Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 106

 

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1..Монгол Улсын Компаний тухай 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б-ийн нэхэмжлэлтэй “А” ХК-ийн ТУЗ д холбогдох “А” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, “А” ХК-ний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А” ХК, “М-ХХК-ний хооронд байгуулсан №154-0218 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

          4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

                      

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА