрээ эвгүй болчихсон байсан. Тэгээд А миний гарыг ийм болгочихлоо миний гарны зургийг аваач гээд орилоод байсан. Тэгээд хажуунаас нь нөхөр Хүрэлсум нь манай хүү дээр ирж өмсөж явсан цамцаар нь боосон. Долгор бид хоёр тэр хоёрыг арай хийж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 691 дугаартай ... М.Агийн биед зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун гуянд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-39-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

   Үйл баримт: Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоот гэртээ хадам ээж болох М.Атай маргалдаж улмаар түлхэж унагасны улмаас биед нь “зүүн гарын шуу богтос ясны далд хугарал” бүхий  гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэгийг тэмдэглэлээр бэхжүүлсэн баримт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Агийн... Тэгээд намайг ална гэж хэлээд шкаф дээр байсан бурханыг аваад над руу шидсэн намайг оноогүй би бултсан. Үргэлжүүлэн намайг ална гэж хэлээд намайг үсдэж дарж чирээд толгой болон гар хөл рүү олон удаа өшиглөж цохисон.....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 691 дугаартай ... М.Агийн биед зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт, гэрч В.Цийн мэдүүлсэн.... Тэгтэл манай хүү орноосоо босч ирээд Аг үстэж газар чирж дарсан. Тэгэхлээр нь Долгор бид хоёр арай хийж салгасан… гэх мэдүүлэг, гэрч Х.Дын мэдүүлсэн... нөхөр ээжийг цээж рүү нь түлхсэн. Тэгтэл ээж газарт арагшаа унахдаа гараа тултал гар нь мурийгаад эвгүй болчихосон байсан... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгийг хатуу дискэнд буулгаж бэхжүүлсэн ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж М.Атай маргалдан биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг  мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон нотлох баримтууд зөрүүгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоот гэртээ хадам ээж болох М.Аг архи уулаа гэж загнахад нь унтаж байгаад босож ирэн маргалдаж хүчтэй түлхэж унагасны улмаас биед нь “зүүн гарын шуу богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж,

-шүүгдэгч өөрийг өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж ял тохирчээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон торгуулийн ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Агийн эмчилгээнд шүүгдэгч Б.А нь 300,000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогч М.А хохирол төлбөр, гомдлоо барагдуулсан, гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх баримт /хх-ийн 49-р тал/-д авагдсан ба энэ талаар шүүхэд мэдэгдсэн байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Усныхан овогт Бат-Эрдэнийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг  хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ