Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 36

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8 дугаар баг, Нанзадын 5 дугаар ................. тоотод оршин суух Боржгон овогт Г.М   /регистрийн дугаар: ............./

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8 дугаар  баг, Нанзадын ....................оршин суух Ямаат овогт Б.М  /регистрийн дугаар:.................

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М   , хариуцагч Б.М , нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М    шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М тэй 1996 оноос танилцаж 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  Өмнөговь аймаг Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин М.М  төрсөн. Одоо М.М  15 настай. Б.М ийн гэр бүлийн гадуурх харилцаанаас болж бид тусдаа амьдраад 12 жид болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Б.М  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй, хүүхдэд тэтгэмжийн асуудал байхгүй тул 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.       

         Хариуцагч Б.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Б.М  би Г.М   ын 2018 оны 12 дугаар сарын 14-нд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба Г.М   ын гаргасан нэхэмжлэлд татгалзах зүйл байхгүй. Хуулинд заасны дагуу Г.М   тай батлуулсан гэрлэлтийг мөн адил цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Г.М   ын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 61 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.М гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагч Б.М ийн хариу тайлбар, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.М г асуусан тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М    нь Б.М д холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.М   , Б.М  нар нь 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, тэдний дундаас 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин М.М  төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Г.М   , Б.М  нар нь 2006 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байх ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч Г.М    охин М.М г өөрийн асрамжиндаа авч, өсгөж хүмүүжүүлэхэд харшлах баримт хэрэгт авагдаагүй тул гэрлэгчдийн дундаас 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин М.М г хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх Г.М   ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.М    нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх  хэсэгт зааснаар Ямаат овогт Б.М , Боржгон овогт Г.М  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн М.М г төрүүлсэн эх Г.М   ын асрамжинд үлдээсүгэй.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Г.М   , Б.М  нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

            4.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М    улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М өөс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М   д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР