Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 135/2019/00071/и |
Дугаар | 135/ШШ2019/00078 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2019/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00071/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** баг, ****** тоотод оршин суух . *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** хот, ****** дүүрэг, ****** хороо, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин *******-д холбогдох
"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 онд *******-тай хамт амьдарч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин *******-ийг төрүүлсэн. Бид хоорондоо таарамжгүй байдлаас болж 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Саяхан *******- гадаадаас ирээд охиноо авч яваад буцааж өгөхгүй гэхээр нь Цагдаад хандсан, дараа нь шүүхэд хандсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш хүүхэддээ тэтгэлэг өгөөгүй, тийм учраас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч *******- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Охиндоо тэтгэмж өгөхөд татгалзах зүйл байхгүй, гэхдээ тэтгэмж өгөхөд охинд хүрч байна уу гэдгийг мэдэхгүй байна. Би мөнгө хангалттай өгдөг, японд ажилладаг, хүүхэд маань 10 дугаар сард хэлний бэлтгэлд явах ёстой байсан. Хамгийн гол нь бүх зардал надаас гардаг. Япон явах, ирэх бүх зардлыг би гаргадаг. Энэ хүн байнга шоуддаг, архи дарс уугаад явчихдаг. Хүүхдийн тэтгэлгийг охин ******* данс нээж өөрт нь зориулж хадгалахыг хүсч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2014 оноос хойш гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2015 оны 12 сарын 16-ны өдөр охин *******-эхийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр “******* овогт ******* *******” гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар *******-эхийн эцэг нь *******- мөн болохыг захиргааны журмаар тогтоосон, энэ талаар талууд маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны дагуу охин *******-эхэд эцэг *******-гаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн охин *******-эхийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******-гаас тэтгэлэг гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-эд олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж 29,836 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ