Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

                          


                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Б, Ч.М /онлайнаар/
Шүүгдэгч: Б.Б, А.С, Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Д, Б овогт А С нарт холбогдох 2112................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт
төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймаг ........... сум *** булаг баг ****** тоотод оршин суух хаягтай харин одоо түр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын ***** тоотод оршин сууж байгаа, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1920 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан И овогт Б Б /РД:******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт .......... хот ............. дүүргийн ** дугаар хорооны ***** тоотод оршин суух, урьд ...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Б Д /РД:*****/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Оюутолгой” ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .хот Сонгинохайр.............хан дүүргийн ******* оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт А С /РД:*****/

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ........... аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн А.Сыг “миний эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Стой харилцан зодолдсоны улмаас биед нь зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэн Дын **-** УБУ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг гараараа цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...........аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн О.С “дунд хуруу гаргалаа, нөхөр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.С харилцан зодолдсоны улмаас биед нь эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ................ аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Б.Бийг “эхнэрээ хариуцаж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Бтэй харилцан зодолдсоны улмаас биед нь хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Сын өгсөн: Тухайн үед үеэл ах С болон бусад хүмүүстэй хамт Ө руу салхинд гарахаар явсан. Тэгээд С ах хоёр найзыгаа дуудаад Б.Б, Б.Д нар ирсэн. Архи ууж согтуу байсан болохоор маргаан гаргасан. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Бийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өт зугаалж байгаад архи уусны улмаас тухайн маргаан гарсан. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 2112.............. дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Бийн өгсөн: ...Би С , С, С, Д, Д, бас өөр С 2 дүүгийн хамт Архангай аймгийн Өгийн нуур руу зугаалсан. Бид нар наймуулаа “Эдэн” нэртэй 1.75 литрийн архи аваад талыг нь ууж байтал С намайг май шүү гээд дунд хуруугаа гаргатал манай эхнэр Д уурлаад миний нөхөр рүү яагаад байгаа юм бэ гэтэл С манай эхнэрийг хоёулаа зодолдох уу гээд босч ирээд машины ойролцоо аваад явсан. Бид нар араас нь салгах гэтэл С манай эхнэрийг над руу хандаж энэ нэг пиздаа шиг юмаа аваач гэж хэлэхээр нь би Сыг ахын дүү яаж яриад байгаа юм бэ гэтэл С миний зүүн шанаа руу цохиод зугтсан бөгөөд би араас нь хөөгөөд яаж байгаа юм бэ гэтэл Сын хоёр найз ирээд намайг унагаагаад зодсон. Би газраас бостол нэг нь миний гарыг мушгисан байсан. Би баруун гараараа Сын гарыг татаад тавиулах гэж оролдоод эрхий хуруунаас нь хазсан. Тун удалгүй Сын ах С ирээд намайг тэвэрч аваад больцгоо гээд бид нарыг салгасан. Манай эхнэрийг хоёр гурван эмэгтэй хүн үсдэж байхаар нь би Дын машины шилийг баруун гараа атгаад цохиод больцгоо гэж хэлсэн. Миний гар машины шил хагалахаас өмнө нь зүсэгдчихсэн байсан. Би машины шил хагалж больцгоо гэж хэлсэн. Тэгээд би замдаа цус их гараад алдаад ухаан алдсан. Дашинчилэн сум руу очиж гараа үзүүлтэл мөр хавдчихсан байсан бөгөөд цус их гарч байсан. Гарын өөх гарч ирчихсэн байсан. Би гараа Дашинчилэн сумын эмнэлэгт үзүүлтэл хутганы шарх байна гэж эмч хэлсэн бөгөөд шархны гүн нь 3 см, 6 см өргөнтэй байсан. Би гараа оёулаад хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан. С, Д, Сын найз 3 нийлж миний биед гэмтэл учруулсан. С миний баруун гарнаас зуурахаар нь би гарыг нь хазсан. Тэр үед С миний баруун шуунд гэмтэл учруулсан. Бусад гэмтлүүдийг эдгээр гурван хүн намайг зодож гэмтэл учруулсан. Миний баруун талд Сын найз, зүүн талд Д, С толгойг минь дарчихсан байсан болохоор хэн, хэн яаж цохисныг харах боломжгүй байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би барилгын ажил хийдэг тул хүнд юм өргөж чадахгүй байна, ажлаа хийж чадахгүй 3 сар болсон учраас ажилгүй байх хугацааны цалин хөлс, эдгээр хохирлыг нөхөн төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Хохирогч Б.Бийн дахин өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр миний биед С, Д, бас нэг эрэгтэй байсан бөгөөд эдгээр хүмүүс миний биед гэмтэл учруулсан. Эдгээр хүмүүс намайг доошоо дарчихаад өшиглөөд, цохиод байсан болохоор хэн, хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Ямар ч байсан гурван талаас татаж унагааж нүдээд байсан. Тухайн өдөр наймуулаа 1 литрийн “Эдэн” нэртэй архи хувааж уусан. Би нэг их архи уугаагүй, загас бариад явж байсан болохоор. Би яг одоо бол цуг амьдрахгүй байгаа. 2022 оны 10 дугаар сараас хойш цуг амьдрахаа больсон. Би Сын зүүн гарын эрхий хурууг хазаж гэмтээсэн. Өөр ямар нэг гэмтэл учруулаагүй. С гэх эмэгтэй намайг үгээр доромжлоод нулимж хараагаад дунд хуруугаа гаргаад байсан. Тухайн нөхцөл байдлыг хараад Д намайг өмөөрөөд С хэрэлдсэн. Тэгээд зодоон болсон. Миний баруун гар хүнд юм өргөхөөр амархан цуцдаг болсон. Гар салгалдаг болсон. Өөр ямар нэг зовиур байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажлаа хийж чадахгүй, 3 сар болсон. Ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/

Хохирогч О.Сийн өгсөн: ...Найзуудаараа хамт 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ө гэх газарт амарч зугаалсан. Тухайн үед С, Г, О, Д, С, Б, Д нарын хамт Өт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тэр өдөр ойр орчмоороо зугаалж хоол унд хийж идсэн бид нар. Орой нь бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. 1 литртэй “Соёрхол” нэртэй архи, “Сэнгүр” нэртэй пиво зэргийг уусан. Би оройдоо Дтай маргалдсан. Учир нь Д надаас хоёр насаар эгч юм байна лээ. Тэгээд намайг хүндэлсэнгүй, эгчээ гэж дуудсангүй гэх асуудлаас болж маргасан. Би Дтай маргалдаад зогсож байхад манай нөхөр С одоо болио гээд намайг тэврээд зогсож байхад Б Сын нүүрний зүүн талд гараа нэг удаа цохисон. Тэр үед С чи яаж байгаа юм гээд Бийг түлхсэн. Тэр үед Д над руу дайраад үсдээд авахаар нь би бас үсдэлцсэн. Тухайн үед О, Д, Төгсөө, С ах нар ирж бид дөрвийг салгасан. Би тухайн өдөр Дд зодуулсан. Намайг алхаад явж байхад араас үсдээд газар чирч явсан. Миний нүүр рүү гараараа нилээн хэд цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бага зэрэг хэрэглэсэн. Миний биед учирсан гэмтлийг Д учруулсан. Намайг Д зодож байхад хажууд О байсан. Би Дтай тухайн аялалд явахдаа танилцсан. Манай нөхөр Сын хамаатны ах С ахын найз юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/ 

Хохирогч А.Сын өгсөн: ...Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз охин С, найз Д, О, Г, ах С нарын хамт Архангай аймгийн Ө руу явж байхад С ахын найз гээд нэг эмэгтэй, нэг эрэгтэй ирсэн. Бид нар С ахын найз нарыг Эмээлт нилээн өнгөрөөд хүлээж байгаад тухайн хоёр хүнийг авсан. Тэр хоёр хүн өөрсдийнхөө тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд Ө дээр очиж байгаад тухайн 2 хүнтэй танилцсан. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан. Би Бт эрэгтэй хүн байж эмэгтэйгээ аваач ээ гэж хэлэхэд Б намайг цохисон. Тэгэхээр би зөрүүлээд нэг цохичихоод зугтсан бөгөөд зугтахгүй бол над руу дайраад байсан. Б над руу дайраад ирэхээр би унагаах гэхэд миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Б юм уу Д нарын нэг нь миний нуруунд нэг юм зоосон. Би яг юу зоосныг нь мэдээгүй. Одоо хүртэл нуруун дээр сорви нь байгаа. Манай найз охин С, Д нар хоорондоо маргалдаад байхаар нь ширээн дээр байсан архийг авч шидчихээд Бт эрэгтэй нь байж эмэгтэйгээ аваач гэж хэлээд маргаан үүсч улмаар Б миний биед гэмтэл учруулсан. Б миний нүүр рүү гараараа нэг хоёр удаа цохисон. Миний зүүн гарын эрхий хуруунаас хазсан, мөн нурууны ар хэсэгт юмаар хатсан. Яг юугаар хатгасныг мэдэхгүй байна. Би Бтэй 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх танилцсан. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Өр авлага болон өс хонзонгийн асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Учир нь манай эхнэр Сийн амаржих хугацаа нь дөхөж байгаа. Мөн би хөдөө орон нутагт ажилладаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/ 

Иргэний нэхэмжлэгч О.Дын өгсөн: ...Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа Архангай аймаг руу амрахаар явсан. Манай найз С, Д гэх эмэгтэйтэй маргалдаад Д нь манай найз С үсдээд доошоо дараад газарт чирсэн. Тэгэхээр бид нар салгаад байж байтал Дын нөхөр Б босч ирээд Сыг нүүр рүү нь гараа цохисон. С босч ирээд Бтэй барилцаж авахаар нь бид нар салгасан. Бид нарыг салгаж байхад Сын гарын эрхий хурууг Б хазсан. Тэгтэл Б миний машины арын багаажны шилийг гараараа цохиж хагалсан. Уг Б хот орохоороо мөнгийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед цуг С, С, О, С, Б, Д нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Г бид хоёр автомашин барьж байсан болохоор архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би уншиж танилцсан бөгөөд хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад учирсан хохирлыг гаргаж өгнө үү. Би өөрийн автомашины шилээ 2021 оны 09 дүгээр сард “Харх” авто шил хийдэг газарт 380.000 төгрөгөө хийлгэсэн. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуу/

Гэрч Э.С өгсөн: ...Би өөрийн найз дүү нартайгаа Архангай аймгийн Ө руу очихоор өмнө ярьж байгаад энэ 06 дугаар сарын 25-ны өдөр энэ тухай Бт хэлээд цуг явах уу гэхэд тэгье гээд хамт Улаанбаатар хотоос яваад Архангай аймгийн Ө суманд шөнө буюу 06 дугаар сарын 26-ны өдөр очоод амраад өглөө нь хоол ундаа хийж идээд загас барьж байгаад хорхог хийгээд 1 шил архи задлаад тойрч сууж байгаад нилээд муудаад гэнэт Д, С нар маргалдаж, муудалцаад байсан. Харин С салгах гээд Бт эхнэрээ аваач ээ гэж хэлэхэд Б Сыг нүүр рүү нь цохиод хоорондоо ноцолдоод байхаар нь би очиход Сын хурууг Б хазчихаад тавихгүй байхаар нь салгаад Дын машины ард авчраад юу болсон талаар ярилцахад танай дүү чинь дургүй хүргээд гээд зогсож байснаа Дын “Приус-30” маркийн машины арын шилийг гараараа цохиод хагалаад гараа зүсчихсэн. Харин Сыг би дуудаж ирээд гарыг нь боогоод учраа олоод ойрхон эмнэлэг орохоор Дтай Д, Б нар яваад эмнэлэг олсонгүй гээд ирсэн байсан. Надад гэмтэл учраагүй. Харин би явсных нь дараа утсаар залгаж асуухад цагдаад өргөдөл өгсөн гэж байсан. Б өөрөө машины шил хагалаад гараа зүсч өөртөө уг гэмтлийг учруулсан. Харин С гэмтэл учруулаагүй. Сын гарыг хазсан байхаар нь би очиж салгасан. 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ө гэдэг газарт болсон. Хөзөр тоглож байгаад С дунд хуруугаа гаргаад үүнээс болж маргалдсан. Харин бие биедээ гэмтэл учруулсан талаар хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

Гэрч Ө.Огийн өгсөн: ...Би өөрийн найз залуу Гийн найз ах нар гэх хүмүүстэй хамт 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ө гэх газар очихоор болж 06 дугаар сарын 26-ны шөнө очоод тэндээ хоноод өдөр босоод С, Д, С бид нар архи нэмж ууж байсан. Тухайн үедээ С, Д нар хоорондоо таарамжгүй бие биеийнхээ үгийг даахгүй байсан. Тэгээд нар жаргасны дараа ширээгээ тойрч суугаад архи уугаад сууж байгаад бид нар нилээд согтоод Д, С нар гэнэт маргалдаад Б мөн маргаан дунд ороод байхаар нь би больчихоо гэж хэлээд сууж байхад Д Сийн толгойтой үснээс зулгаагаад зодолдсон. Харин нэг харахад С, Б нар маргалдаад хэрэлдээд С аль болох зайтай зогсож байсан. Харин С ах ирээд надтай хамт С, Д нарыг салгаад би С хамт үлдсэн. Харин энэ хооронд Д, С нартай Б маргалдаад байсан. Харин Бийг нийлж зодсон зүйл байхгүй. Би С зогсож байхад сүүлд зодоон дуусаад Б, Д, С нар Дын Приус-41 маркийн машины ард зогсож байхад шил хагарах чимээ сонсогдсон бөгөөд яваад очиход Бийн гараас цус гарчихсан, машины арын цонх хагарчихсан байсан. Д та нар миний нөхрийг нийлээд зодлоо гэж орилоод Б би өөрөө машины цонх гараараа цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Ингэж хэлэхэд би болон Д, С бид нар хамт байсан. Ингээд гарыг нь хүмүүс боож өгөөд би Д эгчийг тайвшруулаад эмнэлэг явахаар болоод тухайн үед огт архи уугаагүй байсан Даар өөрсдийнхөө машин бариулаад эмнэлэг яваад эмнэлэг олдоогүй гэж ирээд Б Д нар хот руу явсан байсан. Маргааш нь Д Бтэй утсаар яриад машиныхаа арын цонхыг төлөх талаар ярихад банк орж мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар машинаар хамт Улаанбаатар хот руу ирж байхад Архангай аймгийн Замын цагдаа бид нарыг зогсоогоод Б бид нарт гомдол гаргасан талаар хэлэхээр нь Бтэй С ярихад Б би машины цонх хагалаагүй гэж хэлээд эхнэр нь утсыг булааж аваад явдаг журмаар нь явна гэж хэлээд утсаа салгасан. Ингээд бид нар 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Надад гэмтэл учраагүй. Бтэй зодолдсон зүйл байхгүй. Харин Стой мэргэлдсэн. 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ө гэдэг газарт болсон. Нийлж бөөнөөрөө зодсон зүйл байхгүй. Гарын гэмтэл өөрөө машины цонх хагалж гэмтээсэн. Дын машины цонхыг хагалж хохирол учруулсан. С Бийн мөрөн дээр гэрээ тавиад юм ярьсан чинь чи миний нөхрийн мөрөн дээр гараа тавилаа гээд Д уурлаад үүнээс болж С маргалдаад зодолдсон. Сийн биед үснээс зулгааж, өшиглөж цохиод салгах гэхээр үсдээд тавихгүй байсан. Харин Дын үснээс зулгааж газарт С хамт унаж байсан. С нь Дыг өшиглөж цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/

Гэрч Г.Гийн өгсөн: ...Би өөрийн найз Д, С нарын хамт өөрийн найз эмэгтэй Огийн хамт Сын найз С найзууд нарын хамт нийт 8 хүн 06 дугар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ө гэх газар очихоор болж тэндээ 06 дугаар сарын 26-ны өглөө очоод унтаад өдөр сэрээд Ө дээр байхдаа орой хорхог хийж идсэний дараа тойрч суугаад архи ууж эхэлсэн. Харин Д бид хоёр архи уугаагүй. Дын машинд сууж байсан. Ингээд байж байхад С, Д нар маргалдаад байхаар нь бид хоёр очоод салгаад байж байхад Б гарч ирээд Стой маргалдаад С хойшоо ухраад байсан. Б зодох гээд дайраад байсан. Харин Д бид хоёр С, Б хоёрыг болиулах гээд Д Бийн гараас бариад хориглоод барихад Дын нүүр рүү нь цохиод би очоод салгах гэхэд Д, С нар дахин маргалдаад зодолдоод байсан. Ингээд Д бид хоёр эмэгтэйчүүдийг салгаад харин Б, С нар зодолдоод эхлэхээр нь мөн очиж салгасан. Тэгээд С яваад өгсөн. Харин Б газраас босч ирээд Дын Приус-41 маркийн машины арын цонхыг нь хагалаад гараас нь цус гараад байсан. Ингээд гарыг нь С боож өгөөд эмнэлэг яваад эмнэлэг олоогүй гээд ирсэн бөгөөд ирээд Дыг үлдээгээд яваад хот руу явчихсан. Маргааш нь бид нар хотод ирсэн. Надад гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бийн гарын гэмтлийг өөрөө учруулсан. С, Дтай маргалдаад Бийг дайраад байхад С хавирч унгаагаад дээр нь гарсан байсан. 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ө гэдэг газарт болсон. Нийлж бөөнөөрөө зодсон зүйл байхгүй. Нэг нэгэнтэй нь салгах гэхээр Дтай маргалдаад байсан. Стой анхнаасаа маргалдаад байсан. 2 эмэгтэй буюу Д, С нар маргалдсанаас болж үүссэн. Бие биеэ үсдээд байсан. Өөрөөр гэмтэл учруулсныг хараагүй. Надад мэдүүлэг өгөхөд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/

Б.Дын яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Б болон найз Сгийн дүү нартай Архангай аймгийн Ө руу явсан. Архангай аймгийн Өт шөнөдөө 03 цагийн үед очоод бүгд унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бөөнөөрөө хоол унд хийж идээд тоглож байгаад үдээс хойш би, Б, С, С, С, Г нарын хамт архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байгаад С маргалдсан. С нилээн согтуу, агсан тавиад дунд хуруу гаргасан. Тэгээд манай хамтран амьдрагч Бийн мөрөн дээр С тохойлдож дараад яасан ах энэ тэр гээд томроод байхаар би чи одоо битгий давраад байгаарай, би наад хүнийг чинь ингэдэггүй юм гэж хэлээд гарыг нь түлхэхэд уурлаад С, бид хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд С намайг үсдэж дараад бид хоёр хоорондоо зодолдсон. С бид хоёрыг С салгасан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан. Тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаарын сарын 26-ны өдөр анх удаа харж, танилцсан. Ямар нэгэн өр авлага болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би цохиогүй. С бид хоёр хоорондоо үснээсээ зулгаалцаад газар унасан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэх бололцоогүй байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 124 хуу/

А.Сын яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхнэр С болон хамаатны ах С, найзууд болох Г, О, Д нарын хамт Архангай аймгийн Ө руу салхинд явахаар гарсан. Тухайн үед С ахын найз гэх Д, нөхөр Бийн хамт Улаанбаатар хотоос гараад Эмээлтийн орчмоос энэ хоёр хүнийг авсан. Тэгээд Архангай аймгийн Ө гэх газар очсон. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бөөнөөрөө хоол унд хийж идээд хоорондоо тоглож наадаад байж байсан. Би загас барих гээд нуурын эрэг дээр байж байгаад ирэхэд С ах, эхнэр С, найз О, Д, Б нар архи согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн, хоорондоо маргалдаж байсан. Би эдгээр хүмүүсийг нилээн сонсож сууж байгаад ингэж архи ууж яадаг юм гээд архийг нь ширээн дээрээс аваад цаашаа шийдчихсэн. Б, Д нар манай эхнэр С маргалдаад байхаар эрэгтэй нь байж эмэгтэйгээ аваач ээ гэж Бт хандаж хэлэхэд Б босч ирээд намайг цохисон. Би өөрийгөө хамгаалах үүднээс зөрүүлээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Би аль болох зай аваад зугтсан бөгөөд өөдөөс дайрч ирээд байхаар би унагаах гэж оролдоход миний зүүн гарын эрхий хуруунаас хазсан. Б, Д нар надаас зуурчихсан байсан. Миний нуруун дээр юмаар цохих шиг болсон. Тэгээд би энэ хоёроос салаад зайтай зогсож байхад Б Дгийн машины арын шилийг гараараа цохиж хагалсан. Харахад гараа юу ч үгүй зүсчихсэн байсан. Ах яаж байгаа юм бэ гэхэд Б ахыгаа уучлаарай, машиных нь цонхны мөнгийг нь өгнө, бас дүүгээ цохисонд намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би Бтэй эвлэрээд, гарнаас их цус гоожиж байсан болохоор нь гарыг нь боож, цусыг нь тогтоож өгсөн. Тэгээд Б эмнэлэг явлаа гээд явсан. Тухайн өдөр өөрийгөө хамгаалах гэж Бийг цохисон. Би Бийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Өөр цохисон зүйлгүй. Би тухайн өдөр Бтэй танилцсан. Ямар нэг өр авлага болон өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 128 хуу/

Б.Бийн яллагдагчаар өгсөн: ...Би хамтран амьдрагч Дын хамт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Д найз болох С болон түүний дүү нартай Архангай аймгийн Ө сум руу явсан. 2021 оны 06 дугаар сарын 25-ны шөнийн 03 цагийн орчимд Архангай аймгийн Ө дээр очсон. Очоод бүгд унтаж амраад маргааш өглөө өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би загас барих нуур руу С, Г нарын хамт очсон. Бид нар загас бариад нилээн орой майхан дээрээ очсон. Очоод хоол цайгаа идчихээд 1 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан бөгөөд уугаад байж байхад С архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсан тавиад намайг хэл амаар доромжилсон. Энэ үед манай хамтран амьдрагч Д би Бийг ингэж хэлдэггүй шүү гээд хоорондоо маргаж эхэлсэн. Энэ үед С эхнэрээ салгаж аваач ээ гээд миний зүүн шанаа руу гараа нэг удаа цохисон. Тэгээд би Сын араас гүйж очоод заамдаад авахад Г нь машинаас бууж ирээд гүйж ирээд намайг заамдаад цохисон. Намайг С, Г, Д нар нийлж зодсон. Би өөрийгөө хамгаалах зорилгоор тухайн Дын автомашины тээврийн хэрэгслийн арын шилийг хагалсан юм. Миний биед С, Д, Г нар гэмтэл учруулсан. Гартаа гэмтэл авснаас болж гар салганаж, чичрээд өмнө хийдэг байсан ажлаа хийж чадахгүй байгаа. Би 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5711 дугаартай гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Булган аймгийн Дашинчилэн сумын эмчилгээ хийсэн эмчийн тодорхойлолтыг үндэслэн нэмэлтээр шинжээч томилж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 134 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5796 тоот шинжээчийн дүгнэлт: 
1. Сийн биед эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 96-97 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 5755 тоот шинжээчийн дүгнэлт: 
1. А.Сын биед зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 
5. Дээрх шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 101-102 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5711 тоот шинжээчийн дүгнэлт:
 1. Б.Бийн биед баруун шуунд шарх, хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх баруун шууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 104-105 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 752 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 155, 169 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137, 144, 163 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь А.Сыг “миний эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Стой харилцан зодолдсоны улмаас биед нь зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн Дын **-** УБУ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг гараараа цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь О.С “дунд хуруу гаргалаа, нөхөр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.С харилцан зодолдсоны улмаас биед нь эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Б.Бийг “эхнэрээ хариуцаж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Бтэй харилцан зодолдсоны улмаас биед нь хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
Эрүүгийн 2112.............. дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь А.Сыг “миний эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Стой харилцан зодолдсоны улмаас биед нь зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн Дын **-** УБУ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг гараараа цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь О.С “дунд хуруу гаргалаа, нөхөр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.С харилцан зодолдсоны улмаас биед нь эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Б.Бийг “эхнэрээ хариуцаж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Бтэй харилцан зодолдсоны улмаас биед нь хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Бийн: “...С манай эхнэрийг хоёулаа зодолдох уу гээд босч ирээд машины ойролцоо аваад явсан. Бид нар араас нь салгах гэтэл С манай эхнэрийг над руу хандаж энэ нэг пиздаа шиг юмаа аваач гэж хэлэхээр нь би Сыг ахын дүү яаж яриад байгаа юм бэ гэтэл С миний зүүн шанаа руу цохиод зугтсан бөгөөд би араас нь хөөгөөд яаж байгаа юм бэ гэтэл Сын хоёр найз ирээд намайг унагаагаад зодсон. Би газраас бостол нэг нь миний гарыг мушгисан байсан... Манай эхнэрийг хоёр гурван эмэгтэй хүн үсдэж байхаар нь би Дын машины шилийг баруун гараа атгаад цохиод больцгоо гэж хэлсэн. Миний гар машины шил хагалахаас өмнө нь зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, хохирогч О.Сийн: “...Би оройдоо Дтай маргалдсан... Тэр үед Д над руу дайраад үсдээд авахаар нь би бас үсдэлцсэн. Тухайн үед О, Д, Төгсөө, С ах нар ирж бид дөрвийг салгасан. Би тухайн өдөр Дд зодуулсан. Намайг алхаад явж байхад араас үсдээд газар чирч явсан. Миний нүүр рүү гараараа нилээн хэд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/, хохирогч А.Сын: “...Би Бт эрэгтэй хүн байж эмэгтэйгээ аваач ээ гэж хэлэхэд Б намайг цохисон. Тэгэхээр би зөрүүлээд нэг цохичихоод зугтсан бөгөөд зугтахгүй бол над руу дайраад байсан. Б над руу дайраад ирэхээр би унагаах гэхэд миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Б юм уу Д нарын нэг нь миний нуруунд нэг юм зоосон. Би яг юу зоосныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/, иргэний нэхэмжлэгч О.Дын: “...Д нь манай найз С үсдээд доошоо дараад газарт чирсэн. Тэгэхээр бид нар салгаад байж байтал Дын нөхөр Б босч ирээд Сыг нүүр рүү нь гараа цохисон. С босч ирээд Бтэй барилцаж авахаар нь бид нар салгасан. Бид нарыг салгаж байхад Сын гарын эрхий хурууг Б хазсан. Тэгтэл Б миний машины арын багаажны шилийг гараараа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуу/, гэрч Э.С “...Д, С нар маргалдаж, муудалцаад байсан. Харин С салгах гээд Бт эхнэрээ аваач ээ гэж хэлэхэд Б Сыг нүүр рүү нь цохиод хоорондоо ноцолдоод байхаар нь би очиход Сын хурууг Б хазчихаад тавихгүй байхаар нь салгаад Дын машины ард авчраад юу болсон талаар ярилцахад танай дүү чинь дургүй хүргээд гээд зогсож байснаа Дын “Приус-30” маркийн машины арын шилийг гараараа цохиод хагалаад гараа зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/, гэрч Ө.Огийн “...нилээд согтоод Д, С нар гэнэт маргалдаад Б мөн маргаан дунд ороод байхаар нь би больчихоо гэж хэлээд сууж байхад Д Сийн толгойтой үснээс зулгаагаад зодолдсон. Харин нэг харахад С, Б нар маргалдаад хэрэлдээд С аль болох зайтай зогсож байсан. Харин С ах ирээд надтай хамт С, Д нарыг салгаад би С хамт үлдсэн. Харин энэ хооронд Д, С нартай Б маргалдаад байсан. Харин Бийг нийлж зодсон зүйл байхгүй. Би С зогсож байхад сүүлд зодоон дуусаад Б, Д, С нар Дын Приус-41 маркийн машины ард зогсож байхад шил хагарах чимээ сонсогдсон бөгөөд яваад очиход Бийн гараас цус гарчихсан, машины арын цонх хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/, гэрч Г.Гийн “...С, Д нар маргалдаад байхаар нь бид хоёр очоод салгаад байж байхад Б гарч ирээд Стой маргалдаад С хойшоо ухраад байсан. Б зодох гээд дайраад байсан. Харин Д бид хоёр С, Б хоёрыг болиулах гээд Д Бийн гараас бариад хориглоод барихад Дын нүүр рүү нь цохиод би очоод салгах гэхэд Д, С нар дахин маргалдаад зодолдоод байсан. Ингээд Д бид хоёр эмэгтэйчүүдийг салгаад харин Б, С нар зодолдоод эхлэхээр нь мөн очиж салгасан. Тэгээд С яваад өгсөн. Харин Б газраас босч ирээд Дын Приус-41 маркийн машины арын цонхыг нь хагалаад гараас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5796 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97 хуу/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 5755 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-102 хуу/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5711 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-105 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, шүүгдэгч  А.С, Б.Д нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбатаас шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Д нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч О.С, гэрч О.Д, Э.С нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б нь А.Сыг “миний эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Стой харилцан зодолдсоны улмаас биед нь зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн Дын **-** УБУ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг гараараа цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь О.С “дунд хуруу гаргалаа, нөхөр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.С харилцан зодолдсоны улмаас биед нь эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Б.Бийг “эхнэрээ хариуцаж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Бтэй харилцан зодолдсоны улмаас биед нь хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  
 
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.Д нь иргэн О.Сийн биед эрүү, баруун зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн гарын ядам хуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5796 тоот шинжээчийн дүгнэлт, А.С нь иргэн Б.Бийн биед баруун шуунд шарх, хоёр чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, зүүн эгэмд цус хуралт, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5711 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч  Б.Б нь иргэн А.Сын биед зүүн гарын эрхий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, нуруунд зулгаралт гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 5755 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн, шүүгдэгч  А.С, Б.Д нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.С, Б.Д нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
           Харин шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч О.Дад учирсан хохирлыг төлөөгүй байх тул түүнээс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 480.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна. 
         Шүүгдэгчид нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б, Б.Д, А.С нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг танилцуулсныг шүүгдэгч Б.Б хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Д нарт тус бүр  450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч тус тус гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.   
  
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Д нарт тус бүр 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч А.С, Б.Д нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч А.С, Б.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И овогт Б Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Б овогт Б Д, шүүгдэгч Б овогт А С нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 900.000  /есөн зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тав/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Сод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тав/ төгрөгөөр торгох ялыг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ******** тоотод оршин суух О овогт О Д /РД:******/-д олгосугай.

            7. Шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, А.С, Б.Д нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б, А.С, Б.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, шүүгдэгч А.С, шүүгдэгч Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ