Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2019/00026

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2019/0002*******

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******3 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын дугаар баг, дугаар байрны тоотод бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, - тоотод оршин суух, ЖЯ8002032 регистрийн дугаартай, овогт ын ад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч С. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. бид хоёр 200******* онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 20 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 20 оны 4 сарын 15-ны өдөр хүү С. төрж, бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Нөхөр маань хөдөө хил дээр ажилладаг учраас бид ирэн очин амьдардаг байсан ба байнга хамт амьдрах хугацаа байгаагүй. Энэ хугацаанд бид бие биенээсээ хол хөндий амьдарч байснаас болж үл ойлголцох байдал бий болж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл хөндийрсөн байсан. Ингээд бид 2015 оноос хойш тус тусдаа амьдарсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд бид цаашид дахин хамт амьдрах талаар аль аль нь хүсэл сонирхол байгаагүй. Бидний хооронд таарч нийлэхгүй зүйл байгаагүй, нөхөр маань хааяа архи дарс уудаг боловч хүчирхийлэл үзүүлж байгаагүй. Нэгэнт бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүд минь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ би өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 200******* онд танилцаад гэр бүл болсон ба 20 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хүү 20 онд төрсөн. Миний бие хөдөө хил дээр ажилладаг учраас бидэнд байнга хамт амьдрах хугацаа байгаагүй боловч ирэн очин амьдарч байсан. Олон жил бие биенээсээ хөндий амьдарч байсан учраас сүүлдээ сэтгэл хөндийрсөн. Үүнээс болж бид 2015 оноос эхлэн тус тусдаа амьдарсан. Залуу хүмүүсийн хувьд бие биенээсээ хол хөндий амьдардаг байсан учраас бие биенийгээ хардах асуудлаас болж үл ойлголцох асуудал үүсч байсан. Түүнээс би архи дарс ууж агсам согтуу тавьдаггүй, эхнэр хүүхэддээ гар хүрч хүчирхийлэл үзүүлж байгаагүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаагүй. Одоо нэгэнт бид хэн хэн нь цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй, хүүхдийн тэтгэлгийг нь хуульд заасны дагуу төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 200******* онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 20 оны 02 сарын -ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү С. 20 оны 4 сарын 15-ны өдөр төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, олон жилийн хугацаанд бие биенээсээ хол хөндий амьдардагаас бие биенээ гэсэн сэтгэл нь хөндийрсний улмаас тэдний харьцаа таарамжгүй болж, улмаар 2015 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү С.ийг эх Д.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү С.ийг 18 насанд хүртэл нь эцэг С.аар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2, 2*******.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 0 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээгээр тооцон 29 *******0******* төгрөг ба нийт 00******* төгрөгийг урьдчилан төлсөн байх тул түүний төлсөн 00******* төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 00******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 132 дугаар зүйлийн 132.*******-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү С.ийг эх Д.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 09 настай хүү С.ыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-1******* насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2, 2*******.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 00******* төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 00******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН