Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/773

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            11           18                                         2022/ШЦТ/773                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч Д.*******, шүүгдэгч Г.Дорлигжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Гэндэнгийн*******т холбогдох эрүүгийн 22100 0000 1132 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, ... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ... овогт Г.Д /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр******* дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 297 тоот хашаанд Д.О-тай “ахыг зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Д-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир одоо нэмж хэлэх зүйл алга

Би хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогч Д.О-ын гэрт очиж “та манай ахыг зодсон байна, ингэж болохгүй шүү дээ” гээд нэг шил архи уугаад, хүргэн ахын гэр лүү явсан. Дараа нь хохирогч манай хүргэн ахын гэрт ирээд ийм зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос нэхэмжлэл гаргаж өгөөгүй. Баримтаар хохирол нэхэмжилбэл би төлж барагдуулна. Надтай эмчилгээ хийлгэнэ гэж яриагүй, намайг залгахад утас нь болохгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.О-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 8 дугаар сарын 31-ний 12 цагийн үед шүүгдэгчийн ах,, мужаан ах гурав гараашинд сууж байсан. дэлгүүр явчихаад ирэхдээ “утсаа орхичихсон байна” гээд ахыг явуулж авхуулсан. Тэгээд авч ирсэн утас нь утас биш, 4 дүгээр цахилгаан станцад ажилладаг токарчы утас байсан.

Би “та нар хүний мартсан утсыг хулгай хийж авч болохгүй” гэж хэлээд утсыг нь авсан. Намайг авсан байхад эзэн нь залгасан ба би дэлгүүрээс манай гэрийн хаягийг асуугаад, “ирж утсаа аваарай” гэж хэлсэн. Гэтэл гар утсыг гэр рүүгээ аваад явчихсан байсан. Удалгүй дэлгүүрийн худалдагч, утсаа хаясан хүн, эхнэр хүүхэдтэйгээ ирсэн.

Бид “ийм учиртай утас, хүний зүйлийг авч болохгүй, бүгд ажил хийдэг хүмүүс, сургууль орох гэж байхад хүүхдийнхээ юмыг бэлдэх гэж байж магадгүй” гэж хэлээд утсыг нь авч өгсөн. Шүүгдэгчийг гэж дууддаг юм. Орой нь ирээд “манай ахыг зодсон байна” гэж надад хэлсэн. Би “зодоогүй” гэхэд миний хоолойг боосон. Орой нь ах нь утас нэхэж намайг зодсон. Би хүнтэй муудалцдаг хүн биш. Би хүний утсыг эзэнд нь өгсний төлөө өөрөө зодуулсан.

Бит “2.500.000 төгрөгийн хохирол гарсан, ажлаасаа халагдсан” гэж хэлж байсан. Гэтэл “заавал баримт аваад ир” гэж хэлсэн. Миний эмнэлгийн баримтыг манай хүүхэд хаясан байсан. Би эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан. Үүнээс гадна өвчтэй байх хугацаанд ажил тасалсан гэдэг үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа халагдсан. Сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг байсан. Одоо ажилгүй болсон, гомдолтой байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 0000 1132 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ын хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа машин засдаг бөгөөд******* дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7-277 тоотод засварын гарааш маань байдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарааш  дотор шалыг цутгах гээд тэгшилгээ хийж байсан. Өдөр 11-12 цагийн орчимд, бид нар засвараа хийж байхад гаднаас согтуу ор ирээд надаас “нэг шил архины мөнгө байна уу, архи ууя” гэхээр нь би архины мөнгийг нь өгсөн. Тэгээд, хоёр дэлгүүр лүү архи авахаар явсан ба ирэхдээ “дэлгүүрийн лангуун дээр хүний утас байна, хүн утсаа орхиод явчихсан байна” гэж хэлсэн ба ахыг “очоод аваад ирээч” гээд явуулаад авчихсан байсан.

Тэгээд “утсыг нь унтраа, зарна” гээд байхаар нь би “та нар хүний утсыг ингэж болохгүй, наад утсанд чинь бичиг баримт, ажлын үнэмлэх, банкны карт зэрэг зүйлс нь байна, хүнд нь буцааж өг” гэж хэлээд утсыг авсан. Удалгүй дуудлага ирэхээр нь “утсаа ирж аваарай, утас чинь унтарчихвал миний утас руу ярьж байгаад ирээд аваарай” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн.

Би гараашт завсар байсан болохоор хүний утсыг алга болгочихно гэж бодоод гараашийн дээд хэсэгт тавьсан байсан юм. Тэгээд эзэн нь ирээд утсаа авах гэхэд утас байгаагүй. “Тогоо түрүүн утсыг чинь аваад гарчихсан” гэхээр нь гэрт очоод, “утас гаргаж ир” гэхэд “мэдэхгүй, аваагүй” гээд байсан. Утас руу залгахад түүний орны гудсан доор дуугарсан. тэр утсыг нуучихсан байсан. Утсыг эзэнд нь авч өгөөд, гэрт үлдсэн ба би ажилдаа явсан. Тэгээд би ажлаа хийж байхад өөрийн дүү гэх залуугийн хамт ирээд намайг “зодно, нэг шил архи авч өг” гээд байхаар нь би архийг нь авч өгөөд хашаанаас хөөгөөд явуулчихсан.

Орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж яваад гэрийн гадуур өнгөрсөн. Тэгэхэд тэдний хашаан дотроос хүргэн ах гэх залуу надад “Отгоо, миний дүү ороод ир, уулзаа байна” гэхээр нь яваад ороход үгийн зөрүүгүй намайг цохиод унагаачихсан. Газар унаад дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед би ухаан алдаад уначихсан байсан.

Миний санаж байгаагаар намайг газар уначихсан байхад, хоёр өшиглөж цохиод байсан. Хэдэн удаа цохиж зодсоныг бол мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хашаанаас чирээд гудамж руу гаргаж байсан. Тэгээд би босож хашаа налж зогсож байгаад гэртээ харьсан.

...Надаас уучлалт гуйгаагүй, зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 07-08 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр*******ын гэрт очиж ач охиноо усанд оруулаад, орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байхад эхнэр ажлаасаа ирээд хоол цай хийж байснаа надад “******* өдөр гэрт ирээдг зодсон юм шиг байна лээ” гэж хэлсэн. Би гэрийнхээ үүдэнд гарч тамхи татаад зогсож байхад гэрийнхээ үүдэнд ирчихсэн унтаж байсан ба бага дүү******* мөн гэрийн гадаа ирчихсэн байсан.

Тэгээд орой 20 цагийн үед ******* хашаанд ирэхээр нь би *******ыг дуудаад “миний дүү, хамт архи уучихаад яагаад нэгнийгээ зодчихдог юм бэ, болохгүй шүү дээ” гэж хэлээд зогсож байхад******* хажуунаас “чи миний ахыг зоддог хэн бэ” гээд баруун гараараа нэг удаа цохиод унагаачихсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12064 дугаартай:

1. Д.О-ын биед зүүн дээд, доод зовхи, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Д-ын яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа, миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 36 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Дорлигжавын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Д-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр******* дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 297 тоот хашаанд Д.О-тай “ахыг зодлоо” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь “...зүүн дээд, доод зовхи, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Д.О-ын: “...Орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж яваад гэрийн гадуур өнгөрсөн. Тэгэхэд тэдний хашаан дотроос хүргэн ах гэх залуу надад “Отгоо, миний дүү ороод ир, уулзаа байна” гэхээр нь яваад ороход үгийн зөрүүгүй намайг цохиод унагаачихсан. Газар унаад дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед би ухаан алдаад уначихсан байсан.

Миний санаж байгаагаар намайг газар уначихсан байхад, хоёр өшиглөж цохиод байсан. Хэдэн удаа цохиж зодсоныг бол мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хашаанаас чирээд гудамж руу гаргаж байсан. Тэгээд би босож хашаа налж зогсож байгаад гэртээ харьсан. ...Надаас уучлалт гуйгаагүй, зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 07-08 дахь тал),

- гэрч Б.Э-ийн: “...2022 оны 8 дугаар сарын 31-ний ...орой 20 цагийн үед ******* хашаанд ирэхээр нь би *******ыг дуудаад “миний дүү, хамт архи уучихаад яагаад нэгнийгээ зодчихдог юм бэ, болохгүй шүү дээ” гэж хэлээд зогсож байхад******* хажуунаас “чи миний ахыг зоддог хэн бэ” гээд баруун гараараа нэг удаа цохиод унагаачихсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12064 дугаартай:

1. Д.О-ын биед зүүн дээд, доод зовхи, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал) болон шүүгдэгч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.О-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн дээд, доод зовхи, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Дорлигжав түүний нүүр лүү гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Д-ын дээрх гэмт үйлдлийг******* дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.*******ын биед учирсан зүүн дээд, доод зовхи, гуянд цус хуралт, зүүн зовхи, хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Д.О нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээ, эм тарианы зардал болон зардалд нийт 1.000.000 төгрөг, энэ асуудлаас болж ажлаас халагдсан учир ажилгүй байсан хугацааны цалин орлого 1.500.000 нэхэмжилж байна.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. 

 

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэлд хамаарах баримт нотолгоо, холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүх хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээ, эм тарианы зардал гэх 1.000.000 төгрөг, мөн ажилгүй болсноос учирсан хохирлын 1.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн шаардлагыг “нотлох баримт хангалтгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 34 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дорлигжавт 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт Г.Дорлигжав нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-т 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Г.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД