Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/361

 

 

     2022        11            07                                 2022/ШЦТ/361

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тд холбогдох эрүүгийн 2225005980394 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Ж.Чий нүүрэн тус газарт нь мөргөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч М.Тгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

-хохирогч Ж.Чий мэдүүлсэн ... 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр манай хуурай эгч Батцэцэгийн төрсөн өдөр болоод төрсөн өдрөө А гэж залуугийн гэрт, түүний эхнэр болон бид гурав тэмдэглэж байгаад 23 цаг 30 минутын орчим Аын гэрээс гараад Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” бааранд орж үйлчлүүлэхээр явсан... 00 цагийн орчим баар хаах дөхөж байхад би Батцэцэг, Отгоо хоёрыг бааранд үлдээгээд Мөнхдөлгөөн, Баттүвшин хоёртой хамт Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн-Ус” дэлгүүрээс юм авахаар явсан...“Мөнхийн-Ус” дэлгүүрийн хойд талд Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл ирж зогссон.Тэр машинаас А бууж ирсэн. Түүнийг машинаас буугаад ирэхээр нь би уулзах гээд мөн сууж байсан машинаасаа буусан. Бид хоёр уулзаад чанга, чанга яриад инээж хөхрөөд байж байхад Аын сууж ирсэн машинаас зүс таних Булгаа, Төвшөө гэж хоёр залуу бууж ирээд Булгаа гэж залуу чи яагаад Аыг дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд намайг барьж аваад үүрч унагах гээд даахгүй Булгаа өөрөө газарт унаад би дээрээс нь дарж унасан. Энэ үед миний найзууд Мөнхдөлгөөн, Баттүвшин хоёр машинаасаа буугаад А, Булгаа хоёрыг холдуулж байхад Төвшөө гэж залуу над руу ойртож ирээд найзаа чи яагаад байгаа юм бэ гээд намайг барьж аваад миний дух руу нэг удаа мөргөсөн. Би түүнд мөргүүлээд хойд талд байсан машин руу налаад унасан....” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн.... Ж.Чий биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р тал/

-гэрч Н.Өгөөмөрбулганы мэдүүлсэн.... Бид нар “Мөнхийн-Ус” дэлгүүрийн хойд талын авто машин зогсоол дээр очиж зогсоод А машинаас буугаад Ч уулзсан. Т, Ч таньдаг гээд машинаас бүүсан. Энэ уед Ч А руу чанга, чанга яриад би онгод тэнгэртэй хүн шүү дээ чи хэн бэ, яах гэж мрсэн юм бэ гэх мэтээр хэлээд орилоод байсан. Ч манай дүү хоёр бөөгийн шашны нэг багштай, би Ч юу хийдгийг нь мэдэх болохоор түүнийг дуугүй болох гээд машинаас буугаад түүний толгойг уургалж аваад татсан чинь түүнийг дийлэхгүй өөрөө газарт унаад миний дээрээс Ч унасан. Ч хамт явж байсан хоёр залуу хажуу талаас орж ирээд яагаад байна, юу болоод байна гэсэн. Бид нарыг зодоон хийж байна гэж бодсон байх. Тэгэхээр нь юу ч болоогүй найзууд гэдгийг хэлсэн...Тэгээд учраа олоод хоёр тийшээ салаад явах гэсэн чинь Ч гэнэт алга болчихсон. Түүнтэй хамт явж байсан нэг залуу нь та нар Ч зодчихсон байна шүү дээ гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

-гэрч Б.Аын мэдүүлсэн.... Тухайн үед Ч над руу залгахаар нь би юу байна гэж хэлтэл хаана байгаан гээд Мөнхийн-Ус дэлгүүрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Би явж очоод залгатал Ч Үйлчилгээний төв талаас машин зам гараад орилоод ирж байсан. Би өөдөөс нь яваад очтол над руу чи хэн бэ ? яах гээд байгаан гээд орилсон, би Анд байна гэж хэлсэн тэгсэн араас манай найз Булгаа ирээд бид 2-ын дундуур ороод Ч хүзүүнээс нь бариад авсан тэгээд дийлэхгүй хойшоо унасан. Ч дээрээс нь унасан Ч хамт явсан залуучууд ойртоод ирхээр нь Төвшөө хүрч ирээд Чээг салгах гэтэл Төвшөө өөдөөс нь мөргөсөн юм шиг байна лээТөвшөө Ч над руу орилоод байхаар нь хальт мөргөсөн гэж хэлсэн. Маргааш өглөө би Ч ярьсан чинь шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явж байна, чи миний хамар руу цохисон шүү дээ гэхээр нь би эрүүл байсан цохиогүй гэж хэлсэн чинь өөдөөс тэгвэл намайг хэн цохисон юм бэ гэхээр нь Төвшөө нэг удаа мөргөсөн шүү дээ гэж хэлсэн... /хх-ийн 26-27-р тал/

-шүүгдэгч М.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн: Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой найзууд болох А, Өгөөмөрбулган, Ганболд, Золоо нарын хамт Өгөөмөрбулганы гэрийн гадна машин дотор пиво уугаад сууж байхад хохирогч Ч найз А руу утсаар яриад дуудаад байсан. Тэгээд А Ч уулзахаар болоод бид нар бүгдээрээ явсан. Ч хоёрдугаар микрийн “Мөнхийн-Ус” дэлгүүрийн хажууд хүрээд ир гэсэн болохоор бид нар дэлгүүрийн хажууд очиж зогсоод А машинаас буугаад Ч уулзсан. Ч манай нэг найзын хуурай дүү гэдгээр нь мэдэх болохоор би Ч хараад машинаас буусан. Тэр үед Ч, А руу чи хэн юм бэ, яах гэж ирсэн юм бэ гэх мэтээр хэлээд хараал хэлээд байсан. Би машинаас бууж очоод Ч юм ярьсан чинь Ч би хүнтэй юм ярьж байна гээд А руу дайраад хэрүүлийн чанартай зүйл яриад байсан. Энэ үед Өгөөмөрбулган машинаас бууж ирээд Ч толгойг барьж аваад дараад хамт газарт унасан. Өгөөмөрбулган түрүүлж газраас босч ирээд Ч босгосон. Би Ч татаж холдуулаад юм ярьсан чинь Ч надад би онгодтой шүү чамайг ална шүү гээд намайг барьж аваад гараараа цохисон. Тэгэхээр нь би түүнд хөл тавьж татаад унагах гэсэн чинь болохгүй болохоор нь түүнийг өөр рүүгээ татаад дух руу нь нэг удаа мөргөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2022 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Т, Ж.Ч нар үл ойлголцон маргалдаж Ж.Чий нүүрэн тус газарт нь мөргөн биед нь нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.Тгийн үйлдлийн улмаас Ж.Чий биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.Чий мэдүүлсэн... Энэ үед миний найзууд болох Мөнхдөлгөөн, Баттүвшин хоёр машинаасаа буугаад А, Булгаа хоёрыг холдуулж байхад Төвшөө гэж залуу над руу ойртож ирээд найзаа чи яагаад байгаа юм бэ гээд намайг барьж аваад миний дух руу нэг удаа мөргөсөн. Би түүнд мөргүүлээд хойд талд байсан машин руу налаад унасан.....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн.... Ж.Чий биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт,гэрч Н.Өгөөмөрбулганы мэдүүлсэн.... Бид нар “Мөнхийн-Ус” дэлгүүрийн хойд талын авто машин зогсоол дээр очиж зогсоод А машинаас буугаад Ч уулзсан. Т, Ч таньдаг гээд машинаас бүүсан. Энэ үед Ч А руу чанга, чанга яриад би онгод тэнгэртэй хүн шүү дээ чи хэн бэ, яах гэж мрсэн юм бэ гэх мэтээр хэлээд орилоод байсан...Тэгээд учраа олоод хоёр тийшээ салаад явах гэсэн чинь Ч гэнэт алга болчихсон. Түүнтэй хамт явж байсан нэг залуу нь та нар Ч зодчихсон байна шүү дээ гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/гэрч Б.Аын... Маргааш өглөө би Чтзй ярьсан чинь шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явж байна чи миний хамар руу цохисон шүү дээ гэхээр нь би эрүүл байсан цохиогүй гэж хэлсэн чинь өөдөөс тэгвэл намайг хэн цохисон юм бэ ? гэхээр нь Төвшөө нэг удаа мөргөсөн шүү дээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч М.Тгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Ж.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч: маргах зүйлгүй тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар прокурортой тохирсон хэмжээнд эрүүгийн хариуцлага оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ж.Ч нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Мийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ