Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1222

 

 

 

 

 

 

 

 

   2022          08           18                                     2022/ШЦТ/1222

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,  

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э , М.Б  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102 00000 0338 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Э г 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

2021 оны 10 дугаар сарын дунд үед ........... тоотод  оршин суух М.Б д Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 65 дугаар байрны 16 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 

2. Шүүгдэгч М.Б ийг 2021 оны 10 дугаар сарын дунд үед ........... тоотод  оршин суух хаягтай Г.Э гээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд ........... тоотод гадна зогсоолд байрлуулсан ....  улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

 

1.1. Шүүгдэгч Г.Э  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 65 дугаар байрны 16 тоот өрөөнд хувцасны саванд хийж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоотод хар тамхи мансууруулах бодис хадгалж байж болзошгүй гэх газарт ирэхэд ертөнцийн зүгээр урагш харсан 1 орцтой 6 давхар байр байх ба уг байрны орцоор дотогш орж шатаар 5 давхарт гарахад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хүрэн өнгийн хаалга байна. Г.Э гээс “...хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу? Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд “байгаа” гээд том өрөөний хойд хананд байрлах гялгар ууттай хувцсыг заасан ба уг гялгар ууттай хувцасыг нэг бүрчлэн торноос гаргахад гялгар ууттай дотроо өвс мэт зүйлтэй байсныг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 42.3 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг гялгар ууттай хувцаснаас хар өнгийн  даавуугаар ороосон гааз мэт зүйл гарч ирснийг 2 гэж дугаарлав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд өөр өнгийн даавуугаар ороосон 2 ширхэг гааз угаалгын машины доод хэсэгт байсныг 3, 4 гэж дугаарлан хураан авав... үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4989 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн гаанс зэргээс делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 41.9362 г, цэвэр жин нь 32.4451 г байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-87/,

 

Г.Э гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

“...Г.Э  Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI, TML, COC, KET, THC, LSD, MOP, MDMA, MET, AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг Г.Э д өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад “татгалзах зүйл байхгүй” гэснээр зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 3 минутын дараа 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ дээр 1 улаан зураас “эерэг”  тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Ажиллагааны явцад ай фоне 12 про макс загварын гар утсаар 4 минут 40 секундын бичлэг хийв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5370 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э  УШ92121218 2021.10.18” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –ийн жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-92/,

 

Гэрч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:

... Э гийн найз Б ээ гэх залуу залгаж Э гийн гэрийн ойролцоо уулзсан. Төд удалгүй гарч ирээд уух уу, өвс шаая гэнээ гэхээр за тэгье гэж хэлсэн. ... Э  замаасаа машинаа аваад машинаа гэрээсээ хол тавиад машинаасаа цагаан өнгийн ууттай зүйлийг аваад гэр рүүгээ орсон. Ингээд бид хэд үргэлжлүүлж уугаад Э , Б ээ хоёр өвсөө татсан. Тухайн үед Э гийн гэрт жижиг аравын ууттай өвс байх шиг байсан. Б ээ Э  хоёр хаанаас хэнээс авсан талаараа яриагүй. Харин түүсэн гэж ярьж байсан. Б ээгийн машин, Э гийн гэрээс өвс гэдэг зүйл гарч ирсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Гэрч Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Э гийн гэр нь 805-р ангийн ойролцоо орон сууцанд байсан. Ингээд Э гийн гэрт ороод Э  цагаан өнгийн ууттай өвс гаргаж ирээд дахиж хэрэглэсэн. Энэ үед А  ирээд хамтдаа хэрэглэж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Б ээ өвсөө Э гээс авсан гэж байсан. Би ер нь бол өвсийг хэрэглэдэггүй, өнөөдөр ганц, хоёр сорсон гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Би тухайн өдөр Э гийн гэрээс гарч ирсэн өвснөөс гаансаар нь сорж хэрэглэсэн. Э  гэртээ орсныхоо дараа өөрийнхөө куртикны карманаас цагаан уутанд боосон өвс гаргаж ирээд Э  өөрөө гаансандаа хийж хэрэглэж байгаад дараа нь Б ээд хэрэглүүлээд түүний дараа би сонирхоод нэг удаа сорж үзсэн. Тухайн үед өвс сороод ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Түүнээс цааш пиво уусан. Б ээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Б ээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Э  Б ээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Э гийн гэрт байхад Э  өөрийнхөө куртикны карманаас цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гаргаж ирсэн. Түүнийг гаансаар сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Гэрч Д.А ын мөрдөн байцаалтад өгсөн:

... Б ээ залгаад боломжтой бол ирээд машин бариад өгөөч би Э тэй уулзаад гэрт нь байна гээд хаягаа хэлж өгсөн. ... Э гийн гэрт ороход Э , Б , Г  , мөн нэг танихгүй эмэгтэй нар пиво уугаад сууж байсан. Мөн намайг орох үед буйдангийн хажуу талын шалан дээр гялгар ууттай өвс байсан. Мөн хажууд нь ганс байсан. Ингээд Э  буюу Монти намайг нэг авчих гээд надад ганстай өвсөө өгөхөөр нь 2-3 удаа сорж хэрэглэсэн. Тэгээд гарах гээд байж байтал 23 цаг 30 минутын үед  цагдаа нар орж ирсэн. Би Б ээг багаасаа мэднэ. Э тэй 1 жилийн өмнө нь Б ээгээр дамжуулан танилцаж байсан. Надад 2020 оны зун анх Э  өвс хэрэглүүлж байсан. Түүнээс хойш 3 удаа өвс хэрэглэж үзсэн. Өвс хэрэглэхдээ дандаа Э , Б ий хамт хэрэглэж байсан. Өвс хэрэглэхээр толгой эргээд сонин болоод байдаг. Юм сонсохоор чанга сонсогдоод байгаа юм шиг санагддаг. Яг хэний өвсийг нь сайн мэдэхгүй байна. Б ээ Э тэй танил болсноос хойш өвс хэрэглэдэг болсон. Өвсийг нь Э г авч ирдэг гэж би боддог гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

2021 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна Б ээгийн хамт манай гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Шар хаданд өвс хэрэглэж үзсэн. Энэ өвсийг Б ээ авч ирсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сард Э гийн хамт Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны Шар хадны өндөр крантай гудамжинд өвсийг хэрэглэсэн. Тухайн үед Э гийн авч ирсэн өвсийг Э гийн хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн. Тухайн үед Э  өвсийг машиныхаа голын хайрцгаас гаргаж ирсэн. Э  бид хоёр өвсийг ундааны савны бөөрийг цоолж байгаад цоолсон нүх рүү нь мөнгө хуйлж хийгээд тунгалаг цаасаар тогоо хийж байгаад сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар,

 

1.2. Мөн шүүгдэгч Г.Э  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон гялгар уутны хамт 42 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ худалдааны төвийн орчимд шүүгдэгч М.Б д өгсөн болох нь: 

 

Гэрч Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Б ээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Б ээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Э  Б ээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Э гийн гэрт байхад Э  өөрийнхөө куртикны карманаас цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гаргаж ирсэн. Түүнийг гаансаар сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Гэрч Д.А ын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би Б ээг багаасаа мэднэ. Э тэй 1 жилийн өмнө нь Б ээгээр дамжуулан танилцаж байсан. Надад 2020 оны зун анх Э  өвс хэрэглүүлж байсан. Түүнээс хойш 3 удаа өвс хэрэглэж үзсэн. Өвс хэрэглэхдээ дандаа Э , Б ий хамт хэрэглэж байсан. Өвс хэрэглэхээр толгой эргээд сонин болоод байдаг. Юм сонсохоор чанга сонсогдоод байгаа юм шиг санагддаг. Яг хэний өвсийг нь сайн мэдэхгүй байна. Б ээ Э тэй танил болсноос хойш өвс хэрэглэдэг болсон. Өвсийг нь Э г авч ирдэг гэж би боддог гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

2021 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна Б ээгийн хамт манай гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Шар хаданд өвс хэрэглэж үзсэн. Энэ өвсийг Б ээ авч ирсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сард Э гийн хамт Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны Шар хадны өндөр крантай гудамжинд өвсийг хэрэглэсэн. Тухайн үед Э гийн авч ирсэн өвсийг Э гийн хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн. Тухайн үед Э  өвсийг машиныхаа голын хайрцгаас гаргаж ирсэн. Э  бид хоёр өвсийг ундааны савны бөөрийг цоолж байгаад цоолсон нүх рүү нь мөнгө хуйлж хийгээд тунгалаг цаасаар тогоо хийж байгаад сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

 

Шүүгдэгч М.Б ий мөрдөн байцаалтад өгсөн:

Тиймээ би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хадгалсан гэж үзэхгүй байна. Би цагдаад баригдахаас 10 хоногийн өмнө Э тэй уулзсан. Тэгтэл Э  надад нэг ууттай зүйл өгөхөөр нь юуг нь асуулгүй машиныхаа урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан.

... би баригдахаас 10 гаруй хоногийн өмнө тэр зүйлийг Э  миний машины урд талын хайрцаг руу хийсэн гэхээр 2021 оны 10 дугаар сарын дундуур буюу 15-ны хавьцаа гэж санаж байна. Э  таксинд явж байна гээд зүгээр уулзахаар болоод хороололын Дүүхээ төвийн хойно уулзсан. Би тухайн үед машин барих боломжгүй пиво уусан байгаад Э тэй хамт таксинд явж байгаад уусан пивоо гаргаад Дүүхээ төвийн хойно байсан машинаа бариад эмээгийндээ очсон. Машины урд хайрцаг руу Э г юм хийж байхыг харсан хүн байхгүй. Бид 2 хоёулаа байсан. Э гийн өгсөн зүйлийг цагдаад баригдах хүртэл машины урд талын хайрцагт мартчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 128-130/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өвсийг бусдаас хууль бусаар олж авсан, авто машиндаа хадгалсан гэдэг заалтаар зүйлчлээд гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийнхөө энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Ээжийгээ болон эмээгээ зовоосондоо аймар их гэмшиж байна. Би дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

2.1. Шүүгдэгч М.Б  нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Дүүхээ худалдааны төвийн орчимд шүүгдэгч Г.Э гээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан болох нь:

 

Гэрч Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б ээ машиныхаа арын багажинд хийсэн байсан ногоон өнгийн ууттай өвсийг гаргаж ирээд ууж байх үедээ Э гийн хамтаар хэрэглэсэн. Энэ үед А  хүрч ирээд хэсэг байж байгаад бид хэд ярилцаад Энхжигийн гэрлүү явахаар болсон. ...Э гийн гэр нь 805-р ангийн ойролцоо орон сууцанд байсан. Ингээд Э гийн гэрт ороод Э  цагаан өнгийн ууттай өвс гаргаж ирээд дахиж хэрэглэсэн. Энэ үед А  ирээд хамтдаа хэрэглэж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Б ээ өвсөө Э гээс авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Б ээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Б ээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Э  Б ээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн. ...Би Б ээгийн машины арын багажд өвс байгаа гэдгийг Б ээг өвс гаргаж ирэх үед л мэдсэн. Ер нь бол Б ээ байнгын л Э тэй найзалдаг. Хамт хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна. Э  нь Б ээ рүү байнга залгаад уулзъя гээд байдаг. Би сүүлд ийм зүйл хэрэглэх гээд залгаад байдаг байсан юм болов уу гэж хардаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ найз залуу Б ээг машины арын багажаас өвс гаргаж ирсэн гэж мэдүүлсэн. Б ээ машиныхаа урд хайрцгаас өвс гаргаж ирснийг нь би андуураад багажаас гээд хэлчихсэн байна. Бусад яриад байгаа зүйл маань бүгд үнэн зөв.

Б ээг машины урд хайрцгаас өвс гаргаж ирэх үед Б  жолоочийн суудал дээр суусан, би хажууд нь, хойд талын суудал дээр Э , Энхтуул хоёр суусан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Шүүгдэгч М.Б ий мөрдөн байцаалтад өгсөн:

Тиймээ би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хадгалсан гэж үзэхгүй байна. Би цагдаад баригдахаас 10 хоногийн өмнө Э тэй уулзсан. Тэгтэл Э  надад нэг ууттай зүйл өгөхөөр нь юуг нь асуулгүй машиныхаа урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан.

... би баригдахаас 10 гаруй хоногийн өмнө тэр зүйлийг Э  миний машины урд талын хайрцаг руу хийсэн гэхээр 2021 оны 10 дугаар сарын дундуур буюу 15-ны хавьцаа гэж санаж байна. Э  таксинд явж байна гээд зүгээр уулзахаар болоод хороололын Дүүхээ төвийн хойно уулзсан. Би тухайн үед машин барих боломжгүй пиво уусан байгаад Э тэй хамт таксинд явж байгаад уусан пивоо гаргаад Дүүхээ төвийн хойно байсан машинаа бариад эмээгийндээ очсон. Машины урд хайрцаг руу Э г юм хийж байхыг харсан хүн байхгүй. Бид 2 хоёулаа байсан. Э гийн өгсөн зүйлийг цагдаад баригдах хүртэл машины урд талын хайрцагт мартчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 128-130/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2.2. Шүүгдэгч М.Б  нь 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд ....  улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлдээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “М.Б  нь миний унаж яваа 51-90УАА улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлд хар тамхи, хууль бус зүйл байгаа гээд жолоочийн эсрэг талын урд хар хайрцагыг онгойлгож ногоон өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж ирснийг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 42 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4988 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 10.5397 г, цэвэр жин нь 7.7355 г байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98/,

 

М.Б ий биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

“...М.Б ийг Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI, TML, COC, KET, THC, LSD, MOP, MDMA, MET, AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг Г.Э д өөрт нь тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад “татгалзах зүйл байхгүй” гэснээр зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 3 минутын дараа “5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ дээр 1 улаан зураас тодорч “эерэг” гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Ажиллагааны явцад ай фоне 12 про макс загварын гар утсаар 4 минут 6 секундын бичлэг хийв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4990 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М.Б  УМ99082718 2021.10.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –ийн жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-103/,

 

Гэрч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Э  гэх залуутай 2021 оны 10 сарын 27-ны өдөр 19 цагийн үед уулзсан. Э  нь хар өнгийн приүс-30 маркийн  машинтай байсан ба уг машинаараа таксинд явдаг гэж байсан. Бид 2 хүн аваад Цайз руу хүргэж өгөөд буцах үед Э гийн найз Б ээ гэх залуу залгаж Э гийн гэрийн ойролцоо уулзсан. Төд удалгүй гарч ирээд уух уу, өвс шаая гэнээ гэхээр за тэгье гэж хэлсэн. Э  машинаа МТ клонк дээр үлдээгээд Б ээгийн машинд суусан. Б ээ найз охин Г  гийн хамтаар, Э  бид дөрөв явсан. Тухайн үед миний мэдэхгүй гэр хорооллын замаар явж байгаад гэр хорооллын эцэст очиж зогссон. Замаасаа дэлгүүрээс пиво авсан. Б ээ машинаасаа ногоон өнгийн ууттай гарын атганы хэмжээтэй зүйл гаргаж ирээд түүнийгээ газаар сороод бас эм уугаад байсан. Тухайн үед Б ээ Э  хоёр хэрэглэсэн. ...Б ээгийн машин, Э гийн гэрээс өвс гэдэг зүйл гарч ирсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Гэрч Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б ээ машиныхаа арын багажинд хийсэн байсан ногоон өнгийн ууттай өвсийг гаргаж ирээд ууж байх үедээ Э гийн хамтаар хэрэглэсэн. Энэ үед А  хүрч ирээд хэсэг байж байгаад бид хэд ярилцаад Энхжигийн гэрлүү явахаар болсон. ...Э гийн гэр нь 805-р ангийн ойролцоо орон сууцанд байсан. Ингээд Э гийн гэрт ороод Э  цагаан өнгийн ууттай өвс гаргаж ирээд дахиж хэрэглэсэн. Энэ үед А  ирээд хамтдаа хэрэглэж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Б ээ өвсөө Э гээс авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Э  гэртээ орсныхоо дараа өөрийнхөө куртикны карманаас цагаан уутанд боосон өвс гаргаж ирээд Э  өөрөө гаансандаа хийж хэрэглэж байгаад дараа нь Б ээд хэрэглүүлээд түүний дараа би сонирхоод нэг удаа сорж үзсэн. Тухайн үед өвс сороод ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Түүнээс цааш пиво уусан.

Б ээгийн машины арын багажид хийсэн байсан тэр өвсний талаар нь дараа нь Б ээгээс асуухад хэрэг болохоос өмнө нь Э  Б ээтэй уулзаад өгсөн өвс гэж надад хэлсэн. Б ээ тэр өвсийг машиныхаа багажаас гаргаж ирэхийг би харсан. Тухайн үед Б ээ, Э , Э гийн найз эмэгтэй гээд бид хэд байсан. Б ээ машиныхаа араас өвс гаргаж ирээд усны саванд жоохон ус хийж байгаад хажуу талын бөөрөн дээр тамхиар цоолж нүх гаргаж байгаад нүх рүү хуйлсан мөнгөө хийгээд сорж хэрэглэсэн. Тухайн үед би бол хэрэглээгүй. Э , Б ээ хоёр хэрэглэсэн. Би Б ээгийн машины арын багажд өвс байгаа гэдгийг Б ээг өвс гаргаж ирэх үед л мэдсэн. Ер нь бол Б ээ байнгын л Э тэй найзалдаг. Хамт хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна. Э  нь Б ээ рүү байнга залгаад уулзъя гээд байдаг. Би сүүлд ийм зүйл хэрэглэх гээд залгаад байдаг байсан юм болов уу гэж хардаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ найз залуу Б ээг машины арын багажаас өвс гаргаж ирсэн гэж мэдүүлсэн. Б ээ машиныхаа урд хайрцгаас өвс гаргаж ирснийг нь би андуураад багажаас гээд хэлчихсэн байна. Бусад яриад байгаа зүйл маань бүгд үнэн зөв.

Б ээг машины урд хайрцгаас өвс гаргаж ирэх үед Б  жолоочийн суудал дээр суусан, би хажууд нь, хойд талын суудал дээр Э , Энхтуул хоёр суусан байсан. Б ээг машины урд хайрцгаас өвс гаргаж ирэх үед бүгд Б ээгийн машинд сууж байсан. Б ээгийн машины урд талын хайрцгаас ногоон өнгийн гялгар уутны буланд боосон жижиг хэмжээний зүйл байсан. Тэгээд гялгар уутыг Б ээ нээхэд дотор нь ногоон өнгийн нунтаг зүйл байсан. Түүнийг Э , Б ээ хоёр хэрэглэсэн. Хэрхэн хэрэглэсэн талаар өмнөх мэдүүлэгтээ ярьсан байгаа.

 Э гийн гэрт байхад Э  өөрийнхөө куртикны карманаас цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс гаргаж ирсэн. Түүнийг гаансаар сорж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаас гадна хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 920 дугаартай:

М.Б  нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. М.Б  нь сэтгэцийн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. М.Б  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.Б  нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. М.Б  нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Сэтгэц идэвхит бодисын хамааралтай болсон этгээдийг Монгол улсад, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд сайн дурын үндсэн дээр эмчлэх боломжтой. М.Б д одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэх шинж, баримт үгүй байна гэх 3  шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 107-109/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 962 дугаартай:

Г.Э  нь урьд өмнө СЭМҮТ-д 2018 онд 2 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхтэй байна. Одоо Г.Э  нь сэтгэцийн хувьд Р19.71. Олон төрлийн сэтгэц нөлөөт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх бие хүний буюу төрх үйлийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь сэтгэц идэвхит бодис хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалан үүсдэг сэтгэцийн олдмол эмгэг болно. Г.Э  нь одоо мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Э  нь сэтгэцийн хувьд одоо хэрэг хариуцах чадвартай байна. Г.Э  нь одоогоор сэтгэц идэвхит бодисоос хамаарал үүсээгүй харин сэтгэц идэвхит бодисын хэтрүүлэн хэрэглээ буюу Р19.71 эмгэгтэй байна. Сэтгэц идэвхит бодисын хамааралтай этгээдэд Монгол улсад, СЭМҮТөвд сайн дурын үндсэн дээр йргэний журмаар эмчилгээ хийх боломжтой. Г.Э д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 207-209/,

 

Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ээгийн өвс ш дээ. Б ээ хэрэг болох өдөр манай гэрт авч орж ирсэн ш дээ.

Өмнө надаас мэдүүлэг авсан байцаагч чи эд нарыгаа уруу татсан юм биш үү хамгийн хөгшин нь юм байна гэж хэлсэн. Тэгээд хэлэх үг олдохгүй болохоор нь Сэлэнгээс түүсэн гэж хэлсэн. Өмнө нь хүмүүс Сэлэнгээс өвс түүгээд авдаг гээд яриад байхаар нь Сэлэнгээс түүсэн гээд хэлчихсэн юм.

Миний түрээсэлдэг байранд Б ээ, А  бид гурав өвс хэрэглэсэн. Өвсийг цаасанд ороож байгаад тамхи шиг татаж хэрэглэсэн. Энэ хэрэглэсэн өвс Б ээгийн өвс байсан юм. Тэр өдөр Б ээ тэр өвсийг куртикныхээ карманаас гарнаас гаргаж ирсэн. Тухайн үед манай гэрт Ингүүнээ, Г   бид дөрөв байсан. Надад өвс өгснийг Ингүүнээ, Г   хоёр харж байсан. Б ээгийн өвс гэдгийг мэдэж байгаа. Би тэр өдөр л өвс хэрэглэсэн. Өмнө нь хэрэглэж байгаагүй. Тэр өдөр манай гэрт гаргаж ирсэн өвснөөс нь нэг удаа л хэрэглэсэн.

Хэргийн газраас хураагдсан тэр гаанс минийх юм. Угаасаа нөгөө нэг гэрт байсан. Зүгээр л гэрт байсан юм. Эхлээд цаасаар ороож татаж байгаад гаанс байгаа гэдгээ гэнэт санаад манайд гаанс байгаа юм байна ш дээ гээд гаанс хэрэглэж өвсийг татсан.

Би өмнө нь газ хэрэглэж байсан. Газ хэрэглэхээр өвчин намддаг байсан. Би бөөрний түүдгэнцэр уургаа алдсан, нэг өрөөсөн бөөр унжсан гэж оноштой, маш их өвдөлт өгдөг. Нуруугаар байнга өвддөг. Бөөрний өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар групп авдаг.

Би интернэт цахим орчноос мансууруулах бодисын талаар мэдээлэл авдаг. Өвсний талаар фэйсбүүк дээр олон улсад хүлээн зөвшөөрсөн, хар тамхины төрлөөс хасчихсан, өвчин намдаадаг гээд биччихсэн байсан. Өвсийг хэрэглэхээр тайвшраад миний биеийн өвчин намдсан. Би шар хадны эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Өвчнөөс болоод ядаргаанд ороод эмнэлэгт хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Би тэр өвсийг Зүүнхараагаас очиж түүж аваагүй. Айсандаа хаанаас авсан гэхээр нь тэгээд хэлсэн. Б ээд тэр өвсийг өгөөгүй. Манай гэрт тийм өвс байгаагүй. Э.Б ий машинд хэрэглэж байсан өвсийг авч орсон. Би хэрэглэсэн гэм буруугаа хүлээж байгаа. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүгээр сонирхож үзээд хэрэглэсэн. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Урьд нь ахуйн газ хэрэглэж гэрээр эмчлүүлж байсан гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч М.Б ий мөрдөн байцаалтад өгсөн:

Тиймээ би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хадгалсан гэж үзэхгүй байна. Би цагдаад баригдахаас 10 хоногийн өмнө Э тэй уулзсан. Тэгтэл Э  надад нэг ууттай зүйл өгөхөөр нь юуг нь асуулгүй машиныхаа урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан. Цагдаад баригдах өдөр Э  над руу байн байн залгаад уулзах уу гээд байхаар нь за тэгье гээд Цагдаагийн 805-н хажууд байх “МТ” кпонк дээр уулзаад пиво уухаар болсон. Би Э тэй уулзах гээд очих үедээ найз охин Ганцэцэгийг дагуулаад өөрийн ажлын хэрэгцээнд унадаг Тоёота приус-30 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж очсон. “МТ” клонкын ойролцоо гудамжинд пиво ууж байгаад Э гийн гэр лүү нь явсан. Э гийн гэрт очоод пиво уугаад сууж байтал Э  гаанстай зүйл гаргаж ирээд сороод байхаар нь сонирхоод ганц хоёр удаа сорсон. Ингээд байж байтал цагдаагаас хүмүүс ороод ирсэн.

...Баригдахаас 10 гаруй хоногийн өмнө тэр зүйлийг Э  миний машины урд талын хайрцаг руу хийсэн гэхээр 2021 оны 10 дугаар сарын дундуур буюу 15-ны хавьцаа гэж санаж байна. Э  таксинд явж байна гээд зүгээр уулзахаар болоод хорооллын Дүүхээ төвийн хойно уулзсан. Би тухайн үед машин барих боломжгүй пиво уусан байгаад Э тэй хамт таксинд явж байгаад уусан пивоо гаргаад Дүүхээ төвийн хойно байсан машинаа бариад эмээгийндээ очсон. Миний машины урд талын хайрцаг руу Э г юм хийж байхыг харсан хүн байхгүй. Бид хоёр хоёулахнаа л байсан. Э гийн өгсөн зүйлийг цагдаад баригдах хүртэл машины урд талын хайрцагт мартчихсан байсан.

Би анх удаагаа л хэрэглэж үзсэн. Өмнө нь хэрэглэж байгаагүй. Э г хэзээнээс мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн эсэхийг мэдэхгүй ч анх найзалж эхэлж байхад өвс хэрэглэдэг гэж ярьж байсан. Э  өөрөө надад өвс хэрэглэдэг гэдгээ хэлж байсан. Мөн Э г өвс хэрэглэдэг гэдгийг бусдаас ч сонсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 128-130/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өвсийг бусдаас хууль бусаар олж авсан, авто машиндаа хадгалсан гэдэг заалтаар зүйлчлээд гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийнхөө энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Ээжийгээ болон эмээгээ зовоосондоо аймар их гэмшиж байна. Би дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна гэх мэдүүлэг.

 

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 34-35/,

-эд мөрийн баримтыг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36/,

-мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-ийн 38-39/,

-ЦЕГ-н хар тамхитай тэмцэх газрын 2021.12.02-ны өдрийн 16в/2149 дугаартай “Д.А , Ч.Г  нар нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шалган шийдвэрлэж, үр дүнг ирүүлнэ үү” гэх Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материал шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 193/,

-шүүгдэгч Г.Э гийн хувийн байдлын талаарх гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөгүй талаарх тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 157-167/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180/, Г.Э гийн СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 211-219/, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 225-231/,

-Шүүх хуралдаанд гаргаж өгсөн Г.Э гийн “N08 өөр бүлэгт ангилсан өвчний үеийн түүдгэнцэрийн эмгэг” гэсэн үндсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2022 оны 08 сарын 12-ны өдрөөс 12 сараар сунгасан Баянгол дүүргийн НДХэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, амбульториор эмчлүүлэгчийн дэвтэрийн хуулбар, нийт 2 хуудас баримт,    

-Шүүгдэгч М.Б ий иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгөгүй тухай лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168-176/, 5190УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 221/ зэргийг шинжлэн судлав.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э г 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх учир уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт гэрч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн “..Б ээ Э  хоёр хаанаас хэнээс авсан талаараа яриагүй. Харин түүсэн гэж ярьж байсан. Б ээгийн машин, Э гийн гэрээс өвс гэдэг зүйл гарч ирсэн байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 43/,

Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “Гэрээс хураагдсан өвс мэт зүйлийг 2021 оны 10 сарын 20-ны үед байх өдрийг сайн санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд явж байхдаа түүгээд өөрийн биедээ байлгаж байгаад өөрийн хувцаснуудтай хамт гялгар торонд хийгээд тавьчихсан байсан юм. Тэгээд цагдаа шалгахад дээрх өвс гарч ирсэн. ... өмнө нь энэ ургамлын талаар интернет орчноос үзэж байсан. Youtube-д маш олон бичлэг байдаг юм байна лээ. Тэгээд Зүүнхараад явж байгаад адилхан харагдахаар нь түүчихсэн юм” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41/, яллагдагчаар өгсөн “өмнө нь надаас мэдүүлэг авсан байцаагч чи эд нарыгаа уруу татсан юм биш үү? Хамгийн хөгшин нь юм байна гэж хэлсэн. Тэгээд хэлэх үг олдохгүй болохоор нь Сэлэнгээс түүсэн гэж хэлсэн. Өмнө нь хүмүүс Сэлэнгээс өвч түүгээд авдаг гээд яриад байхаар нь Сэлэнгээс түүсэн гээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139/-ээс өөрөөр шүүгдэгч Г.Э г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэх нотлох баримтгүй байна.

 

Шүүгдэгч Г.Э гээс дээрх гэрчийн мэдүүлгийг авахдаа мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэх гэрчийн эрхийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд Г.Э  нь эрх, үүрэгтэй танилцсанаа илэрхийлэж гарын үсэг зурсан нь 1-р хх-ийн 40-р талд авагджээ.

 

Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”-ийн /g/-д зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх”,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэрч А.Э ын ““..Б ээ Э  хоёр хаанаас хэнээс авсан талаараа яриагүй. Харин түүсэн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг нь үйл явдлын талаар хангалттай тодорхой мэдүүлж чадаагүй байна. Дээрх Г.Э гийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь түүнийг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэх үйлдэлийг нотлох баримт дангаараа болж чадахгүй байна.

 

Учир нь мөрдөгчийн хүний Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийг зөрчиж шүүгдэгч Г.Э гээс мэдүүлгүүд авч түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт үйлдэлд буруутгасан байгаа нь хууль бус болжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэрчээр өгсөн дан ганц мэдүүлгээр өөрийг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

 

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

 “хадгалах” гэдгийг сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг,

“бусдад өгсөн” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлснийг,

“олж авах” гэж мансууруулах эм, бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзэж, дээрх байдлаар ойлгоно.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э , М.Б  нар 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодисыг ашиглах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдэж ухамсарлаж байсан ч уг үйлдлийг хийхийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э , М.Б  нарыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Г.Э гийн “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, шүүгдэгч М.Б ий “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.я

 

Шүүгдэгч М.Б  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч Г.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцалагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, нийгмийн аюулгүй байдал байдалд сөрөг нөлөөг ихээр үзүүлдэг, ард иргэдийн удмын санд гаж байдал бий болгодог,  тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй байдаг.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг ялгамжтайгаар, хуульд заасан бага болон дундажаас доогуур хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэж шийдвэрлэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуульд зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулах нь тухайн гэмт үйлдлийг хийхийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэрийг илэрхийлэх бөгөөд Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг үгүйсгэж байдаг.

Өөрөөр хэлбэл тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагын хэлбэр нь нийгмийн харилцаанд мэдэгдэж, нөлөөлөл үзүүлж байх нь чухал юм.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б ий өмгөөлөгч Ч.Болдбаатар нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахтай холбоотой баримт тайлбарыг прокурорт хүргүүлээгүйгээр 4 хоногийн дараагаар прокурор хүчинтэйд тооцох тухай тогтоол гаргаж энэ хэргийн ажиллагаа хүчин төгөлдөр биш болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч М.Б ийг өөрийн унаж явсан машинд байсан өвсийг өөрөө сайн дураараа гаргаж өгсөн гэдгийг харгалзах ёстой”,

“Б ий хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ хэллээ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь шүүгдэгчийг нийгэмшүүлхэд оршдог. Дахин давтан үйлдэхгүй байхад сонгох санкцийг хэрэглэж өгөөч. Зорчих эрхийг хязагаарлах ял орсон байна. Мөн хорих ялын хэлбэр нь хүнд, ноцтой гэмт хэрэгт оноодог. Шүүгдэгч Б д ял оноох эрүүгийн хариуцлагын прокурорын санал нь чанга байна. Найз нөхдөө алдаж үзлээ, сэтгэл санааны байдлыг харгалзан үзнэ үү”,

Шүүгдэгч Г.Э гийн өмгөөлөгч Д.Чинзориг нь “хэрэгт авагдсан мэдүүлгүүд эргэлзээтэй байдал үүсгэдэг. Өмгөөлөгчийн хувьд Г.Э гийн амьдарч байсан гэрээс нь өвс гэх бодис гарч ирсэн учир хадгалсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин түүж бэлдсэн, бусдад өгсөн гэх үйлдэлүүдийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Г.Э  нь шүүх хуралдаанд нөхцөл байдлыг буруугаар ойлгоод аль ч үйлдэлийг нь зөвшөөрөхгүй гэж байна. Уг нь бид ярилцаад хадгалсан гэх үйлдлийг зөвшөөрөхөөр болсон юм.”, “Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй ч Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн онцгой нөхцөлд хамруулаад хөнгөн ял огногдуулж өгөөч. Г.Э  нь цоо эрүүл хүн биш, уураг алдах өвчтэй. 3 сар 26 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Эрүүл мэндийн байдалыг харгалзсан үзэж өгөөч. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн албадлагын арга хэмжээ давхар хэрэглэж болно” гэсэн дүгнэлт гаргаж оролцсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбар хэсэгт: Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлсийг сайн дураараа шилжүүлэн өгсөн ... хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөн тооцохгүй гэжээ.

 

Шүүгдэгч М.Б  нь өөрийн унадаг тээврийн хэрэгсэлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох өвс байгаа гэдгийг өөрөө мэдэж байсан хэдий ч энэ талаараа холбогдох байгууллагад өөрөө сайн дураараа огт мэдэгдээгүй. Өөрөө сайн дураараа гаргаж өгөх гэсэн асуудал нь энэ тохиолдолд шүүгдэгч М.Б  нь “надад ийм хууль бус зүйлс байна, би ингэж олж авлаа, тэр надад өглөө, би энийг болохгүй хориотой гэдгийг мэдэж байгаа учраас танай байгууллагад мэдэгдэж байна” гээд олж авсан дариудаа өөрөө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бол хамаарч ойлгогдоно.

Түүнээс бус мөрдөн шалгах ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулаад өөрөө гаргаж өгөхийг сануулснаар гаргаж өгч байгааг хамааруулах боломжгүй. Ийнхүү сануулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлаж байгаа үйлдэл юм.

Холбогдогч этгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад сануулсанаар өөрөө гаргаж өгөөгүй ч хориотой зүйлс тухайн газарт байгаа л бол ажиллагаа явуулж байгаа алба хаагч нар олж илрүүлэх нь тодорхой байдаг.

 

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан байх бөгөөд мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар ажиллагааг хүчинтэйд тооцуулах процесс явагдаж прокурор хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүйгээр үндэслэл бүхий тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Э гээс өвсийг авсан талаараа шүүгдэгч М.Б  мэдүүлж өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг шууд зааж байх бөгөөд энэ талаараа гэрч Ганцэцэгт ярьж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нь мэдүүлсэн байх учир Нийслэлийн прокурорын газраас Г.Э г “хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бусдад өгсөн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч шүүгдэгч Г.Э гийн “хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн” гэх үйлдлийг тогтоосон баримтгүй учир уг үйлдэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах бөгөөд нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн буюу залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг үр дагавартай учир өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шинжилгээний дээж авах болон хэргийн газарт үзлэг хийх ажиллагааны явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт ирүүлсэн байх бөгөөд уг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 32,4451 грамм, 7,7355 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг гааз, бор өнгийн гаанс зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дариу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, холбогдох журамд заасны дагуу устгаж, уг ажиллагааны талаарх тэмдэглэл, актыг шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

 

Хэргийн учир шүүгдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон байх учир уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болсугай.

 

2. Шүүгдэгч Э г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Б ийг, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Э г тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Э д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж,

эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 32,4451 грамм, 7,7355 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг гааз, бор өнгийн гаанс зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хүчингүй болгож, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э , М.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ