Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1372

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 2022         09          22                                    2022/ШЦТ/1372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 03700 2531 дүгээр хэргийг хянан хэлэлцэв.

           

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим ................ гудамжинд иргэн Ж.Г ыг манай нөхрийг уруу татаж, архи уулаа гэснээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний биед халдаж, тархи доргилт, дух , хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холб  огдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03700 2531 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А  нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд хохирогч Ж.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ж.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчим манай нөхөр М  өөрийнхөө 69-92 улсын дугаартай ногоон өнгийн Тоёота Приус 10 маркийн авто машинаа авч гараад М гэх айлын хашаанд тавиад тэр хашаандаа найз А ийн машинд архи уугаад дөрвүүлээ сууж байхаар нь би нөхөр М  дээр очоод “машины түлхүүр аваад ир, битгий согтуу машин бариад бай” гэж хэлэхэд хажууд нь архи уугаад сууж байсан А  гэгч нь “хуц, ална шүү, янхан, пизда минь гэж хэлээд байхаар нь би тоглоод байгаа юм байх гэж бодоод машиных нь кабин руу толгойгоо оруулаад “тэгээд алаач” гэж хэлэхэд хажууд нь байсан цайны төмөр аягаар духны зүүн тал руу нэг удаа, хамран тус газар дахиад нэг удаа цохисон. Би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд арагшаа болоход А  машинаас бууж ирээд намайг заамдаж аваад унагаасан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд босоход цаашаа хашаа руу түлхсэн. Би хашаанд гараараа тулж зогсоод эргээд харахад араас ирээд дух руу гарныхаа алгаар хүчтэй түлхэхэд би дагзаараа газарт савж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Ц.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...эхнэр Г  ирээд намайг архи уулаа гээд загнаад уурлаад байх үед манай найз А  намайг өмөөрч, Г той хэрэлдэж маргалдсан. А  тээврийн хэрэгслээс буугаад Г ыг хавсарч унагаасан. Мөнхөө араас нь бууж очоод А , Г  нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би найзууд болох Н , А , М  нартай тээврийн хэрэгсэл дотор сууж байх үед гэнэт М ын эхнэр Г  ирээд түүн рүү уурлаж орилоод эхэлсэн. Тэгээд хэрүүл маргаан болж А  Г  руу уурласан ба Г  А ийг тээврийн хэрэгслийн урд сууж байх үед нь цээж хэсгээрээ тээврийн хэрэгсэлд орж ирээд А ийг гараараа цохиод авсан. А  уурандаа буцаагаад Г ыг гараараа сарвайгаад нүүрэнд нь хүрэх шиг болсон. А  тээврийн хэрэгслээсээ буугаад Г той барцалдаж аваад түүнийг хавирч унагаачихсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9896 дугаартай:

“Ж.Г ын биед тархи доргилт, дух, хамар зугаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэгт болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Шүүгдэгч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...найз Н ын гэрт М  Н  нарын хамт байх үед М  Н ын гэрт тээврийн хэрэгсэлтэйгээ хүрээд ирсэн. Тэгээд бид нар айраг уусан. Тэр өдөр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй дандаа айраг л уусан. М той бид 3 миний тээврийн хэрэгсэл дотор хамт тамхи татаад бөх үзэж байх үед гэнэт М ын эхнэр араас нь ирээд уурлаад орилоод бид нар руу “хүн уруу татаад хамт архи уулаа” гэж хэлсэн. Н  Г-д хандаж “манай хашаанд хүн хэрүүл хийдэггүй шүү” гэж хэлэхээр нь би санаа зовоод Г од “чи одоо болиоч дээ битгий орилоод бай” гэж хэлэхэд Г  надад “чи битгий хуцаад бай” гэж хэлээд миний тээврийн хэрэгсэл рүү цээжээрээ орж ирээд намайг гараараа цохиод авсан. Би зөрүүлээд Г ыг тээврийн хэрэгсэл дотор байсан айраг хийсэн саваар нүүр рүү нь цохиж аваад, араас нь гараараа алгадсан. Г ыг над руу дайраад байхаар нь би тээврийн хэрэгслээс буугаад түүнийг түлхэж унагаасан. Дараа нь М  намайг чирч авч яваад манай гэрт хүргэж өгсөн. Өөрөөр би хүний биед халдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02, 04/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.А ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 38-39/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.А  нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжид иргэн Ж.Г ыг манай нөхрийг уруу татаж, архи уулаа гэснээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний биед халдаж, тархи доргилт, дух, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ж.Г  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 100.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтэл эдгэрсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэдий боловч өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.А  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ