Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2022         11          29        

                                 2022/ШЦТ/101                                                                  

                      

 

 

 

       

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Хонгорзул

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ

Хохирогч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймагт 2000 оны 04-р сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт амьдрах,*******,******* оршин суух, Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр дамжаанд малын эмч мэргэжлээр суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,*******-д холбогдох эрүүгийн 2220001040116 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булган плаза” гэх үйлчилгээний газарт  үйлчлүүлэхдээ тухайн баарны барменаар ажилладаг*******г үйлчилсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цүнхээрээ  цохиж, зүүн нүдний дотор салстын цус хуралт, салстын үрэвсэл, зүүн нүдний  доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр би найзын хамт Булган плазагийн баар орсон юм. Ингээд манай найз Мөнхдагина зөөгч дээр очоод пиво авах гэтэл үйлчлэхгүй гэж хэлсэн байхаар нь би очиж асуухад үйлчлэхгүй гэсэн бол үйлчлэхгүй гээд байхаар нь би цүнхээрээ савчихаад гараад явсан. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би 2 хоног эдний бааранд ажилласан нь үнэн, гэхдээ Батнасантай ямар нэг өш хонзонгийн асуудал байхгүй. Эрүүл мэндийн салбарт учирсан 176,000 төгрөгийг төлнө, хурлаас өмнө төлөх гэтэл данс нь буруу байна гээд байсан учраас төлөөгүй байна. Хохирогчийн биед учирсан гэмтэлд эмчийн бичгийн дагуу хийгдсэн баримттай эмчилгээний төлбөр төлнө ” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” Тухайн өдөр манай бааранд бараа байхгүй, захирал хөдөө явчихсан, ажиллах эсэх нь тодорхойгүй байсан юм. Бааранд хэдхэн ширхэг пиво үлдсэн байсан. Энэ үед Эрдэнэдулам найзтайгаа орж ирсэн. Бид өмнө нь маргаантай байсан. Би үйлчлэхгүй гэж хэлсэн нь үнэн. Эрдэнэдулам архи уухаараа тавьтиргүй зантай учраас үйлчлэхгүй гэж хэлсэн. Гэтэл намайг пизда, гичий гэх үгээр доромжилж, салаавч гаргасан. Тэгээд намайг цүнхээрээ цохичихоод гараад явсан. Миний хувьд Эрдэнэдуламыг доромжилсон асуудал байхгүй. Ингээд би эмнэлэгт үзүүлсэн. Шинжээч эмч хот явж үзүүл гэж хэлсэний дагуу хотод очиж үзүүлсэн, шил зүү гэж хэлсэн. Хотод их үнэтэй байсан учраас Замын-Үүд сумын Булган дэлгүүрийн 3 давхраас шил авч зүүсэн. Надад эмчийн бичиг, 2,080,000 төгрөгийн баримт байгаа, шүүхээс хурлын тов мэдэгдэхэд хохирлын бичиг баримтыг авчрах талаар анхааруулж хэлсэн, би өглөө гэрээс гарахдаа мартсан байна. Дараа нь шүүхэд өргөдөл гаргаж, 2,080,000 төгрөгийг нэхэмжилнэ. 512,370 төгрөг нь 2,080,000 төгрөг орохгүй байгаа. Би хот руу өөрийн ажиллаж байгаа Хөх булагт Трейд ХХК-ний тээврийн хэрэгслээр явж, бензиний баримтаа нэр дээр нь авсан юм. Иймд замын зардал болон эмчилгээний зардалд 512,370 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 29-ний өдрийн “1.*******гийн биед зүүн нүдний дотор салстын цус хуралт, салстын үрэвсэл, зүүн нүдний доод зовхины  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0415 тоот дүгнэлт /хх-ийн 13/

 

Хохирогч*******гийн амбулатороор эмчлүүлэгсдийн дэвтрийн хуулбар / хх-ийн16-17/

 

Хохирогч*******гийн 2022 оны 08 сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/

 

Улаан цэцэгтэй цагаан өнгийн Сидиг мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25/

 

Гэрч Мөнхдагинын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би хэрэг гардаг өдөр найз Эрдэнэдуламтай Наран бөөний төвийн  даргатай  уулзаад мэнд мэдээд юм яриад сууж байсан чинь манай Эрдэнэдулам найз нь удахгүй сургуульдаа явлаа хоёулаа нэг нэг пиво уучих уу гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Булган бааранд орсон тэгээд би найзыгаа чи ширээн дээр сууж бай, би пиво аваад ирье гээд текэн дээр  очоод бармен  гэх эгчээс хоёр пиво авъя гэсэн чинь үйлчлэхгүй гэхээр нь би яагаад үйлчлэхгүй гэж хэлсэн, тэгэхээр нь би найз дээрээ очоод  баар чи бид хоёрт үйлчлэхгүй гэнээ гэсэн чинь манай найз босоод тэр эгчтэй маргаж, байсан тэр хоёрыг  маргаж байхад би эгчтэйгээ утсаар чат бичээд сууж байгаад утсаар  ярих гээд баарнаас гараад байж байсан чинь  манай найз араас гараад ирсэн тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь найз нь үйлчлэхгүй гэхээр нь  цүнхээрээ  нэг цохисон гэж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

Хохирогч*******д учирсан хохирлын 512,370 төгрөг төлөгдөөгүй гэсэн  хохирлын тооцооны хүснэгт /хх-ийн 39/

Хохирогч*******гийн хохирлын баримт /хх-ийн 39-40/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 58/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн******* нь Эрүүл мэндийн сангаас 176,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл  мэндийн даатгалын сангаас  176,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Эрдэнэдуламаас  гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булган плаза” гэх үйлчилгээний газарт  үйлчлүүлэхдээ тухайн баарны зөөгчөөр ажилладаг*******г “үйлчилсэнгүй”  гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цүнхээрээ савж цохин, зүүн нүдний дотор салстын цус хуралт, салстын үрэвсэл, зүүн нүдний  доод зовхины цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Э.Анхбаяр нь 2022 оны 08 сарын 29-ний өдөр 02/0415 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Батнасангийн шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Мөнхдагинын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/0415 тоот дүгнэлт /хх-ийн 13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй холбоотой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч******* нь 512,370 төгрөгийг шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн, 2,080,000 төгрөгийг дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

 

Хохирогчийг хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 134,000 төгрөг, 80,000 төгрөгийн шатахууны баримт нь Хөхбулаг трейд ХХК-ний нэр дээр, 2022 оны 08 сарын 31-ний 82,870 төгрөгийн шатахууны баримт нь хэний баримт болох нь тодорхойгүй, мөн 2 ширхэг баримт байгаа нь юуны баримт болох нь тодорхойгүй, үг үсэг нь мэдэгдэхгүй байна. Иймд дээрх баримтыг хохирогч*******гийн эмчилгээнд явах үедээ гаргасан зардлын баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хохирогч нь шүүх эмнэлгийн эмч хот явж үзүүл гэсэн зааврын дагуу хот явж эмнэлэгт үзүүлсэн гэх боловч  шинжээч эмч үзэж дүгнэлт гаргасан хугацаа нь түүний Улаанбаатар руу явсан гэх хугацаатай зөрүүтэй байна.

 

Харин шинжээчийн дүгнэлтээр үзэхэд хохирогчийн нүд хэсэгт гэмтэл учирсан байх ба тэрээр нүдний шил авч зүүсэн, нүдний дусаагуур хэрэглэсэн байгаа нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Иймд хэрэгт авагдсан  линз, рам гэсэн баримт, гати-пред нүд гэсэн бичиглэлтэй эмийн сангийнг баримт зэргийг үнэлж, шүүгдэгчээс 107,500 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, нэхэмжлэлээс 404,870 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд 2,080,000 төгрөгийн баримт байгаа, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдүүлдэг тул нэхэмжлэл гаргах эрхийг хангаж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан байх ба тухайн үед 176,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 сарын 20-ний өдрийн 19/41 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Баяраагийн Батнасангийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 176,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 61, 62/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 176,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, өмгөөлөгчийн  гаргасан хүшсэлтийн дагуу  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон ирсэн 1 ширхэг Сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Машбатын Эрдэнэдуламыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******ыг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус, тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч *******аас 107,500 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д, гэм хорын хохиролд 176,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 404,870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД