Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/879

 

  2022        11          14                                   2022/ШЦТ/879      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: О.Нандинцэцэг,

Хохирогч:  

Шүүгдэгч: ****, **** тэдгээрийн өмгөөлөгч **** нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** нарт холбогдох  эрүүгийн 1811013730536 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** /РД: /, Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай,

**** /РД: /, Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн байр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.Октябрьтуяагаас 50.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд иргэн ****гаас “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 15.400.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

Иргэн **** “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ковш маркийн 2 тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас 9 сая төгрөгийг шилжүүлэн авч залилах,

****т Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн **** эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалаад зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж хуурч **** нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн **** “Хятад улс уруу мах гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 гулууз хонины махыг нь залилсан,

2017 оны 05 дугаар сарын 20-31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **** “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12 сая доллароор зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

**** “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ачааны 20 ширхэг норд бенз автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгаас 3.800.000 төгрөгийг, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2018 оны 03 дугаар сарын 05- ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ново” зочид буудлаас 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,        

2018 оны 08 дугаар сарын 09, 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч **** 11.630.000 төгрөгийг авч залилсан,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод хохирогч **** “БНХАУаас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 37.500.000 төгрөг залилан авсан,

“БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж ирж өгнө” гэж хуурч иргэн **** Баянхонгор аймгийн Шинэ жинс сумаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Иргэн **** “Би **** даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч нь, Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

Арматур төмөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг иргэн **** өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412035999 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

Мөн ****той бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт **** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох үйлдлээр “хар цавуу, замаскийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан, бөгөөд ганцаараа 177.116.800 төгрөгийн хохирол, бүлэглэн 10.000.000 төгрөгийн хохирол нийт 187.116.800 төгрөгийн хохирол учруулсан,

**** нь ганцаараа “Бүгд Найрамдах Хятад Ард улсын CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар иргэн **** төөрөгдөлд оруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 3.800.000 төгрөгийг тус банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн ****тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт **** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “хар цавуу, замаскийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2017 оны 09 дүгээр 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр залилан авсан бөгөөд ганцаараа 3.800.000 төгрөгийн хохирол, бүлэглэн 10.000.000 төгрөгийн хохирол, нийт 13.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн **** нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч **** бусадтай хардан Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1811013730536 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: ****, ****, **** бусад хүмүүсийн хохирлыг барагдуулж дууссан. ****гийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Ноднингоос хойш огт тааралдаагүй тул өдийг хүртэл төлж барагдуулж чадаагүй. М.Долгоржавын нөхөртэй Иргэний шүүхээр орж шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан надаас зөөврийн сууцыг гаргуулж өгсөн. Надаас давхар нэхэмжилж байна. 36 м.кв зөөврийн сууцыг 11,000,000 төгрөгт тооцож өгсөн. М.Долгоржаваас зөөврийн сууцыг буцаан авсны дүнд хохирлыг барагдуулна. ****ийг мөнгөгүй явж байхад банкнаас 600,000,000 төгрөг авч өгөн хамт бизнес хийх гэж байсан. Анх 60,000,000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо 90,000,000 төгрөг надаас нэхэмжилж байна. Миний тооцоогоор 9,000,000 орчим төгрөгийг ****т өгнө гэж тооцож байна. Яллах дүгнэлтэд ****т өгөх тооцооны мөнгийг гаргаагүй байдаг. Би орлогогүй хүн бус хохирлыг төлөх бүрэн боломжтой гэв.

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт: Би **** 15,400,000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн авлагатай. 2019 оны асуудал байхад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй. 2 жилийн өмнө анхан шатны шүүх хурал болоход хурлын урд өдөр утсаар холбогдсон. Миний зүгээс **** хохирлыг барагдуулбал ямар ч хэлбэрээр өгсөн болно гэж хэлдэг ба уг байр суурь хэвээрээ. Одоогоор хохирол барагдуулсан зүйлгүй гэв.

            Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 онд хүүхэд өвчтэй манай нөхөр Монгол Улсын Их Сургууль /МУИС/-н байранд хүүхдээ хардаг байсан. Би Өвөрхангай аймагт ажилладаг байсан ба нэг дор байж хүүхдийг эмчлүүлье гэдэг үүднээс сонины зарын дагуу “дэлгүүр зарна” гэсэн зараар **** очиж уулзсан. Би тухайн үед дэлгүүрийг авна гэж хэлэлгүй явахад араас “…дэлгүүрийг хүн авах гээд байгаа учраас урьдчилгаа явуул...” гэсэн ба автомашиныг ломбардад тавин 3,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. 4 дүгээр сард ирэхэд 6,500,000 төгрөг өгсөн байсан. Ирэхэд **** гэдэг хүн энэ дэлгүүрийг 50,000,000 төгрөгөөр авсан, би ажиллуулдаг гэж хэлсэн учир дэлгүүрийг авахгүй гэдгийг хэлж явсан. 5 дугаар сард хотод хагалгаанд орж эмнэлэгт байхад **** барилгын ажилд 5,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хонуулаад өгөх талаар хэлсэн ба би 5,000,000 төгрөгийг өгсөн. Үүнээс болж хэрүүл гарч 2017 онд манай нөхөр орхин явсан. ****д мөнгө хэрэгтэй талаар маш олон удаа хэлэхэд мөнгөтэй болохоор өгнө гэдэг. 2019 оны шийдвэр гүйцэтгэлд оролцох эрхгүй буюу нөхрийн нэр дээр байгаа учир хүлээж аваагүй. Вагончик /чиргүүлэн сууц/-г 7,000,000 төгрөгөөр **** тооцож өгсөн ба үүнийг 5,500,000 төгрөгөөр зарсан гэв.

            Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 онд хүнээр дамжуулан **** үйлдвэрийн асуудлаар танилцсан. 600,000,000 төгрөгөөр зээл авахад ****, **** нар намайг онилж мөнгөн дээр ажилласан. Бэлэн 20,000,000 төгрөг, бэлэн 10,000,000 төгрөгийг өгсөн. ****, **** нар зугтаад олддоггүй. Надад 70,000,000 орчим төгрөгийн хохирол учруулсан гэв.

            Хохирогч С.Октябрьтуяагийн “...2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр **** гэх хүнтэй зарын дагуу холбогдоод дэлгүүр зарах талаар ярилцаж ямар ч асуудалгүй дэлгүүр гэж хэлсэн. Тэгээд намайг шууд мөнгөө өгчих гэж ****г хэлэхээр нь би гэрээ хийж байж мөнгөө өгнө гээд ажлын өдөр мөнгөө өгөхөөр болгож хойшлуулаад 2014 оны 09 сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн хажууд байрлах нотариатаар орох болсон чинь миний бичиг баримт байхгүй ээ би 45 нас хүрсэн болохоор иргэний үнэмлэхээ захиалсан чинь гарч ирэхгүй байна, тийм учраас манай дүү Удирдлагын академийн хууль хүн байдаг, энэ хүний нэр дээрх данс руу мөнгөө хийгээд тэгээд энэ хүнтэй гэрээ хийчих гэсэн. Тухайн өдөр 40.000.000 төгрөгийг **** гэх **** хэлснээр төрсөн дүү нь гэж танилцуулсан хүний данс руу хийгээд бэлэн 10.000.000 төгрөгийг **** өөрт өгсөн...Үл хөдлөх худалдан авах гэрээ хийе гэтэл үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд тэр нотариат дээр бэлэн мөнгөний хэлцэл гэсэн нэртэй юм хийсэн...**** өнөөдрийг хүртэл миний энэ худалдаж авсан газрын бичиг баримт болон үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 1- 39-41 х/

            “...тухайн газрынх нь тухай лавлагаа авсан чинь **** гэж хүнтэй газрын маргаантай гэсэн бичиг гарч ирсэн. Тэгсэн чинь **** **** маргаан дууссан гэсэн бичиг үзүүлсэн тул би итгэсэн. Анх уулзаад асуухад бол газрын гэрчилгээ, объектын гэрчилгээ бүх юм нь бүрэн бүтэн шилжүүлээд авахад л асуудалгүй байгаа гээд **** гэж хүний нэр дээрх үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг надад өгсөн юм...нотариатч ****гаас за үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгчих гэсэн. Тэгтэл **** байхгүй ш дээ гэж хэлсэн бөгөөд би гайхаад гүй тэгээд яах юм бэ? өөр боломж байгаа юм уу? яах ёстой юм бэ гэсэн чинь үл хөдлөхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй гэж тэр нотариатч өвгөн **** хэлсэн. Тэгээд өөр ямар арга байна гэсэн чинь нотариатч нь хэлцэл хийж болохоор байна нэмэлт нөхцөл дээр нь худалдах худалдан авах асуудлаа заагаад өгчхөж болно гэж хэлсэн юм...Би ****гаас яагаад үл хөдлөхийн гэрчилгээ чинь байхгүй байгаа юм бэ? та чинь бүх бичиг баримт нь бүрэн гээ биз дээ гэсэн чинь манай охин Солонго гадаадад байгаа бөгөөд гэрчилгээ нь охинд маань байгаа гэх утгатай юм ярьсан...” гэх дахин мэдүүлэг / хх-ийн 1-45-46х /

            Гэрч **** “...****огийн нэр дээр байх объектын дэлгүүрийг зарах гэсэн юм. Худалдан авалт хийх гэж байгаа хүмүүс дансаар шилжүүлнэ гээд байгаа, намайг дансаа өгөөч ээ данс руу чинь хийхээр чи надад аваад өг гэж хэлсэн. Миний өөрийн эзэмшлийн 5070063777 гэсэн хаан банкны дансанд 40.000.000 төгрөг орсон. Тухайн шилжиж ирсэн мөнгийг ах **** бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 1-47-48/

            Гэрч **** “...**** нь анх 2007 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр Монгол шуудан банкны 130 дугаар салбараас Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байх газар болон хувийн сууцыг барьцаанд итгэмжлэлээр тавьж 30 сая төгрөгийн зээл авсан байдаг...Хувийн сууж нь Хадгаламж банкны нэр дээр Шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн өр төлбөрт тооцогдон шилжиж ирсэн байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 1- 57х/

            Гэрч **** “...Энэ хөрөнгө миний нэр дээр байсан. Одоо бол банкны нэр дээр байдаг юм...Гэртээ л байсан байхдаа. Ямар ч байсан Монголд байсан. Монголд 2012 онд ирээд 1 жил Вьетнам билүү Малайз билүү нэг орон руу яваад тэрнээс дахин гадаад яваагүй Монголдоо л байгаа...Миний нэр дээр байр халуун ус зэргээ түрээслэхийн тулд миний нэр дээр итгэмжлэх хийлгэж авдаг байсан. Яг зарна энэ тэр гэж бол хэлж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 60-61х/

             **** нэр дээрх Хаан банкны 5070063777 дугаартай дансны хуулга / хх-ийн 1 дүгээр хавтасны 74х/

            **** нэр дээрх Хаан банкны 5019557409 дугаартай дансны хуулга / хх-ийн 1 дүгээр хавтасны 75х/

             Зээлийн гэрээний хуулбар / хх-ийн 1 дүгээр хавтасны 85-93х/

             Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтасны 121 х/

            Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл / 1 дүгээр хавтаст хэргийн 20х/,

            Хохирогч ****гийн “...Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах газарт хуучин ашигт малтмалын чиглэлээр нинжа нарын ухсан байсан “Тэмээн чулуу” хэмээх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр нөхөн сэргээлт хийж ашигт малтмал олборлох ажил явуулахын тулд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээ байгуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз **** “Хаан” банкны данснаас интернэт банкаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин аялал жуулчлалын яамны гаднаас ****гийн “Хаан” банкны 5007776081 дугаарын данс уруу 5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр найз **** данснаас Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил хороололд байхдаа ****гийн өгсөн 5007776081 дугаарын данс уруу 5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 17- ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн урд машин дотор ****д бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр найз **** найз Баттулга гэж хүнээс 5 сая төгрөг зээлээд шууд **** данснаас ****гийн өгсөн 5232029724 тоот дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн.Энэ мөнгийг Шагдарсүрэнтэй бүх асуудлыг яриад тохирчихсон. Эхнэрийнх нь дансаар 5 сая төгрөг хийчих гэж хэлээд Шагдарсүрэнгийн эхнэрийн данс гэж хэлээд дээрх дансыг өгсөн байгаа. Ингээд би нийт 15.400.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5 сая төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга ****д нэг 10 сая төгрөг өгнө, тэр 10 сая төгрөгийн 5 саяыг нь эхлээд өгчихье гэж хэлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан 5 сая төгрөгийг болохоор **** даргаас Баянхонгор аймгийн засаг дарга Батжаргал болон Баянцагаан сумын засаг дарга Шагдарсүрэн нарт гэрээ хийж зөвшөөр гэсэн утгатай албан бичиг хийлгээд авчихлаа үлдэгдэл мөнгөө хий гээд 5 сая төгрөг өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн 400.000 төгрөгийг бол “Шагдарсүрэн даргатай хоолонд орж байна тооцоог нь хийх хэрэгтэй байна” гэж хэлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн 5 сая төгрөгийг бол Шагдарсүрэн даргад хахуульд өгөх 5 сая төгрөг байгаа юм. Эхнэрийнх нь дансанд хийгээдэх, ажил чинь бүтчихсэн, одоо газраа ух гэж хэлж авсан...**** урьд 8 жил БНХАУ-д амьдарч худалдааны төлөөлөгч хийж байгаад ирсэн энэ тэр гээд нэрийн хуудас үзүүлээд, мөн **** даргын цахилгаан бараа материалыг маш хямд үнээр тээвэрлэж өгдөг юм гэх мэтчилэн яриад байсан бөгөөд тухайн үед нэртэй нөлөөтэй дарга цэрэг болгоныг таньдаг мэтээр яриад хамт ууж идсэн, архи дарс уусан зураг хөргөө хүртэл үзүүлээд байдаг байсан бөгөөд ингэж итгэх болсон юм...” гэх мэдүүлэг / хх- ийн 1- 218-219х/

            **** “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр **** гэнэт над руу яриад чи хаан банкны дансаа өгөөдхөөч нөгөө гишүүн болох чинь хойшилчихлоо, мөнгийг чинь хийгээдэхье гэхээр нь өө 06 cap хүртэл хойшилно гэж ярьж байсан болохоор нь хойшилчихсон юм байна гэж бодоод дансаа өгсөн чинь миний данс уруу 5 сая төгрөг 5047322520 данснаас ороод ирсэн юм. Тэгээд би яагаад 5 сая төгрөг хийсэн юм бэ гэж асуух гээд залгасан чинь утас нь холбогдохоо больчихсон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэнэтхэн залгаснаа “чи наад мөнгөнийхөө 2 сая төгрөгийг нь эргүүлээд энэ данс уруу хийчих гэж хэлээд 5007776081 тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би тэр өдөрт нь 2 сая төгрөгийг уг дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 1- 225-226х/

            Гэрч Б.**** “...Би найз ****тай хамтран Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэдэг газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил хийх зорилгоор тэр ажлаа ****гаар бүтээлгэхээр танилцаж байсан юм...Дээрх ажлаа бүтээлгэхийн тулд л мөнгө өгдөг байсан. Мөнгийг бол **** надаас зээлж авдаг байсан бөгөөд би Нямдавааг тэр данс руу тэдэн төгрөг хий гэхээр нь тэр мөнгийг нь хийж өгдөг байсан юм...Тэмээн чулуу гэдэг газрын нөхөн сэргээлтийн ажлыг бүтээж байгаа мундаг хүнтэй танилцчихлаа. Энэ БНХАУ-д худалдааны төлөөлөгч хийж байсан танил тал ихтэй хүн байна. Бүтээгээд өгчих юм шиг байна л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 230-231 х

            ****гийн “...2017 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед 5.000.000 төгрөг өөрийн дансаар авсан...энэ мөнгийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын тэмээн чулуут гэж газар нөхөн сэргээлт хийх газарт **** нөхөн сэргээлт хийх ажлыг хөөцөлдөж бараг 2 cap болсон. Энэ хугацаанд тэнд байрлахдаа буудал, замын зардал, хоол унд гэх зүйлд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 201-202х/

            Хаан банкны 5047331657 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 216х/

            Хаан банкны 5232029724 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 240х/ зэрэг баримтуудаар, Хохирогч **** “...**** нь тухайн үед 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна гэсэн зарыг үнэгүй.мн сайт дээр тавьсан байсан...**** өөрийгөө БНХАУ-д 8 жил худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн. БНХАУ-д бол танил сайтай БНХАУ-аас машин оруулж ирж зарах гэж байгаа гэсэн... **** БНХАУ-аас баахан Хово маркийн ачааны автомашин оруулж байгаа бөгөөд ковшоо тэр машинууд дээр ачаад оруулаад ирэх боломжтой юм байна. Ковшийг нийт 30 сая төгрөгөөр оруулж ирж чадна гэсэн. Нөхөр бид хоёр худалдаж авахаар бол шинийг Монголоос 60-90 сая төгрөгөөр худалдаж авах гээд байсан болохоор ****гийн санал маш их таалагдсан юм. Тэгээд 30 сая төгрөгийн 30 хувийн урьдчилгаа буюу 9 сая төгрөгийг нь яаралтай өгөөд ковшоо ирэхээр нь үлдэгдэл мөнгийг нь 6 сарын хугацаагаар төлж барагдуулж болно гэж хэлсэн. Яагаад ингэж байгаа вэ гэхээр **** нь өөрөө БНХАУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан CCPIT гэж БНХАУ-ын худалдааны байгууллагын албан ёсны төлөөлөгч учир ингэж зээлээр, маш хямдаар бараа бүтээгдэхүүн авдаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 10-11 х/

            Гэрч **** “...хүнсний дэлгүүрийг худалдан авахаар очиж, дэлгүүрийг нь үзэж **** гэж хүнтэй танилцаж байсан. Тэгээд ****тай ярилцаж байхад **** нь БНХАУ-ын CCPIT гэж байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, мөн Хятад улсаас Хово маркийн машин оруулж ирж байгаа гэж надад яриад надад Хятад бичгээр биччихсэн гэрээ үзүүлээд байхаар нь би нээрээ л юм байх гэж бодоод би Оюу толгойд ажилладаг, ковш авах боломж байна уу гэхэд байгаа Хово болон том оврын машинууд дээр ачаад оруулаад өгнө, 30 сая төгрөгт багтааж оруулж ирнэ , эхний ээлжид 30 хувийг нь өгчих, тэгээд машин оруулж ирэхээр үлдэгдэл мөнгө өгнө биз гэсэн...**** нэхэж байж, араас нь хөөцөлдөж явж байж 1.000.000 төгрөгийг авсан. Одоо 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 13х/

            Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт /хх-ийн 2 дугаар хавтасны 6-7х/,

            Хохирогч ****ын “...хүнсний дэлгүүр зарна гэсэн зар тавигдсан байсан юм...**** гэж хүний гэрт нь очиж уулзахад **** өөрийгөө БНХАУ-ын элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд БНХАУ-д ажиллаж байгаа учраас энэ объектоо бүхлээр нь зарах гэж байгаа юм. Та нар дэлгүүрийг нь сонирхож байгаа бол тусад нь авч болно гэж хэлсэн. Дэлгүүрээ тусад нь 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн...тэр объектын нь ертөнцийн зүгээр урд талын хаалганд нь хүнсний 8 нэрийн дэлгүүр байсан бөгөөд уг дэлгүүр нь ажиллаж байсан. Уг ажиллаж байсан дэлгүүрээ хүнд түрээсэлж байгаа. Хоёрын хооронд түрээсэлж байхаар нэг мөсөн зармаар байна. Объектоо бүтнээр нь зарчхаад БНХАУ-руу элчин сайдын яамны ажил руугаа явах гээд яараад байна гэж хэлсэн. Би гэрчилгээг нь үзмээр байна гэсэн чинь манай нөхөр Доржпүрэв бид хоёрт өөрийнх нь нэр дээр тэр объект нь бүтнээрээ байгаа гэсэн үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар хувийг үзүүлсэн юм. Тэгээд би тэрийг нь за ямар ч байсан өөрийнх нь нэр дээр л байгаа юм байна гэт итгэж байсан бөгөөд бичиг баримтын хувьд ямар ч асуудалгүй гэж хэлж байсан... **** шаардаж нэхэж залгах бүрд нь тодорхой хэмжээний мөнгө өгсөөр байгаад нийт 11.450.000 төгрөг өгчихсөн байна.,.2015 оны 4 сарын сүүлээр ****гийн зарна гээд байсан дэлгүүрт очсон бөгөөд худалдагч нь нэг хүүхэн байсан, би тэр хүүхнээс танай энэ дэлгүүрийг манайх худалдаж авах гэж байгаа юм. Танайх ер нь хэр ашиг орлоготой вэ? Хэр их үйлчлүүлдэг вэ? Гэж асуусан чинь юу яриад байгаа юм бэ? манайх энэ дэлгүүрийг 1 жилийн өмнө худалдаад авчихсан ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 34-35х/

            Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 36х/

            Хаан банкны 5540070373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2 дугаар хавтасны 23-25х/,

            Хохирогч **** “...**** өөрийгөө БНХАУ-д худалдааны компанийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирлээ. Одоо тэнд сүлжээ холбоо маш их байна. Худалдаа арилжаа хийж хамтран ажиллая гэж хэлсэн...би өөрийнхөө 99115828 дугаартай ижилхэн 99105828 гэдэг утасны дугаартай байсан юм. Тэгэхэд **** хоёулаа хамтарч ажиллаж байгаа юм чинь би тантай адилхан дугаартай болмоор байна. Энэ утсыг чинь би түр барьж байя гээд симийг нь хийгээд бариад явж байсан юм.Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр **** над руу залгаад та иргэний үнэмлэхээ аваад гараад ир гэсэн юм...Тэгээд **** надад хандан ах 99105828 дугаараа **** нэр дээр шилжүүлээд өгчих би энд тэнд барьцаалж зээл аваад нөгөө лифтний бизнесийн ажилдаа хэрэглэлээ, таны нэр дээр өр ширтэй байлгаж яах вэ дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд зээлээ аваад юм хийг гэж бодоод 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тэди худалдааны төв орж өөрийн нэр дээр байдаг 99105828 дугаараа ****гийн хамтаар **** нэр дээр шилжүүлж өгсөн байдаг юм...Сүүлд **** 10-аад лифт Замын-Үүдээр оруулаад явж байна гээд л таг болчихсон бөгөөд утсаа ч авахгүй, мессеж бичээд ч хариу өгөхөө больсон...Хамтарч ажиллахаар хувийн бизнесийн зардалдаа зориулна л гэж байсан. Яг юунд зориулахаа нарийн хэлээгүй бөгөөд тухайн үед Улаанбаатар хотын банкнаас 150 сая төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, бичиг баримтаа өгчихсөн байгаа 3-4 хоногийн дотор гарах гээд байна тэрийг гарахаар л дугаарыг чинь барьцаанаас чөлөөлчихнө гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 58-59х/

            Гэрч **** “...**** та надад 99105828 дугаараа бариулчхаач гэсэн чинь **** ах май гээд өөрийнхөө барьж байсан утастайгаа өгч байсан юм...Тэгээд дараа нь 2 cap орчмын дараа намайг гэртээ байж байсан чинь **** паспортоо аваад гараад ирээч гэхээр нь гараад очсон чинь би **** ахаас энэ дугаарыг шилжүүлж авч байгаа юм. Надад иргэний үнэмлэх байхгүй болохоор чам дээр шилжүүлээд авчихъя гэсэн юм...ямар ч байсан нөгөө ажилд чинь мөнгө хэрэг болоод байна дугаарыг чинь барьцаалаад зээл авна шүү. Таны нэр дээр зээлтэй байлгаад яах вэ дээ гэсэн утгатай юм ярьж байсан юм. Т.**** ах **** хоёр хамтарч баахан ажил төрөл, бизнес хийх гэж байгаа гэж л яриад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 65- 66х/,

            Хохирогч **** “...2017 оны 09 дүгээр сарын дундуур 100 айлд айраг зарж байгаад **** гэх хүнтэй танилцсан юм. Тухайн хүн өөрийгөө Булган аймгийн Могод сумын харьяат Улсын их Хурлын гишүүн **** төрсөн дүү гэж хэлээд өөрийгөө болохоор Хятад улсад худалдааны байгууллагад Монгол хямд мах оруулж ирнэ. Мал, мах, цагаан идээ Хятад улс руу гаргаж өндөр үнээр борлуулж өгнө гэхээр нь би **** гэгчид 1100 кг мах Улаанбаатар хотод оруулан өгөхөөр тохиролцоод 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 52 ширхэг гулууз мах буюу 1 тонн 100 кг махыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байдаг хашаанд буулгаж хэллэж өгсөн. **** гэгч ах нь маргааш урьдчилгаа 3.700.000 төгрөгийг нь данс уруу чинь хийнэ. Үлдэгдлийг нь 2-3 хоногийн дараа явуулна гэхээр нь би итгээд Булган аймаг уруу буцаад явсан. Түүнээс хойш 2-3 хоног болоод мөнгөө явуулахгүй болохоор нь 7 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд гэрт нь орсон. **** “ах нь мөнгийг чинь явуулж амжсангүй. Сая 3-4 хоног Солонгос улс руу яваад ирлээ. Ах нь Монголд Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг юм. Хурц дарга элчин сайдаар явах болоод хүргэж өгөөд ирлээ гэж хэлээд ах нь удахгүй Украйны элчин сайдаар бас явах юм шиг байна. Хүрэлсүх бид хоёр уул нь багын найзууд байсан юм. Намайг элчин сайдаар явуулж зайлуулах гээд байх шиг байна. Хэрэв ийм албан тушаалд тавих юм бол Хүрэлсүхийг өрөөнд орж зодно...” гэх зэргээр маш том зүйл яриад мөнгийг чинь араас чинь дансаар явуулъя гээд байхаар нь итгээд Булган аймаг буцсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 123-125х/

             Гэрч **** “...**** надтай танилцаж байхдаа би Монголын тагнуулын тусгай ажилтан байгаа юм. Олон жил ажиллаж байна. Тусгай ажилтай л явж байна гэж байсан...Мөн өөрийгөө дэлхийн олон улсын худалдааны том байгууллагын төлөөлөгч байгаа юм, ямар бараа материалыг оригиналаар нь үйлдвэрийн үнээр дэлхийн ямар ч орны барааг ямар ч орон руу оруулж чадна асуудалгүй гэж ярьж байсан...нутгийн охин Хонгорзул гэж охиноос **** нь миний нэрийг барьж мах авсан сураг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 233-234х/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 2 дугаар хавтасны 129х/,

            Хохирогч **** “...**** надад хэлэхдээ Хятад Улсын Хөх хотод Олон улсын худалдааны байгууллагад Монголыг төлөөлөн ажиллаж байгаад ирлээ гэж хэлж байсан. Би **** бизнес хийх гээд банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 05 дугаар сард 100 сая төгрөг авсан талаар ярьсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа **** манай том хүү Дэлгэрийг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө гэж амлаад мөн өөрөө өөрийн нэр дээр байдаг Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 2017 оны 05 дугаар сарын 20-ны үед 12 сая доллароор зарах болсон тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна гэж хэлээд надаас 5 сая төгрөгийг эхнэрийнхээ Хаан банкны дансаар авсан. Түүний дараа 10-аад хоног болоод дахин надтай утсаар яриад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Нисдэг машин” төвийн наана байрлах ресторанд ороод хоол идэж байгаад Хятадын талаас мөнгөө өгөхгүй байна ахиад Хятад явах болсон тул дахин 5 сая төгрөг өгөөч гэхээр нь би Мобайл банкаар дахин 5 сая төгрөг шилжүүлсэн боловч нийт 10 сая төгрөг авсны дараа миний дугаарыг авахгүй, гэрт нь очихоор байхгүй байх бөгөөд мөнгөө эргүүлэн өгнө гэх мессеж бичээд байдаг. Энэ байдлаар анх мөнгө авснаас хойш 7 cap болж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 160-161х/

            Гэрч **** “...Анх аав намайг дуудаад “урьд өмнө нь хамт ажил хийж байсан хүн байгаа юм, Хятад улсад Олон улсын худалдааны газарт Монгол талыг хариуцсан төлөөлөгчийн ажил хийж байгаад одоо Монголдоо ирэх гээд орондоо хүн хайж байна гэнэ. Миний хүү уулзаад үз” гэхээр нь уулзсан “чамайг ах нь Хятад улсын Олон улсын худалдааны байгууллагад 10 жил ажиллаж байгаад ирсэн. Одоо Монголдоо ирж амьдрах сонирхолтой тул өөрийнхөө оронд ажилд орох хүн хайж байна, би чамайг тухайн ажилдаа оруулж өгнө” гэж хэлж байсан. Гэхдээ тухайн хүн Хятад улсад 10 жил амьдарсан гэх боловч Хятад хэл мэдэхгүй байсан нь надад их сэжигтэй байсан. Үүнээс гадна өөрийнхөө Хятад улсад байрлах байшин гэр бүлийн талаар л гайхуулаад яриад байсан. Ажлын талаар нь асуухаар өөр сэдэв рүү оруулаад яриа булзааруулаад өнгөрсөн. Түүнээс хойш би ажлын талаар Далай гэх хүнтэй утсаар яриад асуухаар “ би аавтай чинь яриад тохиролцчихсон чи хүлээж бай” гэсээр байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 2 дугаар хавтасны 169-170х/

            Хаан банкны харилцагч **** дансны хуулга /хх-ийн 2 дугаар хавтасны 176-177х/,

            Хохирогч **** “...Би **** гэж хүнтэй анх 2018 оны 02 дугаар сард Баян-овоо сумын хурлын дарга Орхонтуулаар дамжуулан танилцсан... **** тэр үед хүү ****той хамт явж байсан бөгөөд говийн сумуудаар нарны зайгаар ажилладаг худгийн төслийн ажлаар явж байгаа гэж хэлж байсан бөгөөд би БНХАУ-аас том оврын шалаанз автомашин авах гэж байгаа юм. Танд таньж мэддэг хүн байна уу гэсэн чинь **** ах өөрийгөө “ах нь БНХАУ-д 9 жил амьдарч байгаад ирсэн. Ах нь өөрөө БНХАУ-ын олон улсын худалдааны “СиСиПиАйТи” гэж байгууллагатай гишүүн байгууллага болох Монгол Хятадын Сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын тэргүүн байна. Манай байгууллага нарны эрчим хүчээр ажилладаг амьтан ойртохоор ус гоождог худгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа л гэж ярьж байсан бөгөөд манай байгууллагаар дамжуулан аливаа худалдаа хийх юм бол тухайн үйлдвэрээс бараг хамгийн доод үнээр авдаг, тэгээд хил гааль дээр ч гэсэн татварыг нь хамгийн багаар гаргаж өгдөг гэж хэлсэн...Ингэж хямдаар машин авахын тулд манай олон улсын CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой гэж хэлсэн бөгөөд миний иргэний үнэмлэхийн хуулбар зураг хөрөг авсан. Гишүүний төлбөр 3.800.000 төгрөг шилжүүлэх ёстой гэсэн бөгөөд над руу Ви чатаар Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын 5009902684 тоот данс руу гишүүнчлэлийн төлбөрөө хийчих гэсэн. Энэ тухай надтай ярихдаа би яг одоо БНХАУ-д чиний ажлыг хөөцөлдөөд явж байна, мөнгөө яаралтай шилжүүлчих гээд яаруулаад байсан юм. Тэгээд би тухайн үед банкны зээл бүтээгүй мөнгөгүй байсан учир танил Сайнжаргал ахаас 3.800.000 төгрөг зээлээд...****гийн өгсөн данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн...Энэ 3.8 сая төгрөгийг өгсний дараагаар би ****гаас машин худалдан авах гэрээгээ байгуулсан уу? гэрээгээ авъя, CCPIT байгууллагад элссэн тухай бичиг баримтаа авъя гэсэн чинь бэлэн байгаа өнөөдөр замын машинд тавьчихлаа энэ тэр гэж ярьснаа нэлээд удаж байж 2-3 хоногийн дараа надад замын унаагаар ирсэн...цагаан сарын дараахан над руу залгаад хөөцөлдсөн ажил бүтэмжтэй болсон. Одоо БНХАУ-руу явж машин зээлээр худалдан авах гэрээг чинь байгуулаад ирнэ. Би онгоцоор нисэх тул чи замын зардалд 2 сая төгрөг байхад болно өгчих гэж хэлсэн...хэрвээ банкны зээл хөөцөлдөөд бүтсэн бол би 156 сая төгрөг залилуулах байсан байна...сэжиг аваад нөгөө хуулбарлаж явуулсан сертификатыг нь Хятад хэл мэддэг Өвөр монгол хүнээр уншуулсан чинь наадах чинь хуурамч байна. Энэ манай хэллэгт хэрэглэгддэггүй ханз энэ тэр биччихсэн байна ш дээ гэж хэлсэн...**** руу залгаад таны энэ юмнууд чинь хуурамч байна ш дээ гэж ярьсан чинь шууд тэр дор нь утсаа таслаад л надтай дахин яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 238-239х/

             Гэрч **** “...**** ачааны том тэрэг БНХАУ-аас 20 ширхгийг оруулж ирэх гэж байгаа оруулаад өгье гэсэн бөгөөд би энэ ажил дээр Эрдэнэ-Очиртой хамтарч ажиллахаар болоод би хоёр хамтраад зээл хөөцөлдөөд ****гаар Норд бенз загварын том ачааны автомашинуудыг 26 сая төгрөгөөр оруулж ирэхээр нийт 156.000.000 төгрөг олох хэрэгтэй болсон. Энэ 156 сая төгрөг нь орж ирэх 20 машины 30 хувийн урьдчилгаа мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 242-243х/

            Гэрч **** “...CCPIT байгууллага нь 1952 онд БНХАУ-ын Бээжин хотод байгуулагдсан. Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллага юм. CCPIT байгууллага нь ямар компани болон иргэдийг гишүүнчлэлээр элсүүлдэггүй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон зарж борлуулах үйлчилгээ үзүүлдэггүй юм...Дээрх хүмүүс манай байгууллагад хандаж байсан удаа байхгүй...**** ****, ****гийн **** гэж хүмүүсийг танихгүй...Надад харуулсан хавтаст хэрэгт хавсаргасан “MN2018/02 ZG-12” гэсэн дугаартай гэрээнүүд дээр дарагдсан CCPIT байгууллагатай ямар ч холбоо байхгүй тэмдгүүд байна. “LEI FENG MINIG” гэсэн компани нэр бүхий хэсэг дээрх тухайн компанийн нэрээс өөр буюу “Бүгд Найрамдах иргэн улсын Шанси Линфэн хотын уул уурхайн олборлолтын компани” гэсэн утгатай тэмдгийг дарсан байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 3 дугаар хавтасны 04-05х/

            Хаан банкны 5009902684 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн хх- ийн 3 дугаар хавтасны 16х/,

            Хохирогч **** “...аав **** анх **** уулзаж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр **** аавтай цуг 61-ын гарам руу явж манай зоорийг үзээд 3 тоног төхөөрөмж орох юм байна. Нийт үнэ нь 29.075.000 төгрөг болно. Эдгээр 3 төхөөрөмжийг БНХАУ-аас захиалж авчирна. Захиалж авчрахын тулд урьдчилгаа 40 хувийг нь өгчих гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид яаралтай 3 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм... эхний ээлжид яаралтай 3 сая төгрөг болоод байна гээд 2018.08.09-ний өдөр манай ааваас 3 сая төгрөгийг 23 цаг болж байхад ирж авсан байсан...Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр **** над руу утсаар яриад нөгөө 40 хувийнхаа 1.700.000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлсэн бөгөөд та төхөөрөмж авах газраасаа надад баримт өгөөдөх гэсэн чинь өгөхгүй байгаад байсан бөгөөд чи хүнээр баахан ажил яриулчихаад мөнгө төгрөгөө шилжүүлэхгүй ямар учиртай юм бэ гээд байхаар нь Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байх ажлаасаа 2018.08.16-ны өдөр өөрийн Содонзаяа ХХК-ны данснаас интернэт банкаар ****гийн өгсөн З.Баяраа гэж хүний 5007776081 тоот данс руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад БНХАУ-руу төхөөрөмжийг нь захиалчихсан байгаа, чи л одоо урьдчилгаа 40 хувиа бүрдүүлж өгөх хэрэгтэй байна, үлдэгдэл 60 хувийг нь бол чи cap болгон 1 сая төгрөгөөр цаад авах компани руугаа шилжүүлж бай гэж хэлсэн.Тэгээд залгаад одоо чи 40 хувиа гүйцээгээд өгчихвөл 7 хоногийн дараа төхөөрөмж чинь ороод ирнэ, би өөрөө одоо БНХАУ-руу явж байна гэж хэлсэн бөгөөд би БГД-ийн 3 дугаар хорооны Нарны хороололд байх гэрээсээ ****гийн өгсөн З.Баяраа гэж хүний 5007776081 тоот данс руу 6.930.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт тоног төхөөрөмж оруулж ирэх 29.075.000 төгрөгийн 40 хувь болох 11.630.000 төгрөгийг өгч дууссан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 204-205х/

            Гэрч **** “...цугтаа тэр ****гийн машинаар яваад 61-ийн гарам дээр байх манай хүүгийн хашаанд очиж баригдсан агуулахыг үзүүлж харуулж байсан. Тэр **** нь тэнд зураг хөрөг аваад тэр дотор нэг хөргүүрийн тоног төхөөрөмж тавьж өгнө гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 206х/

            Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 3 дугаар хавтасны 199- 200х/,

            Хохирогч **** “...**** нь өөрийг БНХАУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн. Одоо энэ барилга зарна, эсхүл түрээсэлж болно гэсэн. Тэгээд уг дэлгүүрийн дээр залгуулаад барьсан хүн амьдардаг байрыг нь үзэхэд 56.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа мөнгө өгөөд авч болно гэсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар болоод уг гэрт нь 2016 оны 03 дугаар сард бэлэн 10.000.000 төгрөгийг өгсөн. Урьдчилгаагаар өгчхөөд энэ байранд байж болно гэж байсан. Үүний зэрэгцээ **** чи манай байрны мөнгийг өгчихөөр чинь би БНХАУ-аас бараа оруулж ирээд эргэлдүүлээд хамтран ажиллаж болно гэж ярьж байсан. Тэгээд **** байрны үлдэгдэл мөнгө өг гэхээр нь би яг одоо мөнгө байхгүй байна, Шүүхийн шийдвэр дээр өрөнд өгөх гэж байгаа 22 сая төгрөг байна гэхэд **** тэр мөнгөө өгчих, би бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгчихнө гэж хэлсэн...**** Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-488 тоотод байрлах доороо хүнсний дэлгүүртэй байрыг зарна гэж худал хэлж нийт 37.500.000 төгрөгийг надаас авч залилсан юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 3 дугаар хавтасны 224-225х/,

             Гэрч **** “...2016 оны 04 дүгээр сард Батмандах урьдчилгаа мөнгө болгож 22 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өгсөн байсныг манай дүү **** гэж хүнээс 56 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авахаар болоод уг 22 сая төгрөгийг **** шилжүүлэн өгсөн юм байна. Мөн үүнээс гадна 15.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 3 дугаар хавтасны 231 х/,

            Хохирогч **** “...**** өөрийгөө “би БНХАУ-ын CCPIT гэж олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, манайхаас хямд үнээр буюу үйлдвэрийн үнээр бараа, материал захиалаад болно” гэж ярьж байгаад танилцсан болохоор гар утасныхаа дугаарыг мэддэг болоод салцгаасан. Тэгээд надтай утсаар ярьж байгаад танай байгууллагаас сүлжээ сайн барьдаг утас байна уу гэж асуухад **** над руу хэдэн гар утасны зураг явуулаад алийг нь авах вэ аль нь ч болно гэхээр нь хэд хоногийн дотор ирэх вэ гэж асуухад 1 сарын дотор ирчихнэ гэсэн. Тэгэхээр нь би 10 ширхэг гар утас авъя гэхэд өөрөө бодож байгаад 706.800 төгрөг болох юм байна гээд тухайн үеийн ханшаар л бодоод байх шиг байсан. Тэгээд мөнгө энэ данс руу шилжүүлчих гээд 5007776081 тоот Хаан банкны данс өгсөн. Би тэр данс руу нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байхдаа 706.800 төгрөгийг нь өөрийн 5241010632 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж өгсөн юм...утас чинь ирж байгаа гээд утсаар яриад мөн ирж уулзаад утас чинь ирж байгаа л гээд байсан...**** нь 10 ширхэг Жи Мобайлын гар утас авч өгнө гэж надаас 706.800 төгрөг шилжүүлж авсан би энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтасны 04-05х/

            Хаан банкны 5241010632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 3 дугаар хавтасны 245х/

            Хохирогч **** “...2018 оны 07 дугаар сарын 15-ны үед фейсбүүкийн групп дээр би тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн зар байршуулчихсан байсан чинь **** **** гэж хүн миний зар дээр байсан дугаараар залгаад би Хятад улсад олон жил болсон. Хятадаас хямд үнээр тоног төхөөрөмж оруулаад ирж чадна, хамтарч ажиллая гэхээр нь утсаар нь ярьж байгаад 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **** гэж хүнтэй уулзаад ярилцахад **** нь “цахилгаан шат, тоног төхөөрөмж 20-30 хувийн хямд үнээр нийлүүлэлт хийж өгье, би өөрөө Хятадын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, бараа материалыг асуудалгүй оруулж ирнэ, мөн танай тоног төхөөрөмжийг Оюутолгойд нийлүүлж өгөөд тэндээсээ 20 хувийг нь авъя, чи 80 хувийг нь ав. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга **** би сайн танина, **** даргад хэлчихэд бүх ажлыг бүтээгээд өгчихнө, өөр ч том том танил зөндөө байгаа” гэх зэргээр яриад салаад явсан. Би **** салаад Баянбүрдийн тэнд явж байхад араас залгаад эхний ээлжид 500.000 төгрөг шилжүүлчих, тоног төхөөрөмжийн судалгаанд ашиглах хэрэгтэй байна гэхээр нь би тэр дор нь түүний өгсөн 5007776081 тоот Хаан банкны Баяраа гэж дансанд 500.0000 төгрөг шилжүүлж өгсөн...2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр **** над руу утсаар яриад хамтарч ажиллах ажлууд бүтэх гэж байна, техник юмнуудыг захисан байгаа 5.000.000 төгрөгийн хэрэг байна гээд байхаар нь би тухайн өдөр нь 5007776081 тоот дансанд нь 2.400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн...Мөнгө өгснөөс хойш 10 гаран хоноод уулзахад болиод утсаар ярихаар худлаа хэлээд Хятадад байна, хөдөө явж байна, уулзалттай байна, хуралтай байна гэх зэргээр илтэд худал хэлээд уулзахгүй болохоор нь мөнгө буцааж авъя гэсэн чинь сураггүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтасны 24-25х/,

            Хаан банкны 5753610967 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 4 дүгээр хавтасны 21-22х/,

            Хохирогч **** “...**** тэр үед БНХАУ-ын Хөх хотын засгийн газрын биет төлөөлөгч хийдэг гэж байсан.,.2017 оны 06 дугаар сард **** манай ажил дээр хүү **** дагуулан ирсэн. Хүүтэйгээ танилцуулаад манай хүү Хятад хэлтэй юм хийж чадах авьяастай хүү байгаа юм, Улаанбаатар хотод хар замаск, хар цавууны үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Би үйлдвэр байгуулах хашаа газар, үйлдвэр барих ажлыг би хариуцна, та эхлээд 20.000.000 төгрөг өгчих гэж хэлээд явсан. 2-3 хоногийн дараа хүү **** дагуулан ирээд шуудайн дээр байх “Универсальный замаск” гэсэн бичигтэй шуудай захиалсан, үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалсан та одоо мөнгөө өг гэж хэлсэн. Эхлээд би 5.000.000 төгрөг өгсөн. 10 гаруй хоногийн дараа 5.000.000 төгрөг банкаар шилжүүлсэн...Мөнгө авахаасаа өмнө гаднаас чулуу авчирсан, хөөрөг хийлгэж байгаа 60-70 мянган долларт зарахаар болсон гэж яриад хөөргөний зураг утсан дээрээ үзүүлж байсан...**** нь би хөх хот яваад ирлээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бэлэн болсон байгаа би хашаанаас нь газар тавьсан байгаа, удахгүй явж авчирна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-192х/

            “...Би БНХАУ-руу яваад бүх юмаа зохицуулчихна, одоо мөнгө нь л байвал тоног төхөөрөмжөө аваад ирнэ гэж өөрийн амаараа ярьсан. Үйлдвэр нь ороод ирчихсэн хойно нь аав үйлдвэртэй зууралдаж ажиллаж чадахгүй учраас хоёулаа үйлдвэрийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж ажиллая гэж ярьж байсан юм. Тэгээд тэр шошгын загварыг бол бүр **** өөрийн биеэр надад авчирч өгсөн бөгөөд ийм юм хийсэн, би өөрөө хийсэн гэж ярьж байсан бөгөөд урдаас олон мянган шуудай захиалчихсан байгаа гэж ярьж байсан...” гэх дахин мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194-195х/

            Мөнгө шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 187-188х/,

            Хохирогч **** “...Манай эгч **** нь 2018 оны 04 дүгээр сарын эхээр **** гэдэг хүний нэрийн хуудсыг цахим хаягаар явуулаад энэ хүн БНХАУ-ын CCPIT төслийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм байна, хямд үнээр бараа материал авч болдог юм байна гэж хэлсний дагуу нөхөр бид хоёр холбогдож сонирхоход уг төсөл нь ядуу буурай орнуудад тусламж үзүүлдэг ба БНХАУ-ын үндэсний үйлдвэрлэлийн бүх барааг 20 хувь хямдралтай үнээр Эрээн хот хүртэл тээвэрлэлтийн зардалгүйгээр зөөж өгдөг гэж хэлж байсан. Тэгээд уг төсөлд гишүүнчлэлээр элсэхийн тулд иргэн хүн 10.000 юань төлж байж элсдэг гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Эрээн хотод явж байсан ба уг төслийн захирал **** гэж хүн бид нартай уулзаж, уг төслийнхөө талаар ярьж бид хоёрыг итгүүлсэн...**** тухайн үедээ Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв гэдэг төрийн бус байгууллагаар дамжуулж элсэнэ гэж хэлээд бид хоёрт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ үзүүлсэн. **** бид хоёрт гишүүнчлэлийн ID код гаргаж өгнө гэж уг кодоор бараа материал захиалж авах боломжтой гэж хэлээд Alibaba.com сайтад бүртгүүлдэг код өгөхөөр нь нөхөр бид хоёр сэжиглээд мөнгөө буцааж авъя гэж хэлсэн ба тэрнээс хойш **** бид нараас зугтаасан...Нөхөр бид хоёр CCPIT CHINA байгууллагын Азийг хариуцсан харилцааны төлөөлөгчөөс нь Хятад улсад байхдаа Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллага нь танай байгууллагын гишүүнчлэлд байдаг юм уу гэж асуухад тэр хүн ийм байгууллага бүртгэлгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 70-71 х/

            Хохирогч **** “...Миний бие ****гийн **** гэх залуутай 2020 оны 10 дугаар сараас эхлэн дотносож улмаар 2021 оны 01 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бид хоёр дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй. 2021 оны цагаан сарын дараахан намайг хардаж уур нь даа толгой руу нэг удаа цохиж байсан. Би энэ талаар хэн нэгэн хүнд хэлж байгаагүй. Үүнээс хойш дахин 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг шалтгаангүй хардаж дээр гарч сууж байгаад гараараа толгойн зүүн хэсэгт маш олон удаа хүчтэй цохиж байсан. ...Улмаар 20 цаг 11 минутын үед миний дугаар луу хүн залгаад машинаа холдуулаарай гэж хэлэхээр нь би гарч машинаа холдуулах гэхэд **** нь машинд орж ирээд “Пизда минь яв, зогсоод үзээрэй, хутгална шүү, хойшоо ор” гээд миний суудлыг хойшоо хойшлуулаад жолооны хүрдийг зүүн гараараа бариад машины хаазанд баруун хөлөөрөө гишгээд яваад байсан, Тэгэхээр нь би болиоч ээ гэхэд миний үснээс баруун гараараа доош дараад байсан. Тэгээд би гараас нь мултрах гээд хаалгаа онгойлгоод нэг хөлөөрөө газар чирэгдсэн. Тэр үед ойр орчимд байсан хүмүүс болиоч гэж хэлээд салцгаасан юм” гэх мэдүүлэг /7хх-ийн 57-58 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2761 дугаартай дүгнэлт /7хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 85- 88 дугаар хуудас/,

            Хохирогч ****ийн “Би өөрийн танил **** /дугаарыг нь санахгүй/- гоор дамжуулан 2019 оны 03 сарын үед анх ****тай танилцаж байсан юм. Тухайн үед тэрээр өөрийгөө болон хүүтэйгээ хамт барилга барьдаг, барилгын компанитай гэж танилцуулсан. Сүүлийн үед Төв аймагт барилга барьж байгаа болохоор өөрийгөө тийшээ байнга явдаг гэж хэлж байсан юм. Учир нь тухайн үед би өөрөө Төмөр замын вокзалын хойно 15 давхар барилга барих ажлыг эхлүүлээд явж байсан бөгөөд түүнийг барихад энэ талын мэдлэгтэй, туршлагатай хүн хэрэгтэй байсан болохоор түүнээс зөвлөгөө авах зорилгоор танилцсан юм. **** нь намайг зээл авахад ч гэсэн бичиг баримтын бүрдүүлбэрт тусалж байсан. Ингээд түүнээс зөвлөгөө аваад харилцаад явж байх үед барилгын ажлыг үргэлжлүүлэхэд арматур хэрэг болсон бөгөөд тэр үед **** нь надад би хүмүүстэй хамтран БНХАУ-аас арматур төмөр оруулж ирж байгаа юм, түүнээс аваад өгөх үү?” гэхээр нь зөвшөөрөөд түүнтэй хамтран ажилладаг эхнэр, нөхөр гэх 2 хүнтэй очиж уулзсан. Тэр эхнэр, нөхөр гэх хүмүүс нь Богинын аманд хаус хороолол барьж байгаа гэх бөгөөд тэр хаус хороололд нь очиж тэр 2 хүнтэй уулзсан. **** нь тэр 2-той уулзахдаа утсаар ярьж хаус хорооллынхоо хашааны хаалгыг онгойлгуулж орсон, ярихдаа хоорондоо дандаа барилгын ажил. арматур төмрийн талаар ярилцаж байсан. Ярилцах бүртээ хүү ****оор ийм ажил хийлгэнэ, тийм ажил хийлгэнэ, энийг ч ****оор хийлгэнэ, өөр бизнест буюу жонш олборлож хятадууд зарж мөнгөө эргэлдүүлэх нь зүйтэй гэх мэт зүйлс яриад байхаар нь би түүнд итгэсэн. Ингээд тэрээр эхний ээлжинд надад 100 тонн арматурыг худалдана, урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна, мөнгө өгөөч гэхээр нь түүнд урьдчилгаанд нийтдээ 67 сая төгрөгийг бэлнээр болон ****гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 412035999 дугаартай дансаар нь шилжүүлэн өгсөн. Дээрх бэлнээр өгсөн мөнгөнүүдийг өгөх үедээ ямар нэгэн баримт үйлдээгүй, гэхдээ надад тухайн өгсөн мөнгийг хүлээн зөвшөөрсөн бичлэг нь байгаа юм. Дээрх мөнгөнүүдийг хэзээ, хэрхэн өгсөн талаар гомдол дээрээ дэс дарааллаар нь бичсэн байгаа. Ингээд энэ мөнгийг авснаасаа хойш ямар нэгэн байдлаар надтай холбогдохоо больж, утсаа авахаа больчихсон юм. Хүү ****той нь ярихаар аав хүнд өвчин туссан, хөдөө байгаа гэх зэргээр намайг яриулдаггүй, арматураа авмаар байна гэхээр гэхээр өөдөөс “та наад асуудлаа аавтай л ярь, надад хамаагүй асуудал” гээд байдаг юм. Ингээд би арга буюу өгсөн мөнгөө эргүүлэн авах болон арматур төмрөө авах зорилгоор ****, **** нарын хойноос хөөцөлдөж, байнга ярьсаар байгаад 95-75УНО улсын дугаартай Шевролет Техас маркийн машиныг ****ийн эхнэр **** гэх эмэгтэйн нэрээс шилжүүлэн авсан. Тухайн машиныг ****, **** нар нь надад 40 сая төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн юм, шилжүүлэн өгөх үед **** нь “**** нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа болохоор мөнгө хэрэг болоод байна, та боломжтой бол 11 сая төгрөг өгчих, бид удаахгүй өгчихнө” гээд байхаар нь би арга буюу бага ч болов хохирлоо барагдуулж авъя гэж болоод зөвшөөрөөд **** данс руу 11 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн юм. Тэгээд яг шилжүүлэх болсон чинь **** нь “би энэ машиныг таны нэр дээр шилжүүлэн өгч болно, гэхдээ та надтай зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй, зээлийн гэрээ хийхгүй бол нэр дээр чинь шилжүүлж өгөхгүй, энэ машиныг 40 сая төгрөгт танд бодож өгч байгаа, танаас 11 сая төгрөг авсан, үлдсэн 29 сая төгрөгийн үнийн дүнд хуурамчаар зээлийн гэрээ байгуулчихъя, би энэ машиныг зарсан гэдэг байдлаар тухайн хуурамч зээлийн гэрээг хүнд үзүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй хуурамчаар зээлийн гэрээ байгуулсан. Би тухайн үед **** нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа болохоор тэр газартаа энэ хуурамч зээлийн гэрээг үзүүлэх хэрэгтэй байгаа юм болов уу? гэж бодоод, дээр нь би хохирлынхоо тодорхой хувийг барагдуулж авах хэрэгтэй байсан учраас тэр машиныг нь ямар нэгэн байдлаар өөртөө шилжүүлэн авч хохирлоо барагдуулъя гэж шийдээд арга буюу зөвшөөрөөд тухайн хуурамч зээлийн гэрээг нь байгуулчихсан юм. Тэгж байж би тухайн машиныг нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Ер нь бол би тухайн машиныг нь аваад 29 сая төгрөгийн хохирлоо барагдуулсан гэж үзэж байгаа юм. Машин шилжүүлэн авах үедээ 11 сая төгрөгийг **** данс руу гэртээ байж байхдаа интернэт банкаар шилжүүлэн өгсөн учир энэ мөнгийг бас учирсан хохирол гэж үзэн түүнээс буцааж авмаар байна. **** нь энэхүү машиныг шилжүүлэн авахын өмнөхөн надаас бас 15 сая төгрөгийг барилгын материал авч өгнө гэж хэлж авчхаад эргүүлэн өгөхгүй болохоор нь би түүнтэй мөн хөөцөлдсөөр байгаад эргүүлэн 11 сая төгрөгөө гаргуулан авсан, харин үлдсэн 4 сая төгрөгөө одоог хүртэлх хугацаанд аваагүй байна. Энэ 15 сая төгрөгийг надаас барилгын материал авч өгнө гэж хэлж авсан. Болсон асуудлын талаар гэвэл ийм байна. Би дээрх авсан автомашинаа хохирлоо барагдуулах зорилгоор хүнд зарчихсан байгаа, гэтэл **** нь дээрх хуурамч 29 сая төгрөгийн зээлийн гэрээгээ хүнд үзүүлэх биш, тэр хуурамч гэрээгээ ашиглаад үлдсэн мөнгийг маань өгөхгүй байх санаатай ****, **** нартай хуйвалдаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Би үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй, ****, **** нар нь энэ машиныг надад хохиролдоо өгч байгаа, эхнэр ****тайгаа ярьчихсан, асуудалгүй гэж хэлж байгаа бичлэг нь байгаа юм. Шаардлагатай нотлох баримтуудаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /8хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

            Гэрч **** “...Миний хувьд гэвэл эхнэртэйгээ хамт “Богинын ам” гэх газарт хаус хороолол барих төсөл хэрэгжүүлж, барилга барьж байгаа бөгөөд зургийн ажлаа зөвхөн Цэнхэр дөхөм ХХК-иар хийлгэдэг юм. Тэгээд хэзээ гэдгийг санахгүй байна, ямартай ч эхнэр бид 2-ыг хамтдаа Цэнхэр дөхөм ХХК-ний захирлаар ажиллаж байсан талийгаач ах **** уулзах гээд оффис дээр нь очих үед энэ **** гэдэг залуу нь бас тэнд байж байсан. Тэрээр бас **** ахаар барилгын зураг хийлгэж байсан юм шиг байна лээ. Тэгээд тухайн үед эхнэр бид 2-ыг **** ахтай сэндвичээ барилга барих хүн байна уу? гэж асуугаад ярилцаж байх үед яриан дундуур орж ирээд “манай Мянганы сэргээлт ХХК нь сендвичэн барилга барьдаг ш дээ” гэж хэлж орж ирээд ойр зуурын зүйлс ярилцаж танилцаад утасны дугаараа солилцож байсан юм. Ингээд үүнээс хойш дахин холбогдоогүй, манайх ч сендвичэн барилгаа бариулаагүй юм. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа манай бага хүүтэй зарын дагуу холбогдож байр авахаар сонирхож ирсэн. Тухайн үед бид барьсан байраа зарах талаар бага хүүгээрээ зар тавиулж байсан юм. Тэгтэл тэр зарын дагуу холбогдоод ХУД-ийн 11 хороо Дүнжингаравын 25-22 тоот байрыг очиж үзээд “энэ байрны эзэн нь ямар хүн байдаг юм бэ?, холбогдож болох уу?” гэхээр нь манай бага хүү маань “манай аав байгаа юм, түүнтэй холбогдоод үзээрэй” гээд миний дугаарыг өгсөн юм билээ. Тэгсэн чинь “миний таньдаг ах **** дугаар байна” гэж хэлээд надтай утсаар ярьсан. Би тэгээд түүнийг эхнэр ****тай холбож өгөөд орхисон. Тэр 2 хоорондоо гэрээ байгуулаад манай тэр байрыг 450.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө өгсөн. Үлдсэн мөнгийг нь тодорхой хугацаанд төлж барагдуулна гээд гэрээ байгуулсан байсан. Би тэр асуудалд нь нэг их оролцоогүй, зөвхөн эхнэртээ мөнгөө бүрэн авч байж байрны өмчлөгчийн эрхийг нь шилжүүлэн өгөөрэй гэж хэлсэн. Миний хувьд ****той нэг их уулзаж харилцаагүй, мэнд мэдээд өнгөрдөг байсан. Учир нь байгаа байдал нь надад таалагддаггүй юм. Манай байрыг авснаасаа хойш хэд хэдэн удаа барилгын талбай дээгүүр ирсэн, би мэнд мэдэхээс хэтрээгүй, надад сүүлд нь миний хэрэгжүүлж байгаа төслөөс авч 3 блок байшин баримаар байна гэхээр нь би “үгүй" гээд татгалзсан. Үүнээс би өөрөөр бол түүнтэй уулзаагүй, авсан байрныхаа төлбөрийг бүрэн төлөөгүй, заримдаа барилгын бараа, материал авч ирж өгөөд байрныхаа үлдэгдэл төлбөрөөс хасуулж байсан. Тэр нарийн тооцоог нь эхнэр маань мэдэж байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ****ийн аав **** гэх хүн манай эхнэр ****тай танилцсан байсан. Тэгээд танилцсаныхаа дараахан **** нь **** гэдэг эмэгтэйг дагуулаад хамтдаа манай барилгын талбай дээр ирж **** бид 2-той уулзсан. Тэр 2 нэг нэгнийгээ дуудахдаа “хайраа, ханиа” гэж дуудаад байсан болохоор би тэр 2-ыг эхнэр, нөхөр юм байна гэж тухайн үедээ ойлгосон. Тэр үедээ тэр 2 манай барилгын ойролцоо явж байгаад ороод ирлээ гэсэн юм яриад ирж байсан. Тухайн үед хийж байсан хоолон дээр таарчихсан болохоор “болсон идээнээс амсаад яв” гээд хоол идэнгээ ярилцахад **** нь миний аавтай хамт ажиллаж байсан Цэвэлмаа гэдэг хүний охин нь болж таарсан. Тэгээд тэр нь дээр бага зэрэг яриа үүсгээд ярилцаж байгаад түүний барьж байгаа барилгын асуудлын талаар ярилцсан. Тухайн үед **** нь ярихдаа **** бид 2 хөрөнгө нийлүүлээд Төмөр замын Тоса захын газрыг дүүгээсээ аваад 16 давхар барилга босгож байгаа, бетон зуурмагаа авчихсан, 4 давхрынх нь ажил гүйцэтгэл явагдаж байна, харин барилгаа цааш үргэлжлүүлэхэд арматур төмрийн дутагдалд орчихлоо, арматур төмөр зардаг хүн байна уу?, зээлээр өгөх болов уу?, бартераар өгөх болов уу?, та нар арматураа хаанаас яаж аваад байна вэ? гэж асууж байсан. Тэр үед бид нар 2-3 жилийн өмнө арматураа авчихсан байсан, тэр арматураараа энэ барилгуудаа босгоод бас 2-3 жилийн хугацаа өнгөрч байна, одоо бол бэлэн мөнгөөр л арматур төмөр олдох байх, бартераар болон зээлээр өгөх хүн яг одоо санаанд орохгүй байна, надад бол таних хүн байхгүй гээд шууд татгалзсан. Эхнэр **** маань харин хүмүүсээс сураглаж өгье гэж хэлсэн. Үүнээс өөрөөр арматур төмрийн талаар яриа яригдаагүй, харин энэ сэдэв тэр дороо өөрчлөгдөж жоншны талаарх яриа болсон. Энэ ярианы талаар бол **** мэдэж байгаа. Би бол тэр жоншны ярианд оролцоогүй. Учир нь тэр хүмүүсийн яриад байгаа жоншны асуудалд оролцоод яах вэ гэж бодоод болгоомжлоод оролцоогүй, тэгээд ч миний мэддэг сэдэв биш юм. Ингээд хоол, цай унд уугаад 3-4 цаг сууж байгаад явцгаасан. Би үүнээс хойш тэр хүмүүстэй дахин харилцаж, уулзаагүй. Тухайн үед ярихдаа жонш их хэмжээгээр бэлэн мөнгөөр нь авна, авах хятадууд ч байгаа гэх зүйл яриад байсан. Дараа нь ****аас сонсоход асууж, зөвшөөрөл авалгүй түүний таньдаг хүнийх нь Дорноговь аймаг дахь жоншны уурхай дээр ****, **** нар нь оччихсон явж байсан гэж дуулсан. Ингээд үүнээс хойш тэр хүмүүстэй уулзаагүй, яриагүй, сураг дуулаагүй. Харин хүү **** нь одоог хүртэлх манай байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй л байна...Миний болон манай эхнэрийн хувьд ****, **** нартай өмнө нь ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж байгаагүй, манай барилга барих асуудалд энэ хүмүүс огт оролцож байгаагүй, Мөн энэ хүмүүсээр дамжуулан арматур төмөр авч байгаагүй, мөн арматур төмөр зарна гэж огт хэлээгүй. Тэр нэг өдөр бол **** нь манай эхнэртэй утсаар яриад “танай ажлын хажууханд явж байна, түр ороод барилгыг чинь сонирхоод гаръя” гэж хэлээд **** гэдэг эмэгтэйг дагуулан орж ирсэн.” гэх мэдүүлэг /8хх-ийн 152-153 дугаар хуудас/,

            САС ИНТЕРНЭШНЛ ХХК-ний Хаан банкны 5124003845 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 185-217 дугаар хуудас/,

            ****ийн Хаан банкны 5077034751 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 175-176 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь

1. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн байр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.Октябрьтуяагаас 50.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд иргэн ****гаас “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 15.400.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

3. Иргэн **** “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ковш маркийн 2 тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас 9 сая төгрөгийг шилжүүлэн авч залилах, ****т Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн **** эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалаад зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж хуурч **** нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн **** “Хятад улс уруу мах гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 гулууз хонины махыг нь залилсан,

6. 2017 оны 05 дугаар сарын 20-31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн **** “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12 сая доллароор зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

7.  **** “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ачааны 20 ширхэг норд бенз автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгаас 3.800.000 төгрөгийг, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ново” зочид буудлаас 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан, 

8. 2018 оны 08 дугаар сарын 09, 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч **** 11.630.000 төгрөгийг авч залилсан,  

9. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод хохирогч **** “БНХАУаас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 37.500.000 төгрөг залилан авсан,  “БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж ирж өгнө” гэж хуурч иргэн **** Баянхонгор аймгийн Шинэ жинс сумаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

10. Иргэн **** “Би **** даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч нь, Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

11. Арматур төмөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг иргэн **** өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412035999 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

12. Мөн ****той бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт **** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох үйлдлээр “хар цавуу, замаскийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан, бөгөөд ганцаараа 177.116.800 төгрөгийн хохирол, бүлэглэн 10.000.000 төгрөгийн хохирол нийт 187.116.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

**** нь ганцаараа “Бүгд Найрамдах Хятад Ард улсын CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар иргэн **** төөрөгдөлд оруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 3.800.000 төгрөгийг тус банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2. Мөн ****тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт **** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “хар цавуу, замаскийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2017 оны 09 дүгээр 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр залилан авсан бөгөөд ганцаараа 3.800.000 төгрөгийн хохирол, бүлэглэн 10.000.000 төгрөгийн хохирол, нийт 13.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

3. Мөн **** нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч **** бусадтай хардан Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч С.Октябрьтуяагийн мэдүүлэг / хх-ийн 1-45-46х /,Гэрч **** мэдүүлэг / хх-ийн 1-47-48/, Гэрч **** мэдүүлэг / хх-ийн 1- 57х/,Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 60-61х/, **** нэр дээрх Хаан банкны 5070063777 дугаартай дансны хуулга / хх-ийн 1 дүгээр хавтасны 74х/, **** нэр дээрх Хаан банкны 5019557409 дугаартай дансны хуулга / хх-ийн 1 дүгээр хавтасны 75х/, Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтасны 85-93х/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтасны 121 х/, Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл / 1 дүгээр хавтаст хэргийн 20х/, Хохирогч ****гийн мэдүүлэг /хх-ийн 1- 218-219х/, **** мэдүүлэг /хх-ийн 1- 225-226х/, Гэрч Б.**** мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 230-231/, Хаан банкны 5047331657 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 216х/, Хаан банкны 5232029724 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 240х/, Хохирогч **** мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 10-11 х/, Гэрч **** мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 13х/, Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт /хх-ийн 2 дугаар хавтасны 6-7х/, Хохирогч ****ын мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 34-35х/ Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 36/, Хаан банкны 5540070373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2 дугаар хавтасны 23-25х/, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 58-59х/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 65- 66х/, Хохирогч **** мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 123-125х/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 233-234х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 2 дугаар хавтасны 129х/,Хохирогч **** мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасны 160-161х/, Гэрч **** мэдүүлэг /хх- ийн 2 дугаар хавтасны 169-170х/, Хаан банкны харилцагч **** дансны хуулга /хх-ийн 2 дугаар хавтасны 176-177х/, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 238-239х/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 242-243х/, Гэрч **** мэдүүлэг / хх-ийн 3 дугаар хавтасны 04-05х/, Хаан банкны 5009902684 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн хх- ийн 3 дугаар хавтасны 16х/, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 204-205х/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 206х/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 3 дугаар хавтасны 199- 200х/, Хохирогч **** мэдүүлэг / хх-ийн 3 дугаар хавтасны 224-225х/, Гэрч **** гэх мэдүүлэг /хх- ийн 3 дугаар хавтасны 231 х/, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтасны 04-05х/, Хаан банкны 5241010632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 3 дугаар хавтасны 245х/, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтасны 24-25х/, Хаан банкны 5753610967 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 4 дүгээр хавтасны 21-22х/ зэрэг баримтуудаар, Хохирогч **** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 191-192х/, Мөнгө шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 187-188х/ зэрэг баримтуудаар, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 70-71 х/, Хохирогч **** мэдүүлэг /7хх-ийн 57-58 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2761 дугаартай дүгнэлт /7хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-ийн 85- 88 дугаар хуудас/, Хохирогч ****ийн  мэдүүлэг /8хх-ийн 138-139 дүгээр хуудас/, Гэрч ****  мэдүүлэг /8хх-ийн 152-153 дугаар хуудас/, САС ИНТЕРНЭШНЛ ХХК-ний Хаан банкны 5124003845 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 185-217 дугаар хуудас/, ****ийн Хаан банкны 5077034751 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 175-176 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоос бүрдсэн ба эдгээр хуульд шүүх хуралдаанаас аливаа этгээдийг гэм буруутайд тооцож, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг заасан бөгөөд дээрх хуулиудад заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах шаардлага хангасан этгээдэд шүүхээс оногдуулсан үндсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь энэ хуулийн зорилтод нийцэж байна. Улсын яллагчаас үүнтэй адил дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч **** нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч **** бусадтай хардан Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасанд хамаарч байх тул шүүгдэгч ****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн  хохирогч нарыг төөрөгдүүлэн тэдний хүсэл сонирхлыг ашиглан бусдын  их хэмжээний мөнгийг  гаргуулан авч өөртөө захиран зарцуулах боломж олгосон дээрх олон удаагийн үйлдэл нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ****н үйлдэл нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төгссөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх тул үргэлжилсэн залилах гэмт хэрэг мөн байна.

Иймд  шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуул зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****, **** нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ****гаас 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч ****д, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч ****т, 4.450.000 төгрөг гаргуулан хохирогч ****т гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Хохирогч **** 10.000.000 төгрөг хохирол барагдуулсан /5хх-ийн 229/, **** 37.500.000 төгрөг хохирол барагдуулсан /5хх-ийн 124/, **** 4.730.000 төгрөг хохирол барагдуулсан /5хх-ийн 146/, **** 706.800 төгрөг шилжүүлсэн баримт, **** 9.000.000 төгрөг хохирол барагдуулсан баримт /5хх-ийн 147/, Т.****д 99105828 дугаарыг буцаан шилжүүлсэн, **** 10.000.000 төгрөг хохирол барагдуулсан баримт /55-хх-ийн 130-131/, **** 3.800.000 төгрөг хохирол барагдуулсан /5хх-ийн 125/, **** 5.800.00 төгрөг хохирол барагдуулсан баримт, **** 2.900.000 төгрөг хохирол барагдуулсан баримт, **** 11.630.000 төгрөг хохирол барагдуулсан баримт, **** 50.000.000 төгрөг хохирол төлбөр тус тус барагдуулсан баримт зэрэг нь хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ****, **** нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч ****, **** нар болон өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч ****г гэм буруутайд тооцсон тул түүнд бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч ****ийг бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэм буруутайд тооцож 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь  2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс  3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.275.000 болсныг торгох ялаас хасаж тооцон 4.000.000-1.275.000 =2.725.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын  19-ний өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **** бусдад төлөх төлбөргүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. **** нь, ****той бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд,

- **** нь ****тай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт зааснаар ****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ****г 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч ****ийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ****гаас 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч ****д, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч ****т, 4.450.000 төгрөг гаргуулан хохирогч **** тус тус гаргуулан олгосугай.

            8. Хохирогч **** нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын  19-ний өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ****ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс  3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 4.000.000-1.275.000 =2.725.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ****т авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛА