Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2019/00001/И |
Дугаар | 138/ШШ2019/00126 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2019/00126
2019 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 138/ШШ2019/0012 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* байрны 2 тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг *******-гийн байрны 4 тоотод оршин суух, ажилгүй, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр тай 2009 онд танилцаж улмаар 2011 оны сарын 3-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр нэг охинтой болсон. Гэвч бид хоёр сүүлийн жилүүдэд таарч тохирохоо болиод хоёр тийшээ болсон. Тус тусдаа амьдарсаар гурван жил болж өөр өөрсдийн амьдралаа шинээр зохион амьдарч байгаа. Иймээс бид хоёр эргэж амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охиноо өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би одоо жирэмсэн, төрөх дөхөж байгаа учир шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2019.02.18 №0012 D\disk Шүүхийн шийдвэр-2019
Хөтлөх хэрэг 3-84 Т.Байгалмаа
Хариуцагч З. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******тэй 2009 онд танилцан гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа охинтой болсон. Бид хоёр хоёулаа хөдөө ажилладаг байсан. Би Өмнөговьд, ******* Дайчин тамсагт ажиллаж байсан. Намайг амраад ирэхээр ******* ажилдаа явна. Энэ байдлаас бие биенээ хардаж маргаан үүсч байгаад сүүлдээ харш жилтэй гэдгээ мэдснээс хойш улам таарч тохирохгүй болсон. Бид хоёр тус тусдаа амьдраад гурван жил болж байна. ******* хүнтэй суугаад одоо жирэмсэн байгаа. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Миний хувьд бие муутай, элэгний өвчтэй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч З.т холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд бүрэн дэмжиж байгаа болно.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч З. нар нь 20******* оны 0 дугаар сарын 03-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны дугаар сарын 03-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 77 дугаарт бүртгэсэн байна.
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа таарамжгүй харьцааны улмаас байнга хэрүүл маргаан үүсдэг байсан учир 201 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хандан эвлрүүлэх ажиллагаа хийсэн боловч эвлэрээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн байх тул гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.ийг эх Д.*******гийн асрамжинд үлдээж эцэг З.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 17000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хариуцагч З.аас 17000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 11, 118, 132 дугаар зүйлийн 132. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ын , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.ийг эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин С.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-1 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.аас сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч З.аас 17000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА