Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0140/З |
Дугаар | 221/МА2024/0550 |
Огноо | 2024-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0550
“А******* д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол *******гасан хэргийн оролцогч: хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******
Нэхэмжлэгч: “А******* д*******” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагч: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” О*******-ын дарга
Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3843 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3655 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол *******гасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0409 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Ч.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0140/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А******* д*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” О*******-ын дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3843 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3655 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0409 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” О*******-ын даргад холбогдуулан *******гасан “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3655 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан “А******* д*******” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан *******гасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3843 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол *******гана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “А******* д*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тухай компани нь ажиллах хүчингүй, ажлыг түргэн шуурхай хийх боломжгүй байсан. Тиймээс захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид удаа дараа ажлыг эрчимжүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан.
3.2. Энэ ажил эхэлснээс хойш “А******* д*******” ХХК-ийн ажилчид ажлын талбайд байгаагүй. Энэ талаар ч удаа дараа мэдэгдэж байсан. Ажлаа ямар ч шалтгаангүйгээр захиалагч байгууллагад мэдэгдэхгүйгээр 28, түүнээс дээш хоногоор зогсоосон. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч байгууллагад гэрээ цуцлах талаар мэдэгдэж цуцалсан болно.
3.3. Анхан шатны шүүх дүгнэхдээ хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэхгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0409 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд *******гасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******ы *******гасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч “А******* д*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” О*******-ын дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3843 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3655 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл *******гаж, шаардлагын үндэслэлээ ... 2020-2022 онд Ковид-19 цар тахал дэгдэж, манайхаас үл хамаарах шалтгаанаар барилга угсралтын ажил удааширсан, 70 хувьтай барилга угсралтын төсөвт Боловсрол шинжлэх ухааны яамтай харилцан тохиролцож нэмэлт төсөв хийлгэн ажиллаж байсан, сонсох ажиллагаа явуулж, тайлбар *******гах боломж олгоогүй гэж тодорхойлж маргасан.
3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
3.1. “А******* д*******” ХХК /түншлэгч “Сэхүүн чоно” ХХК-ийн хамт/ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай НХААГ-19/113 дугаартай Түлхүүр *******дуулах нөхцөлтэй “320 хүүхдийн суудалтай Сургуулийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/”-ын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ба 3,515,899,142 төгрөгийн төсөвт өртөг бүхий, санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр олгох нөхцөлтэй уг барилга угсралтын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон,
2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн НХААГ-19/113-01 дугаартай ажлын сунгалтын гэрээгээр, барилгын ажил гүйцэтгэхэд үүссэн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан, гүйцэтгэгчид алданги тооцохгүйгээр барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болгож сунгасан,
2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн НХААГ-19/113-02 дугаартай ажлын гэрээний үнэд тохируулга хийх нэмэлт гэрээ байгуулж, гэрээний дүнг 4,050,451,727 төгрөг болгосон бөгөөд 2019-2021 онд 2 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон бол 2022 онд 850,000,000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр зааж, барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоожээ.
3.2. Захиалагч Боловсролын ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэхэд, 5 удаа хяналт хийсэн, 2022 онд барилга угсралтын ажил хийгээгүй, ажлыг цааш үргэлжлүүлэх талаар мэдэгдсэн боловч эхлүүлээгүй, гүйцэтгэл 49 хувь гэж дүгнэсэн.
“А******* д*******” ХХК-ийн хувьд, НХААГ-19/113 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1,084,186,366 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 915,813,634 төгрөгөөр *******гаж, захиалагчид өгч байжээ.
Харин Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 02/68 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А******* д*******” ХХК-д олгосон.
3.3. Улмаар, 2021 оноос хойш барилгын талбай дээр ажиллах хүч, инженер техникийн ажилтан байхгүй, барилга угсралтын ажлыг удаашруулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй, гэх үндэслэлээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд, “А******* д*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.
Дээрх асуудлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/1728, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2/1214, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2429, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2676, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2/616 дугаар албан бичгээр шаардлага, мэдэгдлийг “А******* д*******” ХХК-д хүргүүлж байсан.
3.4. Нэхэмжлэгчийн зүгээс, КОВИД-19 цар тахлын улмаас барилгын ажил гүйцэтгэх хугацаа хойшилж удааширсан гэх үндэслэлээр 2023 оны төсвийг төсөвт суулгаж, гэрээг сунгах хүсэлтийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тус тус *******гаж байсан.
4. Анхан шатны шүүх “... гэрээг 2020 оны 07 дугаар сарын 03, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд дүгнэж, санхүүжилт олгосон, түүнээс хойш Засгийн газрын шийдвэрээрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, сунгаж байсан хугацааг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд тооцох боломжтой, гэрээ цуцлах болсон үндэслэлийг нягтлаагүй буюу техникийн зөвлөлийн хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй нь хуульд нийцээгүй, шийдвэр *******гахдаа ямар хууль, гэрээний заалтыг хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй, хуульд үндэслээгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлснээс гадна, холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “"барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;”, 4.1.12-т “"барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;”, 4.1.13-т “"барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: гээд 40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: гээд 46.1.6.гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах;” гэж тус тус заасан.
6. Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл, “А******* д*******” ХХК /түншлэгч “Сэхүүн чоно” ХХК/ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай НХААГ-19/113, НХААГ-19/113-01, НХААГ-19/113-02 дугаартай Түлхүүр *******дуулах нөхцөлтэй “320 хүүхдийн суудалтай Сургуулийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/”-ын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ хэрэгжүүлэх тухай захиалагчаас өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй болох нь нотлогдоно.
Түүнчлэн захиалагчийн зүгээс дээрх гэрээг хоёр удаа сунгасан, “А******* д*******” ХХК-ийн *******гасан гүйцэтгэлээр санхүүжилтийг тухай бүр олгож байсан зэргээс үзэхэд “барилга угсралтын ажлыг удаашруулсан, захиалагчид мэдэгдэлгүй 28 ба түүнээс дээш хоног барилгын ажил гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, инженер техникийн ажилтнуудыг барилгын талбайд байгаагүй” гэх хариуцагч нарын тайлбар үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн *******гаж өгсөн 2021-2023 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 02/68 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ зэргийг захиалагчаас гэрээ цуцлах үндэслэлд заасан цаг хугацаанд, хамаарах зөрчлийг шууд үгүйсгэх нотлох баримт гэж дүгнэх үндэслэлгүй.
7. Харин нэхэмжлэгчээс “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” О*******-ын даргад холбогдуулан *******гасан “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/3655 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий ч үүнтэй холбогдуулан тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар тухайн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгохгүй орхисон нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх албан бичгээр, “А******* д*******” ХХК-тай байгуулсан НХААГ-19/113 дугаартай Түлхүүр *******дуулах нөхцөлтэй “320 хүүхдийн суудалтай Сургуулийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо/”-ын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан захиалагчийн шийдвэрийг нэхэмжлэгчид уламжилж, хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй гэж үзнэ.
8. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0409 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хүлээн авахаас татгалзсугай.” гэснийг “хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д заасныг баримтлан “А******* д*******” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан *******гасан “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/3843 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******ы *******гасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол *******гахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил *******гасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг *******дан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол *******гах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ