| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0258/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/279 |
| Огноо | 2022-11-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Н Б /РД:******/-т холбогдох эрүүгийн 2212.......................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2 эхнэрийн хамт ................. аймгийн Ө сум .................... баг Ш гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, тус шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б овогт Н Б /РД:*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө ............. аймгийн Ө сумын ................. багт Тамир хороололд хашаанаас М.Б Хавужи маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212............................ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогч М.Б өгсөн:.. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Ө багийн Тамир хороололд байх хашаан дотроосоо Улаан өнгийн Хавужи маркийн шинэвтэр мотоциклоо хулгайд алдсан. Дээрх мотоциклио хулгайд алдаад Ө сумын цагдаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Мотоцикль алдагдах шөнө миний бие гэртээ ганцаараа унтаж байсан. Хулгайд алдсан Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо тухайн шөнө миний бие монгол гэрийн баруун талд данхраадаад унтсан байсан. Хулгайд алдсан Улаан өнгийн Хавужи маркийн мотоцикль баруун хөлийн гишгүүрийн хаймар байхгүй. Урдаа тольгүй шинэвтэр улсын дугааргүй мотоцикль байсан.Дээрх мотоциклийг 2022 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн 3.000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад алдсан мотоцикл дээрээ сэжиглэж байсан хүн байхгүй. Н.Бын хулгайлсан гэх цагдаагийн саатуулсан Улаан өнгийн Хавужи маркийн мотоцикль миний алдсан мотоцикль мөн байна. Тухайн өдөр Н.Б ганцаараа өглөөний 08 цагийн үед ирээд явсан. Одоо надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио бүрэн бүтэн олж авсан тул ямар ч гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/,
*Хохирогч М.Б дахин өгсөн:.. Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Ө сумын Хороололд эгч Д гэрт амарсан би өөрийнхөө Хавужи маркийн улсын дугааргүй мотоциклио Дулам эгчийн хашаанд гэрийнхэн баруун талд байрлуулаад юм. Тэгээд маргааш өглөө нь босоод харсан чинь миний мотоцикл байхгүй . Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн юм. Тийм зүйл байхгүй. Цагдаад баригдаад надад буцааж авч ирсэн өгсөн юм. мотоциклын түрхүүр хийж асаадаг кундагтарыг солиод өөр түлхүүр хийдэг болсон байсан мөн суудлыг бүрээсийг нь авчихсан байсан саяхан авч ирж өгсөн бүхнийг харахад миний мотоциклийг хулгайлж аваад баригдахгүй гээд өөрчилсөн байгаа юм. Миний мотоцикльд эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй. Ямар учраас миний мотоциклийг хулгайлсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио буцааж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/,
*Гэрч Н.Н өгсөн: ... Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 16 наас 17 нд шилжих шөнө миний төрсөн хүү М.Б Ө сумын Зэгстэй багт байх гэрийн хашаанаасаа улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо хулгайд алдсан.Тухайн үед миний хүү М.Б гэрийнхээ баруун хаяанд Хавужи маркийн мотоциклио данхраадаад гэртээ орж унтсан хойгуур нь хулгай авсан байсанг. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө сэрээд мэдсэн. М.Б бид хоёр Ө сумын төвөөр хөдөө гуу жалгаар хайсан боловч мотоциклоо олоогүй.Тэгээд Ө сумын цагдаа дэд ахлагч М.С алдсан мотоциклийнхоо талаар би ганцаараа ирж 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. М.Б Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо 2022 оны 02 дугаар сард Цагаан сараар 3.000.000 сая төгрөгөөр УлаанБ хотоос худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
*Гэрч М.С өгсөн: ... Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө миний төрсөн хүү М.Б Ө сумын Зэгстэй багт байх гэрийн хашаанаасаа Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо хулгайд алдсан гээд Цагдаагийн хэсэг дээр 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед ирж мэдэгдсэн мөн 2022 оны 09 дүгээр 18-ны өдөр мөн алдсан мотоциклоо эрж хайгаад олоогүй талаар ирж хэлж ярьсан. Тэгээд М.Б хашаанаасаа алдсан Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклийг Ө сумын нутаг дэвсгэрээр эрэн хайсан боловч олдоогүй. М.Б надад Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо 2022 оны 02 дугаар сарын Цагаан сарын өмнөх өдөр 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаараа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
*Гэрч Н.Д өгсөн: ...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17 шилжих шөнө шөнийн 02 цагийн үед Ө сумын Зэгстэй багийн нутаг Тамир хороололд байх Б эзэмшлийн шинэвтэр Улаан өнгийн Хавужи маркийн мотоцикл алдагдсан.Тэгтэл Н.Б дээрх мотоциклийг хулгайлсан байсанг цагдаа нар илрүүлсэн. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед Ө сумын төвд хүнсний дэлгүүрийн гадаа таараад миний бие Н.Бт хандан урьд шөнө дүү чинь мотоциклоо хулгайд алсдан чи харсан уу чамд мэдэх зүйл байна уу гэж асуухад Н.Б надад мэдэхгүй гэж хэлсэн.Тэгж хэлэхдээ Н.Б их зандарсан байдалтай хэлсэн. М.Б гэрээр Н.Б орж гардаг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өглөөгүүр Н.Б М.Б гэртээ байхад Н.Б ганцаараа ороод -арсан байсан. Надад нэмж ярих зүйл гэвэл ах дүү хүмүүс байж дүүгийнхээ мотоциклийг хулгайлаад нүдний булай Н.Бт гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
*Гэрч Б.Ш өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 17 ноос 20-ны хооронд Хатан- Өгий бааз дээр гэр буулгах ажил хийсэн.Гэр буулгах ажилд миний эхнэр Н.Өлзийжаргал цэвэрлээгийн ажил хийсэн.Н.Б надтай хамт гэр буулгасан. Н.Б 2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Н.Б гэр буулгахаар Ө сумын төвөөс бааз дээр ирлээ гэж над руу ярьсан.Тухайн өдөр Н.Бтай би уулзаагүй.2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед Хатан-Өгий баазын хашаанд Н.Б ирсэн байсан.Тэгээд тухайн өдрөө гэр буулгах ажил хийсэн. Тухайн өдөр Хатан-Өгий баазын хашааны гадаа Улаан өнгийн мотоцикл байсан.Дээрх мотоциклийг би ойроос хараагүй.Н.Б дээрх мотоциклийг унаж ирсэн талаараа надад хэлсэн. Н.Б хэний мотоциклийг унаж ирсэн талаараа надад тодорхой зүйл яриагүй. Н.Б тухайн өдөр надтай уулзаагүй нууран дээр ирчихлээ гэж утсаар ярьсан тухайн өдөр Н.Б хаана байсанг бий мэдэхгүй. Н.Б байнга приус 11 маркийн 77-39 убд улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин унадаг одоо ч уг машинаа унаж байгаа.Дээрх машин Н.Бын эхнэр Л.Доржхандын машин. Н.Б Хатан-Өгий бааз дээр очиход машин тэрэг унаа олдохгүй байна гэж надтай яриагүй.Н.Б байнга приус машинаа хол ойр явахдаа унадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 хуу/,
*Гэрч Н.Ө өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 17 ноос 20 ны хооронд Хатан- Өгий бааз дээр гэр буулгах ажил хийхээр манай нөхөр Б.Ширбазар бид хоёр явсан.Миний бие дээрх бааз дээр цэвэрлээгийн ажил хийсэн.Н.Б манай нөхөр Б.Ш хамт гэр буулгасан. Н.Б 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б Хатан-Өгий бааз дээр ирээгүй. Н.Б 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед Хатан-Өгий баазын хашаанд Н.Б ирсэн байсан.Тэгээд тухайн өдрөө гэр буулгах ажил хийсэн. Тухайн өдөр Хатан-Өгий бааз дээр Н.Б мотоциклтой ирсэн гэж ярьж байсан.Миний бие Хатан-Өгий баазын гал тогоонд цэвэрлээг хийж байсан тул ямар нэгэн мотоцикл олж хараагүй. Н.Б тухайн өдөр надтай уулзаагүй. Н.Б байнга приус 11 маркийн 77-39 убд улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин унадаг одоо ч уг машинаа унаж байгаа.Дээрх машин Н.Бын эхнэр Л.Дын нэр дээр байдаг машин байх сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/,
*Н.Бын яллагдагчаар өгсөн: ... Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой Ө луу явах гэсэн чинь унаа байхгүй байсан тул өдөр харсан Б мотоциклыг хулгайлах санаа төрөөд тухайн үед Д хашаа руу ороод гэрийнхэн баруун талд байсан Хавужи маркийн мотоциклыг хашаанаас гаргаад уг хашаанаас холдож байгаад асаагаад явсан юм. тухайн үед би ч ,зараа явсан намайг харсан хүн байхгүй. Тэгээд би Өгий нуур дээр 3 хоносон энэ ]аандаа түлхүүр хийж асаадаг кундактарыг нь солиод түрхүүр хийж асаадаг болгосон суудлын бүрээсийг нь авчихсан юм. Надад хөл дүүжлэх унаа байхгүй учраас би өөртөө хэрэглэх гэж тухайн мотоциклийг авсан юм. өөр надад зарах ашиг олох санаа зорилго байгаагүй. Тийм зүйл байхгүй. Би хэлээгүй авч явсан. Би мотоциклийгг нь буцааж өгсөн. Мөн суудлын бүрээсийг нь өгсөн уучлалт А ямар нэгэн хохиролгүй болгосон тул байгаа. Надад хөнгөн ял оноож өгнө үү би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-13 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22-73 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-40 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 хуу/,
Архангай аймгийн Ө сумын Дойт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 117-118 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ................ аймгийн Ө сумын ................ багт ..................д хашаанаас М.Б Хавужи маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212.................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ......................аймгийн Ө сумын ..............багт ................ хашаанаас хохирогч М.Б Хавужи маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Б:.. мотоциклио хулгайд алдаад Ө сумын цагдаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн... Д гэрт амарсан би өөрийнхөө Хавужи маркийн улсын дугааргүй мотоциклио Дулам эгчийн хашаанд гэрийнхэн баруун талд байрлуулаад юм. Тэгээд маргааш өглөө нь босоод харсан чинь миний мотоцикл байхгүй.Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 114-115 хуу/, гэрч Н.Н: ... М.Б Ө сумын Зэгстэй багт байх гэрийн хашаанаасаа улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо хулгайд алдсан.Тухайн үед миний хүү М.Б гэрийнхээ баруун хаяанд Хавужи маркийн мотоциклио данхраадаад гэртээ орж унтсан хойгуур нь хулгай авсан байсанг. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө сэрээд мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,гэрч М.С: .... М.Б Ө сумын Зэгстэй багт байх гэрийн хашаанаасаа Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклоо хулгайд алдсан гээд Цагдаагийн хэсэг дээр 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед ирж мэдэгдсэн мөн 2022 оны 09 дүгээр 18-ны өдөр мөн алдсан мотоциклоо эрж хайгаад олоогүй талаар ирж хэлж ярьсан. Тэгээд М.Б хашаанаасаа алдсан Улаан өнгийн Хавужи маркийн мотоциклийг Ө сумын нутаг дэвсгэрээр эрэн хайсан боловч олдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч Н.Д: “...Ө сумын Зэгстэй багийн нутаг Тамир хороололд байх Б эзэмшлийн шинэвтэр Улаан өнгийн Хавужи маркийн мотоцикль алдагдсан.Тэгтэл Н.Б дээрх мотоциклийг хулгайлсан байсанг цагдаа нар илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22-73 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-40 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.545.770 /хоёр сая таван зуун дөчин таван мянга долоон зуун дал/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Н.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч М.Б өгсөн мэдүүлэг, гэрч Н.Н, М.С нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Быг 2022 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Ө сумын Зэгстэй багт Тамир хороололд хашаанаас М.Б Хавужи маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Бын үйлдлийн улмаас хохирогч М.Бд 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22-73 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-40 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.Б нь хохирогчоор өгсөн “...Одоо надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио бүрэн бүтэн олж авсан тул ямар ч гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 114-115/ авагдсан байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 2.545.770 төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь ......................аймгийн Ө суманд оршин суух хаягтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ