Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

   2022           11            15                                          2022/ШЦТ/172                                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Бкийн Ад холбогдох эрүүгийн 2213000000238 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг эх, ах эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын ...дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Бийн А, РД:.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Түнгэт уул гэх газарт иргэн Б.А-тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчоос уучлалт хүссэн болно гэв.

2. Эрүүгийн 2213000000238 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Ааас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

2.3. Иргэн Б.Ааас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10, 13 дахь тал/,

2.4.  Хохирогч Б.Ааас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 20-24 дэх тал/

2.5. Хохирогч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 39-40, 43 дахь тал/,

2.6. Гэрч Б.Бахытгүлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

2.7. Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

2.8. Насанд хүрээгүй гэрч А.Ермын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

2.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 769 дугаартай “иргэн Б.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 770 дугаартай “иргэн Б.Агийн эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

2.11. Яллагдагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

2.12. Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 117-118, 121-124 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Түнгэт уул гэх газарт иргэн Б.Аптынтантай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Б.Ааас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

3.1.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

3.1.3. Иргэн Б.Ааас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10, 13 дахь тал/,

3.1.4. Хохирогч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед гэртээ байхад манай нөхөр А.Серикбол гадаа аргал түүж байсан. Тэгээд манай дүү болох А.Еркеназим гэрт ирээд “гадаа манай ахыг Б.А зодож байна” гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарахад манай хөрш айлын охин Б.А нь гэрийн гадаа ирчихсэн, манай нөхөр А.Серикбол руу өөрийнхөө тугалыг асууж дайрч байхаар нь очиж салгахад надад “танай тугал манай өвөлжөөний гадаа очсон байна” гэж хэлээд зүүн гараараа миний үснээс шууд татаж зулгаасан ба баруун гараараа намйг боосон.

...тэгээд нөхөр А.Серикболыг дагуулж явах гэтэл хажуу талаас нь Б.А миний хамар тус газар цохиж зодсон. Мөн Б.А надруу дахин дайрч толгойны орой хэсгээс атга хэмжээний үс зулгаасан ба би ухаан алдаад унаад өгсөн. Б.А бид хоёр хамт өвөлжиж, намарждаг хөрш айлын хүмүүс бөгөөд Б.А, түүний аав Болатбек нар надаас ирж уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн ба Б.Агээс нэхэмжлэл зүйл байхгүй, надад бэлнээр 178.500 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 39-40, 43 дахь тал/,

3.1.5. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би Б.Ад гар хүрч цохисон зүйл байхгүй. Харин салгах гээд нэг түлхсэн, намайг ингэж салгах гэж оролдох үед унаж туссан зүйл байхгүй. Манай эгч Б.А Б.Аы үсгийг зулгааж ноцолдож байсан, түүний биед гэмтэл учирсан бол манай эгч Б.А тухайн гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/,

3.1.6. Гэрч А. лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Манай эхнэр Б.Аы үснээс Б.А зулгааж байсан. Миний харснаар Б.Бахытгүл нь Б.Ад гар хүрч зодсон зүйл байхгүй. Манай эхнэрт учирсан гэмтлүүдийг Б.А  учруулсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

3.1.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 769 дугаартай “1.Б.Аы биед тархины доргилттой, зулайны урд болон дунд хэсэгт хуйханд хавдартай, халзарсан, хүзүүний урд хэсэгт шархтай, зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд мурийлттай, хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Б.Аы биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд, өөрөөр хэлбэл учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх. 4.Б.Аы биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

3.1.8. Яллагдагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

...тухайн өдрийн зодоон нь Аы нөхөр Серикбол намайг хэл амаар доромжилсноос болж би түүнтэй маргалдаж байтал гэрээс А гарч ирээд улмаар надтай ноцолдож, тэр хүн эхэлж намайг үсдэж авахаар нь би ч гэсэн Аы үснээс зулгааж ноцолдсон. Түүнтэй ноцолдох явцад миний гар түүний нүүр, хүзүү хэсэгт хүрсэн байж магадгүй, би өөрөө ч анзаараагүй, тэр үед бол их л уурласан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Агийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Аы дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “биед тархины доргилттой, зулайны урд болон дунд хэсэгт хуйханд хавдартай, халзарсан, хүзүүний урд хэсэгт шархтай, зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд мурийлттай, хавантай” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.3. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.А нь өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, иргэн А.С хэл амаар доромжилсон гэх асуудлыг хуулийн байгууллагад хандаж, шалган шийдвэрлүүлэх эрхтэй байжээ.

6.4. Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Агийн зүй бус үйлдэл нь шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Агээс хохирогч Б.Ад гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Аг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Атай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн саналд яллагдагч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.А нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 142-143 дахь тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.7. Хэргийн хамт ирүүлсэн СD 1 ширхгийг эрүүгийн 2213000000238 дугаартай  хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

2.8. Шүүгдэгч Б.Ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бйн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг эрүүгийн 2213000000238 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т