Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 118

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

      Улсын яллагч                               Л.Энхтайван    

      Хохирогч                                       Ш.Баярмаа                                                     

      Нарийн бичгийн дарга                 Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Алдарцогтын Болдод холбогдох 201618000292 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, ХАА-н механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг, 3 дугаар хэсгийн 17 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, группэд байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, биеийн эрүүл мэндийн хувьд 2 хөл, нуруу хугарсан, бэхэлгээтйэ, хүзүү гэмтэлтэй,, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигин овогт Алдарцогтын Болд, /РД:МЮ-67122171/,

 

  Шүүгдэгч А.Болд нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Ш.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан баруун хацар орчимд нь 2 удаа алгадах, баруун хөл орчимд нь өшиглөх зэргээр  зодож Ш.Баярмаагийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч А.Болдын 2016 оны 10-р сарын 20-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын дундуур шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Манай ах дүү нарын хамт ОХУ-ын Байгаль нуурт очиж авахуулсан зургаа өөрийнхөө facebook хуудсандаа тавьсан. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед манай ангийн хүүхэд Ундрах над руу залгаад “би чиний facebook дээр тавьсан зургийг чинь харлаа, бие гайгүй юу, ямар их ядруу гарчихсан байна. Бие зүгээр үү” гэж асуухаар нь “би зугаалж яваа хүн юундаа ядрахав дээ, миний бие гайгүй” гэхэд манай эхнэр Баярмаа хажуунаас “чи юун амралт, зугаалга яриад байгаа юм бэ” гэж над руу уурлаад ярьсан чинь манай ангийн охин Ундрах утасны цаанаас “та 2 хэрэлдээд байгаа юм уу” гэхээр нь би “манай эхнэр юм яриад ойлгохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр Баярмаа над руу дайрч “чи намайг найз нартаа дандаа доошоо хийж ярьдаг” гээд уурлаад байхаар нь би хажууд байсан бал аваад шидсэн чинь бие орчим нь онож цохисон. Тэгсэн чинь “чи яахаараа над руу бал шиддэг юм бэ” гээд “хугархай 2 хөлийг чинь дахин нэмж хугална шүү” гэхээр нь миний уур хүрээд баруун хацар луу нь нэг удаа алгадаж, баруун хөл орчим нь нэг удаа өшиглөсөн чинь орилоод гэрээс гарч гүйх гэхээр нь араас нь очиж барьж аваад үүдний амбаарт баруун хацар луу нь алгадсан. Тэгээд гэртээ ороод хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад больсон. Бид 2-г маргалдаж байх үед хажууд манай бэр Хулан байсан. Ингээд үдээс хойш Баярмаа “баруун хацар өвдөөд байна” гээд аймгийн нэгдсэн эмнэлэг явж үзүүлж ирээд Улаанбаатар хот руу явж үзүүлж Томографийн зураг авахуулж ирээд “миний хацрын яс цуурсан байна” гэж хэлсэн. Би зүүн гараараа эхнэр Баярмаагийн хацар луу нь 2 удаа алгадаж хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Баярмааг мод чулуу, ширээ сандал зэрэг ямар нэгэн багаж хэрэгслээр цохиж, зодоогүй. Манай эхнэр Баярмаа өөр хүнд цохиулж зодуулаагүй. Би уурандаа алгадаж, өшиглөснөөс болж биед нь гэмтэл учирлаа. Түүнээс өмнө биед нь гэмтэл шарх байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

2. Шүүгдэгч А.Болдын 2016 оны 10-р сарын 29-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг гэртээ байхад манай ангийн охин Ундрах 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед өөрийнхөө утсаар залгаад “би чиний зургийг чинь харлаа, бие гайгүй юу, ямар их ядруу гарчихсан байна. Бие зүгээр үү” гэж асуухаар нь “би зугаалж яваа хүн юундаа ядрахав дээ, миний бие гайгүй” гэхэд манай эхнэр Баярмаа хажуунаас “чи юун амралт, зугаалга яриад байгаа юм бэ” гэж над руу уурлаад ярьсан чинь манай ангийн охин Ундрах утасны цаанаас “та 2 хэрэлдээд байгаа юм уу” гэхээр нь би “манай эхнэр юм яриад ойлгохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр Баярмаа над руу дайрч “чи намайг найз нартаа дандаа доошоо хийж ярьдаг” гээд уурлаад байхаар нь би хажууд байсан бал аваад шидсэн чинь бие орчим нь онож цохисон. Ингээд бид 2-н хооронд хэрүүл маргаан үүсэж би түүний биед гэмтэл учрууллаа. Миний хувьд харамсаж байна. Би зүүн гараараа эхнэр Баярмаагийн хацар луу нь 2 удаа алгадаж хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Баярмааг мод чулуу, ширээ сандал зэрэг ямар нэгэн багаж хэрэгслээр цохиж, зодоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 23-р ху/,

  3. Шүүгдэгч А.Болдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 10-р сарын 02-ны өдөр 11 цагийн орчим 10 жилийн ангийн охин Ундрах утсаар “Бие чинь сайн  уу. Жаахан ядруу харагдаад байна” гэж асуусан. Тэгэхээр нь би “зугаалж байгаа хүн сайн байж таарна шүү дээ” гэж хэлсэн чинь манай эхнэр над руу “юун зугаалга, аялал яриад байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгэхэд нь Ундрах “та хоёр муудалцаад байгаа юм уу” гэхээр нь “энэ ойлгохгүй байгаа юм” гэснээс болж  бид  маргалдаад би гэрээс гадаа амбаар руугаа авч гараад 2 удаа алгадсан. Баруун гуяыг нь өшиглөсөн. Би ажил хийх боломж байхгүй. Өндрөөс унаад нуруугаа хугалж,  хөлөө бяцалсан, бас хүзүүгээ гэмтээсэн. Тэгээд Солонгос улсад эмчилгээ хийлгэж бяцарсан яснуудыг бэхлүүлсэн. Энэ бүгд миний буруу. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшин байна. Эхнэртээ эмчилгээ хийлгэнэ. ...гэх мэдүүлэг,

    4. Хохирогч Ш.Баярмаагийн 2016 оны 10-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр хүнтэй утсаар яриад амралт зугаалга яриад байхаар нь “чи юун амралт, зугаалга хэнтэй яриад байгаа юм бэ” гэж асуухад утсаар ярьж байгаа хүнтэй “манай эхнэр юу яриад байгааг ойлгохгүй” гэхээр нь би Болдоод “чи намайг дандаа найз нартаа доош нь хийж ярьдаг” гэж уурлахад над руу шар иштэй бал шидэхэд цээжин хэсэгт оносон. Ингээд миний уур хүрч маргалдсан. Баланд цохиулж гэмтэж бэртээгүй. Миний уур хүрээд “хугархай 2 хөлийг чинь нэмж хугална шүү” гэхэд А.Болдоо уурлаж миний баруун хацар луу алгадаж, баруун хөл орчим нэг удаа өшиглөсөн. Би гэрээс гарахад үүдний амбаарт баруун хацар луу дахин алгадсан. Ингээд “баруун хацар өвдөөд байна” гээд аймгийн нэгдсэн эмнэлэг үзүүлээд Улаанбаатар хот руу явж үзүүлж “Томографийн зураг авахуул” гэж байна гээд 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод очиж Томографийн зураг авахуулж ирээд “миний хацрын яс цуурсан байна” гэж хэлсэн. А.Болд гараараа баруун хацар луу алгадаж, баруун хөл гуя руу өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг мод чулуу, ширээ сандал зэрэг ямар нэгэн багаж хэрэгслээр цохиж, зодоогүй. Өөрийн нөхөр А.Болдод зодуулж, цохиулснаас болсон. Аль эсвэл юмнаас унаж, юманд цохиулснаас болж миний нүүр, хөлөнд гэмтэл учраагүй.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/,       

           5.Хохирогч Ш.Баярмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг уучлаарай. Би 26 жил ханилсан ханийгаа хэрэгтний суудалд суулгачихлаа. Чиний буруу байсан гээд гомдол нэхэх хэцүү байна. Гэхдээ надад ингэхээс өөр арга байсангүй. Би өөрөө цагдаад өгье гэж бодож цагдаад өгөөгүй. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэсэг”-ийн 107 гэдэг дугаарт мэдээлэл ирсэн гээд гэрийн хаягаар цагдаа ирсэн. Тухайн өдөр Болд утсаар ярьж байснаа “аялал зугаалгаар явсан хүн юундаа ядрах вэ? дээ” гэж яриад байхаар нь би “юун аялал зугаалга вэ?” гэж хэлсэн чинь “манай энэ ойгодоггүй юм” гэх мэтээр утсаар ярьж байгаа хүндээ намайг муугаар яриад байсан. Тэгээд утсаар ярьж дуусчихаад намайг булангийн өрөөнд байж байхад хүрч ирээд над руу дайраад гараа зангидаж байгаад маш хүчтэй 2 цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг алгадсан чинь “чи намайг яагаад алгадаж байгаа юм бэ?” гэж хэлээд намайг орон дээр дарж байгаад нүүр нүдгүй цохихоор нь зугтааж гараад амбаартаа байж байсан чинь дахиж зодоод өшиглөсөн. Тэгээд манай бэр гарч ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд гэрт орж ирчихээд зуухны урдаас галын хайч бариад над руу “чиний буруу, чи ингэсэн биз дээ” гээд уурлаад байхаар нь би намайг цохих вий дээ гэж байгаад “би чамаас айж байна” гэж хэлсэн. Тэгээд Болд гараад явсан. Би маргааш нь эмнэлэг дээр очоод зураг авахуулсан чинь “таны баруун хацар чинь нэг л биш байна. Та хот руу яв” гэж хэлсэн. Тэгээд би 10 гаруй хоногийн дараа Улаанбаатар хот руу явж рентген зураг авахуулсан.  Миний хувьд Болдод гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй....гэх мэдүүлэг,

          6.Гэрч Д.Хулангийн 2016 оны 10-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг орчим хадам аав Болд утсаар хүнтэй ярьж байгаад “амарч яваа хүн юундаа ядрах вэ” гэхэд ээж хажуунаас нь “юун амралт яриад хэн зугаалсан” гэхэд хадам аав “манай энэ ойлгоогүй байж юм асуулаа” гэж ярилцаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Хадам ээж “ дандаа чи намайг муулдаг” гэх зэргээр хоорондоо маргалдаж ээж “хугархай хөлийг чинь хугална шүү” гэж хэрэлдэхийг сонссон. Аавын яриагаар ээжид тайлбарлахыг нь сонсоход “миний зургийг үзээд намайг ядрангуй харагдаж байна” гэхээр нь би “ядраагүй” гэж хэлсэн чамайг муулаагүй” гэсэн. Би хажуу өрөөнд сонсож байсан гэтэл ээж “яая” гэж орилоод гэрээс гарсан. Үүдний амбаарт барьцалдаж маргалдсан. Би аавын ээжийг хаашаа юугаар цохисон болохыг хараагүй. Цохиулсны дараа ээжийн баруун хацар хавдсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

    7. Гэрч Ч.Энх-Амгалангийн 2016 оны 10-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүнд тусархаг, ажилч, хөдөлмөрч зантай. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Амьдралын төлөө зүтгэж яваа залуу. Эхнэр Ш.Баярмаатай найрсаг дотно харилцаатай. Өдий олон жил ханилахдаа салж нийлээд тусдаа амьдарч байгаагүй. Харин сая цагдаагийн байгууллагад зодсон асуудлаар шалгагдаж байгааг сонсоод их гайхаж байна. Эхнэр, нөхрийн хувьд ухаан санаа эрүүл хүмүүс. гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

   8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн  № 423 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Ш.Баярмаагийн биед баруун хацар, нүдний ухархайн ханын хугархай гайморовын хөндийн цусан бүлэн, тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун хацар шанаан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 30-р ху/,

               9. Шүүгдэгч А.Болдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 41-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх 39-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан талаархи шийтгэх тогтоолын хуулбар, /хх 42-45–р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол, /хх 19-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 20-21-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 22-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-р ху/,  эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх 7-р ху/, шинжээчийн дүгнэлттэй хохирогчийг танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 31-р ху/, шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгчийг танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 32-р ху/, компьютер томографийн оношлогоо хийлгэсэн баримт, /хх 33-р ху/, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт, /хх 34-р ху/,   шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  хуулбар, лавлагаа /хх 36, 50-р ху/, шүүгдэгч, хохирогч нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх 51-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 33-р ху/,  зэрэг болно.

         Шүүгдэгч А.Болд нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Ш.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан баруун хацар орчимд нь 2 удаа алгадах, баруун хөл орчимд нь өшиглөх зэргээр  зодож Ш.Баярмаагийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, компьютер томографийн оношлогоо хийлгэсэн баримт, гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Шүүгдэгч А.Болдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч А.Болдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг болон  шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

     Энэ хэрэгт шүүгдэгч  А.Болд нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж томографийн 2 ширхэг зураг ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.