Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2019/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01152/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** байр, ******  тоотод оршин суух ****** овгийн ******* /РД: ******, утас: ****** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ******, ******* дүүрэг, ****** дугаар хороо, ****** тоотод түр оршин суух ****** овгийн *******- /РД:******, утас: ******/-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “*******- бид хоёр 2006 онд гэр бүлээ батлуулсан. Залуу хүмүүс болохоор хэрэлдэж маргалдах үл ойлголцох зүйл байдаг л байсан. *******- ажилд орсноосоо хойш 2, 3 жилийн дотор шал өөр хүн болсон. Гэр орон, үр хүүхдэдээ ч анхаарал тавихаа больж архи дарс уудаг болсон. Намайг зодож нүдсэн л гэх юм, хэрэлдэж маргаад зууралдаж түлхэж байсан нь үнэн. Гэхдээ хөх няц болгоод гэмтэл учруулж байгаагүй. Өөрөө 2, 3 хоног гэртээ ирэхгүйгээр архи дарс ууж хөх няц болоод ирдэг байсан. Би энэ асуудлаар ярих гэж зөндөө оролдож байсан. Тэгэхээр өөдөөс би яагаад ажлын хамт олонтойгоо явж болохгүй гэж гэдэг байсан. Би явж болохгүй гэж хэлж байгаагүй явах үедээ яваад, явахгүй үедээ явахгүй байх хэрэгтэй гэж хэлж байсан. Харин сүүлдээ гэртээ эрэгтэй хүн авчран архи ууж байсан. Мэдээж би уурлаж бид 2 маргалдсан тайлбар дээрээ бичсэн байна лээ. Ах дүү нар нь ирж зодсон гэсэн тийм зүйл огт болоогүй, манай ах дүү нар *******-г гадуурхаж доромжилж байгаагүй, харин ч манай алтан бэр гэж бүгд хүндэлдэг байсан. Би боломжоороо л ажил төрөл хийж амьдралынхаа төлөө чадлаараа зүтгэсэн, намайг утсаар ярьж байгаагүй гэж худлаа, залгахаар утсаа авдаггүй байсан. Сүүлд 1, 2 ярьсан ахындаа байгаа гэхээр нь би уулзаж ойлголцох санаатай очсон боловч цаад өрөөндөө ороод хаалга түгжээд гарч ирээгүй. Би гэрт нь ганцаараа сууж байгаад гараад явсан. Том эгч нь гадаадаас ирээд надтай уулзсан, чи тэгж ярихгүй шүү, 3 хүүхдийг чинь авна шүү гэж дарамталсан. Тэр хүнд тэгж хэлэх эрх байхгүй. Би яагаад 3 хүүхдээ өөр дээрээ авъя гэж шийдэж байгаа бэ гэхээр миний 3 хүүхэд Дарханд өсөж торнисон огт танихгүй хойд аав дээр биш өөрийн төрсөн аав, өөрийнхөө гэр, сургууль, найз нөхөдтэйгээ, өөрийнхөө дассан орчиндоо байгаасай гэж хүсэж байна. Би ямар ч шахалт үзүүлэхгүйгээр асуухад би эндээс явмааргүй байна гэж манай 2 охин надад хэлсэн. Манай 2 охин дүүтэйгээ уулзахаар явахад нь ирэхдээ дүүгээ аваад ирээрэй гэж хэлж явуулсан. Гэтэл өгч явуулаагүй гэсэн дүү санаа алдаад үлдсэн гэсэн би хүүгээ санаж байна. Хүүхдийг ингэж зовоож болохгүй тийм учраас хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна.” гэжээ.

            Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Миний бие ******* овогтой ******* *******- бид 2006 онд гэрлээд 3 хүүхэдтэй болсон. 12 жилийн турш би тасралтгүй ажил хийдэг байсан. Энэ хүн архи уухаараа байнга зовоодог шөнө орой орж ирээд унтуулахгүй хөнжил сөхөөд  хүүхэд хазаад өрөөнүүдээр хөөж гүйгээд л биднийг ерөөсөө унтуулдаггүй өглөө нь босоод юу ч санахгүй байдаг. Би 3 хүүхдийнхээ төлөө эцэг эх гээд 5, 6 хүн тэжээж явахад үнэхээр би ядарч байна. Ажилд ор гэхээр олигтой ажил олдохгүй байна гэнэ. Тэгэхээр нь би машин авч өгөөд таксинд яваа гэсэн чинь чадахгүй би тийм ажил хийх хүн биш инженер хүн гээд хийдэггүй. 3 хүүхдээ бодоод юу ч хийж болно доо, намайг манай 3 хүүхдэд танай ээж мэргэжилгүй гэж хэлдэг. Өнөөдөр би  мэргэжилгүй мөртлөө өдий 12 жил тэжээж байхад төрсний дараа дандаа хөөдөг. Архи уух болгондоо шөнө орой хөөж гаргадаг байсан. Эгчтэйгээ цуг намайг хөөж байхдаа нийлээд л цохиж байсан чи толгой руу дарж байгаад л цохисон дараа нь хөх няц  болсон байсан. Тухайн үед эгч нь намайг зайл гичий минь чи энэ гэрээс юу ч авж гарахгүй гээд хөөж гаргаад манай гэрийнхэн рүү бүгдэнд нь утасдаад энэ 3 хүүхдээ аваад зайлаарай гэж хэлж байсан. Өвлийн хүйтэн 10 сард гэрээс хөөж гаргачихаад орцонд хонож байхад араас нэг ч залгаагүй, би энэ хүнтэй 12 жил ханилахад намайг арай ч ингэхгүй гэж боддог байсан. Гэтэл байгууллагын уралдаан тэмцээнд орохоор араас байнгын хардаж дарамталдаг. Намайг маш их доромжилдог. Архи уухаараа юу ч санахгүй ажил хийхгүй. Сүүлийн үед дан загасанд яваад 2, 3 хоног болж ирнэ, ажил хийгээч гэхээр хийдэггүй. Сүүлд манай хүү залгаад ээжээ ирээд аваач аав архи уугаад унтуулахгүй байна, эгчийн утсыг шидээд байна, намайг ирээд аваад гээд би очиж авсан.” гэжээ.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, .... оны .... дугаар сарын .... -ны өдөр төрсөн охин *******-, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн охин *******-, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн хүү *******- нарын асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2005 онд танилцан улмаар 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Нэхэмжлэгч *******- ...эхнэр 2016 онд Дарханы Технологийн сургуульд эмчээр ажилд орсноос хойш зан ааш эвдэрч, ажлынхантайгаа нийлж архи хэрэглэх зэргээс гэртээ ирэхгүй байх, гэрт эрэгтэй хүн авчирч архи уусан зэргээс маргаан үүсэж  гэрээс явснаас 1 жил гаруй  болсон. Одоо хотод ажилд орсон, цаашид хамтран амьдрах боломжгүй... гэж, хариуцагч *******- ...Хадам ээж унаж татдаг өвчтэй, би бэрийн хувьд байнга асарч байсан. Нөхөр маань тогтсон ажилгүй, гэр бүлдээ тавих анхаарал халамж муу, архи уусан үедээ байнга доромжилж, ар гэр, үр хүүхэд, өөрийнх нь эхийг асарч байсан намайг доромжилж байснаас би хөөгдөж эгчийнх рүүгээ хот явсан. Гэрлэлтээ цуцлуулна бидний тусдаа амьдрах шалтгаан ганц надаас болоогүй, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна... гэж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаангүй байна. 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, өөрөөр хэлбэл гэрлэгчид таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больсон, эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд ... оны ... дугаар сарын ....-ны өдөр охин *******-, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр охин *******-, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр хүү *******- нар төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойшхи хугацаанд хүүхдүүд эцэг *******-ийн асрамжид өсөж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа хүү *******-г эх *******- өөр дээрээ авч Улаанбаатар хотод сургуулийн өмнөх  боловсрол эзэмшүүлж байгаа, охин *******-, *******- нар эцэг *******-ийн асрамжид Дархан-уул аймагт сургуулийн бага болон дунд боловсрол эзэмшиж байгаа болно.

Нэхэмжлэгч *******- охин *******-, *******-, хүү *******- нарыг өөрсдийн асрамжид авна гэсэн үндэслэлээ ...хүүхдүүд тусдаа амьдарснаас хойш цуг амьдарч байсан, цаг агаар, эрүүл мэнд, хүүхдүүд сургуульдаа очих зам, орчин аюулгүй, өөрсдийн орон сууцтай, ажилтай... гэж тайлбарлаж байгаа, эх *******- хүүхдүүдээ өөрийн асрамжид авах үндэслэлээ ...Улаанбаатар хотод боловсрол эзэмших нь давуу, *******- цэцэрлэгт хамрагдсан, мөн ажил эрхэлж байгаа...  гэж тайлбарлаж байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг шүүх харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүүхдийн асрамж хэн дээр байх талаар маргаантай байсан тул эцэг эхийнх нь хэнийх нь асрамжид байлгах нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор шүүх Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, томилогдсон газар бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг ажиллуулжээ. Шинжээчид нэхэмжлэгч, хариуцагч нартай биечлэн уулзаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, сургуулийн анги удирдсан багштай холбогдон мэдээл авч, хүүхдүүдтэй уулзалт ярилцлага, сэтгэл зүйн сорил явуулж, зургийн аргаар  санаа бодлоо илэрхийлэх зэрэг судалгаа явуулж эцэг, эхийн хэн нь ч хүүхдээ асрамжлах боломжтой гэж дүгнэн, охин *******-, *******- нар эцэг *******-тэй, хүү С.Б- эх *******-тай сүүлийн нэг жил гаруй хамт амьдарч байгаагаас охидууд аавдаа, хүү ээждээ илүү талтай байгааг дурдаж долоо ба түүнээс дээш настай хүүхдүүдийн саналыг сонсоно гэснээр *******-, *******- нарын саналыг сонсож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Гэр бүлийн тухай тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх түүний саналыг харгалзан үзэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэснээр *******-, *******-н нарын саналыг шүүх өмгөөлөгч байлцуулан авсан болно.

Томилогдсон шинжээчийн дүгнэлтэд насанд хүрээгүй хүү *******- ...2 эгчийн талаар сэдэв илүүтэй дурдагдсан... гэсэн, мөн эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулснаар хэн алинтай хамт амьдрах боломжоор хязгаарлагдсан хүүхдүүдийн сэтгэл санааны байдал, эгч болон дүүгээс нь салган давхар дарамтад оруулах нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил эрх ашигт сөргөөр нөлөөлөх талтай боловч шүүх хуралдааны явцад эцэг *******- охин *******-, *******- нарын сургуулийн боловсрол, ээнэгшин дассан орчин, сургууль, ангийн найз нөхдөөс хөндийрүүлэхгүйгээр, эх *******- хүү *******-н сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байгаа орчинг өөрчлөхгүйгээр хүүхдийн асрамжийг шийдвэрлүүлнэ гэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх, адил үүрэгтэй гэснийг зөрчөөгүй гэж үзэж, зохигчдыг хүүхдийн асрамжийн талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ гэснээр тохиролцсон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд  эцэг, эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн  болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг юм.

Иймд эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар охин *******-, *******-нарт эх *******-гаас, хүү *******-т эцэг *******-өөс сар бүр  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн  хөрөнгийг  улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэснээр нэхэмжлэгч *******-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-өд зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ....... овгийн *******- /РД: .........../, .... овгийн *******- /РД: ............/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар .... оны ... дугаар сарын ..... -ны өдөр төрсөн охин *******-, ..... оны ....  дугаар сарын ...-ний өдөр төрсөн охин *******-нарыг эцэг *******-ийн асрамжид, .... оны ....  дүгээр сарын ...-ний өдөр төрсөн хүү *******-ыг эх *******-гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин *******-, 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******-нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх *******-гаар, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү *******-ыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-өөр тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ