| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0186/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/203 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг *******0************** оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******0************** оны 07 дугаар сарын 03-ны үед мөн *******0************** оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газарт MV-0*******1800 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхай талбай дээр ажлын байрандаа ажиллаж байхдаа бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох угаасан алтнаас ******* удаагийн үйлдлээр 19 грм алтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад *******,064,350 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.. Би *******0************** оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын “ ” ХХК-нд алт угаагчаар ажиллахаар ирсэн тэгээд би уурхайд 10 хоног ажиллаж байгаад *******0************** оны 07 дугаар сарын 10-ны өглөө ажлын байрандаа очиж ажлаа өдрийн 1******* цаг хүртэл алт угаасан. Би ажлаа хийж байхдаа цавууны саваар алт угаадаг савнаас хутгаж авсан. өдрийн цайны цаг болоод ажлын байрнаас гарч ирэхдээ халаасандаа хийгээд аваад гарч ирсэн тэгээд гэрт орж ирээд байж байхад араас уурхайн дарга, хгаалалтын дарга,хяналтын ажилтан нар орж ирээд, авсан юмаа гаргаж өг, керын бичигдсэн байна гэхээр нь ажлаа хийж байхдаа авсан савтай алтыг гаргаж өгсөн. тэгсэн уурхайн дарга болон хгаалалтын дарга нар миний биед болон гэрт нэгжлэг хийхэд ямар нэгэн юм гарч ирээгүй. Уурхайд *******0************** оны 05 дугаар сарын 10-ийн үеэр ажилд орсон сарын хугацаанд ажиллаж байсан. Би хулгай хийсэн алтаа буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 9******* /,
*******. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....*******0************** оны 07 дугаар сарын 10-ны өдөр компанийн хяналтын керын бичлэгийг үзэхэд манай уурхайн угаагч ******* нь алт хулгайлж байгаа нь харагдсан. Керийн бичлэгийг гар утсанд бичээд *******тай очиж уулзаад керын бичлэгийг үзүүлээд “хулгай хийсэн чинь керт бичигдсэн байна” гэхэд хулгай хийсэн алтаа гаргаж өгсөн. ******* нь *******0************** оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан... хулгай хийсэн алтыг хэмжиж үзэхэд *******1 грм байсан. Дараа нь алтыг цэвэрлэж угааж, алтыг гаргаж аваад жигнэхэд 19 грм болсон. Хулгайд алдсан алтыг авсан хохирол гомдол байхгүй... хийсэн үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 55-56, 60-61 /,
4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...*******0************** оны 07 дугаар сарын 10-ны өдөр баяжуулахад угаах үйл ажиллагаа явагдаж байхад манай угаагч ******* нь сэжигтэй үйлдэл гаргасан. Тийм учраас ажпын дараа хяналтын кер шалгахад угаагч ******* алт хулгай хийж байгаа нь хяналтын керт бичигдсэн байсан тул уурхайн дарга , харуул хгаалалтын дарга нарт хэлж *******ы гэрт орж хяналтын бичлэг үзүүлэхэд ******* нь алт хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч халааснаасаа савтай алт гаргаж өгсөн. Хоёр удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь бичлэгээр тогтоогдсон байгаа. *******1 грм алт хулгай хийсэн байсан... *******0************** оны 05 дугаар сарын 04-нд ирсэн. 3 сар болж байгаа. Манайх уурхай дээр хяналт хийдэг 3 кертай. Гурван угаагч, хоёр хяналтын хүн нийт 5 хүн ажилладаг. Нэг өрөөнд гурван ширээн дээр угаадаг. Тухайн өдөр нэг шинэ хүн угааж байсан болохоор бид нар анхаарлаа шинэ хүндээ тавьсан байсан. Тэр үеэр хулгай хийсэн байсан. Баяжуулалтын өрөөнд би, угаагч *******, , , хяналтын гээд 5-уулаа ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 /,
5. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би ажиллаж байсан. Надтай хт хяналт тавьж ажилласан. Манайх баяжуулахаа угааж дуусаад 11 цагийн орчим хяналтын кер шалгахад манай угаагч ******* угааж байсан алтнаас жижиг саваар хутгаж хулгай хийж байгаа нь керын бичлэг дээр байсан. Тэгээд удирдлагуудад мэдэгдсэн... Нэг зэрэг гурван хүн угаадаг. Хяналтын хоёр хүн гээд 5 хүн ажилладаг. Мөн хяналтын кер давхар бичлэг хийдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******3-*******5 /,
6. Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манайх алтыг үнэлэхдээ суурь үнийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар авдаг Баянхонгор аймагт цэвэршүүлсэн биш байгалийн түүхий алт ирдэг учраас... үнэлгээг хийхдээ монгол банкны тухайн өдрийн ханшийг нутаг нутгийн онцлог алтны сорьц чанар шалтгаалж *******4.40% хүртэл бууруулдаг. Энэ үнэлгээ нь Баянхонгор аймагт авч буй түүхий алтны үнэтэй таардаг юм. Монгол банкны ханш өдөр тутдаа өөрчлөгдөж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 /,
7. “Энх нахиа” ХХК-ын *******0************** оны 07 дугаар сарын 19-ны өдрийн **************7 дугаартай шинжээчийн:
...Байгалийн түүхий алт / Монгол банкны ханшийг суурь болгоод Баянхонгор аймгийн Гурван булаг сумын түүхий алтны ханшаар үнэлэв / 19 кг *******.064.350 төгрөг,
Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ *******0************** оны 07 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар *******.064.350 / хоёр сая жаран дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 33 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь *******0************** оны 07 дугаар сарын 03-ны үед мөн *******0************** оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газарт MV-0*******1800 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ны уурхай талбай дээр ажлын байрандаа алт угаагчаар ажиллаж байхдаа бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох угаасан алтнаас ******* удаагийн үйлдлээр 19 грм алтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******,064,350 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , Б. нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн **************7 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хулгайлсан алтыг буцаан өгсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.*******-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтыг бичиж хураасан плаш 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтыг бичиж буулгасан плаш 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн *******-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ