Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 111

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

      Улсын яллагч                                       А.Золзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       М.Гансүх

      Хохирогч                                               П.Энхсайхан

      Хохирогчийн өмгөөлөгч                       П.Буманзаяа      

      Нарийн бичгийн дарга                         Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дорждэрэмийн Очирбатад холбогдох 201618000179 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1-р баг, Хонгорморьт, 2 дугаар хэсгийн 060 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Хэнтий амйгийн сум дундын шүүхийн 1997 оны 10-р сарын 10-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолоор   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 1, 239-р зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 1999  оны 09-р сарын 17-ны өдрийн 360 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар  урьд нь шийтгүүлсэн 3 жил 6 сарын хорих ял дээр  нэмүүлж 4 жилийн хорих ялаар  2001 оны 02-р сарын 16-нд  2 сар 10 хоног тэнсэн суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2002 оны 06-р сарын 18-ны өдрийн  164 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  239-р зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 484 тоот Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжаар  4 сар 2 хоног хорих ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Дорждэрэмийн Очирбат, /РД:СМ-73072410/,

 

   Шүүгдэгч Д.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 130 тоот хашаанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Энхсайханыг  зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Очирбатын 2016 оны 06-р сарын 23-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээний мод хагалж байхад миний  хамтран амьдрагч Ариунтуяа айсан сандарсан байдалтай гарч ирсэн бөгөөд “Энхсайхан ирчихсэн байна, намайг шалдал унтаж хэвтэнэ гэж байна” гэхээр нь би Ариунтаяад хандан “за гайгүй байлгүй дээ, наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. Энхсайхан согтуу ирсэн бөгөөд би гэр лүү орно гэхээр нэг л жийрхээд гадаа нилээн удаан түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол Энхсайхан том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “явахгүй, чи өөрөө зайл” гэх мэтийн үг хэлээд байх шиг байсан. Манай байшин зүүн талаасаа ордог жижиг хүнсний мухлагтай бөгөөд тухайн үед мухлагт Цоомоо /Үүрийнцолмон/ гэх залуу юм авах гэж орж ирэхээр нь би Цоомоод хандан “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан Энхсайханыг /яг хаанаас нь татаж босгосон талаар анзаараагүй/ татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө Энхсайханыг Цоомоо тавиад Цоомоо түрүүлж гараад араас нь Энхсайхан, Энхсайханы араас би гарсан. Энхсайхан дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “ёооё пизда, гар” гэж хэлсэн. Газарт унасаны дараа би зүүн мөрний ар талын хувцасны хэсгээс нь татаж босготол намайг мөргөх үед нь би арагшаа гэдийтэл Энхсайханы хамар миний дух хэсэг дээр таарч цохигдоод хамарнаас нь цус гарсан. Тэгээд би ус гаргаж ирээд нүүрийг нь угааж өгөх гэтэл Энхсайхан “Ёоё гар” гээд байсан. Хэсэг хугацааны дараа гар дээр нь ус хийж өгөөд цусыг нь угаалгаад Үүрийнцолмонгийн машинд суулгах гэтэл суухгүй байхаар нь түлхээд арай гэж суулгаад 1-р багийн хэсгийн эмнэлэгийн гадна буулгачихаад явсан. Тэгээд би гэртээ ирэх үед Ариунтуяагийн бие нь өвдөөд байхаар нь Ариунтуяаг аваад өөрийн гэр болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1-р баг, 2-р хэсэг 060 тоотод ирээд байшингийн гаднаасаа цоож зүүгээд Ариунтуяад шөл болон эм өгөөд хэвтүүлсэн. Тэндээ байж байхад 15-16 цагийн орчимд над руу багийн хэсгийн байцаагч залгаад “цагдаагийн газарт дуудаж байна” гэхээр нь цагдаагийн газарт ирсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-р ху/,

2. Шүүгдэгч Д.Очирбатын 2016 оны 08-р сарын 04-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2004 онд тухайн үеийн иргэний улаан өнгийн паспортыг гээж үрэгдүүлсэн юм. Би бичиг баримтаа гээж үрэгдүүлснээс хойш 2-3 сарын дараа өөрийн бичиг баримтаа нөхөн авахаар хөөцөлдтөл миний иргэний үнэмлэхний лавлагаагаар надаас өөр нэг хүн гадаад паспорт аваад гадаадын нэг улс руу явсан байсан. Тэрнээс хойш надад эцэг эхийн заяасан нэр байхгүй хэцүү байсан болохоор Цагдаагийн байгууллага болон багийн даргаас тодорхойлолт зэрэг холбогдох баримт бүрдүүлэн Иргэний бүртгэл рүү өгөн Дорждэрэмийн Энх-Очир гэсэн шинэ иргэний үнэмлэхтэй болсон. Тухайн үед улаан паспортыг иргэний бүртгэлд өгч байж шинэ иргэний үнэмлэх авдаг байсан. Тиймээс надад Очирбат нэрээр иргэний үнэмлэх олгоогүй юм. Тэгээд Энх-Очир нэртэй иргэний үнэмлэхтэй явж байгаад 2012 онд Дорждэрэмийн Очирбат гэх нэрээрээ иргэний үнэмлэхээ гаргуулан авч одоог хүртэл явж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 79-р ху/,

3. Шүүгдэгч Д.Очирбатын 2016 оны 05-р сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээний мод хагалж байхад миний  хамтран амьдрагч Ариунтуяа айсан сандарсан байдалтай гарч ирсэн бөгөөд “Энхсайхан ирчихсэн байна, намайг шалдал унтаж хэвтэнэ гэж байна” гэхээр нь би Ариунтаяад хандан “за гайгүй байлгүй дээ, наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. Энхсайхан согтуу ирсэн бөгөөд би гэр лүү орно гэхээр нэг л жийрхээд гадаа нилээн удаан түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол Энхсайхан том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “хуц, солиор” гэх мэт үг хэлээд байсан. Энхтуяагийн байшин зүүн талаасаа ордог жижиг хүнсний мухлагтай бөгөөд тухайн үед мухлагт Цоомоо /Үүрийнцолмон/ гэх залуу юм авах гэж орж ирэхээр нь би Цоомоод хандан “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан Энхсайханыг /яг хаанаас нь татаж босгосон талаар анзаараагүй/ татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө Энхсайханыг Цоомоо тавиад Цоомоо түрүүлж гараад араас нь Энхсайхан, Энхсайханы араас би гарсан. Энхсайхан дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “ёо ёо пизда, гар” гэж хэлсэн. Газарт унасаны дараа би зүүн мөрний ар талын хувцасны хэсгээс нь татаж босготол намайг мөргөх үед нь би арагшаа гэдийтэл Энхсайханы хамар миний дух хэсэг дээр таарч цохигдоод хамарнаас нь цус гарсан. Тэгээд би ус гаргаж ирээд нүүрийг нь угааж өгөх гэтэл Энхсайхан “Ёо ёо гар” гээд байсан. Хэсэг хугацааны дараа гар дээр нь ус хийж өгөөд цусыг нь угаалгасан.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 84-р ху/,

  4. Шүүгдэгч Д.Очирбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна түлээ хагалж байхад Ариунтуяа айсан байдалтай гарч ирсэн. Тэгээд “Энхсайхан ирчихсэн байна, унтаж хэвтэнэ” гэж байна гэхээр нь би “наад хүндээ цай хийж өгөө юу, одоо гэртээ ор” гэж хэлээд гэр лүү нь оруулсан. Түлээний модоо хагалж, байгаад түлээ ч дуусахаар нь гэр лүүгээ ортол Энхсайхан том өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь “чи одоо яв л даа, яах гэж ирсэн юм” гэсэн чинь “явахгүй, чи өөрөө зайл” гээд байсан. Тэгээд байж байтал Үүрийнцолмон орж ирэхээр нь би “манай гэрт нэг согтуу хүн орж ирээд гарахгүй байна, энэ хүн очих газарт нь хүргээд өгөөч” гэж гуйтал Цоомоо зөвшөөрөөд манай гэрийн том өрөө рүү ороод хэвтэж байсан Энхсайханыг татаж босгоод дэлгүүрийн хэсгээр барьцалдаад хаалганы дотор тал хүртэл явсан. Гарахын өмнө Энхсайханыг Үүрийнцолмон тавиад түрүүлж гараад араас нь Энхсайхан, Энхсайханы араас би гарсан. Энхсайхан дэлгүүрээс гарах үедээ дэлгүүрийн довжоо буюу шатны зүүн гар талын хэсэг буюу дэлгүүрийн хаалганы нугастай тал руу хөл алдаад унасан. Газар унахдаа “еооё миний гар” гэж хэвтэж байгаад босож ирээд намайг мөргөх гэж байхаар нь би тонгойсон чинь хамраараа миний духыг мөргөчихсөн. Үүрийнцолмон гэдэг залуу хамгийн анхны байцаалтан дээрээ бүгдийг нь ярьсан байдаг. Гэтэл 2 дахь байцаалтан дээрээсээ айгаад юу ч хараагүй гэсэн байдаг. Тэнд зодоон болоогүй ...гэх мэдүүлэг,

  5. Хохирогч П.Энхсайханы 2016 оны 07-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 1991 онд Ариунтуяа гэх бүсгүйтэй ханилан суусан бөгөөд бид 2-н дундаас Энхсаруул гэх охин төрсөн бөгөөд охин маань одоогоор Улаанбаатар хотод нөхөр, хүүхдийн хамтаар амьдардаг юм. Ариунтуяа бид хоёр 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тус тусдаа би Улаанбаатар хотод охиныхоо гэрт харин Ариунтуяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт байх гэртээ амьдрах болсон. Ариунтуяа Энх-Очир /Очирбат/ гэх залуутай 2015 оны мөн сараас эхлэн хамтран амьдрах болсон. Би Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цаг 30 минутын Сэлэнгэ аймгийн чиглэлийн галт тэргэнд суусан бөгөөд тухайн галт тэрэг маань өглөө 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн. Би галт тэрэгнээс буух үед Батдоржтой таараад 0,5 литрийн “Ерөөл” гэх архи нэг шилийг хувааж уусан. Тухайн архиа 05 цаг өнгөрч байх үед дуусгаад бид 2 салсан. Би очих газар байхгүй байсан учраас эхнэр Ариунтуяагийн төрсөн дүү Адъябатыг 89296619 утсаар дуудтал Адъяабат удалгүй ирээд намайг гэр лүүгээ аваад явсан. Адъяабатын гэрт очоод цай, хоол идсэний дараа намайг “та одоо жаахан унтаж амар” гэж хэлээд ажилдаа гараад явсан. Харин би унталгүй Адъяабатын хашаанд байх Адъяабатын төрсөн ах Батбаатарын гэрт ороод Батбаатарыг дагуулаад өөрийн гэр лүүгээ явсан. Гэртээ очтол эхнэр Ариунтуяа байсан бөгөөд надад цай хийж өгсөн. Би цайгаа уух зуураа “би жаахан амраад явмаар байна” Ариунтуяад хэлэхэд “за тэг, тэг амраад хурдан яваарай” гэж хэлсэн. Би цайгаа уучихаад гэрийнхээ том өрөөний шалан дээр дэвсээтэй байсан хивсэн дээр хэвтээд унтаж байтал миний өмсөж байсан бор өнгийн хүрэмний захнаас Энх-Очир /Очирбат/ 2 гараараа заамдаж татаж босгосон. Тэгээд намайг “гэрээс гарч зайл” гэхээр нь би “чи өөрөө зайл пизда минь” гэж хэлтэл намайг заамдсан хэвээр чирээд манай байшингийн дэлгүүрийн хэсэг рүү оруулаад заамдахаа болиод миний баруун гарнаас бариад өөрийнхөө /аль мөрөн дээр дарсан талаар санахгүй байна/ мөрөн дээр тохойны нугарахгүй хэсгээр буюу миний гарын дотор хэсгийг дээш харуулан хөшиж дарсан бөгөөд тухайн үед миний гарын бугалга хэсгээр маш их өвдөхөөр нь “яая пизда миний гар” гэж хэлтэл миний 2 нүд рүү 2 хуруугаа хийгээд 2 тийшээ татсан. Тэгээд намайг дэлгүүрийн гадагш гарах хаалгаар түлхээд гаргасан. Би гадагшаа гараад хашааны үүдэнд сууж байхад Энх-Очир /Очирбат/  гарч ирээд миний хамар хэсэг рүү 2 удаа зангидсан гараараа цохисон. Тухайн үед миний хамарнаас маш их хэмжээний цус гарсан. Энх-Очир /Очирбат/ намайг “пизда чи зайлаач” гэхээр нь би “хамраас цус гараад байна” гэж хэлээд удаагүй байхад Энх-Очир гэрээсээ ус гаргаж ирээд миний гар дээр ус хийж өгөөд миний хамрыг цусыг тогтооход тусалсан. Миний хамрын цус тогтсоны дараа Энх-Очир намайг Үүрийнцолмон гэх залуугийн автомашин руу хүчээр суулгаад явах гэж байхад Адъяабатын эхнэр Уукаа ирж таараад Энх-Очиртой хэрүүл маргаан хийгээд намайг  Адъяабатын гэрийн хажууд аваачаад машинаасаа буулгасан. Тэгээд удалгүй миний гар өвдөөд байхаар нь эмнэлэг рүү залгаад түргэн тусламж дуудсан. Миний хамар хэсэг рүү 2 удаа зангидсан гараараа цохиход миний хамар мурийсан мөн баруун гарын бугалгыг хөшиж хугалсан, 2 нүдэнд хуруугаа хийж гэмтээсэн. Би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж бугалганы ясаа хадуулаад 10 хоног тус эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Мөн хамраа тэгшлүүлсэн. Бие мах бодиороо хохирсон гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,          

 6. Хохирогч П.Энхсайханы 2016 оны 08-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би анх өөрийнхөө байшингийн том өрөөний шалан дээр хэвтэж байхад Энх-Очир /Очирбат/ намайг заамдаж татаж босгоод дэлгүүрийн хэсэг рүү чирж гулдчаад орсон. Дэлгүүрийн хэсэгт ороод миний баруун гарыг дээш өргөн өөрийнхөө мөрөн дээр тавиад хөшиж хугалсан. Миний гарыг хугалсныхаа дараа 2 нүд рүү хуруугаа хийгээд дэлгүүрийн хаалгаар түлхээд  гаргасан. Гадагш гарсныхаа дараа миний гар маш их өвдөж 2 нүднээс нулимс гоожоод хэцүү байхаар нь дэлгүүрийн гадна талын хашааны блокон дээр сууж байтал Энх-Очир миний хамар луу зангидсан гараараа 2 удаа цохисон. Цохисоны дараа миний хамарнаас нилээн их хэмжээний цус гарсан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байх үед Энх-Очир гэрээс шанагатай ус гаргаж ирээд миний гар дээр хийж өгсөн. Миний цус тогтосны дараа Энх-Очир намайг Үүрийнцолмонгийн машин руу чихэж суулгасан. Тухайн цаг мөчид Ариунтуяагийн төрсөн дүүгийн эхнэр Уртнасан ирээд “юу болоод байна, та нар наад хүнээ манайд хүргэж өг” гэж хэлсэн. Тэгээд намайг Үүрийнцолмон, Энх-Очир 2 манай гэрт хүргэж өгсөн. Би Дархан-Уул аймагт очиж бугалга ясны хагалгаанд орсон. Уг хагалгаанд 650,000 төгрөг төлсөн. Мөн ор хоногийн мөнгө гээд 300,000 төгрөг мөн өмгөөлөгч 600,000 төгрөгөөр авсан. Бас бус эм тарианы зардал, эмнэлэг цагдаа болон бусад байгууллага руу явах гээд олон зүйлд мөнгө зарцуулсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

 7.Хохирогч П.Энхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймаг иргэний үнэмлэхээ шилжүүлэх гэж ирсэн. Тэгээд 11 цагийн үед гэртээ ороод “жоохон амарчихаад явъя” гэхэд эхнэр “хурдан амраад яваарай” гэсэн. Гэтэл Очирбат орж ирээд намайг “зайл” гээд  гарыг минь хөшиж чирсэн. Тэгээд 2 нүд рүү гараа хийж, хамар руу цохьсон. Тэгээд шанагатай ус гаргаж ирээд хамраас гарсан цус угаалгасан. Эмчилгээ хийлгэсэн, ирж очсон замын зардалд бүгд 1.270.000 төгрөг нэхэмжлэнэ. гэх мэдүүлэг,

8.Гэрч Н.Ариунтуяагийн 2016 оны 06-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ..Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд өөрийн гэртээ хамтран амьдрагч Энх-Очирын /Очирбат/ хамт байж байхад гаднаас миний салсан нөхөр Энхсайханыг Батбаатар гэрт үлдээгээд явах гэхээр нь би “би хаачих гэж байгаа юм” гэхэд “би 2 хүүхдээ гэртээ цоожлоод үлдээсэн, явахгүй бол болохгүй байна” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тухайн үед миний хамтран амьдрагч Очироо гэрийн хашаан дотор түлээний мод хагалж байсан. Энхсайхан намайг барьж аваад үнсэх гээд согтуурхаад байхаар нь би “чи боль гадна Очироо байгаа бөөн юм болно, битгий ингээд бай, яваад өгөөч, манай дүү нарын гэрт очоод байж бай, би чамаас гуйж байна” гэхэд үнсэх гээд дайраад байхаар нь би нэг удаа уруул хэсэг дээрээ үнсүүлсэн. Намайг үнссэнийхээ дараа “би чамтай унтмаар байна” /бэлгийн харьцаанд ормоор байна/ гэхээр нь би “үгүй гэрийн гадаа Очироо мод хагалж байгаа, бөөн юм болно, чи яваад өгөөч би чамаас гуйж байна” гээд удаа дараа гуйсан чинь миний үгэнд ороогүй. Харин Энхсайхан “унтмаар байна” гээд том өрөөнд ороод шалан дээр хувцастайгаа хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа Энх-Очир түлээгээ хагалчихаад орж ирээд том өрөөний хаалганы хажууд зогсоод “Семино /Энхсайхан/ чи гар даа, гарсан бай даа” гэхэд Энх-Очир өмнөөс нь ямар нэгэн зүйл дугараагүй. Тэр үед манай дэлгүүрээр үйлчлүүлэх гээд Үүрийнцолмон гэх залуу орж ирээд дэлгүүрээс юм авах гэж байхад Энх-Очир Үүрийнцолмонд хандан “чи надад туслаад манай том өрөөнд байгаа согтуу хүнийг гэрээс гаргаад очих газар нь хүргээд өгөөч” гэж гуйтал Үүрийнцолмон зөвшөөрөөд манай том өрөө рүү ороод Энхсайханыг 2 гараараа заамдан татаж босгоод дэлгүүрийн хэсгээр чирээд гарсан. Тухайн үед би гараас нь гарах гэхэд Энх-Очир “чи цаашаа бай, зүрх чинь өвдчихнө” гэж хэлээд гаргаагүй. Би гаралгүй гэртээ байж байхад миний төрсөн дүүгийн эхнэр Уукаа тамхи авах гэж орж ирсэн. Уукаа “манай нөхөр гэж нэг юм Энхсайхан ахтай архи уучихсан байна, ойрд уугаагүй юмсан” гэж хэлэхээр нь би Уукаад хандан “миний дүү Энхсайханыг гэртээ орж ирвэл тэр хавиараа байлгаж байгаад хот руу нь явуулаарай” гэж хэлсэн. Уукаа дэлгүүрээс гараад 20 орчим минутын дараа Энх-Очир орж ирээд ус аваад гарсан. Тэгээд би гэртээ хоолны гурилаа жигнээд хэрчээд байж байхад Очироо /Очирбат/  орж ирээд “наад ажлаа дуусга, хая явья” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Гараад Үүрийнцолмонгийн машинд суугаад Энх-Очирын гэрт очингуутаа би хэвтсэн. Намайг хэвтэх зуур Очироо надад нэг шөл хийж өгөөд эм уулгасан. Хэсэг хугацааны дараа 17 цагийн орчимд Энх-Очир луу цагдаагаас залгаад дуудсан. Энхсайхан бид 2 албан ёсны гэр бүл байгаа юм. Гэхдээ 2015 оны 06 дугаар хойш бид 2 хамт амьдрахгүй байгаа. Энхсайхан 1992 онд сууснаасаа хойш архи их уудаг болсон бөгөөд надад агсам, согтуу тавьж зодож, цохих зүйл их гардаг байсан бөгөөд сүүлдээ тусдаа амьдрахаас өөр аргагүй болсон. Амьдарч байгаа байшин маань Энхсайханы нэр дээр байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

  9. Гэрч Ц.Золжаргалын 2016 оны 07-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр 13 цаг өнгөрч байх үед Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн өрөөнд очиж Энхсайхан гэх өвчтөнд шаардлагатай үзлэг хийж, 2 нүдэнд нь үрэвслийн эсрэг эмчилгээ хийж зөвлөгөө өгсөн. Энхсайханы баруун нүдний дээд зовхи хаван хавдартай, бага зэргийн хөхрөлттэй, дээд зовхины дотор гадаргуу гол хэсгээрээ 1 см язарсан шархтай, алимны доод хэсэгт цус хуралттай, нүдний гэрлийн систем тунгалаг байсан. Тухайн хүний 2 нүдэнд гадны нөлөөгөөр гэмтэл үүссэн байж болох магадлалтай юм. Тухайн хүний нүдний гэмтсэн хэсэг нь харшлын, халдварын ямар нэг вирусын гаралтай үүссэн гэмтэл биш байсан. Энхсайханы нүдэнд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нөлөөгөөр гэмтсэн байж болзошгүй юм. Хүн унах үедээ хатуу гадаргуутай мохоо зүйл дээр унах үед дээрх гэмтэл учирсан байж болно. Мөн нэг нүд нь гэмтэж хаван хавдар нь нөгөө нүд рүүгээ шилжсэн байж болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху,

10. Гэрч Н.Батбаатарын 2016 оны 07-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ байж байхад манай хүргэн ах Энхсайхан манай гэрт халамцуу орж ирээд намайг “хамт яваад манай гэрт ороодохъё” гэсэн. Энхсайхан ах манай гэрт орж ирээд ойролцоогоор 3 минутын дараа намайг дагуулаад өөрийн гэр лүүгээ явсан бөгөөд бид 2  алхаад тэдний байшингийн дэлгүүрийн хэсгээр ороод гал тогооны өрөө рүү нь орсон юм. Тухайн үед тэдний гэрт Ариунтуяа эгч байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэлээгүй цай хийж өгөхөөр нь би цайг нь уучихаад тэднийхээс гараад өөрийн гэр лүүгээ явсан. Би гэртээ харьснаас хойш 30 орчим минутын дараа хүргэн ах Энхсайхан манай байшингийн урдуур миний төрсөн дүү Адъяабатын гэр лүү орох гэж байгаа болов уу гэсэн байдалтай явж өнгөрсөн. Тэгээд би Энхсайхан ахын араас гараад Адъяабатын гэрт очтол Энхсайхан ах “гараа гэмтээчихлээ” гээд сууж байсан. “Миний гарыг Энх-Очир хугалчихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би “эмнэлэг дууд” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Энхсайхан ах ер нь архи согтууруулах зүйл хэрэглэдэг. Хааяа даа Ариунтуяа эгчид агсам тавьсан, зодож цохисон талаар Ариунтуяа эгчээс өөрөөс нь сонсож байсан. Тэрнээс биш Энхсайхан ах ааш зан, эв түнжин сайтай хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

 11.Гэрч Э.Энхсаруулын 2016 оны 07-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим миний бэр эгч Уртнасан над руу залгаад “танай аав Энхсайханг Энх-Очир зодоод бөөн юм болсон байна, аниа нь унтаж байгаад сэртэл Энхсайхан ах алга байхаар нь би Ариунтуяа эгч рүү явсан байх гэж бодоод шууд гэрт нь очтол Энх-Очир шанагатай ус барьчихсан аавын чинь гар дээр ус хийж өгөөд хамрынх нь цусыг угаалгаж байсан бөгөөд аавыг чинь Үүрийнцолмон гэх залуугийн машин руу хүчээр суулгаад явсан” гэж хэлсэн. Би аавыгаа зодуулсан гэж сонсоод Сэлэнгэ аймаг руу шууд ирсэн. Би төрснөөсөө хойш 2009 он хүртэлх хугацаа хүртэл Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ээж, аавтайгаа хамт амьдарсан бөгөөд оюутан болоод тусдаа Улаанбаатар хотод амьдрах болсон. Гэхдээ оюутны амралт болон зарим баяр ёслолын үед гэртээ ирдэг байсан. Би аав, ээжтэйгээ байх үед миний аав Энхсайхан ээжид маань агсам тавьж, гар хүрэх үе байсан. Надад бол гар хүрч байгаагүй. Миний ээж, аавтай амьдарч байх хугацаандаа ааваас минь өөр хүнтэй уулзах үе зөндөө байсан бөгөөд тэр явдлыг нь аав мэдэх нэгийг нь мэдсэн учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээжид агсам тавих, гар хүрэх гээд байдаг юм. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аав маань Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу өөрийн иргэний үнэмлэхний хугацаа сунгах, мөн өмнө нь өвдөж байсан өвчний картаа өөрийн гэрээсээ авах гэж явсан. Маргааш өглөө нь аавыг Энх-Очир зодсон талаар мэдсэн. Миний аав, ээж рүү залгаад “үр хүүхдээ бодсонгүй, өдий насандаа хүнтэй суугаад” гэж хэлдэг байсан юм шиг байна лээ. Тэр шалтгаанаас болоод Энх-Очир аав руу залгаад “би чамайг шоронд хатаана шүү, шоронгоос Ариунтуяа бид 2-г дарамтлаарай” гэж байсныг 2015 оны 10 дугаар сард билүү 11 дүгээр сард байх сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан миний аавын 96469960 дугаарын утас руу Энх-Очир залгаад ярьж байхад би хажууд нь сууж байгаад сонссон. гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

12.Гэрч Б.Уртнасангийн 2016 оны 07-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамаатныхаа айлд байхад над руу хүргэн ах Энхсайхан 96469960 дугаарын утаснаас залгаад “ах нь маргааш Сэлэнгэ орох гэж байна, манай гэрээр хэн байна, наагуур чинь юу байна” гэхээр нь би “танай гэрээр би ойрд очоогүй, тэр талаар мэдэхгүй байна” гэж хэлээд ярилцаад утсаа салгасан. Харин маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим хүргэн ах Энхсайхан манайд ирээд надтай орй зуурын сонин хачин ярих зуур би хоол хийж өгсөн. Энхсайхан ах цай хоол идсэнийхээ дараа 30-40 минут унтсан. Хэсэг унтсаныхаа дараа манайхаас хаашаа явахаа хэлэлгүй гараад явсан. Энхсайхан ах 10 цагийн орчим манайхаас гарсан бөгөөд гарсныхаа 30 орчим минутын дараа Адъяабат гэртээ ирээд намайг тамхинд явуулсан. Би Энхсайхан ахын дэлгүүр рүү явсан бөгөөд дэлгүүрийнх нь урд очтол Энхсайхан ах зодуулсан байдалтай хамарнаас нь цус гарсан, өрөөсөн гараа өргөж чадахгүй, “нүд юм харахгүй байна” гэж чанга дуугаар орилоод байсан. Энхсайхан ахын гэр дээр Энх-Очир ус хийж өгөөд хамрынх нь цусыг угаалгаад зогсож, мөн хажуухан нь Үүрийнцолмон гэх залуу зогсож байсан. Удалгүй Энх-Очир, Энхсайхан ахын баруун гарыг нь ар хэсэгт нь нугалж бариад хүчээр Үүрийнцолмон гэх залуугийн машин руу суулгаад хажууд нь суугаад хөдлөөд явсан. Би тэндээсээ гэртээ харьтал Энхсайхан ах манай гэрт ирчихсэн биеийн байдал нь их муу “гар өвдөөд байна, нүд юм харахгүй байна” гээд орь дуу тавиад байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 7036103 дугаарын утасруу залгаад түргэн тусламж дуудсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

 13. Гэрч Н.Адъяабатын 2016 оны 07-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө өөрийн гэртээ амарч байхад миний хүргэн ах Энхсайхан над руу 07 цагийн орчим 96469960 дугаарын утаснаас залгаад “ах нь галт тэрэгний буудал дээр буучихлаа, намайг ирээд аваач” гэхээр нь би 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Сүхбаатар төмөр замын зогсоол дээр ирээд Энхсайхан ахтай уулзсан. Тэндээс шууд гэртээ авч ирээд би ажилдаа явсан. Ажлаа хүлээлцчихээд 09 цаг 30 минутын орчим өөрийн гэртээ харих үед Энхсайхан ах манайд байхгүй байсан. Удалгүй эхнэр Уртнасанг Ариунтуяа эгчийн дэлгүүр рүү тамхинд явуулсан. Эхнэр тамхи аваад 10-15 минутын дараа Энхсайхан ах манай гэрт “би зодуулчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Юу болсон талаар асуухад “намайг Энх-Очир зодчихлоо, миний гар хугарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед ч эхнэр гаднаас орж ирээд удалгүй эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху,

 14. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн 2016 оны 08-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ...Миний хүү Очирбат хэлэхдээ  “хүнтэй муудалцсан юм, тэр хүн гомдол нэхээд байгаа” гэсэн бүдэг бадаг зүйл ярьсан. Хүү Очирбат нь 1973 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, Очирбатыг төрсөн даруйд нь төрсний гэрчилгээг нь авсан. Тухайн үед цэнхэр өнгийн зузаан хавтастай гэрчилгээ авч байсан. Харин иргэний үнэмлэхийг насанд хүрсэн үедээ л авсан байх гэж бодож байна. Тэр талаар сайн санахгүй байна. Очирбат гадаад паспорт авч байгаагүй. Очирбат ял шийтгэгдэж байгаад 2002 онд суллагдаж ирэх үед нь түүний нэрээр хэн нэгэн хүн гадаад паспорт авч гадаад улс руу явсан талаар Очироо надад ярьж байсан. Тухайн үед Очирбат гэж өөрийн нэр үгүй болсон учраас Энх-Очир гэсэн шинэ нэртэй болсон. Тухайн үед нэг эмэгтэйтээ гэрлээд тэр 2 хүүтэй болсон. Тэгээд тэр охиноос хэдэн жилийн өмнө салсан. Одоо Улаанбаатар хотод нөхөр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэж сонссон.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

 15.Гэрч Л.Доржнамжилын 2016 оны 08-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Очирбат одоогоор ээж, дүү 2-нхоо хамтаар амьдардаг. Очирбатын аавыг нь Дорждэрэм гэх хүн байсан бөгөөд залуудаа Онцгой байдлын албанд, Спирт бал бурам ХК-нд ажиллаж байсан. Сүүлд нь Урсгал Ус ХК-нд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарсан. Очирбатын аав, ээж нь дээд боловсролтой сэхээтэн хүмүүс байгаа юм. Аав Дорждэрэм нь нас бараад 3 жил болж байгаа. Очирбат 2002-2003 оны орчимд ял эдэлж байгаад суллагдсаныхаа дараа “миний нэрээр хэн нэгэн хүн гадаад паспорт аваад гадаад улс руу гарсан байна лээ” гэж ярьж байсан. Нэр усгүй болчихоод Энх-Очир гэх нэртэй болсон талаар мэднэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

  16.Гэрч Л.Тэмүүжингийн 2016 оны 08-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Очирбат ах ял эдлээд гарах үед нь өөрийнх нь нэрээр өөр хэн нэгэн хүн гадаад улс руу гарсан, өөрийн нэргүй болсон учраас Энх-Очир гэх нэрээ эргэж олж авсан байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,

  17.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхсайхан гэх хүний гэмтэл 06 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Хүн тийм зэргийн гэмтэл авсан тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авалгүй удаан явах боломжтой. Унах болон хөших, өчихийн аль алинд уг гэмтэл үүсэх магадлалтай юм. Гэхдээ өчих, хөших үед хугарал үүсэх өндөр магадлалтай байдаг. Хүн 2 метрээс доошгүй өндрөөс унах үед уг гэмтэл үүсэх магадлалтай. Энхсайханы нүдэнд үүссэн цус харвалт 06 дугаар сарын 21-нд үүссэн байх өндөр магадлалтай. Энхсайхан унах үед нүдэнд тийм гэмтэл учрах магадлал бага байдаг. Гэхдээ байж болно. Хэрэв нүд хэсгээрээ газар унасан тохиолдолд үүсэх гэмтэл илүү томоор үүснэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-р ху/,

 18.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2016 оны 08-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Нүдэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хамранд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энхсайханы хамарт үүссэн гэмтэл нь цаг хугацааны хувьд бугалга ясны гэмтэлтэй хамт үүссэн байх магадлалтай юм. Энхсайханы хамарны гэмтэл шинэ байсан учраас хамарны зүүн таславчийг нөхөн зассан байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р ху/,

19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн  № 260 тоот актын дүгнэлт хэсэгт:

 1. П.Энхсайханы биед бугалга ясны хөндлөн хугарал, зовхи язарсан, нүдний салстад цус харвасан зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 61-р ху/,

  20.Шүүгдэгч Д.Очирбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 113-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 74-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 75-79-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 83-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 84-85-р ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-8–р ху/, хохирлын талаархи баримт, /хх 12-14-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн баримт, /хх 62–р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх, /хх-89-106-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан тухай шийтгэх тлгтллуудын хуулбар, /хх 115-128–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, /хх 135-р ху/, зэрэг болно.

 Шүүгдэгч Д.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 130 тоот хашаанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Энхсайханыг  зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь энэ хэрэгт гэм буруугүй гэж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-8–р ху/, хохирлын талаархи баримт, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн баримт, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх зэргээр үгүйсгэгдэж байгаа тул шүүгдэгч Д.Очирбатыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна

  Шүүгдэгч Д.Очирбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Д.Очирбатын үйлдэл нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

   Энэ хэрэгт шүүгдэгч Д.Очирбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

   Хохирогч П.Энхсайханы нэхэмжилсэн 1.270.000 төгрөний нэхэмжлэлээс ор хоногийн 300.000 төгрөг, хадаасны 650.000 төгрөг, Хөтөлөөс мөрдөн байцаалтанд машинаар ирсэн гэх шатахууны үнэ 65.000+30.000=95.000 төгрөг,  гипс, бинт 20.000 төгрөг, Дарханаас Сэлэнгэд ирсэн буцсан гэх 1 удаагийн билет /ирж очих 8.000х2=16.000 төгрөг/, Дарханаас Хөтөл ирсэн буцсан гэх /5000х2=10000 төгрөг/ бүгд 1.091.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж үлдэх 179.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Харин хохирогч нь мөрдөн байцаалтанд ирж очсоны зардал гэж 2 удаа машин хөлсөлж ирсэн машины шатахууны үнэ нийт 95.000 төгрөгний шатахууны тасалбар, 5000 төгрөгний 4 ширхэг,  6000 төгрөгний 3 ширхэг, 8000 төгрөгний 10 ширхэг хот хоорондын зорчих тасалбар хэрэгт хавсаргасан боловч үүнийг өөрөө тайлбарлаж чадахгүй байгаа тул эдгээр нэхэмжилсэн замын зардлаас хохирогч нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07-р сарын 18, 2016 оны 08-р сарын 21, 2016 оны 08-р сарын 19 нд ирж мэдүүлэг  өгсөн болох нь хэрэгт авагдсан байх тул 2 удаагийн ирж буцсан гэх 2 машины зардал, нэг удаагийн Хөтөлөөс Дархан, Дарханаас Сэлэнгэд ирсэн гэх нэг удаагийн ирсэн буцах зардлыг тоосон болно. Хохирогч нь зөвхөн Дархан-Уул аймгийн хот хоорондын зорчих тасалбар хэрэгт хавсаргасан болохыг дурьдах зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон хошуу овогт Дорждэрэмийн Очирбатыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт   гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирбатыг 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50-р зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирбатыг албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялыг нь баривчлах ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Очирбат нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Очирбатаас 1.091.000 /нэг сая ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулан хохирогч Зуутраг овогт Пүрвээгийн Энхсайханд олгож. 179.000 төгрөгний нэхэмжлэлгийг хэрэгсэхгүй болгосугай.

     6. Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НОЛХООСҮРЭН