Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0439

 

 

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0439

      Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “А” ХХК / /

Хаяг:

Хариуцагч: А,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан “А” ХХК-ийн өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр уламжлахгүй байгаа А, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлуулах тухай шийдвэр гаргахыг А,т даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанид аын тусгай зөвшөөрлийг 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А, газрын тосны газраас олгосон.

Тусгай зөвшөөрөл олгосноос хойш хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд төлж, хайгуулын зардлыг гарган ажиллаж байсан.

Гэтэл Улсын Их Хурлын 2011 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоол гарснаар манай тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалттай газарт бүхэлдээ орж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэрээр манай хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.

 Үүнтэй холбогдуулан манай компани удаа дараа А, болон төрийн захиргааны байгууллагад хандаж байсан. А, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/3404 дүгээр албан бичгээр “...Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, тооцоо судалгаа хийх, аргачлал тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагаа явуулах эрхлэх боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг авч шийдвэрлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн. Ажлын хэсгийн хэсгийн ахлагчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7717 дугаар мэдэгдлийн дагуу манайх бичиг баримтын бүрдлийг хангуулан хүргүүлсэн. Манай материалыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан гэж мэдэгдсэн байгаа. Манай компани өргөдөл, гомдлоо байнга гаргаж явсан. Энэ нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хариу албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны албан бичиг, А, газрын тосны газрын албан бичгүүдээс харагдаж байна. Хариуцагч байгууллагаас танай нөхөх олговрыг олгох асуудлаар ажиллагаа хийж байгаа гэж хариу тайлбартаа дурдсан. Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор манай компанитай ижил 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 18 аж ахуйн нэгжид 75.000 орчим га газрыг нөхөх олговроор олгосон байгаа. Уг тогтоолын дагуу А, газрын тосны газрын даргын 2017 оны А/174 дүгээр тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр 18 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 9 жилийн хугацаанд маш хүлээцтэйгээр хандаж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудад өргөдлөө өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд бид үр дүнд хүрч чадаагүй байна.

 А, нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим, Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын дээд шүүхэд тайлбар авахаар хандсан. Улсын дээд шүүх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн энэхүү заалтыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцагч өөрөө хандахад танайх аргачлалаа батлаад хэрэгжүүлчих гээд бүрэн эрхийг олгоод байгаа. Үүний дагуу хариуцагч байгууллага юу ч хийгээгүй. Эрх нь хариуцагч байгууллагад олгогдоод байна. Улсын дээд шүүх хуулийн заалтыг тайлбарлах шаардлагагүй гэж үзээд байгаа. Яамаар дамжуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандахад 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр тодорхой хариу өгсөн байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх зарчим хангагдахгүй байна. Бид 2012 оноос хойш бүхий л төрийн байгууллага, албан тушаалтанд хандаад явж байсан. Гэтэл 2017 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын тогтоолоор нөхөн олговор олгогдсон байгаа. 2017 оноос хойш ямар ч ажиллагаа хийгдээгүй. 2019 онд ажлын хэсэг байгуулагдлаа гэхэд материалаа бүрдүүлэн өгөхөд хүлээн авсан. Дахин холбогдоход ажлын хэсэгт орсон албан хаагчид өөр ажил, албан тушаалд орсон тул шинэ ажлын хэсэг байгуулагдсан гэсэн бичиг ирсэн. Үүнээс хойш 2020 онд ямар ч  ажил хийгдээгүй. Одоо тасралтгүй ажил хийгээд байна гэдэг. Гэтэл хариу тайлбартай хамт ирсэн баримтууд бүгд 2021 оны баримтууд байдаг. Бид олон жилийн хүч, хөдөлмөөр зарцуулан хайгуулын ажлаа хийсэн. Аын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Одоо 9 жил хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компанийн эзэмшиж буй Ховд аймгийн ******* сумын нутаг Их наран нэртэй газарт орших аын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 3552.77 гектар талбай УИХ-ын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авагдсан газартай бүхэлдээ давхцал үүссэн.

            УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Аын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ аын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан. УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “АМТХ- ийн нэмэлт, өөрчлөлтөөр 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад “энэ хуулийн 19.12,” гэснийг “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу аын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх

мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан Газрын даргын 2019 оны A/49 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2020 оны А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй 2019 оны 11 дүгээр сарын 21 ний өдөр нэгдсэн байдлаар биечлэн уулзалт зохион байгуулж ажлын хэсгийн чиг үүрэг, зорилго хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд мөн уулзалтаар компани тус бүрд хүсэлт гаргахад шаардлагатай мэдээллийг агуулсан мэдэгдлийг өгсөн бөгөөд тус компанид 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7717 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. “А*******” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 19/07, 19/08 тоот албан бичгүүдээр ажлын хэсгийн 10/7717 тоот мэдэгдэлд заасан холбогдох баримт, материалаа ирүүлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр ажлын хэсгийн нарийн бичгийн даргад ирүүлсэн материалаа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч баримт үйлдсэн байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулж, батлуулахаар газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/6250 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлэхэд “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 тоот албан бичгээр “Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн. Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг судлан үзэхэд нөхөх олговор олгох журам болон аргачлалыг хуулиар тусгайлан батлах эрхийг төрийн захиргааны байгууллага болох А,т олгогдоогүй байх тул дээрх асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс дараах байгууллагуудад хандаж дараах хариуг аваад байна.

1. Улсын Дээд шүүхэд Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрхэн нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тайлбар авахаар тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/56 тоот албан бичгээр хандахад Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/252 тоот албан бичгээр 'ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэх талаарх хуулийн тодорхой зохицуулалт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу хууль хэрэглээний албан ёсны тайлбар авахаар тус газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/898 тоот албан бичгээр дахин хандахад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1289 дугаар тоот албан бичгээр "хуулийн энэхүү зүйл заалтыг тайлбарлах шаардлагагүй” гэсэн хариуг ирүүлсэн.

2. Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцоход баримтлах шалгуур үзүүлэлт, аргачлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар “Чиглэл хүсэх тухай” албан бичгийг тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/55 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандахад Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/297 тоот албан бичгээр “Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн хариуг хариуг ирүүлсэн.

3. УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аын хайгуулын болон ашиглалтын тусгай эзэмшигчдийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжийг Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар бүрдүүлсэн хэдий ч аын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговор олгох харилцааг нарийвчлан зохицуулж, мөрдүүлэх талаар тухайлан зохицуулж өгөөгүйн улмаас ажлын хэсгийн ажил удаашралтай байгаа тул энэхүү хүндрэлтэй асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад уламжлан шийдвэрлүүлэхээр 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай" 1/1815 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаад байна.

Төсөөтэй харилцааны хууль зүйн зохицуулалтыг дурдахад: 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж тус хуулийн үйлчлэлд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрын асуудлыг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “ Аын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай " журмыг баталж тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг.

 Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх ажил тасралтгүй үргэлжилж байна.

3. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

а ) Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан чиг үүрэг нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.

b) А, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан ажлын хэсэг хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн хүрээнд нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

c ) Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Ажлын хэсгийн ажил тасралтгүй үргэлжилж байна.

d ) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зохицуулсан. “А” ХХК-ийн ирүүлж байсан хүсэлтүүдтэй холбогдуулан А газрын тосны газрын гаргасан нэг ч эс үйлдэхүй баримтаар тогтоогдохгүй байна. Гэтэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна .

2017 онд 18 аж ахуйн нэгжид Засгийн газрын тогтоолоор нөхөн олговор олгосон зүйл байхгүй. 7 аж ахуйн нэгжид 18 талбай олгосон байдаг. Энэ тогтоол өнөөдрийн ажлын хэсгийн ажил, үйл баримттай ямар нэгэн байдлаар жишиж, дүйж, жишиг тогтоох асуудал биш юм. 2017 оны Засгийн газрын тогтоол гарахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлаар ажилласан.

Ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сард шинэчлэгдэн байгуулагдсан. Ажлын хэсэг шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Үүнээс хойш ковид-19 өвчний улмаас хатуу хөл хорио, хязгаарлалт тогтоосон. Энэ хүнд цаг үед бид харьцангуй хууль зүйн шийдлийг гаргахаар ажиллаж байгаа. Улсын дээд шүүх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарсан 1 тохиолдолд дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргасан. Зарим аж ахуйн нэгж дээрх хуульд заасан талбайтай давхцалтай байдаг. Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хамруулан ойлгох эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэхэд холбогдох нотлох баримтуудыг ирүүл. Танай өгсөн хүсэлтийн дагуу хууль зүйн тайлбар гаргахаар ажиллаж байна гэдэг бичгийг ирүүлсэн. Үүний дагуу 270 гаруй хуудас материалыг хүргүүлээд тайлбар гарахыг хүлээж байгаа. Ажлын хэсэг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хуралдаанаа хийсэн. Албан бичигт дурдсаны дагуу нэмэлт материалуудыг бүрдүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлахаар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас тус шүүхэд хандан “...Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан “А” ХХК-ийн өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр уламжлахгүй байгаа А, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлуулах тухай шийдвэр гаргахыг А,т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд,

А, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ даргын 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1391 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК нь Ховд аймгийн ******* сумын И нэртэй газарт орших 3554 гектар талбайд аын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг анх олгож, А, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1014 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тооцож, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолоор  Мөнххайрхан уул-*******ийн хавцлын байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан А газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн эзэмшлийн, XV-0******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцалтай гэх үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

   Улмаар, Аын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2617 дугаар албан бичгээр “А” ХХК-нд хандаж, “... танай тусгай зөвшөөрлийн талбай нь ... Мөнххайрханы байгалийн цогцолборт газартай ... бүхэлдээ давхцаж байна, ... Аын тухай хуулийн 14.4, 14.6-д заасныг үндэслэн холбогдох байгууллагуудад хандан асуудлаа шийдвэрлүүлэх”-ийг мэдэгдсэн дагуу нэхэмжлэгчээс 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаартай албан бичгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 19/05 дугаар албан бичгээр А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/08 дугаар албан бичгээр А, газрын тосны газрын газар дүйцүүлэн нөхөн олговор олгох ажлын хэсэгт тус тус хандаж, “...Аын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6...-д заасны дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөх эсхүл хайгуулын үйл ажиллагааг хэвийн явуулах тогтоол шийдвэр гаргаж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан.

Үүнтэй холбогдуулан, хариуцагч А, газрын тосны газраас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7717 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “А” ХХК-нд хандан “...Төрөөс Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3... 9.1.13... заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан аын хайгуулын... тусгай зөвшөөрлийн талбай... олгох нөхөх олговрын асуудлыг ... шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Иймд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор...хүсэлтээ бэлтгэж ирүүлэхийг” мэдэгдсэн.

   Энэ дагуу нэхэмжлэгч “А” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр А, газрын тосны газрын Ажлын хэсэгт хүсэлт, холбогдох баримтыг хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан А, газрын тосны газрын 2014 оны 6-2617 дугаар албан бичиг, 2019 оны 1/3404, 10/7717 дугаар албан бичгүүд, 2021 оны 1/1815 дугаар албан бичиг “А” ХХК-ийн 2014 оны 5/4646, А/15 дугаар албан бичгүүд, 2019 оны 19/05, 19/08 дугаар албан бичгүүд, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2014 оны 5/4643 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2014 оны ХЭГ/1188 дугаар албан бичиг, 2021 оны ХЭГ/1385 дугаар албан бичиг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 6/5727 дугаар албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02/4725 дугаар албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01/88 дугаар албан бичиг, 2021 оны 01/1261, 03/1420 дугаар албан бичгүүд дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 1/297, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 4/252 дугаар албан бичгүүд болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа, нөхөх олговор олгох журам болон аргачлалыг хуулиар тусгайлан батлах эрхийг төрийн захиргааны байгууллага болох А,т олгогдоогүй тул өнгөрсөн хугацаанд бид Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулж, батлуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж ажиллассан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх хангалттай тодорхой үндэслэл болж чадахгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг тус тус үндэслэн “А” ХХК-иас Аын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр уламжлахгүй байгаа А, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийн хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлуулахыг А,т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А, газрын тосны газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М