Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 104

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1-т заасныг баримтлан Д.Б, Х.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн охин А.М-г эх Д.Б-н асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Д.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б,  хариуцагч Х.А нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-с улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын гурав хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН