Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2019/00002/и |
Дугаар | 135/ШШ2019/00106 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2019/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00002/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, дугаар баг, ******, ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух, ****** овогт *******/регистрийн дугаар, утас ****** /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ****** овогт ******* /регистрийн дугаар, утас /-д холбогдох
“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие ******* 2005 онд танилцаж, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр том охин ******, 2009 оны 06 дугаар сарын 06-нд хүү ****** нар төрсөн. Хамтын амьдралын явцад хэн хэнийх нь зан ааш таарч тохирохгүйн улмаас 2 тийшээ болж салсан.
Миний бие одоогийн нөхөртэйгээ ханилж мөн 2 хүүхэд төрүүлж одоо ам бүл 6-уулаа амьдарч байгаа. ******* мөн адил өөрийн амьдралаа зохиож эхнэр өөрийн хүүхдийн хамтаар амьдрал зохиосон. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд хэвээр үлдээж, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүү охин хоёроо ээж ****** асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин *******, 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******-ы асрамжинд үлдээж, эцэг *******-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг *******, эх ******* нар нь хүүхэд болох *******, ******* нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жагар овогт *******/регистрийн дугаар/, Боржигон овогт ******* /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ******* 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, 2009 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг *******-аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, нэг жилд төлөгдөх тэтгэлгийг үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,523 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА