Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
Хэргийн индекс | 148/2016/0065/Э |
Дугаар | 111 |
Огноо | 2016-11-01 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 111
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Золзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Хохирогч П.*******
Хохирогчийн өмгөөлөгч П.*******
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох 201618000179 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 24-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* аймаг ******* сум 1-р баг, Хонгорморьт, 2 дугаар хэсгийн 060 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Хэнтий амйгийн сум дундын шүүхийн 1997 оны 10-р сарын 10-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 1, 239-р зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 1999 оны 09-р сарын 17-ны өдрийн 360 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар урьд нь шийтгүүлсэн 3 жил 6 сарын хорих ял дээр нэмүүлж 4 жилийн хорих ялаар 2001 оны 02-р сарын 16-нд 2 сар 10 хоног тэнсэн суллагдсан, ******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2002 оны 06-р сарын 18-ны өдрийн 164 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 484 тоот Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжаар 4 сар 2 хоног хорих ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, /РД:СМ-73072410/,
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 130 тоот хашаанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас П.*******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь ;
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.*******ын 2016 оны 06-р сарын 23-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээний мод хагалж байхад миний хамтран амьдрагч айсан сандарсан байдалтай гарч ирсэн бөгөөд “******* ирчихсэн байна, намайг шалдал унтаж хэвтэнэ гэж байна” гэхээр нь би Ариунтаяад хандан “за гайгүй байлгүй дээ, наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. ******* согтуу ирсэн бөгөөд би гэр лүү орно гэхээр нэг л жийрхээд гадаа нилээн удаан түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол ******* том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “явахгүй, чи өөрөө зайл” гэх мэтийн үг хэлээд байх шиг байсан. Манай байшин зүүн талаасаа ордог жижиг хүнсний мухлагтай бөгөөд тухайн үед мухлагт Цоомоо /Үүрийнцолмон/ гэх залуу юм авах гэж орж ирэхээр нь би Цоомоод хандан “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан *******ыг /яг хаанаас нь татаж босгосон талаар анзаараагүй/ татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө *******ыг Цоомоо тавиад Цоомоо түрүүлж гараад араас нь *******, *******ы араас би гарсан. ******* дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “ёооё пизда, гар” гэж хэлсэн. Газарт унасаны дараа би зүүн мөрний ар талын хувцасны хэсгээс нь татаж босготол намайг мөргөх үед нь би арагшаа гэдийтэл *******ы хамар миний дух хэсэг дээр таарч цохигдоод хамарнаас нь цус гарсан. Тэгээд би ус гаргаж ирээд нүүрийг нь угааж өгөх гэтэл ******* “Ёоё гар” гээд байсан. Хэсэг хугацааны дараа гар дээр нь ус хийж өгөөд цусыг нь угаалгаад Үүрийнцолмонгийн машинд суулгах гэтэл суухгүй байхаар нь түлхээд арай гэж суулгаад 1-р багийн хэсгийн эмнэлэгийн гадна буулгачихаад явсан. Тэгээд би гэртээ ирэх үед гийн бие нь өвдөөд байхаар нь г аваад өөрийн гэр болох ******* аймаг ******* сум 1-р баг, 2-р хэсэг 060 тоотод ирээд байшингийн гаднаасаа цоож зүүгээд д шөл болон эм өгөөд хэвтүүлсэн. Тэндээ байж байхад 15-16 цагийн орчимд над руу багийн хэсгийн байцаагч залгаад “цагдаагийн газарт дуудаж байна” гэхээр нь цагдаагийн газарт ирсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-р ху/,
2. Шүүгдэгч Д.*******ын 2016 оны 08-р сарын 04-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2004 онд тухайн үеийн иргэний улаан өнгийн паспортыг гээж үрэгдүүлсэн юм. Би бичиг баримтаа гээж үрэгдүүлснээс хойш 2-3 сарын дараа өөрийн бичиг баримтаа нөхөн авахаар хөөцөлдтөл миний иргэний үнэмлэхний лавлагаагаар надаас өөр нэг хүн гадаад паспорт аваад гадаадын нэг улс руу явсан байсан. Тэрнээс хойш надад эцэг эхийн заяасан нэр байхгүй хэцүү байсан болохоор Цагдаагийн байгууллага болон багийн даргаас тодорхойлолт зэрэг холбогдох баримт бүрдүүлэн Иргэний бүртгэл рүү өгөн *******ийн Энх- гэсэн шинэ иргэний үнэмлэхтэй болсон. Тухайн үед улаан паспортыг иргэний бүртгэлд өгч байж шинэ иргэний үнэмлэх авдаг байсан. Тиймээс надад ******* нэрээр иргэний үнэмлэх олгоогүй юм. Тэгээд Энх- нэртэй иргэний үнэмлэхтэй явж байгаад 2012 онд *******ийн ******* гэх нэрээрээ иргэний үнэмлэхээ гаргуулан авч одоог хүртэл явж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 79-р ху/,
3. Шүүгдэгч Д.*******ын 2016 оны 05-р сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээний мод хагалж байхад миний хамтран амьдрагч айсан сандарсан байдалтай гарч ирсэн бөгөөд “******* ирчихсэн байна, намайг шалдал унтаж хэвтэнэ гэж байна” гэхээр нь би Ариунтаяад хандан “за гайгүй байлгүй дээ, наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. ******* согтуу ирсэн бөгөөд би гэр лүү орно гэхээр нэг л жийрхээд гадаа нилээн удаан түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол ******* том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “хуц, солиор” гэх мэт үг хэлээд байсан. Энхтуяагийн байшин зүүн талаасаа ордог жижиг хүнсний мухлагтай бөгөөд тухайн үед мухлагт Цоомоо /Үүрийнцолмон/ гэх залуу юм авах гэж орж ирэхээр нь би Цоомоод хандан “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан *******ыг /яг хаанаас нь татаж босгосон талаар анзаараагүй/ татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө *******ыг Цоомоо тавиад Цоомоо түрүүлж гараад араас нь *******, *******ы араас би гарсан. ******* дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “ёо ёо пизда, гар” гэж хэлсэн. Газарт унасаны дараа би зүүн мөрний ар талын хувцасны хэсгээс нь татаж босготол намайг мөргөх үед нь би арагшаа гэдийтэл *******ы хамар миний дух хэсэг дээр таарч цохигдоод хамарнаас нь цус гарсан. Тэгээд би ус гаргаж ирээд нүүрийг нь угааж өгөх гэтэл ******* “Ёо ёо гар” гээд байсан. Хэсэг хугацааны дараа гар дээр нь ус хийж өгөөд цусыг нь угаалгасан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 84-р ху/,
4. Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээ хагалж байхад айсан байдалтай гарч ирсэн. Тэгээд “******* ирчихсэн байна, унтаж хэвтэнэ” гэж байна гэхээр нь би “наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. Түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол ******* том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “явахгүй, чи өөрөө зайл” гээд байсан. Тэгээд байж байтал Үүрийнцолмон орж ирэхээр нь би “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан *******ыг татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө *******ыг Үүрийнцолмон тавиад түрүүлж гараад араас нь *******, *******ы араас би гарсан. ******* дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “еооё миний гар” гэж хэвтэж байгаад босож ирээд намайг мөргөх гэж байхаар нь би тонгойсон чинь хамраараа миний духыг мөргөчихсөн. Үүрийнцолмон гэдэг залуу хамгийн анхны байцаалтан дээрээ бүгдийг нь ярьсан байдаг. Гэтэл 2 дахь байцаалтан дээрээсээ айгаад юу ч хараагүй гэсэн байдаг. Тэнд зодоон болоогүй ...гэх мэдүүлэг,
5. Хохирогч П.*******ы 2016 оны 07-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 1991 онд гэх бүсгүйтэй ханилан суусан бөгөөд бид 2-н дундаас гэх охин төрсөн бөгөөд охин маань одоогоор Улаанбаатар хотод нөхөр, хүүхдийн хамтаар амьдардаг юм. бид хоёр 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тус тусдаа би Улаанбаатар хотод охиныхоо гэрт харин ******* аймгийн ******* сумын 1-р багт байх гэртээ амьдрах болсон. Энх- /*******/ гэх залуутай 2015 оны мөн сараас эхлэн хамтран амьдрах болсон. Би Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цаг 30 минутын ******* аймгийн чиглэлийн галт тэргэнд суусан бөгөөд тухайн галт тэрэг маань өглөө 04 цагийн орчим ******* аймгийн ******* суманд ирсэн. Би галт тэрэгнээс буух үед Батдоржтой таараад 0,5 литрийн “Ерөөл” гэх архи нэг шилийг хувааж уусан. Тухайн архиа 05 цаг өнгөрч байх үед дуусгаад бид 2 салсан. Би очих газар байхгүй байсан учраас эхнэр гийн төрсөн дүү Адъябатыг 89296619 утсаар дуудтал удалгүй ирээд намайг гэр лүүгээ аваад явсан. ын гэрт очоод цай, хоол идсэний дараа намайг “та одоо жаахан унтаж амар” гэж хэлээд ажилдаа гараад явсан. Харин би унталгүй ын хашаанд байх ын төрсөн ах ын гэрт ороод ыг дагуулаад өөрийн гэр лүүгээ явсан. Гэртээ очтол эхнэр байсан бөгөөд надад цай хийж өгсөн. Би цайгаа уух зуураа “би жаахан амраад явмаар байна” д хэлэхэд “за тэг, тэг амраад хурдан яваарай” гэж хэлсэн. Би цайгаа уучихаад гэрийнхээ том өрөөний шалан дээр дэвсээтэй байсан хивсэн дээр хэвтээд унтаж байтал миний өмсөж байсан бор өнгийн хүрэмний захнаас Энх- /*******/ 2 гараараа заамдаж татаж босгосон. Тэгээд намайг “гэрээс гарч зайл” гэхээр нь би “чи өөрөө зайл пизда минь” гэж хэлтэл намайг заамдсан хэвээр чирээд манай байшингийн дэлгүүрийн хэсэг рүү оруулаад заамдахаа болиод миний баруун гарнаас бариад өөрийнхөө /аль мөрөн дээр дарсан талаар санахгүй байна/ мөрөн дээр тохойны нугарахгүй хэсгээр буюу миний гарын дотор хэсгийг дээш харуулан хөшиж дарсан бөгөөд тухайн үед миний гарын бугалга хэсгээр маш их өвдөхөөр нь “яая пизда миний гар” гэж хэлтэл миний 2 нүд рүү 2 хуруугаа хийгээд 2 тийшээ татсан. Тэгээд намайг дэлгүүрийн гадагш гарах хаалгаар түлхээд гаргасан. Би гадагшаа гараад хашааны үүдэнд сууж байхад Энх- /*******/ гарч ирээд миний хамар хэсэг рүү 2 удаа зангидсан гараараа цохисон. Тухайн үед миний хамарнаас маш их хэмжээний цус гарсан. Энх- /*******/ намайг “пизда чи зайлаач” гэхээр нь би “хамраас цус гараад байна” гэж хэлээд удаагүй байхад Энх- гэрээсээ ус гаргаж ирээд миний гар дээр ус хийж өгөөд миний хамрыг цусыг тогтооход тусалсан. Миний хамрын цус тогтсоны дараа Энх- намайг Үүрийнцолмон гэх залуугийн автомашин руу хүчээр суулгаад явах гэж байхад ын эхнэр Уукаа ирж таараад Энх-той хэрүүл маргаан хийгээд намайг ын гэрийн хажууд аваачаад машинаасаа буулгасан. Тэгээд удалгүй миний гар өвдөөд байхаар нь эмнэлэг рүү залгаад түргэн тусламж дуудсан. Миний хамар хэсэг рүү 2 удаа зангидсан гараараа цохиход миний хамар мурийсан мөн баруун гарын бугалгыг хөшиж хугалсан, 2 нүдэнд хуруугаа хийж гэмтээсэн. Би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж бугалганы ясаа хадуулаад 10 хоног тус эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Мөн хамраа тэгшлүүлсэн. Бие мах бодиороо хохирсон гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,
6. Хохирогч П.*******ы 2016 оны 08-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би анх өөрийнхөө байшингийн том өрөөний шалан дээр хэвтэж байхад Энх- /*******/ намайг заамдаж татаж босгоод дэлгүүрийн хэсэг рүү чирж гулдчаад орсон. Дэлгүүрийн хэсэгт ороод миний баруун гарыг дээш өргөн өөрийнхөө мөрөн дээр тавиад хөшиж хугалсан. Миний гарыг хугалсныхаа дараа 2 нүд рүү хуруугаа хийгээд дэлгүүрийн хаалгаар түлхээд гаргасан. Гадагш гарсныхаа дараа миний гар маш их өвдөж 2 нүднээс нулимс гоожоод хэцүү байхаар нь дэлгүүрийн гадна талын хашааны блокон дээр сууж байтал Энх- миний хамар луу зангидсан гараараа 2 удаа цохисон. Цохисоны дараа миний хамарнаас нилээн их хэмжээний цус гарсан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байх үед Энх- гэрээс шанагатай ус гаргаж ирээд миний гар дээр хийж өгсөн. Миний цус тогтосны дараа Энх- намайг Үүрийнцолмонгийн машин руу чихэж суулгасан. Тухайн цаг мөчид гийн төрсөн дүүгийн эхнэр Уртнасан ирээд “юу болоод байна, та нар наад хүнээ манайд хүргэж өг” гэж хэлсэн. Тэгээд намайг Үүрийнцолмон, Энх- 2 манай гэрт хүргэж өгсөн. Би Дархан-Уул аймагт очиж бугалга ясны хагалгаанд орсон. Уг хагалгаанд 650,000 төгрөг төлсөн. Мөн ор хоногийн мөнгө гээд 300,000 төгрөг мөн өмгөөлөгч 600,000 төгрөгөөр авсан. Бас бус эм тарианы зардал, эмнэлэг цагдаа болон бусад байгууллага руу явах гээд олон зүйлд мөнгө зарцуулсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,
7.Хохирогч П.*******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 21-нд ******* аймаг иргэний үнэмлэхээ шилжүүлэх гэж ирсэн. Тэгээд 11 цагийн үед гэртээ ороод “жоохон амарчихаад явъя” гэхэд эхнэр “хурдан амраад яваарай” гэсэн. Гэтэл ******* орж ирээд намайг “зайл” гээд гарыг минь хөшиж чирсэн. Тэгээд 2 нүд рүү гараа хийж, хамар руу цохьсон. Тэгээд шанагатай ус гаргаж ирээд хамраас гарсан цус угаалгасан. Эмчилгээ хийлгэсэн, ирж очсон замын зардалд бүгд 1.270.000 төгрөг нэхэмжлэнэ. гэх мэдүүлэг,
8.Гэрч Н.гийн 2016 оны 06-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд өөрийн гэртээ хамтран амьдрагч Энх-ын /*******/ хамт байж байхад гаднаас миний салсан нөхөр *******ыг гэрт үлдээгээд явах гэхээр нь би “би хаачих гэж байгаа юм” гэхэд “би 2 хүүхдээ гэртээ цоожлоод үлдээсэн, явахгүй бол болохгүй байна” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тухайн үед миний хамтран амьдрагч оо гэрийн хашаан дотор түлээний мод хагалж байсан. ******* намайг барьж аваад үнсэх гээд согтуурхаад байхаар нь би “чи боль гадна оо байгаа бөөн юм болно, битгий ингээд бай, яваад өгөөч, манай дүү нарын гэрт очоод байж бай, би чамаас гуйж байна” гэхэд үнсэх гээд дайраад байхаар нь би нэг удаа уруул хэсэг дээрээ үнсүүлсэн. Намайг үнссэнийхээ дараа “би чамтай унтмаар байна” /бэлгийн харьцаанд ормоор байна/ гэхээр нь би “үгүй гэрийн гадаа оо мод хагалж байгаа, бөөн юм болно, чи яваад өгөөч би чамаас гуйж байна” гээд удаа дараа гуйсан чинь миний үгэнд ороогүй. Харин ******* “унтмаар байна” гээд том өрөөнд ороод шалан дээр хувцастайгаа хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа Энх- түлээгээ хагалчихаад орж ирээд том өрөөний хаалганы хажууд зогсоод “Семино /*******/ чи гар даа, гарсан бай даа” гэхэд Энх- өмнөөс нь ямар нэгэн зүйл дугараагүй. Тэр үед манай дэлгүүрээр үйлчлүүлэх гээд Үүрийнцолмон гэх залуу орж ирээд дэлгүүрээс юм авах гэж байхад Энх- Үүрийнцолмонд хандан “чи надад туслаад манай том өрөөнд байгаа согтуу хүнийг гэрээс гаргаад очих газар нь хүргээд өгөөч” гэж гуйтал Үүрийнцолмон зөвшөөрөөд манай том өрөө рүү ороод *******ыг 2 гараараа заамдан татаж босгоод дэлгүүрийн хэсгээр чирээд гарсан. Тухайн үед би гараас нь гарах гэхэд Энх- “чи цаашаа бай, зүрх чинь өвдчихнө” гэж хэлээд гаргаагүй. Би гаралгүй гэртээ байж байхад миний төрсөн дүүгийн эхнэр Уукаа тамхи авах гэж орж ирсэн. Уукаа “манай нөхөр гэж нэг юм ******* ахтай архи уучихсан байна, ойрд уугаагүй юмсан” гэж хэлэхээр нь би Уукаад хандан “миний дүү *******ыг гэртээ орж ирвэл тэр хавиараа байлгаж байгаад хот руу нь явуулаарай” гэж хэлсэн. Уукаа дэлгүүрээс гараад 20 орчим минутын дараа Энх- орж ирээд ус аваад гарсан. Тэгээд би гэртээ хоолны гурилаа жигнээд хэрчээд байж байхад оо /*******/ орж ирээд “наад ажлаа дуусга, хая явья” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Гараад Үүрийнцолмонгийн машинд суугаад Энх-ын гэрт очингуутаа би хэвтсэн. Намайг хэвтэх зуур оо надад нэг шөл хийж өгөөд эм уулгасан. Хэсэг хугацааны дараа 17 цагийн орчимд Энх- луу цагдаагаас залгаад дуудсан. ******* бид 2 албан ёсны гэр бүл байгаа юм. Гэхдээ 2015 оны 06 дугаар хойш бид 2 хамт амьдрахгүй байгаа. ******* 1992 онд сууснаасаа хойш архи их уудаг болсон бөгөөд надад агсам, согтуу тавьж зодож, цохих зүйл их гардаг байсан бөгөөд сүүлдээ тусдаа амьдрахаас өөр аргагүй болсон. Амьдарч байгаа байшин маань *******ы нэр дээр байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
9. Гэрч Ц.ын 2016 оны 07-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр 13 цаг өнгөрч байх үед Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн өрөөнд очиж ******* гэх өвчтөнд шаардлагатай үзлэг хийж, 2 нүдэнд нь үрэвслийн эсрэг эмчилгээ хийж зөвлөгөө өгсөн. *******ы баруун нүдний дээд зовхи хаван хавдартай, бага зэргийн хөхрөлттэй, дээд зовхины дотор гадаргуу гол хэсгээрээ 1 см язарсан шархтай, алимны доод хэсэгт цус хуралттай, нүдний гэрлийн систем тунгалаг байсан. Тухайн хүний 2 нүдэнд гадны нөлөөгөөр гэмтэл үүссэн байж болох магадлалтай юм. Тухайн хүний нүдний гэмтсэн хэсэг нь харшлын, халдварын ямар нэг вирусын гаралтай үүссэн гэмтэл биш байсан. *******ы нүдэнд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нөлөөгөөр гэмтсэн байж болзошгүй юм. Хүн унах үедээ хатуу гадаргуутай мохоо зүйл дээр унах үед дээрх гэмтэл учирсан байж болно. Мөн нэг нүд нь гэмтэж хаван хавдар нь нөгөө нүд рүүгээ шилжсэн байж болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху,
10. Гэрч Н.ын 2016 оны 07-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ байж байхад манай хүргэн ах ******* манай гэрт халамцуу орж ирээд намайг “хамт яваад манай гэрт ороодохъё” гэсэн. ******* ах манай гэрт орж ирээд ойролцоогоор 3 минутын дараа намайг дагуулаад өөрийн гэр лүүгээ явсан бөгөөд бид 2 алхаад тэдний байшингийн дэлгүүрийн хэсгээр ороод гал тогооны өрөө рүү нь орсон юм. Тухайн үед тэдний гэрт эгч байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэлээгүй цай хийж өгөхөөр нь би цайг нь уучихаад тэднийхээс гараад өөрийн гэр лүүгээ явсан. Би гэртээ харьснаас хойш 30 орчим минутын дараа хүргэн ах ******* манай байшингийн урдуур миний төрсөн дүү ын гэр лүү орох гэж байгаа болов уу гэсэн байдалтай явж өнгөрсөн. Тэгээд би ******* ахын араас гараад ын гэрт очтол ******* ах “гараа гэмтээчихлээ” гээд сууж байсан. “Миний гарыг Энх- хугалчихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би “эмнэлэг дууд” гэж хэлээд гэр лүүгээ явсан. ******* ах ер нь архи согтууруулах зүйл хэрэглэдэг. Хааяа даа эгчид агсам тавьсан, зодож цохисон талаар эгчээс өөрөөс нь сонсож байсан. Тэрнээс биш ******* ах ааш зан, эв түнжин сайтай хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,
11.Гэрч Э.ын 2016 оны 07-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим миний бэр эгч Уртнасан над руу залгаад “танай аав *******г Энх- зодоод бөөн юм болсон байна, аниа нь унтаж байгаад сэртэл ******* ах алга байхаар нь би эгч рүү явсан байх гэж бодоод шууд гэрт нь очтол Энх- шанагатай ус барьчихсан аавын чинь гар дээр ус хийж өгөөд хамрынх нь цусыг угаалгаж байсан бөгөөд аавыг чинь Үүрийнцолмон гэх залуугийн машин руу хүчээр суулгаад явсан” гэж хэлсэн. Би аавыгаа зодуулсан гэж сонсоод ******* аймаг руу шууд ирсэн. Би төрснөөсөө хойш 2009 он хүртэлх хугацаа хүртэл ******* аймаг ******* суманд ээж, аавтайгаа хамт амьдарсан бөгөөд оюутан болоод тусдаа Улаанбаатар хотод амьдрах болсон. Гэхдээ оюутны амралт болон зарим баяр ёслолын үед гэртээ ирдэг байсан. Би аав, ээжтэйгээ байх үед миний аав ******* ээжид маань агсам тавьж, гар хүрэх үе байсан. Надад бол гар хүрч байгаагүй. Миний ээж, аавтай амьдарч байх хугацаандаа ааваас минь өөр хүнтэй уулзах үе зөндөө байсан бөгөөд тэр явдлыг нь аав мэдэх нэгийг нь мэдсэн учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээжид агсам тавих, гар хүрэх гээд байдаг юм. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аав маань Улаанбаатар хотоос ******* аймаг руу өөрийн иргэний үнэмлэхний хугацаа сунгах, мөн өмнө нь өвдөж байсан өвчний картаа өөрийн гэрээсээ авах гэж явсан. Маргааш өглөө нь аавыг Энх- зодсон талаар мэдсэн. Миний аав, ээж рүү залгаад “үр хүүхдээ бодсонгүй, өдий насандаа хүнтэй суугаад” гэж хэлдэг байсан юм шиг байна лээ. Тэр шалтгаанаас болоод Энх- аав руу залгаад “би чамайг шоронд хатаана шүү, шоронгоос бид 2-г дарамтлаарай” гэж байсныг 2015 оны 10 дугаар сард билүү 11 дүгээр сард байх сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан миний аавын 96469960 дугаарын утас руу Энх- залгаад ярьж байхад би хажууд нь сууж байгаад сонссон. гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,
12.Гэрч Б. 2016 оны 07-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамаатныхаа айлд байхад над руу хүргэн ах ******* 96469960 дугаарын утаснаас залгаад “ах нь маргааш ******* орох гэж байна, манай гэрээр хэн байна, наагуур чинь юу байна” гэхээр нь би “танай гэрээр би ойрд очоогүй, тэр талаар мэдэхгүй байна” гэж хэлээд ярилцаад утсаа салгасан. Харин маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим хүргэн ах ******* манайд ирээд надтай орй зуурын сонин хачин ярих зуур би хоол хийж өгсөн. ******* ах цай хоол идсэнийхээ дараа 30-40 минут унтсан. Хэсэг унтсаныхаа дараа манайхаас хаашаа явахаа хэлэлгүй гараад явсан. ******* ах 10 цагийн орчим манайхаас гарсан бөгөөд гарсныхаа 30 орчим минутын дараа гэртээ ирээд намайг тамхинд явуулсан. Би ******* ахын дэлгүүр рүү явсан бөгөөд дэлгүүрийнх нь урд очтол ******* ах зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, өрөөсөн гараа өргөж чадахгүй, “нүд юм харахгүй байна” гэж чанга дуугаар орилоод байсан. ******* ахын гэр дээр Энх- ус хийж өгөөд хамрынх нь цусыг угаалгаад зогсож, мөн хажуухан нь Үүрийнцолмон гэх залуу зогсож байсан. Удалгүй Энх-, ******* ахын баруун гарыг нь ар хэсэгт нь нугалж бариад хүчээр Үүрийнцолмон гэх залуугийн машин руу суулгаад хажууд нь суугаад хөдлөөд явсан. Би тэндээсээ гэртээ харьтал ******* ах манай гэрт ирчихсэн биеийн байдал нь их муу “гар өвдөөд байна, нүд юм харахгүй байна” гээд орь дуу тавиад байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 7036103 дугаарын утасруу залгаад түргэн тусламж дуудсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,
13. Гэрч Н.ын 2016 оны 07-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө өөрийн гэртээ амарч байхад миний хүргэн ах ******* над руу 07 цагийн орчим 96469960 дугаарын утаснаас залгаад “ах нь галт тэрэгний буудал дээр буучихлаа, намайг ирээд аваач” гэхээр нь би 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ ******* төмөр замын зогсоол дээр ирээд ******* ахтай уулзсан. Тэндээс шууд гэртээ авч ирээд би ажилдаа явсан. Ажлаа хүлээлцчихээд 09 цаг 30 минутын орчим өөрийн гэртээ харих үед ******* ах манайд байхгүй байсан. Удалгүй эхнэр Уртнасанг эгчийн дэлгүүр рүү тамхинд явуулсан. Эхнэр тамхи аваад 10-15 минутын дараа ******* ах манай гэрт “би зодуулчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Юу болсон талаар асуухад “намайг Энх- зодчихлоо, миний гар хугарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед ч эхнэр гаднаас орж ирээд удалгүй эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху,
14. Гэрч Д.ийн 2016 оны 08-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ...Миний хүү ******* хэлэхдээ “хүнтэй муудалцсан юм, тэр хүн гомдол нэхээд байгаа” гэсэн бүдэг бадаг зүйл ярьсан. Хүү ******* нь 1973 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******ыг төрсөн даруйд нь төрсний гэрчилгээг нь авсан. Тухайн үед цэнхэр өнгийн зузаан хавтастай гэрчилгээ авч байсан. Харин иргэний үнэмлэхийг насанд хүрсэн үедээ л авсан байх гэж бодож байна. Тэр талаар сайн санахгүй байна. ******* гадаад паспорт авч байгаагүй. ******* ял шийтгэгдэж байгаад 2002 онд суллагдаж ирэх үед нь түүний нэрээр хэн нэгэн хүн гадаад паспорт авч гадаад улс руу явсан талаар оо надад ярьж байсан. Тухайн үед ******* гэж өөрийн нэр үгүй болсон учраас Энх- гэсэн шинэ нэртэй болсон. Тухайн үед нэг эмэгтэйтээ гэрлээд тэр 2 хүүтэй болсон. Тэгээд тэр охиноос хэдэн жилийн өмнө салсан. Одоо Улаанбаатар хотод нөхөр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэж сонссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,
15.Гэрч Л. 2016 оны 08-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* одоогоор ээж, дүү 2-нхоо хамтаар амьдардаг. *******ын аавыг нь ******* гэх хүн байсан бөгөөд залуудаа Онцгой байдлын албанд, Спирт бал бурам ХК-нд ажиллаж байсан. Сүүлд нь Урсгал Ус ХК-нд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарсан. *******ын аав, ээж нь дээд боловсролтой сэхээтэн хүмүүс байгаа юм. Аав ******* нь нас бараад 3 жил болж байгаа. ******* 2002-2003 оны орчимд ял эдэлж байгаад суллагдсаныхаа дараа “миний нэрээр хэн нэгэн хүн гадаад паспорт аваад гадаад улс руу гарсан байна лээ” гэж ярьж байсан. Нэр усгүй болчихоод Энх- гэх нэртэй болсон талаар мэднэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,
16.Гэрч Л. 2016 оны 08-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* ах ял эдлээд гарах үед нь өөрийнх нь нэрээр өөр хэн нэгэн хүн гадаад улс руу гарсан, өөрийн нэргүй болсон учраас Энх- гэх нэрээ эргэж олж авсан байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,
17.Шинжээч эмч С. 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* гэх хүний гэмтэл 06 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Хүн тийм зэргийн гэмтэл авсан тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авалгүй удаан явах боломжтой. Унах болон хөших, өчихийн аль алинд уг гэмтэл үүсэх магадлалтай юм. Гэхдээ өчих, хөших үед хугарал үүсэх өндөр магадлалтай байдаг. Хүн 2 метрээс доошгүй өндрөөс унах үед уг гэмтэл үүсэх магадлалтай. *******ы нүдэнд үүссэн цус харвалт 06 дугаар сарын 21-нд үүссэн байх өндөр магадлалтай. ******* унах үед нүдэнд тийм гэмтэл учрах магадлал бага байдаг. Гэхдээ байж болно. Хэрэв нүд хэсгээрээ газар унасан тохиолдолд үүсэх гэмтэл илүү томоор үүснэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-р ху/,
18.Шинжээч эмч С. 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Нүдэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хамранд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ы хамарт үүссэн гэмтэл нь цаг хугацааны хувьд бугалга ясны гэмтэлтэй хамт үүссэн байх магадлалтай юм. *******ы хамарны гэмтэл шинэ байсан учраас хамарны зүүн таславчийг нөхөн зассан байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р ху/,
19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн № 260 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. П.*******ы биед бугалга ясны хөндлөн хугарал, зовхи язарсан, нүдний салстад цус харвасан зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 61-р ху/,
20.Шүүгдэгч Д.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 113-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 74-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 75-79-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 83-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 84-85-р ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-8–р ху/, хохирлын талаархи баримт, /хх 12-14-р ху/, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн баримт, /хх 62–р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх, /хх-89-106-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан тухай шийтгэх тлгтллуудын хуулбар, /хх 115-128–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 135-р ху/, зэрэг болно.
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 130 тоот хашаанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас П.*******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь энэ хэрэгт гэм буруугүй гэж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-8–р ху/, хохирлын талаархи баримт, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн баримт, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх зэргээр үгүйсгэгдэж байгаа тул шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна
Шүүгдэгч Д.*******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Хохирогч П.*******ы нэхэмжилсэн 1.270.000 төгрөний нэхэмжлэлээс ор хоногийн 300.000 төгрөг, хадаасны 650.000 төгрөг, Хөтөлөөс мөрдөн байцаалтанд машинаар ирсэн гэх шатахууны үнэ 65.000+30.000=95.000 төгрөг, гипс, бинт 20.000 төгрөг, Дарханаас *******д ирсэн буцсан гэх 1 удаагийн билет /ирж очих 8.000х2=16.000 төгрөг/, Дарханаас Хөтөл ирсэн буцсан гэх /5000х2=10000 төгрөг/ бүгд 1.091.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж үлдэх 179.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч нь мөрдөн байцаалтанд ирж очсоны зардал гэж 2 удаа машин хөлсөлж ирсэн машины шатахууны үнэ нийт 95.000 төгрөгний шатахууны тасалбар, 5000 төгрөгний 4 ширхэг, 6000 төгрөгний 3 ширхэг, 8000 төгрөгний 10 ширхэг хот хоорондын зорчих тасалбар хэрэгт хавсаргасан боловч үүнийг өөрөө тайлбарлаж чадахгүй байгаа тул эдгээр нэхэмжилсэн замын зардлаас хохирогч нь ******* аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07-р сарын 18, 2016 оны 08-р сарын 21, 2016 оны 08-р сарын 19 нд ирж мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан байх тул 2 удаагийн ирж буцсан гэх 2 машины зардал, нэг удаагийн Хөтөлөөс Дархан, Дарханаас *******д ирсэн гэх нэг удаагийн ирсэн буцах зардлыг тоосон болно. Хохирогч нь зөвхөн Дархан-Уул аймгийн хот хоорондын зорчих тасалбар хэрэгт хавсаргасан болохыг дурьдах зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* хошуу овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50-р зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялыг нь баривчлах ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 1.091.000 /нэг сая ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулан хохирогч Зуутраг овогт Пүрвээгийн *******д олгож. 179.000 төгрөгний нэхэмжлэлгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН