Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 

                                                                        

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************нарт холбогдох эрүүгийн 2238000000560 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар саарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт Хайрхан 101 тоот ******************эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль

бусаар авч бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******************нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт байрлах ******************эзэмшлийн дэлгүүрийн цонхыг нь хагалан нэвтэрч камерын дэлгэцийг нь хагалж эд зүйлүүдийг хулгайлан 873,000 төгрөгийн хохирол, мөн 2022 он 8 дугаар сарын 10-ны үеэр дээрх дэлгүүрт М.******************тай бүлэглэн хууль бусаар орж эд зүйлийг хулгайлан бусдад 793.500 төгрөгийн хохирол нийт 1,666,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт Хайрхан 101 тоот ******************эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******************нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт байрлах ******************эзэмшлийн дэлгүүрийн цонхыг нь хагалан нэвтэрч камерын дэлгэцийг нь хагалж эд зүйлүүдийг хулгайлан 873,000 төгрөгийн хохирол, мөн 2022 он 8 дугаар сарын 10-ны үеэр дээрх дэлгүүрт М.******************тай бүлэглэн хууль бусаар орж эд зүйлийг хулгайлан бусдад 793.500 төгрөгийн хохирол нийт 1,666,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000560 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…****************** бид хоёр Энхжаргал гэх айлын цонхыг хагалж ороод үстэй дээл, станц, индукцийн фелитка, ойр зуурын хувцас, архи зэрэг эд зүйл хулгайлсан...Мөн ****************** бид хоёр Дүгээ эгчийн дэлгүүр рүү орж эд зүйл хулгайлсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…****************** бид хоёр Энхжаргал гэж айлын цонхыг нь хагалж ороод ямар ч байсан хоёр шил архи авсан. ****************** ууттай юм авч гарч ирсэн...Дүгээ эгчийн дэлгүүр рүү ******************тай хамт орж гутал, ундаа, бэлэн гоймон зэрэг эд зүйл хулгайлж авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-18, 104-105-р хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 106-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 85-86-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 07 сарын 19-ний өдрөөс хойш эргэж чадаагүй байж байгаад 08 дугаар сарын 02-ны өдөр манай том хүү гэртээ очиход цонхыг нь хагалаад гэрээс үстэй дээл, телевизийн станц, плитка, мах, ааруул, орны бүтээлэг зэрэг эд зүйлүүдийг хулгайд алдсан байсан. Хүрэн өнгийн хурган дотортой эрэгтэй хүний шинэвтэр дээл, ДДЭШ-ийн цагаан өнгийн станц, эрэгтэй хүний чилетик, эрэгтэй хөх саарал өнгийн ноосон цамц, 3 кг үхрийн мах, 6 кг орчим ааруул, хар хөх өнгийн индукцийн пилетик зэрэг зүйлүүд алдагдсан. ****************** гэдэг залууг ааруул, мах, станц зэрэг эд зүйлүүд бариад зарна гэж явсан гэж хүн надад хэлсэн...Би алдагдсан гэх зүйлүүдээсээ үстэй дээл, индукцийн пилетик зэрэг эд зүйлээ бүрэн бүтэн буцааж авсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 26-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Жимсэнд яваад 8-р сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд байшингийн цонхны хамгаалалтын төмөр хөшөөд цонх хагарсан байсан. Дэлгүүр рүү яваад ортол камерын дэлгэц унаад газар хэвтсэн байдалтай, бараанаас seven тамхи 3 блок, caaster нэртэй тамхи 2 блок, ягаан элди тамхи 2 блок, change esse нэртэй тамхи 1 блок, бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлүүд алга болсон байсан. Мөн камерын дэлгэц хагарсан, цонх хагалсан, хамгаалалтын төмөр зэрэг эд зүйлүүд эвдэрсэн байсан. Дараа нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тухайн эвдэрсэн байсан цонхоо модоор хаагаад орхисон байсан чинь ахин хулгай ороод орос улсад үйлдвэрлэгдсэн 39, 37 размер цагдаа гутал 2 ширхэг, 42 размерын сандаал 1 ширхэг, сайра, килк, бэлэн гоймон, жижиг ундаа, том ундаа зэрэг зүйлүүд алга болсон байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 113-114-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Дэлгүүр дээрээ зогсож байхад ****************** нь 2 ширхэг гутал барьсан орж ирээд хүнд өвс хадаж өгөөд хөлсөнд нь 2 ширхэг гутал авахуулсан юм. Эхнэр болон надад өмсөх гэхээр жижигдээд байх юм. Та худалдаж аваач, надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь надад бэлэн мөнгө алга байна гэтэл ойр зуурын юм байсан ч болно. Буцаад өвсний ажил хийх гэж байгаа юм гэхээр нь зөвшөөрч 2 гутлыг нь аваад, юу авахын гэхэд Алтан навчис., Улаан шонхор 2 блок, ундаа, бэлэн гоймон, оймс, дотуур хувцас зэрэг эд зүйлүүд авсан. Үүнийг бодож үзэхэд 100,000 төгрөг болж байсан. Хэд хоногийн дараа эмэгтэй гутлыг нь 50.000 төгрөгөөр зарсан. 37 размерын израйл гутлыг цагдаа надаас хурааж аваад явсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хөдөөнөөс сумын төв орж ойр зуурын зүйлүүд аваад гэртээ очтол байшингийн цонхыг хагалсан байхаар нь гэртээ ортол “үстэй дээл, станц, мах, ааруул, индукцийн плитка, миний цамц, хантааз зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),

      Ашил билгүүн ХХК-ний үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-622/4445 дугаартай ...нийт үнэ 1,650,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-46-р хуудас),

      Ихэрмөрөн Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22456117200404 дугаартай...нийт үнэ 250,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

       Ашил билгүүн ХХК-ний үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-622/4444 дугаартай ...нийт үнэ 1,513,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 126-128-р хуудас),

       Ихэрмөрөн Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22456117200405 дугаартай...нийт үнэ 153,500 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 138-139-р хуудас),

      Шүүгдэгч ******************нь хохирогч ******************хохирол 1,266,500 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын баримт,  хохирогч ******************хохирол 162,500 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримт,      

      Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-73, 75-84-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000560 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт Хайрхан 101 тоот ******************эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******************нь ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт байрлах ******************эзэмшлийн дэлгүүрийн цонхыг нь хагалан нэвтэрч камерын дэлгэцийг нь хагалж эд зүйлүүдийг хулгайлан 873,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******************нар нь бүлэглэн 2022 он 8 дугаар сарын 10-ны үеэр Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р багт байрлах ******************эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар орж эд зүйлийг хулгайлан бусдад 793.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.******************, М.****************** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-18, 104-105-р хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 106-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 85-86-р хуудас),

Хохирогч ******************(хх-ийн 22-23, 26-р хуудас), хохирогч ******************(хх-ийн 113-114-р хуудас), иргэний нэхэмжлэгч ******************(хх-ийн 30-31-р хуудас), гэрч ******************(хх-ийн 42-43-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

        Ашил билгүүн ХХК-ний үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-622/4445 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-46-р хуудас),

      Ихэрмөрөн Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22456117200404 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54-55-р хуудас),

       Ашил билгүүн ХХК-ний үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-622/4444 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 126-128-р хуудас),

       Ихэрмөрөн Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22456117200405 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 138-139-р хуудас),

       Шүүгдэгч ******************нь хохирогч ******************хохирол 1,266,500 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын баримт, хохирогч ******************хохирол 162,500 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.******************, М.******************  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.******************, М.******************  нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.******************, М.******************  нар нь хохирогч ******************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 1,875,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дотортой дээл, 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий индукцийн пилетик зэргийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байна. Үлдэх хохирол 325,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч ******************нь өөрт ногдох хэсэг буюу 162,500 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******************, М.****************** нар нь хохирогч ******************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 793,500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******************нь ганцаараа хохирогч ******************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 873,000 төгрөгийн хохирол буюу нийт 1,666,500 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд байгаа хохирогч ******************хохирлын үнэлгээнд 42 размерын сандаал 1 ширхэг 80,000 төгрөг гэж, хавтас хэргийн 138-139 дүгээр хуудсанд байгаа хохирогч ******************хохирлын үнэлгээнд эмэгтэй хүний сандаал 1 ширхэг 80,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба хохирлын тооцоонд давхар бодогдсон байх тул хохирогч ******************учирсан нийт 1,666,500 төгрөгийн хохирлоос 80,000 төгрөгийг хасаж тооцож, нийт хохирлыг 1,586,500 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. Дээрх хохирлоос шүүгдэгч ******************нь хохирогч ******************ганцаараа 873,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.******************, М.****************** нар нь 713,500 төгрөгийн хохирлыг учруулсан ба 713,500 төгрөгийн хохирлыг хувааж шүүгдэгч тус бүрээс 356,750 төгрөгийг гаргуулж хохирогч ******************олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******************нь хохирогч ******************хохирол 1,266,500 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.******************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.****************** нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 280,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг хос гутлыг хохирогч ******************буцаан олгож, шүүгдэгч ******************хохирогч ******************нөхөн төлөх 356,750 төгрөгийн хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч М.******************аас 162,500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхжаргалд, 76,750 төгрөгийг гаргуулж хохирогч ******************тус тус олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

      Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.******************, М.****************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч ******************нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 76-84-р хуудас)-аар, шүүгдэгч М.****************** нь урьд 2018 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 78-78-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

      Шүүгдэгч ******************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа  үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

        Шүүгдэгч М.******************ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.****************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******************нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 2238000000560 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******************нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч ******************, ****************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******************ийг 1 (нэг)  жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******************ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******************эд оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг,   шүүгдэгч М.******************ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******************, М.****************** нарын тус бүр цагдан хоригдсон 5 (тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.******************аас 162,500 (нэг зуун жаран хоёр мянга таван зуу)  төгрөгийг гаргуулж хохирогч *************, 76,750 (далан зургаан мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч М****************** нарт тус тус олгосугай.

6. Эрүүгийн 2238000000560 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 280,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг хос гутлыг хохирогч ******************буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      7. Эрүүгийн 2238000000560 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******************нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************, ****************** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР