Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 74

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1-т заасныг баримтлан Б.Б, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн хүү Б.О, 2011 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн хүү Б.Э, нарыг эцэг Б.-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН