Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/762

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нямдорж, шүүгдэгч *******,*******, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******ийн Ням-Очир,******* овогт*******ын******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000001238  дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, соёл гэгээрлийн ажилтан мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 14-3-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогтой*******ын******* /РД:YE65011176/,

 

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, 24а-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогтой*******ийн Ням-Очир, /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын орчим иргэн *******той үл ялих зүйлээс болж маргалдан цохиж, өшиглөж улмаар түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, уруулын саласт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хацар, шанаа, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын орчимд иргэн*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед үүдэн 1 дүгээр шүдний булгарал, тархи доргилт, уруулд шарх, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

 

          Шүүгдэгч М.Рагчаасүрэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

        Шүүгдэгч *******: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Рагчаасүрэнгээс яагаад намайг дарамтлуулаад байгаа юм бэ гэхэд хохь чинь одоо хүн дуудаад чамайг алуулна, орой ч алуулж магадгүй гэж хэлээд намайг зодолдьё гараад ир гэж дуудсан ба шаралхаад гарч очоод шанаа руу нь цохисон чинь намайг араас ирж зодоод угаалгын өрөөнд байсан чинь түлхүүр ч юм уу нэг юмаар миний уруулыг цохиод уруул сэтэрсэн...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ням-Очир ...буруугаар ойлгоод ...над руу ална тална гэж уурлаад дайраад байсан ба намайг түрүүлж нүүр рүү цохиж хоолойг боосон, би өөрөө зөрж зодолдсон, нэг мэдэхэд ажлынхан салгасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлаасаа бууж байсан, харин Ням-Очир ажилдаа ирсэн. Ням-Очир цонх руу цааш хараад зогсож байсан. Бид хоёр хоорондоо мэндлээгүй, Ням-Очирыг ууртай байгааг мэдсэн, би гарах гэтэл үүдэн дээр Нямдаваатай таараад мэнд ус болсон. Гэтэл хажуугаас Ням-Очир ирээд “чи муу гөлөг хүнээр дарамтлуулаа” гэхээр нь гарч учраа олохоор гарсан, гадаа гараад намайг заамдаад шууд нэг удаа нүүр хэсэг руу цохисон, тэгэхээр нь заамдсан гарын мушгиад шилбэ рүү нэг удаа өшиглөсөн, баруун зүүн гарын хоёр цохилт орж ирсэн би бултаад баруун гараараа нэг удаа уруул хэсэг рүү цохиж цус гарсан. Нямдаваа салгаад нойл орсон, нойл дотор би уучлалт гуйхаар ортол намайг шууд цохисон тэгээд зууралдаад миний нүүр хэсэг рүү тохойлдож шүд унасан бөгөөд үйлчлэгч Жавзаа салгасан ... Бид хоёр хоорондоо учраа олсон тул миний хувьд гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Рагчаасүрэн ах манай нөгөө ээлжийн ах байгаа юм. Ингээд би******* ахаар дамжуулж тууний дүүтэй хамтарч 10 дугаар хороолол тогжилтын талбайн ажилд авсан юм. Тус ажлыг 2022 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хийж дууссан юм. Гэтэл миний хийсэн ажлыг дүү нь голоод маргаан үүссэн, тэгээд би дүүгээс нь үлдэгдэл мөнгө нэхэх үед маргаан үүссэн. Тэгээд нэг хүн залгаад намайг ална тална гээд байсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би ээлжээ аваад Рагчаа ах ажлаас бууж байсан. Рагчаа ахад би “та чинь хэдэн төгрөгийн төлөө хүнээр яриулаад дарамтлуулаад байх юм” гэж хэлтэл “би ч чамайг ганцаараа алж чадна” гэж хэлээд ажлын гадаа гарсан. Тэгээд оруулахгүй болохоор би эхлээд шанаа хэсэг рүү нь цохиод намайг хэдэн хэдэн удаа нүүр лүү цохиж хамарнаас цус гарсан. Ингээд нойл ороод угааж байтал хойноос орж ирээд миний уруулыг сэт цохисон бөгөөд хоорондоо барилцаж авсан тэгээд үйлчлэгч орж ирсэн...” /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №13084 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.*******-н биед үүдэн 1-р шүдний булгарал, тархи доргилт, уруулд шарх, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.

5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтаст 24-25 дахь тал/ гэсэн,  

 

Мөн хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №835 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хацар, шанаа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хавтаст 41-42 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- *******ын гомдол /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг болно.

- Шүүгдэгч*******гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 88 дахь тал/,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 81 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч*******, ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын орчим өөр хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын “...Рагчаасүрэнгээс яагаад намайг дарамтлуулаад байгаа юм бэ гэхэд хохь чинь, одоо хүн дуудаад чамайг алуулна, орой ч алуулж магадгүй гэж хэлээд намайг зодолдьё гараад ир гэж дуудсан ба шаралхаад гарч очоод шанаа руу нь цохисон чинь намайг араас ирж зодоод угаалгын өрөөнд байсан чинь түлхүүр ч юм уу нэг юмаар миний уруулыг цохиод уруул сэтэрсэн...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн, хохирогч*******гийн “...Ням-Очир ...буруугаар ойлгоод ...над руу ална тална гэж уурлаад дайраад байсан ба намайг түрүүлж нүүр рүү цохиж хоолойг боосон би өөрөө зөрж зодолдсон, нэг мэдэхэд ажлынхан салгасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн, шүүгдэгч*******гийн “...Үүдээр гарах гэж байхад хажуугаас Ням-Очир ирээд “чи муу гөлөг хүнээр дарамтлуулаа” гэхээр нь гарч учраа олохоор гарсан, гадаа гараад намайг заамдаад шууд нэг удаа нүүр хэсэг руу цохисон, тэгэхээр нь заамдсан гарын мушгиад шилбэ рүү нэг удаа өшиглөсөн, баруун зүүн гарын хоёр цохилт орж ирсэн би бултаад баруун гараараа нэг удаа уруул хэсэг рүү цохиж цус гарсан. Нямдаваа салгаад нойл орсон, нойл дотор би уучлалт гуйхаар ортол намайг шууд цохисон тэгээд зууралдаад миний нүүр хэсэг рүү тохойлдож шүд унасан бөгөөд үйлчлэгч Жавзаа салгасан...” /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ гэсэн, шүүгдэгч *******ын “...Рагчаа ахад би “та чинь хэдэн төгрөгийн төлөө хүнээр яриулаад дарамтлуулаад байх юм” гэж хэлтэл “би ч чамайг ганцаараа алж чадна” гэж хэлээд ажлын гадаа гарсан. Тэгээд оруулахгүй болохоор би эхлээд шанаа хэсэг рүү нь цохиод намайг хэдэн хэдэн удаа нүүр лүү цохиж хамараас цус гарсан. Ингээд нойл ороод угааж байтал хойноос орж ирээд миний уруулыг сэт цохисон бөгөөд хоорондоо барилцаж авсан тэгээд үйлчлэгч орж ирсэн...” /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №13084 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:*******-н биед үүдэн 1-р шүдний булгарал, тархи доргилт, уруулд шарх, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 24-25 дахь тал/ гэсэн,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №835 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: *******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зевлен эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хацар, шанаа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтаст 41-42 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан “...үүдэн 1-р шүдний булгарал, тархи доргилт, уруулд шарх, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ын түүнийг цохиж зодсон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хацар, шанаа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч*******гийн түүнийг цохиж зодсон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Рагчаасүрэн, ******* нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Рагчаасүрэн, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч М.Рагчаасүрэн, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч *******,******* нар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Рагчаасүрэнгийн биед үүдэн 1-р шүдний булгарал, тархи доргилт, уруулд шарх, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч *******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хацар, шанаа, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000001238  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Рагчаасүрэн, ******* нарт энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийн Ням-Очир,******* овогт*******ын******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт*******ийн Ням-Очир,******* овогт*******ын******* нарт тус бүр 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт шийтгэсэн 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 2210000001238 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Рагчаасүрэн, ******* нарт энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР