| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0213/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1359 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1359
2022 09 20 2022/ШЦТ/1359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
хохирогч Ю.Л ,
шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03682 2540 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т ыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... шүдний эмнэлгийн урд талын автомашины зогсоол дээр ..... улсын дугаартай автомашин дотор хохирогч Ю.Л гийн хүсэл зоригийн эсрэг гарыг мушгих, дотоожийг хүчээр тайлж урах зэргээр хүч хэрэглэж хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... шүдний эмнэлгийн урд талын автомашины зогсоол дээр ..... улсын дугаартай автомашин дотор хохирогч Ю.Л гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ю.Л гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим найз нартайгаа Сүхбаатарын талбай дээрээс гэр рүүгээ явахаар болсон. Соёлын төв өргөөний ард талын туслах зам дээрээс такси барихад цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь суусан ба жолооч нь бараан өнгийн хувцастай махлаг эрэгтэй хүн намайг “хашаа явах юм” гэхээр нь би төв замаараа буюу зүүн дөрөв замаар яваад буцаж эргээд Анужин зочид буудлын баруун талаар дээшээ өгсөөд явна гэж зам заасан. Явж байгаад баруун гар тийш эргээд хөдөө аж ахуйн яамны замын автобусны буудлын түцний гадаа зогсоод би эндээс юм аваад гараад ирнэ гэж хэлэхээр нь би тоолгүй орхисон. Жолооч түц ороод удалгүй гарч ирээд явсан. Анужин зоогийн газрын баруун талаар дээшээ өгсөөд явж байснаа жолооч миний зааж өгсөн замаас буруу эргээд гэнэт замын баруун талд байдаг ..... нэртэй эмнэлгийн хашааны зүүн талын автомашины шороон зогсоол дээр зогссон. Би ард нь сууж байсан болохоор хөөе чи яваач ээ энэ манайх биш гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй жолооч надад хандаж хоёулаа хэдэн үг сольё гэснээ би эхлээд шээгээдхий гээд машинаасаа бууснаа удалгүй намайг анзаараагүй байтал жолоочын эсрэг талын арын хаалга онгойлгож орж ирээд эхлээд миний зүүн талын мөр хэсгээр нөгөө залуу хүчтэй базаад авсан. Би нөгөө залууд хандаж хөөе чи болиоч ээ яах гээд байгаа юм гэсэн чинь нөгөө залуу за соридчихоорой гэж хэлэхээр нь би машинаас буух гээд хаалганы бариул татахад цоожтой, онгойхгүй байсан. Нөгөө залуу миний зүүн гарын бугуй хэсэгээс барьж байгаад мушигаад миний нуруун доогуур хийхээр нь би цээж рүү нь түлхэхэд намайг буцаагаад түлхсэн. Би толгойн ар хэсгээр машины бариул хэсгийг мөрөгсөн чинь нөгөө таксины жолооч миний зүүн талын хөлнөөс татаад арын суудал дээр хэвтээ байрлалтай болгосноо гутлыг нэг гараараа тайлаад дараа нь дээрээс дарж хэвтэнгүүтээ миний өмссөн куртик цамцны дотуур 2 гараа хийж байгаад миний өмссөн левчикний товчийг тайлаад дараа нь миний өмдийг өвдөг хүртэл нь намайг хүсээгүй байхад хүчээр шувтлахаар нь би баруун гараараа өөрийн өмссөн дотоожны 2 талаас татаад байсан чинь тэр залуу 2 гараараа хүчтэй миний түрсикний хоёр талаас татаад урчихсан. Дараа нь миний 2 хөлийг дээш өргөөд миний цээж хэсэг дарсан байрлалтай 2 гараараа түлхэж байгаад тухайн таксины жолооч өөрийн бэлэг эрхтнийг намайг хүсээгүй, зөвшөөрөөгүй, эсэргүүцэж байхад миний эрхтэн рүү хүчээр хийгээд дээрээс хөдлөж эхэлсэн. Энэ үед би тусламж дуудахаар машин дотор зөндөө чанга хашхирсан чинь таксины жолооч өөрийн бэлэг эрхтнээ минийх рүү хийгээд хөдөлж байхдаа надад хандан “чи орил орил, чамайг хэн ч сонсохгүй” гэж хэлээд миний дээрээс хөдлөж байгаад дууссан бололтой болиод, өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтнээс сугалж аваад дээшээ өндийгөөд суудал дээр суусан. Энэ үед нь би өөрийн гар утсыг өмсөж байсан куртикний халааснаас аваад Ч.О рүү залгасан чинь манай нөхөр гар утасаа байна уу хө гэж хариулахаар нь би сонсоод чангаар уйлаад орилсон чинь таксины жолооч залуу миний хажууд сууж байснаа надад хандан чи хэн рүү залгаад байгаа юм гэж хэлээд миний гар утсыг булааж аваад өөрийн өмдний халаасаандаа хийсэн. Тэгээд удалгүй нөхөр над руу залгахад таксины жолооч шууд миний утсыг салгахаар нь би нөгөө залуугаас гуйгаад чи миний гар утсыг өгчих, би мессеж бичмээр байна гэж хэлсэн чинь нөгөө таксины жолооч миний утсыг өгөлгүй миний гарыг түлхээд байсан. Хэсэг хугацааны дараа миний гар утасанд зенли гэх дохио ирсэн ба энэ үед манай нөхөр зенли гэх программ ашиглан миний байршлыг тогтоож байгаа юм байна гэж бодоод хэсэг хугацаа өнгөртөл автомашины зогсоол дээр гэрэл тусахаар нь би машин ирж байна гэдийг мэдсэн ба удалгүй нэг хүн ирээд машины хаалга татсан ба манай нөхөр ирсэн. Би нөхөртөө хандаж надад туслаарай энэ хүн намайг хүчиндчихлээ, дотуур хувцас урчихлаа, цагдаа дуудаарай гээд нөгөө таксины жолооч хүчээр тайлсан өмд, урагдсан дотоож гэх мэтийг харуулсан ба энэ үед нөгөө жолооч манай нөхөрт хандан чи намайг зод, цохь, чиний авгай чинь янхан юм байна лээ ш дээ гэж хашгираад манай хүний шарыг малтаад байсан. Таксины жолооч намайг хүчиндэхдээ ашиглсан бэлгэвчийг цементэн хашааг даавуулж шийдсэн ба би цагдаа иртэл таксины жолооч намайг хүчиндсэн машинд хүлээнэ гээд өөрийн хувцсаа өмсөж миний зүүн талын мөр болон зүүн талын бугуй хэсэг мөн бэлэг эрхтэн рүү тухайн жолооч хүчээр хатгаж бэлэг эрхтнээ хийсэн тул өвчин орсон байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-41/,
...Камерын бичлэгт машины зүүн урд талын хаалгаас бууж хойд хаалга руу орж байгаа хүн нь би мөн байна. Тухайн үед нэг хэсэг согтуу байсан болохоор хаана нь сууснаа мэдэхгүй байсан. Анх машиных нь хаана нь сууснаа санахгүй байна. Сэргэхэд хойд суудал дээр байсан болохоор би өмнөх мэдүүлэгтээ тэгж өгсөн. Миний сэтгэлд маш таагүй байгаа. Одоо болтол орж гарах, гудамжаар явахдаа айдаг. Энэ асуудал болсоноос хойш ажил хийхгүй гэртээ байгаа. Приүс 30 машиныг зээлээр авсан, сард 374.000 төгрөг төлдөг. Энэ зээлээ төлж чадахгүй алдангитай явж байна гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
... хоол идэх үедээ 4 лаазтай пиво уусан. Орбитод очоод дөрөвүүлээ 2,5 литрийн 4 ширхэг пиво, 0,75 литрийн 3 шил архи уусан. Тэрнээс хойш 0,75 литрийн 1 шил архи уусан байж магадгүй. Тасралтын байдалтай болоод санахгүй байгаа. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө бага зэргийн согтолттой байсан. Юу болж байгааг мэдэж байсан гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед их согтсон байсан гэдгээ хэлчихвэл өөрөө буруудана гэж бодсон учраас тийм мэдүүлэг өгсөн. Орбитоос яаж ирсэн талаараа санахгүй байна. Камерын бичлэгт машины урд суудлаас ямар нэгэн эсэргүүцэлгүй, бусдын дэмжлэггүй өөрөө сууж байна. Тухайн үед би ямар шалтгааны улмаас машины хойд суудалд суусан талаараа санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн:
... үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо ..... нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэгийн зүүн талын хашааны гадна автомашины шороон ил зогсоол байв. Хэрэг учрал болсон гэх газар нь ..... эмэгтэйчүүдийн эмнэлгийн зүүн талын урагш чиглэлтэй цементин хашааны хойд талаасаа урагш 50 метр орчим замд ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулан тавьсан ..... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл байх ба хохирогч уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр бусдад хүчиндүүлсэн гэх тул уг тээврийн хэрэгслийн дотор талд үзлэгийг явуулахад урд талын жолоочийн суудал, жолоочийн эсэрг талын суудал эмх Ц тэй хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй ба криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Уг тээврийн хэрэгслийн арын суудал, суудлын бүрээс, шалавч гэх мэт зүйл үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй ба жолоочийн арын суудлын бүрээс гол хэсгээрээ болон зах хэсгээр үрчийсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба үүний дараа хохирогч хэрэгт ач холбогдол бүхий биологийн дээжтэй байж болзошгүй эд зүйлийг шидсэн гэх газрыг зааж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ба хохирогчийн заасан газраас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг өнгө тогтоох зорилгоор ..... эмэгтэйчүүдийн эмнэлгийн 24-н цагийн харуул Н овогтой Б ыг /РД:ЧУ68012166/ байлцуулан уг 2 метрийн өндөртэй ..... эмэгтэйчүүдийн эмнэлгийн хашаан дотор ороход крминалистикийн шинжээч хашаан доторх орчны талаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба хохирогчийн заасан чиглэлийн ойр орчим хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг олж тогтоох зорилгоор эрэн хайхад зүүн талын цементин хашааны баруун зүгт 1.3 метрийн зайд автомашины зам дээр хар шар өнгийн TRUST гэсэн бичигтэй 2 ширхэг бүтэн бэлгэвч, хар саарал өнгийн TRUST гэсэн бичигтэй хайрцаг байсныг кримналистикийн шинжээч 45 гэх дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба хар саарал өнгийн TRUST гэсэн бичигтэй хайрцаг дотор ямар нэгэн эд зүйл байгаа эсэхийг шалгахад хар шар Trust гэсэн бичигтэй задалсан бэлгэвчний уут, шар өнгийн дотроо цагаан цайвар өнгийн биологийн бодистой хэрэглэсэн бэлгэвч байв. ... хэрэгт ач холбогдол бүхий хар шар өнгийн TRUST гэсэн бичигтэй 2 ширхэг задлаагүй бүтэн бэлгэвч, хар саарал өнгийн Trust гэсэн бичигтэй дотроо задалсан. Хар шар өнгийн TRUST гэсэн бэлгэвчийн уут, 1 ширхэг задалсан бэлгэвчийг эд мөрийн баримтаар хурааж авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33/,
Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн:
Хохирогч Ю.Л гийн “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ны шөнийн 01:00 цагийн үед найзууд болох С, У, Б, Ц нартай хамт уулзаад бага зэрэг ууж идсэн бөгөөд салаад Соёлын төв өргөөний хойд талаас такси барьсан. Яг ямар маркийн тээврийн хэрэгсэл байсныг нь анзаараагүй. Тухайн тээврийн хэрэгслийн хаана суусан талаар мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд 13-р хорооллын төв замаар манай гэрийг өнгөрөөд явахаар нь би чи өнгөрчихлөө гэхэд таксины жолооч буцаад ингээд тойроод орчихно гэхээр нь ямар нэгэн зүйл хэлэлгүй цааш явсан. Тухайн үед нэг хэсэг манараад юу ярьсан талаараа сайн мэдэхгүй байна. Арын суудал дээр нэг мэдэхэд тус таксины жолоочтой ноцолдоод өөрийгөө татаж авах ухаан орсон юм. Түүнээс өмнө нь юу ярьсан талаараа нарийн сайн санахгүй байна. Намайг арын суудал дээр тус таксины жолооч өрөөсөн гутлыг маань тайлж байхад сэрээд эсэргүүцэж эхэлсэн. Би болохоо байлаа гэж бодоод гартаа байсан гар утсаараа дуу хурааж эхэлсэн юм. Тус жолооч миний өмдийг өвдөг хүртэл тайлаад хоёр хөлийг маань өвдөг хэсгээр хагас нугалаад цээжин дээр байрлуулаад цээжээрээ дарчихаад дотуур хувцасыг маань тайлах гээд байхад нь би өөрөө бариад зулгаагаад тайлаагүй сүүлдээ тэр залуу хүчээр дотуур хувцас урчихаад мөнгийг нь төлчихнө шүү дээ гээд байсан. Тэгээд би бэлгэвчгүй байж надтай бэлгийн харьцаанд орох гэлээ гэж хэлэхэд түр амсхийхэд нь би амьсгаа авч болиоч, хэрэггүй, би хүсэхгүй байна гэж олон удаа хэлхэд өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хүсээгүй байхад хийчихээд удаагүй тавьсан. Тэгээд бэлгийн ажил хийж дуусаад миний дээрээс босоод хажуу талд суухаар нь би тэр залууд хандаад чи айхгүй байна уу? Чамаас болж амьдрал сүйрлээ ш дээ гэж хэлээд нөхөр болох О ийн ...... дугаар руу залгаад шууд орилоход жолооч залуу миний утсыг булааж авчихаад дуудлагыг маань салгасан. Дахин нөхрөөс маань дуудлага ирэх үед хоёр ч удаа салгасан. Тэгтэл гэрэл тусаад машины хаалга нүдхэд босохдоо над руу шидээд машинаасаа буусан ба манай нөхөр ирчихсэн тухайн залуутай маргалдахад жолооч залуу чиний эхнэр чинь угаасаа янхан юм байна би Улаанбаатар зочид буудлаас 40,000 төгрөгөөр авсан гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхөр чи яаж байгаа юм бэ? манай эхнэрийг гэхэд чаддаг юм бол чи зодчих гээд хоорондоо барилцаад авсан ба би тэр үед цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Т ын “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ны шөнийн 01 цаг 40 минутын үед Засгийн газрын ордны зүүн талын уулзвараар зүүн эргээд Соёлын төв өргөөний ар талаар өөрийн ..... дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн авто машинтай явж байсан юм. Тухайн үед би өөрийн талын цонхыг тал онгойлгосон байдалтай явж байсан ба бага хурдтай явж байхад үл таних эмэгтэй зам дагаад явж байсан. Тухайн үед тэр эмэгтэй надад хандаад яриа байна уу? гэж хэлэхээр нь яадаг талаар нь асуухад нэг удаа нь 40,000 төгрөг гэхээр нь за за суучих гэхэд тэр эмэгтэй урд суудалд суусан. Тухайн үед би хаа хүрэх юм бэ? гэхэд би өөрөө замаа зааж өгнө гэж хэлээд тус газраас хөдөлсөн. Сансарын түнелээр дээш өгсөөд явж байхад миний зүүн гарыг өөрөө бариад өөрийнхөө гуян дээгүүр явуулаад бэлэг эрхтэн хэсэгтээ хүргэчихээд дуулаахан байна уу? гэж хэлсэн. Тухайн үед би мөнгө төгрөгөө яах вэ? Шилжүүлчихэж болох уу? гэж асуухад бэлэн мөнгө авна дансаар авахгүй гэж хэлчихээд за яахав болох байлгүй дээ гэхээр нь тоогоогүй. Баянзүрх дүүргийн 3-р хороо 13-р хорооллын хойд талын автобусны буудал орчимоор баруун тийш явж байгаад Ану Үжин рестораны баруун талаар хойшоо эргэж явж байхад надаас тухайн эмэгтэй бэлгэвч байгаа юм уу? гэж асуухаар нь чамд өөрт чинь байдаггүй юм уу? гэхэд байхгүй сансараар нэг түц байгаа тэндээс авчих гэхээр нь буцаж эргээд Хөдөө аж ахуйн хойд талын автобусны буудал дээр байх түцнээс бэлгэвч аваад өөрийн дансны үлдэгдэлээ харуулаад мөнгө төгрөг дээр санаа зовох зүйл байхгүй шүү гэж хэлсэн. Би тэр үед дансандаа 2 сая гаруй төгрөгтэй явж байсан юм. Тэгээд бид хоёр түрүүн очсон газар болох Ану Үжин рестораны хойд талын замаар яваад “..... ” эмнэлгийн гадаах шороон авто зогсоол дээр ирчихээд бид хоёр хоорондоо амьдрал яриад тэр эмэгтэй өөрийгөө 4 хүүхэдтэй гэж ярьж байж байгаад хэсэг хугацааны дараа өөрөө урдаас буугаад хойд сандал дээр суусан. Тухайн үед миний машинд суусан цагаасаа хойш гар утсаа оролдоод хэн нэгэнтэй чатлаад байх шиг байсан бөгөөд би тэрийг нь тоогоогүй юм. Тэр эмэгтэй түрүүлээд хойшоо суусан би араас нь машинаас буугаад хойд суудал дээр байсан спорт цүнхээ авч багажинд хийчихээд хойд суудал дээр суугаад удалгүй тэр эмэгтэй бэлгэвчийг чинь угалж өгөх үү? гэж асуухаар нь би өөрөө хийчихье гэж хэлээд бэлгэвчээ углахад тэр эмэгтэй өөрөө өрөөсөн гутлаа тайлаад өмдтэйгөө ноцолдоод байж байхад нь бэлгийн харьцаанд орж эхлээд дуусах дөхөөд байж байхад гэнэт чи болиоч гээд орилж чарлаад эхэлсэн. Тэгэхээр удалгүй дуусаад босоход хойд талын хаалганы бариуланд гар утсаа цааш нь харуулчихсан дэлгэцний гэрэл нь асчихсан байхаар нь чи юу хийгээд байгаа юм гээд гар утсыг нь би авах гэхэд өөрөө утсаа бариад авахаар нь би булааж аваад хальт харахад ямар нэгэн улаан товч байхаар нь тэрийг нь салгаад утсыг нь өгчихөөд тайвшир л даа гэж хэлээд ус өгөхөд ус асгаад байсан ба удалгүй өмдөө татаад сууж байхад хажуу талаас нэг гэрэл орж ирээд нэг хүн буугаад ирэхээр нь би өөдөөс нь буугаад очиход нэг залуу муу гичий минь би чамайг “Зэнли”-р олж ирлээ гээд намайг тэр залуу 2-3 удаа гараараа хальт цохисон. Цаанаас чулуу бариад ална гээд дайрахад чи цохь чаддаг юм бол наадхаараа цохь гэж хэлсэн. Тэгээд тэр залуу цагдаа дуудна гэхэд дууд дууд гэж хэлээд хүлээсэн ба тэр залуу нөгөө хүүхнийг аваад өөрийнхоо машинд суугаад хэрэлдэж муудалцаад байх шиг байсан. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү бүгд явсан юм” гэх тэмдэглэл /хх-ийн 69-70/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн:
“...10 tseg 3 гэсэн файлыг нээж үзэхэд зүүн доод буланд 10 tseg 3 гэсэн бичиглэлтэй 24 секундын бичлэгтэй гражны орц, гарцны хэсгийн дээрээс бичлэг хийгдсэн байв. Дэлгэцний баруун талд хашаа руу чиглэлтэй ар талын их гэрэл улаан өнгөөр ассан цагаан өнгийн суудлын авто машин ирж зогсож байв. Бичлэгийн 18 секунд суудлын цагаан өнгийн авто машины зүүн урд талын хаалга онгойж хар бараан өнгийн хувцастай хүн зүүн хойд талын хаалга руу шилжиж 23 секундэд сууж 24 секундэд бичлэг дуусав.
10 tseg 1 гэсэн файлыг нээж үзэхэд Бичлэгний баруун талд өмнөх бичлэгт харагдсан цагаан өнгийн суудлын автомашин харагдах ба зүүн талаас хар өнгийн суудлын автомашин ирж цагаан өнгийн тээврийн хэрэгсэл рүү гэрэл тусгаж зогсож байгаад 11 секундэд хар өнгийн тээврийн хэрэгсэлийн хяналтын камер талын урд талын хаалга онгойж дээгүүрээ хар бараан өнгийн цамцтай цайвар өнгийн өмдтэй хүн автомашинаас бууж цагаан өнгийн тээврийн хэрэгсэл рүү алхаж очоод 30 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийн зүүн хойд талын хаалгыг онгойлгож автомашинд байсан хүнийг 1 удаа зүүн талын хөлөөрөө өшиглөж хоорондоо барьцалдаж байгаад нэг нэгийгээ түлхэж байгаа харагдав. ...Цагаан өнгийн машинаас бууж ирсэн хүн хашааны хажууд хэсэг зогсож байгаад буцаж ирээд цагаан өнгийн автомашины зүүн урд талын хаалгыг нээгээд хар өнгийн куртикыг автомашинаас гаргаж өмсөөд зогсож байснаа дахиад урд хаалгыг онгойлгосноо 2 минут 46 секундэд цайвар өнгийн зүйлийг хашаа давуулаад урагш шидээд машины хажууд зогсож байгаад хар өнгийн машинаас бууж ирсэн хүн түлхээд автомашинд ойртуулахгүй байв. 3 минут 16 секундэд цагаан өнгийн автомашины зүүн хойд хаалгыг дотроос нь түлхээд 1 хөлийг хаалгаар гаргасан байж байгаад 3 минут 41 секундэд машинаас буугаад хаалганы хажууд зогсож байгаад өмдөө татав. Уг хүн нь бичлэгт хар саарал өнгийн куртиктэй, улаан хүрэн өнгийн өмдтэй, хар өнгийн гэзэгтэй харагдаж байв. Цагаан өнгийн авто машины хажууд зогсож байгаад зүүн хойд талын хаалгаар орж машинд сууж бичлэг дуусав.
...Дунд хэсэгт цагаан өнгийн приус 20 маркийн автомашин зогссон байв. 2021-10-14 02:43:27 буюу уг бичлэгний 15 секундэд цагаан өнгийн приус автомашин зогсоолд зогсож байсан цагаан өнгийн приус машины цаад талаар зогсоол дээр хашаа руу чиглэлтэй зогсов. 2021-10-14 02:44:08 бичлэгийн 57 секундэд сүүлд ирж зогссон цагаан өнгийн приус машины зүүн урд талын хаалганаас хүн бууж хойд хаалга руу шилжиж суув.
2021-10-14 02:44:26 буюу бичлэгний 01:15-д цагаан машины цаад талаас хүн гарч ар талын буюу багажний хаалгыг онгойлгож 7 секунд болоод цаад талаар нь /баруун/ машинд суув. 2021-10-14 03:02:14 буюу бичлэгний 12:58-д цагаан өнгийн Тоёота приус маркын машин руу бараан өнгийн машин гэрэл тусгаж зүүн талаас ирж баруун чиглэлтэй зогсож баруун талаас хүн бууж цагаан приус-20 авто машин дээр очоод хаалгыг онгойлгов. Бичлэгний уг хэсэг машины гэрэлд гялбаад цагаан харагдаж байгаа болхоор хоорондоо зууралцаж, түлхэлцээд байх шиг харагдав. 2021-10-14 03:11:28-д зүүн талаас очсон хар өнгийн машиныг хөдөлгөж цагаан өнгийн приус- 20 машины ард зогсож байгаад 2021-10-14 03:31:10-д ухрааж цагаан приус-20 машины наагуур зогсов. Бичлэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй болно.
Soyoliin tuv zogsool гэх файлыг нээж үзэхэд зүүн доод хэсэгт Soyoliin tuv zogsool гэх бичиглэлтэй, баруун дээд хэсэгт камерын бичлэгийн хугацаа 2021-10-14 02:16:24 эхэлж байлаа. Бичлэг Засгийн газрын ордны зүүн талын уулзварын хэсгийг зүүн тийш явах зам, соёлын төв өргөөний арын зогсоол харагдаж байв. 2021-10-14 02:18:01 буюу бичлэгний 01:35-д Соёлын төв өргөөний баруун хойд булангаар хар бараан өнгийн хувцастай хүн хойш алхаж байгаад уулзвараар зам дагуу зүүн тийш алхаж явахад 2021-10-14 02:18:37 буюу бичлэгний 02:12-д цагаан өнгийн автомашин хойноос чиглэлтэй ирж уулзвараар зүүн тийш эргэж зам дагуу алхаж яваа хүнтэй зэрэгцэж зүүн тийш явж байгаад 2021-10-14 02:19:16 бичлэгний 02:51-д зам дагуу алхаж явсан хүн цагаан өнгийн автомашины хойгуур нь тойрч зүүн урд хаалгыг онгойлгож суугаад хөдөлж явснаар бичлэг дуусав. Үзлэгийн тэмдэглэлд 19 кадр зураг хавсаргаж, 15 цаг 51 минутад дуусгав” гэх тэмдэглэл /хх-ийн 73-77/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн:
Эмэгтэй хүн / Ю.Л /: Үгүй за юу болиоч /уйлагнасан маягтай дуугарав.
Эрэгтэй хүн /Д.Т /: аахилсан, амьсгаадсан дуу гаргав
Эмэгтэй хүн: болиоч дээ би нээрээ тоглоогүй байна боль, үгүй гээд байгаа юм биш үү, хуцаад бай чадахгүй гэж байна, тавилдаа чи, болиоч дээ, гар хөлөө тат ядаргаатай юм
Эрэгтэй хүн1: амьсгаадсан чимээ гаргаж байв
Эмэгтэй хүн: Зүгээр бай, тэнэг юм уу хаашаа юм
Эрэгтэй хүн1: Яаваа
Эмэгтэй хүн: юу гэсэн үг юм яаваа гэж хэн чамтай ер нь унтана гэсэн юм даварсан юм бэ, гараа ав, ядаргаатай юм шиг, / амьсгаадсан шинжтэй /
Эмэгтэй хүн: болилдоо чи одоо, болиочдээ, зүгээр байгаа ч дээ, болиод өгөл дөө, юу гэсэн үг юм бэ, байж байлдаа гэдэг чинь гэж амьсгаадсан байж байгаад аа аа аа гэж орилоод болиочдээ новшоо, хуцаад бай, ёох ёоох гээд орилоод чадахгүй за юу, болиочдээ, ээж ээ, би хүсэхгүй байна новшоо, үгүй, тавиач, үү гэж уйлангүй дуугаар надад таалагдахгүй байна, тавь гээд амьсгаадаж байгаад уйлав.
Эмэгтэй хүн: ёооё өвдөж байна ш дээ наадах чинь ёооё, ёооё, тавиач новшоо, чи ямар тэнэг юм уу хаашаа юм,
Эрэгтэй хүн1: за соорри доо /гээд нэг хэлсэн нь тод сонсогдохгүй байв/
Эмэгтэй хүн: Гаж донтой юм уу /амьсгаадсан байв/. тавь
Эрэгтэй хүн1: За, байж бай
Эмэгтэй хүн: Юу гэсэн үг юм байж бай ч гэх шиг, чи ямар дураараа юм, новш чинь, тавь хөөе, зүгээр бай, би чамтай унтахгүй гэсэн бол унтахгүй юм байгаа биз дээ /амьсгаадаад ёооё гээд орилов/
Эрэгтэй хүн1: Тэнэгтээд бай л даа
Эмэгтэй хүн: би үгүй гэсэн бол болоо юм биш үү, болиоч дээ, ёооё /уйлав/, би чамтай унтмааргүй байна, ёооё тавь л даа, үгүй ээ, тавиач дээ үгүй ээ /орилоод уйлав/
Эрэгтэй хүн1: тэнэгтээд байлдаа
Эмэгтэй хүн: ёооё ёооё гээд уйлаад болиоч дээ, үгүй ээ, чи ямар ядаргаатай юм бэ, болиоч дээ, үгүй ээ үгүй, үгүй, үгүй, болиоч дээ, ээжээ, ёооё гээд уйлав.
Эрэгтэй хүн1: аахилж байгаа чимээ сонсогдов.
Эмэгтэй хүн: Чи намайг бачимдуулаад байна, одоо болчоож дээ, ёооё болиоч дээ, ээжээ /амьсгаадаж байв/ үгүй ээ болиоч дээ, ёооё болилдоо ээжээ, юу гэсэн үг юм тавилдаа чи, би чамтай унтахгүй гээд байгаа юм биш үү,
Эрэгтэй хүн1: ёооё
Эмэгтэй хүн: Чи ямар хөгийн хар амьсгаа вэ, ингэж болохгүй ш дээ чи,
Эрэгтэй хүн1: амьсгаадаж байгаа чимээ гаргав
Эмэгтэй хүн: үгүй ээ чи болиоч хөөе, чи ямар ч хамгаалалт хэрэглээгүй байж чи намайг яаж байгаа юм, ингэж байгаа юм, болиоч хөөе,
Эрэгтэй хүн1: За хамгаалалтаа хийчих л даа хайраа
Эмэгтэй хүн: чи за юу болиоч хөөе, ёооё болиоч дээ
Эрэгтэй хүн1: Хамгаалалтаа хийчье ээ тэхүү
Эмэгтэй хүн: чи яагаад ингээд байгаа юм бэ, надаа таалагдахгүй байна, чи хамаг юм урлаа хөөе
Эрэгтэй хүн1: хамгаалалтаа хэрэглэчье, за байж бай, за байж бай, хамгаалалтаа ..../юу хэлж байгаан бүдэг сонсогдов/ байж бай
Эмэгтэй хүн: чи айхгүй байна уу?
Эрэгтэй хүн1: үгүй ээ үгүй
Эмэгтэй хүн: Юу гэсэн үг юм, үгүй, үгүй ээ байж бай ч гэх шиг, тавиач чи, болиоч чи хөөе, би чамтай унтахгээгүй байна, би чамтай унтана гэж яриагүй за юу,
Эрэгтэй хүн1: чи байж бай
Эмэгтэй хүн: юу гэсэн үг юм байж бай гэдэг чинь
Эрэгтэй хүн 1: Хамгаалалтаа хийчихлээ ш дээ
Эмэгтэй хүн: уйлаж байв /тавь намайг, надаас холд хөөе, болиоч дээ, өвдөж байна ш дээ наадах чинь, болиоч, үгүй ээ, ёооё л доо, үгүй ээ, зайлаач дээ цаашаагаа, холдоод өгөөч дээ, ээжээ, үгүй ээ би чамтай унтана гээгүй ш дээ, яалаа гэж ингэж байгаа юм, чи зүгээр тэр хүслээ өөр хүн дээр ханга за юу, би тэр хангаж чадахгүй, болиоч дээ, ёооё, би тавчидаад байна тэх үү, хэцүү байна ш дээ, юу тэгээгүй гэж, ёооё ээжээ болиоч дээ, ёооё, ээжээ
Эрэгтэй хүн1: Амсгаадаж байгаа чимээ сонсогдов.
Эмэгтэй хүн: болиоч дээ, хүүеээ боль, ёооё цаашаа байл даа, үгүй ээ, ёооё чи яаж байгаа юм бэ, чи турсинк ураад хаячихлаа ш дээ, болиоч дээ юу гэсэн үг юм үгүй, болиоч дээ би чамтай унтмааргүй байна, цаашаа байлдаа, ээжээ, /уйлав/ Ёооё, ээжээ, ёооё болиоч дээ, ёооё л доо, ээжээ, ёооё л доо, болиоч дээ, яаж байгаа юм бэ ёооё болиоч дээ, ээжээ,
Эрэгтэй хүн1: Амьсгаадаж байв.
Эмэгтэй хүн: ёооё гээд уйлаад болилдоо, ээжээ чи надад таалагдахгүй байна, яаж байгаа юм, ёооёоо,
Эрэгтэй хүн1: Ёооё ямар гоё юм бэ,
Эмэгтэй хүн: солиороод бай
Эрэгтэй хүн: Чи ёстой гоё юмаа,
Эмэгтэй хүн: зайлаач ээ, ёооёоо, болиоч дээ, ээжээ,
Эрэгтэй хүн1: Амьсгаадаж байв
Эмэгтэй хүн: болиоч ёооё л доо /уйлав/ болиоч дээ, гаргалдаа, ёооё, ёооё, яаж байгаа юм бэ,
Эрэгтэй хүн1: Чи ямар аймар тавьдаг юм бэ
Эмэгтэй хүн: Хуцаад бай новш минь, ёооё /уйлав/ чи яаж байгаа юм, хүний дотуур хувцас ураад /уйлав/ миний утсыг нуух юу юм чи муу, өгөөч чи, утас өгөөдөх чи,
Эрэгтэй хүн1: тайвширчих даа чи
Эмэгтэй хүн: утас өгөөдөх чи
Эрэгтэй хүн1: тайвширчих
Эмэгтэй хүн: юун тайвшрих чи муу, гутал олоод өгөөдөх, би чамд хэлсэн ш дээ... гэх тэмдэглэл /хх-ийн 78-83/,
Гэрч Ч.О ийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 10 дугаар сарын 13 -ны орой 20 цагийн үед манай энхэр болох Ю.Л багын найз болох Ц тэй уулзах гээд гэрээс гараад явсан тэгээд манай эхнэр Ю.Л нь 3:00 цагийн үед би талбай дээрээс такси бариаад харилаа шүү гэхээр нь тэгээ тэг гэсэн тэгээд удалгүй би залгтал би такси бариад явж байна шүү гэсэн тэгээд удалгүй манай эхнэр ....... гэсэн дугаараас залгаад цаана манай эхнэр орилоод байсан тэгээд тасалсан тэгээд би зам шахаж зогсоол байршил тогтоодог зенли гэсэн програм ашиглаад хартал манай гэрийн хажууд байрлах 50-р цэцэрлэгийн ойролцоо зааж байсан. Тэгээд би шууд 50-р цэцэрлэг рүү очсон чинь цагаан өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгсэл байсан. Эмэгтэй хүн орилж байгаа чимээ гарч байсан. Би очоод жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлготол дээгүүрээ бараан өнгийн цамцтай доогуураа цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй хүн өмдөө татаад бууж ирээд чи хэн юм яах гэж байгаа юм гэсэн. Тэгхээр нь би наад эмэгтэйгийн чинь нөхөр нь байна гэсэн чинь сүртэй сда вэ танай авгай чинь янхан л юм байна шдээ гэсэн. Би уурлаад чи яахаараа тэгдэг юм гээд бид хоёр барилцаж аваад ноцолдож байтал эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бид 2 ноцолдож байхад машин дотроосоо бэлгэвчээ аваад хашаа давуулаад шидсэн гэх мэдүүлэг /хх-ийн 53/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 9917 дугаартай:
Д.Т ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Д.Т нь хурьцал үйлдэх чадвартай байна. О /1/ бүлгийн цустай. Бэлгийн замын тэмбүү, заг хүйтэн, трихомонизм, хламид, ДОХ халдвар илрээгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 122-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9906 дугаартай:
Ю.Л гийн биед хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчилэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ю.Л В/lll/бүлгийн цустай. Ю.Л гийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй. Шүүх бактериологийн шинжилгээгээр тэмбүүгийн архаг халдвартай, ДОХ, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн /128-129/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2992 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд гэмтэл үүссэн байна. Дотоожны баруун хажуу оёдолын урд талд үүссэн 34мм хэмжээтэй гэмтэл байна. Татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна гэх дүгнэлт /хх-ийн 143-146/,
Шүүгдэгч Д.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би тухайн өдөр Засгийн газрын ордоны зүүн талаар Соёлын төв өргөөний уулзвараар зүүн эргэж ороод явж байсан. Тухайн үед би ..... улсын дугаартай приус 20 маркын тээврийн хэрэгсэлтэй, урд талынхаа цонхыг онгойлгочихсон явж байхад масктай, хөх куртик, хар өмдтэй эмэгтэй хүн яриа байна уу гэж хэлэхээр нь би машинаа зогсоогоод яадаг юм гэж хэлэхэд нэг удаадаа 40,000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл суучих гэж хэлэхэд тухайн эмэгтэй урд талын зорчигчийн суудалд суусан. Тухайн эмэгтэй орж ирж суугаад зам зааж өгөөд хоёулаа бэлгийн харьцаанд орсоны дараа намайг хүргэж өгөх юм уу гэж хэлэхэд би тэгнэ гэж хэлсэн. Тэндээсээ хойшоо эргэж яваад ШУТИС-ийн уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж сансарын түннелээр гарч ирсэн. Тухайн эмэгтэй нь явах замдаа миний гуяыг илэх, миний гарыг авч гуян дээрээ тавих зэрэг үйлдэл хийж миний гарыг салтаа руугаа хийснээ гоё дулаахан байна уу гэх зэрэг зүйлс хийж байсан. Бид хоёр явсаар ..... ийн гадаа ирэхэд тухайн эмэгтэй чамд бэлгэвч байгаа юу гэж асуухад би чамд байдаггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд тухайн эмэгтэй сансараар дүүрэн ТҮЦ байгаа ш дээ гэж надад хэлж бид хоёр хөдөө аж ахуйн ТҮЦ орсон. ТҮЦ-нээс нэг хамгаалалт нэг ус нэг ундаа аваад гарч буцаад ..... ийн тэнд очиход шороон зам дээр энд зогс гэж хэлээд намайг зогсоосон. Машин зогсоод удалгүй тухайн эмэгтэй хойшоо сууя гэж хэлээд урд зорчигчийн суудлаас өөрөө буугаад хойшоо орсон. Би буугаад араас нь ороход намайг оролдож байгаад бэлгэвчийг чинь углаж өгөе гэж надад хэлэхээр нь би өөрөө углчихна гээд өөрөө бэлгэвчээ угалсан. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орж эхэлхэд тухайн эмэгтэй гэнэт болиоч гээд орилоод байсан мөртлөө намайг нээх түлхэж тэмцэлдсэн үйлдэл байхгүй байгаад бид хоёр 6-7 минут бэлгийн харьцаанд ороод би тавиад дууссан. Тэгээд хартал хаалганы бариуланд утасны гэрэл асаалттай байхаар нь аваад юу хийгээд байгаа юм гээд улаан товчин дээр дараад утсыг нь өгөөд за би одоо мөнгийг чинь шилжүүлчихье гэхэд чи намайг яаж байгаа юм гээд орилоод байж байтал араас нэг машин миний машин руу гэрэлээ тусгаад тулж орж ирсэн. Тухайн машинаас нэг залуу буухыг хараад би машинаасаа бууж очиход намайг шууд 2-3 удаа цохиж газраас чулуу авч намайг цохих гэтэл би за намайг цохь гэж хэлсэн. Тэгэхэд тухайн залуу чамайг цохиж би өөртөө гай удахгүй гэсэн утгатай зүйл яриад чамайг шоронд чинь хатаана би цагдаа дуудлаа гэж хэлэхэд би цагдаа дууд гэж хэлсэн. Тухайн эрэгтэй эмэгтэйг дагуулан машиндаа суугаад чанга дуугаар загнаад цохиод байх шиг байсан. Тэгээд 40 орчим минутын дараа цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд өөрийн хэрэглэсэн бэлгэвчээ хашаа давуулж шидсэнээ зааж өгөөд цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүрч ирэн маргааш нь өмгөөлөгч авсан.
Хохирогч гэх эмэгтэйтэй хүсээгүй үед нь бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2 болон 4 настай хоёр хүүтэй, эхнэр маань ажилгүй, ээж маань зүрхний хүнд өвчтэй байгаа. Би ажил хийж ар гэрээ авч явдаг. Миний энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 215-217/
-эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 01-05/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28/,
-эд мөрийн баримтаар 2 ширхэг сидиг тооцох тухай тогтоол /хх-ийн 71-72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 4782 дугаар, 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 4700 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135, 139-141/, Аюулын эрсдэлийн түвшин, сэтгэл зүйн сорилын дүн /хх-ийн 156-162/, Д.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажлын газрын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 168-172/,
Шүүгдэгч Д.Т ын “... хохирогч Л г хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчид 2.000.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан болно. Хохирогч Л гээс уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ маш ир гэмшиж байна. Надад ямар нэгэн маргаан байхгүй. Эдгээр байдлыг харгалзаж надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 223-225/, Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 540 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 226-228/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Hотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг хуульчилж “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэж үндсэн шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Т ын хохирогчид хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ю.Л г шүүгдэгч Д.Т хүчиндсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Д.Т т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Т ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчийн хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Ю.Л нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримт гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгчийн зүгээс 2.000.000 төгрөгийг 5653417797 дугаартай дансанд 2022 оны 08 сарын 28-ны өдөр Ю.Л гийн хохиролд гэх утгатайгаар шилжүүлсэн нь хавтаст хэргийн 225 дугаар талд авагджээ.
Хохирогч Ю.Л нь шүүх хуралдаанд “нийт 8 сая төгрөг нэхэмжилнэ. 2 саяыг нь манай нөхөрийн дансанд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 6 саяыг авмаар байна. 2 сая төгрөгөөр хохирол барагдуулахтай санал нийлэхгүй байна. Урьд нь надад эмчилгээний зардал, сэтгэл санааны зардал 8 сая төгрөг өгнө гэж байсан. Баримт бүрдүүлдэг гэж хэн ч надад хэлээгүй. Сүүлд прокурор л хохирлын баримт байвал гаргаж өгч болно гэсэн. Одоог хүртэл гарсан зардалаа нэхэмжилнэ. Надад баримтууд нь байгаа” гэсэн тайлбар гаргасан.
Түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй учир шүүгдэгч Д.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Харин хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Т ыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Д.Т т хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т т оногдуулсан ялыг тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ю.Л гийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ