Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

                                                                           


                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х Бөд холбогдох 2212..................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт .............. аймгийн Ө сумын 01 дүгээр багийн ................багийн Халзан даваа гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Х Б /РД:*****/

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь ................ аймгийн Ө сумын .............. багийн нутаг дэвсгэр ....................... гэх газар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:


Мөрдөн байцаалтын шатанд 2212....................... дугаартай эрүүгийн хэргээс
             *Хохирогч Д.Бгийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Архангай аймгийн Ө сумын Азарга багийн Халзан даваа гэх газар О очиход, О Б согтуу байж байсан. Б надаас манай гэрт хүмүүс хөлсөөр хонуулсан байсан бөгөөд тэрний мөнгийг нь авъя гэхээр нь би юун мөнгө, тэр байсан хүмүүс нь мөнгийг нь өгөө биз дээ гэсэн чинь О эхнэр Б хажуугаас өгсөн 100.000 төгрөг өгсөн, би тэр мөнгийг чиний өрөнд чинь өгсөн гээд Бөд хэлэхээр нь би надтай яриад байх юм байхгүй л байна ш дээ гэсэн чинь Б чамтай яахаараа ярьж болдоггүй юм гээд миний зүүн талын зовхи руу цохиод авахаар нь би босч ирээд барьцалдаад авсан чинь Б намайг өмсөж явсан цамцны захаар боогоод би ухаан алдаад сэрсэн чинь гэрийн гадаа үүдэнд Б миний дээр гарсан сууж байсан. Би тонгочоод Бийн дээр гарсан чинь миний зүүн талын хацрыг дагаад цус гараад байсан. Тэгээд би Бийн дээрээс босоод яваад өгсөн. Б миний зүүн зовхи хэсэг рүү гараар нэг удаа цохисон. Миний зүүн зовхи хавдсан шалбарсан байсан. Ухаан алдсаны дараа цохисон эсэхийг санахгүй байна. Миний үүдэн хоёр шүд өвчин орсон байна. Би Бийг шүд рүү цохисон болов уу гэж бодож байна. Б архи хэрэглэсэн, согтуу байсан. Би эрүүл байсан. Би Бийг цохиогүй. Гэрт нь хүн хөлсөөр байлгасан гээд мөнгө надаас нэхээд тэрнээс болж маргалдсан. Б 3, 4 жилийн өмнө намайг бас зодож байсан. Би ах дүү улсууд гээд цагдаад мэдэгдэж байгаагүй. О эхнэр Б байсан. Бн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай нутгийн хүмүүс Б гэж дуудаг. Би шинжээч эмчид үзүүлнэ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/


          *Хохирогч Д.Бгийн дахин мэдүүлсэн: “...Б надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуу/


        *Гэрч Б.О мэдүүлсэн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би малын хашаан дотор хонио хяргаад байж байхад манайд Б ах ирээд манай гэрт Б ах Б хоёр маргалдсан байсан. Би тухайн үед хонио хяргаад юу болсныг нь мэдэхгүй байна. Манай эхнэр л Б ах, Б хоёр барьцалдаж аваад зодоон хийгээд би хөөж гаргаад гэж ярьж байсан. Би цохилцож, зодолдсоныг нь хараагүй. Манай эхнэр л зодолдоод гэж байсан. Сүүлд нь Б ахын зүүн зовхи хэсгээс нь жаахан цус гарсан байдалтай, морио хөтөлсөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/


         *Гэрч Б.Э мэдүүлсэн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би малдаа яваад 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай аав Бгийн зүүн нүдний дээд зовхи нь халцраад цус гараад хөхөрсөн байсан. Би ааваас яасан юм гэж асуусан чинь Б намайг зодоод гэсэн. Би Б ахтай очиж уулзаад та яагаад аавыг зодож байгаа юм гэсэн чинь Б ах согтуу яадаг юм гээд байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би юунаас болж зодсоныг нь мэдэхүй байна. Би тухайн үед нь байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 хуу/


        *Гэрч Б.С мэдүүлсэн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед манайд Б согтуу Б надаас мотоцикль авчихаад мөнгийг нь өгөхгүй, мотоцикль хаяад явсан байна гээд яриад байж байтал Б ах манайд орж ирээд хоймрын орон дээр суусан чинь Б Б ах руу намайг яагаад байгаа юм гэсэн чинь Б ах би чамайг яасан юм гэсэн чинь Б Б ахыг заамдаж аваад зүүн хөмсөг рүү нь гараар нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр заамдалцаж аваад байхаар нь би тэр хоёрыг болиоч, гар гэсэн чинь тэр хоёр заамдалцсан чигээрээ манай гэрээс гарсан. Б ах Бийг тавь гээд Б нь тавьсан чинь Б ах Бийн баруун шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр дахиж барьцалдаж аваад дээр доороо ороод бөмбөрөөд байснаа Б ах нь дээр нь гарч тавиулаад босоод яваад өгсөн. Б Б ахын зүүн хөмсөг хэсэгт нь гараараа нэг цохисон. Б ах Бийн баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараар цохиж харагдсан. Манай голын хүмүүс намайг Б гэж дуудаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 хуу/


             *Х.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлсэн: “...Би Д.Бгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 06 дугаар сарын үед буюу зусландаа бууж байхад манайд гадаадын жуулчид ирсэн. Тэгээд бид хоёр гадаадуудыг хэд хоног аялуулж, хэдэн төгрөг авахаар тохирсон. Тухайн гадаадууд гадуур аялаагүй, гэрт 2 хоноод явсан бөгөөд гэрт хоносон хөлсний мөнгийг Бгээс авах гэсэн чинь би өгчихсөн гэж хэлсэн. Би тухайн мөнгийг О ахад өгсөн талаар мэдээгүй. Б маргалдсан. Мөн надаас мотоцикль худалдаж авна гэж хэлээд хуучин мотоцикль авч яваад гэрийнхээ гадна байлгаж байгаад авах больсон гээд авч ирээд өгсөн юм. Тэгээд би согтуудаа мотоцикль авахгүй байсан юм бол яах гэж авч явсан юм гээд хэрүүл хийгээд уурандаа Бгийн нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохисон. Би Бг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Б бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн маргаангүй болсон. Б надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Би уучлалт гуйсан байгаа. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Д.Б эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/


Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот шинжээчийн дүгнэлт: 
1. Д.Бгийн биед зүүн нүдний зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний их бие хугарсан гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 
6. Бэхлэлтгүй ганхсан сондгой шүдэнд гэмтлийн зэрэг тогтоохгүй...гэх дүгнэлт/хх-ийн 11-12 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуу/ 
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

               Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Х.Б нь .............. аймгийн Ө сумын ............... багийн нутаг дэвсгэр .................. гэх газар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
              Эрүүгийн 2212............................ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

                 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
               Шүүгдэгч Х.Б нь ............. аймгийн Ө сумын . багийн............. нутаг дэвсгэр ....................... гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Бгийн: “Б чамтай яахаараа ярьж болдоггүй юм гээд миний зүүн талын зовхи руу цохиод авахаар нь би босч ирээд барьцалдаад авсан чинь Б намайг өмсөж явсан цамцны захаар боогоод би ухаан алдаад сэрсэн чинь гэрийн гадаа үүдэнд Б миний дээр гарсан сууж байсан. Би тонгочоод Бийн дээр гарсан чинь миний зүүн талын хацрыг дагаад цус гараад байсан... Б миний зүүн зовхи хэсэг рүү гараар нэг удаа цохисон. Миний зүүн зовхи хавдсан шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Б.О: “Б ах Б хоёр маргалдсан байсан. Манай эхнэр л Б ах, Б хоёр барьцалдаж аваад зодоон хийгээд би хөөж гаргаад гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Б.Э “манай аав Бгийн зүүн нүдний дээд зовхи нь халцраад цус гараад хөхөрсөн байсан. Би ааваас яасан юм гэж асуусан чинь Б намайг зодоод гэсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/, гэрч Б.С “Б Б ахыг заамдаж аваад зүүн хөмсөг рүү нь гараар нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр заамдалцаж аваад байхаар нь би тэр хоёрыг болиоч, гар гэсэн чинь тэр хоёр заамдалцсан чигээрээ манай гэрээс гарсан. Б ах Бийг тавь гээд Б нь тавьсан чинь Б ах Бийн баруун шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр дахиж барьцалдаж аваад дээр доороо ороод бөмбөрөөд байснаа Б ах нь дээр нь гарч тавиулаад босоод яваад өгсөн. Б Б ахын зүүн хөмсөг хэсэгт нь гараараа нэг цохисон. Б ах Бийн баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараар цохиж харагдсан” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.


             Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

          Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Х.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Д.Б, гэрч Б.О нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Б нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  
 
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Х.Б нь иргэн Д.Бгийн биед зүүн нүдний зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд үүдэн 2-р шүдний их бие хугарсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
  
Иймд шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Шүүгдэгч Х.Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Б нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Х.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Х.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөд 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 57-58 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.   
  
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх  нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Б овогт Х Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөд оногдуулсан 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ОТГОНЦЭЦЭГ