| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2022/ШЦТ/842 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/842
2022 11 01 2022/ШЦТ/842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Б.Баярчимэг,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211000001642 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
****, /РД:/, Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, , урьд 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоног баривчлах ял шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-59 тоотод хохирогч **** цээж рүү гараараа 2-3 удаа, толгойн ар хэсэг рүү 2-3 удаа цохиж зодсон, мөн зүүн чихнээс нь хазаж биед нь зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001642 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: **** намайг хажуу талын айлын хүнд элдвээр хэлсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа **** гэрт ороод ингэж хэлсэн байна шүү дээ гэхэд босож ирээд барилцаад авсан. Ийм үйл явдал болсон гэв
Хохирогч **** “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны 17 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-59 тоотод байх гэртээ унтаж байтал манай эхнэрийн эмэгтэй дүүгийнх 3 дугаар ангийн охин нь манай гэр лүү гүйж орилоод уйлаад ороод ирэхээр нь “**** ах ээжийг зодоод агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би 9 дүгээр ангийнхаа хүү **** “юу болоод байна аа, орчхоод ир” гэж хэлээд орон дотроо хэвтэж байтал **** манай гэр лүү орж ирээд “**** хаана байна, муу гөлгийг алнаа" гэж хэлэхээр нь би орон дээрээ өндийж сууж байгаад “яасан юм бэ? Яагаад архи уучихсан юм бэ?” гэж асуутал “муу хөгшин муу гөлөг чамайг алнаа” гэж хэлээд миний цээж рүү 2-3 удаа гараараа цохисон мөн толгойны дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход нь би балмагдаад толгой дүйнгэтээд байж байтал намайг орон дээр дарж хэвтүүлээд миний дээр сууж байгаад зүүн талын чихнээс хазчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-р ху/
Гэрч **** “...Манай нөхөр тухайн өдөр гэрийнхээ гадаа ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглээд гэртээ орж ирээд унтахаар хэвтсэн ба тухайн үед 17-18 цаг болж байсан. Манай нөхөр хэвтэж байгаад надад “...**** ах намайг гэр бүлээ тэжээж чадахгүй, арчаагүй...” гэж хүмүүст ярьсан байсан гэж яриад байж байтал **** ахын эрэгтэй хүүхэд нь манай гэрт орж ирсэн. Тэр үед **** тухайн хүүхдээс аав чинь гэртээ байна уу? Гэж асуутал байгаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Удалгүй манай нөхөр орноосоо босоод гэрээсээ гарч **** ахын гэр лүү орсон тул би нөхрийнхөө араас удалгүй орсон. Намайг гэр лүү нь орох үед **** ахтай **** маргалдаж байсан ба манай нөхөр **** ахыг цохих гээд байхаар нь би гарыг нь барьсан. Тэр үед **** уурлаж бухимдсандаа **** ахын чихнээс амаараа хазсан. Би нөхрөө болиулаад гэр лүүгээ аваад орсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р ху/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...**** биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-59 тоотод хохирогч **** цээж рүү гараараа 2-3 удаа, толгойн ар хэсэг рүү 2-3 удаа цохиж зодсон, мөн зүүн чихнээс нь хазаж биед нь зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны 17 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-59 тоотод байх гэртээ унтаж байтал манай эхнэрийн эмэгтэй дүүгийнх 3 дугаар ангийн охин нь манай гэр лүү гүйж орилоод уйлаад ороод ирэхээр нь “**** ах ээжийг зодоод агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би 9 дүгээр ангийнхаа хүү **** “юу болоод байна аа, орчхоод ир” гэж хэлээд орон дотроо хэвтэж байтал **** манай гэр лүү орж ирээд “**** хаана байна, муу гөлгийг алнаа" гэж хэлэхээр нь би орон дээрээ өндийж сууж байгаад “яасан юм бэ? Яагаад архи уучихсан юм бэ?” гэж асуутал “муу хөгшин муу гөлөг чамайг алнаа” гэж хэлээд миний цээж рүү 2-3 удаа гараараа цохисон мөн толгойны дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход нь би балмагдаад толгой дүйнгэтээд байж байтал намайг орон дээр дарж хэвтүүлээд миний дээр сууж байгаад зүүн талын чихнээс хазчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р ху/, Гэрч **** “...Манай нөхөр тухайн өдөр гэрийнхээ гадаа ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглээд гэртээ орж ирээд унтахаар хэвтсэн ба тухайн үед 17-18 цаг болж байсан. Манай нөхөр хэвтэж байгаад надад “...**** ах намайг гэр бүлээ тэжээж чадахгүй, арчаагүй...” гэж хүмүүст ярьсан байсан гэж яриад байж байтал **** ахын эрэгтэй хүүхэд нь манай гэрт орж ирсэн. Тэр үед **** тухайн хүүхдээс аав чинь гэртээ байна уу? Гэж асуутал байгаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Удалгүй манай нөхөр орноосоо босоод гэрээсээ гарч **** ахын гэр лүү орсон тул би нөхрийнхөө араас удалгүй орсон. Намайг гэр лүү нь орох үед **** ахтай **** маргалдаж байсан ба манай нөхөр **** ахыг цохих гээд байхаар нь би гарыг нь барьсан. Тэр үед **** уурлаж бухимдсандаа **** ахын чихнээс амаараа хазсан. Би нөхрөө болиулаад гэр лүүгээ аваад орсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...**** биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р ху/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч **** нь /хх-ийн 46/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж үзлээ.
Иймд ****ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч **** нь /хх-ийн 46/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгч **** нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМ