Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,  Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Ц.Сүхбат,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******загалын ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 14-16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн орчим хамт архи уусан тай маргалдаж, улмаар түүнийг багалзуурдаж амьсгал бүтэлтэд оруулж алсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 05 дугаар сарын 24-ны өглөө би Хөх толгойд ганцаараа явж байгаад гэдэг хүнтэй  гэдэг хүнтэй тааралдсан.  нэг эрэгтэй  хүнтэй хамт явж байсан. Бид 3 нийлээд  явж байгаад талийгаач  тай тааралдсан. Тэгээд бид 4 цуг явж байгаад хамт явж байсан ч нэг хүнтэйгээ уулзчихаад ирье та хоёр цуг явж бай гэж бид 2-т хэлсэн. Тэгээд бид 2 хамт алхаад явж байсан чинь нэг такси машин  дээр очсон чинь ийн таньдаг хүн нь байсан.  Тэгээд тэр таксигаар бид хоёр Хаан банкны үүдэнд хүргүүлж буугаад цаашаа алхаж яваад улсын бүртгэлийн хэлтэс дээр очсон. Тэгээд би улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Би ТҮЦ машинаас лавлагаа аваад иргээд Хаан банк дээр ирсэн чинь нөгөө хүнтэйгээ ирчихсэн байсан. тэр хүн хоёр дээр ахиад нэг танихгүй  хүн нэмэгдчихсэн байсан. Тэгээд банк руу ороод би өөрийнхөө гэсэн данснаас 10.000 төгрөг авсан.  бас данснаасаа мөнгө авсан, хэдэн төгрөг авсныг би мэдээгүй.  Тэгээд банкнаас гараад  банкны хажуугийн шар хаягтай  дэлгүүрээс 0.75 гр хэмжээтэй 2 шил ерөөл архи 2.5 литрийн хэмжээтэй  1 пиво авсан. Тэгээд нөгөө хүлээлгэж байсан таксиндаа суугаад Оготнотой булгийн доохон талд байдаг жижигхэн горхины хажууд хүргүүлсэн. Тэгээд тэнд очоод архи пиво уусан. Эхлээд нэг шил архи, пиво ууж дуусгаад дараагийнхаа архийг задлаад ууж байхад талийгаач бид хоёр маргалдсан. Тэгээд талийгаач миний зүүн хацар рүү алгадаад авсан. Тэгээд хажууд байсан хүмүүс болиулаад байх шиг байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд сэрсэн. Тухайн үед , би наана нь нэрийг нь мэдэхгүй 2 хүн ингээд 5 уулаа байсан. Тэр үед архи ууж сууж байхад талийгаач бид 2 өөд өөдөөсөө харж сууж байгаад маргалдаад бид 2 хоёр талаасаа босож ирээд талийгаач намайг гараараа нэг алагдсан. Тэгээд би тасарчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /

....Би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би үнэхээр том алдаа гаргасан. Үүнээс том алдана гэж юу байх вэ. Би хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний хацар дээр хамрын баруун гар талд байсан шарх одоо зүгээр болчихсон. Энэ шарх нь  2022 онын 05 дугаар сард Заг суманд ганцаараа мотоцикл унаж согтуу явж байгаад унаад хацар шалбарсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Талийгаач нь миний төрсөн ээж ийн ганц дүү нь байгаа юм. Эхээс ерөөсөө 2 уулахнаа.  нь 2 жилийн өмнө нь эхнэрээсээ салсан эхнэр нь Төв аймагт байдаг гэдэг хүнтэй суусан гэсэн бага насны 13-14 насны нэг охинтой өөр хүүхэд байхгүй. Эхнэрээсээ салаад Баянхонгор аймгийн төвд орж ирээд ээжийнхээр болон хөх толгойд архи уудаг гэх айлынхаар байж байгаад Баян-Овоо сумын Цагаан цахир гэх чулууны алтны уурхай руу гэх хүн дээр 1 жил гаран ажиллаж байгаад нас барахаасаа 2 хоногийн өмнө тэтгэврээ хөөцөлдөх гээд аймгийн төвд орж ирсэн юм байна лээ. гэгчийнхээс хувцсыг нь авахаар очиход 2 хоногийн өмнө ирсэн гэж байсан юм. Тэр үед ээж эмчилгээнд Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явсан байсан тэгээд гэх найзындаа л очсон юм шиг байгаа юм тэгээд архи ууж явж байгаад амь насаа алдсан юм шиг байна. Одоо талийгаачийг гэх хүн бол манай ээжээс өөр хүн байхгүй ба манай ээж 70 настай аймгийн төв дээр байдаг даралт их хэвтэрт байдаг учир мэдүүлэг өгөх боломжгүй болохоор би төлөөлөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм. Эхнэрээсээ салснаас хойш ганцаараа амьдардаг архинд дуртай архи их уучихаараа бид нарын урдаас янз бүрийн агсам тавиад байдаггүй. Цахилгаанчин мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Өлзийт суманд мал дээр байж байгаад эхнэрээсээ салаад эхнэр нь Төв аймгийн Баяндэлгэр сум руу яваад өөрөө аймгийн төв рүү орж ирсэн. Эхнэртэйгээ ямар нэг холбоо байхгүй хааяа хүүхэдтэйгээ /Төв аймгийн Баяндэлгэрт амьдардаг ы / холбоо бариад мөнгө төгрөг явууллаа гээд ярьдаг байсан. 2002-2003 оны үед Баянхонгор аймгийн Нисэх буудалд ажиллаж байгаад гурван хүүхдээ гэртээ үлдээгээд явсан тэгсэн тэр гурав хүүхэд нь гэртэйгээ шатсан тэрнээс болоод архинд орсон архи бол их уудаг байсан. Тэгээд сүүлд энэ салсан эхнэртэйгээ сууж байгаад нэг охинтой болоод салсан. Миний мэдэж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын дундуур манай ээж дээр ирсэн байсан түүнээс хойш ерөөсөө уулзаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /,

4. Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн хичээлээ тараад Баянхонгор сумын Огтонотой булаг руу эгч хамт яваад эхлээд булаг дээр сууж нэлээн байж байгаад доошоо ширэг ихтэй газар хайгаад 17 цаг өнгөрч байхад явж байгаад   голыг нь уруудаад явж байтал гол дотор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би харчихаад цагдаад дуудлага өгчхөөд би пүүзтэйгээ гол руу ороод тэр ахыг татах гээд яг биед нь хүрэх гээд байж байтал хамт явсан эгч яахын битгий хамаагүй хүр гээд тэгэхээр нь би хүрээгүй тэгээд би аниад амьд байвал яахын хоёулаа татаад гаргачихъя гэтэл яахын бэ үхсэн юм шиг байна цагдаа ирэхийг хүлээе гээд тэгээд байж байтал цагдаа ирсэн. Тэр ах ямар ч хөдөлгөөнгүй байсан. Ямар нэг архины шил болон яг голын ойролцоо хүн бол байгаагүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 113 /,

....Тэр  үед  тэр хүн нас барсан газраас 100 метр орчим зайд нэг эмээ хүүхдээ салхилуулаад явж байсан. Өөр хүн байгаагүй. Тэр үед эхлээд бид хоёр тэр шороон далан дээр байсан хүнийг анзаарч олж хараагүй. Тэр үед бид хоёр цагдаа дуудаад тэгээд цагдаа ирээд бид хоёрыг жоохон зайтай  байж бай  гэхээр нь бид хоёр хажууд нь байсан шороон далан дээр гарсан чинь цаад талд нь нэг согтуу хүн хэвтэж байсан. Хажууд нь цагдаа очсон байсан. Анх хүн нас барсан байгааг харахдаа бол бид хоёр тэр согтуу хүнийг олж хараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115 /,

5. Насанд хүрээгүй гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 14 цагийн үед дүү болох тай Баянхонгор сумын Огтонотой булаг руу тэнд хамт яваад эхлээд булаг дээр сууж нэлээн юм ярьж байгаад доошоо ширэг ихтэй газар гол хайгаад 17 цаг өнгөрч байхад явж гол дотор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан тэгэхээр нь харчихаад цагдаад дуудлага өгчихөөд тэгтэл тэр хүний хэвтэж байгаа гол хуу ороод татаад гаргачихъя  гэхээр нь би яахын цагдаа ирэхээр больё гэж хэлсэн тэгээд тэр хүрээгүй буцаад голоос гараад ирсэн. Тэгээд цагдаа иртэл тэндээ байсан болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119 /,

...Оготонотой булгийн тэнд  хүн нас барсан байгааг бид хоёр 16 цаг өнгөрч байхад харсан. Яг 16 цаг хэдэн минутад харсан минутыг нь одоо санахгүй байна. Би өмнө нь андуураад 17 цаг өнгөрч  байхад харсан гэж андуурч хэлсэн байна. Тэр хүн нас барсан газрын ойр орчимд айл байгаагүй, харин тэр газраас нилээд зайтай нэг эмээ хүүхдээ салхилуулаад явж байсан, өөр хүнтэй тааралдаагүй. Тэр үед бид хоёр тэр нас барсан хүний хажууд  байсан шороон далангийн хажууд хүн байгаагүй нь эхлээд бид хоёр олж хараагүй. Цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсний дараа нь тэр хүнийг цагдаа нар олсон байх. Дараа нь цагдаа ирсэн байхад бид хоёр жаахан зайтай байж бай гэхээр нь бид хоёр далан дээр гарсан чинь цаана нь нэг согтуу хүн байсан, хажууд нь цагдаа очсон байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед Баянхонгор сумын 10 дугаар баг Огтонотой булгийн гол дээр хувцсаа угаах гээд ганцаараа явсан тэгээд намайг гол дээр юм угаагаад байж байтал миний юм угааж байсан газраас доод Огтонотой булгийн адаг дээр 5 эрэгтэй хүн ирсэн байсан тэгэхэд 11 цагийн үед байсан байх. Тэгэхээр нь би тэд нар дээр яваад очиход миний сүүлд танилцсан бүтэн нэрийг нь мэдэхгүй гэдэг залуу наана нь 4 залуу байсан тэд нарыг нь харж байгаагүй танихгүй юм байсан.Тэр дунд ижил насны 60 нас гарсан гэмээр хөгшин эрэгтэй бусад нь надаас дүү болон миний үеийн залуучууд байсан. Тэд нар намайг очиход 0.75 граммтай ерөөл архи уугаад дуусаж байсан тэгээд тэнд нөгөө хөгшин ахтай сая надтай зах дээр таарсан нэрийг нь би мэдэхгүй хар цамцтай ногоон өмдтэй залуу архиа би авсан чи авсан гээд хоорондоо үг хаялцаад маргалдаад байсан тэгсэн наад хэд нь одоо больцгоо явцгаая гээд уусан архины шилээ аваад явсан хөгшин ах тэр маргалдаад байсан залуу хоёр үлдсэн бусад нь яваад өгсөн мөн тэндээс би угааж байсан хувцас дээрээ очоод ойролцоогоор өдрийн 15 цаг хүргэсэн байх тэгээд хувцсаа хатаачихаад явсан намайг явахад тэр хоёр нөгөө газраа байж байгаа харагдсан тэрнээс хойш бол юү болсныг мэдэхгүй тэгээд байгаа айлдаа ирээд тэр өдрөө хоносон. Тэгсэн өнөөдөр сая Есөн-Эрдэнэ зах дээр явж байхад нөгөө хөгшин ахтай үлдсэн залуу таарсан тэгсэн тэр нэг цагдаатай явж байсан тэгээд шууд наашаа цагдаа дээр ирсэн. Тэр хоёр Огтонотой булгийн залгаа дээр би болохоор гол гараад Номгон хайрханы урд түйн гол дээр хувцсаа угаасан тэгэхээр тэр хоёроос нэлээн зайтай байсан ямар нэг чимээ анир сонсоогүй. Намайг очиход тэр хөгшин ахын царай зүс зүгээр харагдсан ямар нэг ил харагдах гэмтэл харагдаагүй.  Тэр хөгшин ах болон цуг үлдсэн залуу хоёр нэлээн согтуу байсан нөгөө явдаг гурав бол арай гайгүй алхахтайгаа байсан. Үлдсэн хоёр алхаж чадахгүй байсан би ч тэр гурав яваад өгөхөөр нь шулуухан тэндээс яваад өгсөн....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 124-125 /,

...Би 2021 оны намар 10 дугаар сарын үед Улаанбаатар хотод байх эгч *******ын гэрт нь очиж Барс зах дээр жимсний ачигчаар сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Манай аавын төрсөн дүү болох ******* Барс зах дээр жимсний лангуутай юм. Улаанбаатар хотод 07 сар ажилласан учир гэртээ харих гээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны оройн автобусанд суусан. Баянхонгор аймгийн төвд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ирсэн. Автобусанд суугаад аймаг руу ирж явах замдаа цуг явсан хүнтэй 1 шил 500 граммын Хараа архи хувааж уусан юм. Аймагт манай ээжийн амьдарч байсан гэр 5/7-55 тоотод байсан бөгөөд гэр нь эзгүй түлхүүр нь байхгүй, мөн хажуу хашаанд нь амьдардаг манай аавын талынх ах болох ийнх бас эзгүй байхаар нь аймгийн төвд байх зочид буудалд өрөө аваад ачаа, бараагаа тавьчихаад зах гараад Баян-Өндөр сум руу гэр рүүгээ явуулах ойр зуурын юмаа тавьж явуулчихаад зах дээр явж байгаад нутгийн /нэрийг нь санахгүй байна./ нэг миний үеийн надаас арай хэд ах хүнтэй тааралдаад тэр намайг архи уух уу гэхээр нь хийж өгсөн архинаас 2 татчихаад авсан байсан буудалдаа очоод хоносон. Буудал нь усны шугамд холбогдоогүй байсан болохоор би хэдэн хиртэй хувцсаа угаах зорилгоор Огтонотой булгийн тийшээ 10 цагийн орчимд очсон. Би буудлын ажилтан эмэгтэйгээс хуванцар хувин гуйж авсан байсан бөгөөд замаараа вок, саван худалдаж аваад гол дээр очиж хувцсаа угаасан. Хувцсаа угаагаад дэлгээд тавьчихсан хатаагаад байж байгаад нэг харсан чинь миний байгаа газраас хойшоогоо 500 орчим метр зайд 5 хүн ирчихсэн байсан. Тэгэхээр нь би тамхи дуусчихсан байсан учир тамхи сураглаад очсон чинь 750 граммын Ерөөл архи 2 ширхгийг бараг уугаад дуусчихсан байсан. 1 шил архи нь дууссан, 1 шил архи нь ёроолдоо 3 хуруу хэртэй үлдсэн байсан. Энэ хоёр шил архинаас өөр пиво байсан үгүйг ёстой хараагүй. Би тамхи гуйсан чинь нэг халзан толгойтой залуу надад улаан шонхор тамхи өгснийг нь би татаад сууж байтал тэд нарын нэг нь надад үлдсэн архиа бүгдийг нь нэг удаагийн цаасан аяганд аяганы ихэнх талаар нь хийгээд өгсөн. Би уухгүй гээд тус архинаас уугаагүй ба миний угаагүй архийг тэр хэд жороолоод дуусгасан. Намайг анх очиход одоо энэ миний нэрийг нь мэддэг болсон өндөр ******* гэдэг залуу нэлээд их согтуу, хөгшин талийгаач ахтай маргалдаад, би архи авсан, үгүй би архи авсан гэх утгатай зүйл яриад маргалдаад байж байсан. Намайг ирэхэд тэр хоёрын маргаан түр зуур зогссон бөгөөд намайг хэн бэ гэхээр нь гэж өөрийгөө танилцуулсан. Би тэнд нэг их удаагүй 15-18 минут л болсон байхаа очоод тамхи татаад яриад сууж байтал *******, талийгаач ах хоёр дахин маргалдаад нэг нэгнээ заамдалцаад босоод ирсэн ба талийгаач өвгөн *******ын зүүн шанаа орчимд гараараа 1 удаа алгадчихсан, ******* өөдөөс сарваганаад арай цохиж чадаагүй байж байтал наад гурван залуу нь нөгөө хоёрыг салгаад эвлэрүүлсэн бөгөөд нөгөө хоёр чинь бараг ах дүү, хамаатан садан болчихсон, сүрхий эвлэрчихсэн сууж байсан. Би тэгээд сууж байгаад би угаасан хувцас руугаа явлаа гэсэн чинь тэр гурван залуу бид гурав явлаа, архи нь ч дууссан юм чинь энэ хоёр яадаг юм, эвлэрчихсэн юм чинь болно биз гээд тэр гурван залуу ойр орчимд байгаа шил, ундааны сав эд нарыг бүгдийг нь бөөгнүүлээд хогийн сав руу хийнэ гэж хэлээд аймгийн төвийн зүг алхаад яваад өгсөн. Талийгаач өвгөн болон ******* нар тэр гурвыг дагаж яваагүй үлдчихсэн юм. Тэр хоёр нэлээд их согтсон байсан, ******* бол бараг ухаантай, ухаангүй байх шиг байсан. Хөл дээрээ зогсож ядаад, юм л бол талийгаач өвгөнийг барьж авчих гээд дайраад байсан юм.

Тэр гурван залуу босоод явсаны дараа далд ороогүй 200 метр орчим зайтай харагдаж байсан байх гэтэл нөгөө хоёр дахиж маргалдаад ******* хөгшнийг хоолойг нь боогоод авахаар нь би боль гээд хоёр тийш нь салгаж холдуулчхаад би явлаа шүү гэж *******д хэлсэн чинь тэр хоёр за за гээд больчихсон байсан. Би тэндээс угаасан хувцсаа хатааж байгаа газар руугаа алхаж явах замдаа эргээд харсан чинь тэр хоёр хоорондоо барилцаад заам заамнаасаа барьчихсан дахиад муудалцчихсан байдалтай харагдаж байсан юм. Тэгээд би очоод хувцсаа аваад эвхэж тавьчхаад 10-15 минут болоод харсан чинь тэр хоёр голын эрэг дээр хоёулаа байхгүй болчихсон байсан. Ууг нь тэр хоёрын байгаа газар миний байгаа газраас шууд харагдаж байсан юм. Тэгээд би тэр хоёрыг явчхаж дээ гэж бодоод л шууд буудал руугаа яваад өгсөн юм. Буудал дээрээ очоод түмпэн савыг нь өгчихөөд ачаа бараагаа аваад ах ийн хашаанд очсон чинь ах, эхнэртэйгээ цуг гэртээ ирчихсэн байсан бөгөөд ойрхон хөдөө явчихаад ирсэн байсан. Би тэднийхээс ээжийн гэрийн түлхүүрийг аваад хувцас хунараа оруулж тавиад тэр өдөр гэртээ хоносон. Гэртээ хоночихоод маргааш нь захаар хэсээд ойр зуурын хүүхдийн юм авах гээд явж байтал ******* энгийн хувцастай цагдаатай явж байсан бөгөөд тэд нарын хамт цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өгчихөөд Баянхонгорын цагдаагийн гэж эмэгтэйн малыг хөлсөөр хариулаад 1 саруй явж байгаад нутаг руугаа явж эхнэр, хүүхдүүд дээрээ очсон. Гол дотор байгаа хүн бол харагдах боломжгүй газар байсан. Эрэг дээр бол харагдана. Эрэг дээр сууж, босож байгаа хүн бол харагдана, харин хэвтэж байгаа нь яах юм байгаа мэдэхгүй байна. Тэд нар голын усан дотор алхах нь алхаж байсан, түрүүлж явдаг 3 залуугийн хамгийн махлаг нь гол дотор алхаад толгойгоо норгоод байсан, өөр гол руу орсон хүн хараагүй, учиргүй бүх хувцсаа бол тайлсан хүн байгаагүй. Талийгаач бол жаахан өндөрдүү, жаахан бууралдуу үстэй, бордуу царайтай хүн байсан тухайн үед нэрээ хэлээд л байх шиг байсан одоо санахгүй байна. Тэр үед малгайгүй байсан, хар бараан өнгийн л хувцастай байсан, яг ямар ямар хувцас өмссөн байсныг сайн анзаарч хараагүй болохоор санахгүй байна. Одоо энэ ******* гэж залуу бол малгайгүй, нүүр нь бордуу, нүүр амандаа бол сорвигүй байсан, бас л өмссөн хувцсыг нь сайн анзаарч хараагүй юм байна. гэж залуу болохоор хар өнгийн тэрлэг дээл өмссөн байсан, бордуу царайтай, надаас жаахан намхан байсан гэхээр 160 орчим см өндөртэй байсан байх. Царай зүс нь болохоор хацар нь жаахан хонхорхойдуу, шовхдуу хамартай, уртавтар, арзгар үстэй байсан. Энэ хүн их содон улаан фудболктой, шардуу царайтай, уруулынхаа дээгүүр сахал тавьсан, дунд зэргийн биетэй, махлагдуу, надаас арай ах болов уу гэмээр ах байсан, их намбалаг хүн байна лээ. Дараагийнх нь болохоор сайхан биерхүү, толгой нь жаахан халзандуу, дугуй бордуу царайтай хүн байсан. Дээрх хүмүүстэй тухайн үедээ танилцаж байсан боловч нэрийг нь огт санахгүй байна. Тэр өдөр бол архи уугаагүй, тэд нар надад архи хийж өгч байсан боловч би тэрнээс нь уугаагүй. Би Улаанбаатар руу ирж явах замдаа автобусанд нэг өвгөнтэй 1 шил Хараа архи хувааж уусан. Маргааш нь зах дээр явж байгаад нутгийн хүнтэй таарч бас 2 аяга архи уусан. Нэг удаагийн аяганы талаар 2 удаа архи уусан. Би архи уух гэж очоогүй, тамхи л гуйж очсон. Архи хийгээд өгөөч, шартаж үхлээ гэж очоогүй, тэр өдөр би шарталттай байгаагүй, архины үнэр авч чадахгүй байсан. Би урьд жилийн өмнө 2021.10 сарын эхээр Улаанбаатар руу явахаасаа өмнөхөн аймгийнхаа Жаргалтай амьдрал төвд архины эмчилгээнд яваад тариа хийлгэчихсэн байсан тэрнээс хойш архины үнэр авахад хэцүү болчихсон байсан. Тэр тариаг хийлгэснээс хойш архи уугаад 2 татахад л толгой өвдөөд аягүй хэцүү болоод байдаг юм. Сүүлийн үед би архи огт уухгүй байгаа. Би бол түүнтэй ямар ч хэрүүл маргаан зодоон хийгээгүй, багалзуурдаа ч үгүй, түрүүлээд явдаг 3 залуу ч гэсэн дээ тэр талийгаач өвгөнтэй маргаж, муудсан асуудал байгаагүй, намайг харж байхад яваад өгсөн юм. Түүнийг ******* л багалзуурдсан байх гэж бодож байна, өөр тэгэх хүн байгаагүй, тэр л түүнтэй боолцоод, ноцолдоод, цохилцоод байсан. Тэр үед надад гар утас байгаагүй, утсаа Улаанбаатар хотод байхдаа хаячихсан утасгүй, бугуйн цаг байхгүй, цаг харах ямар ч юм байгаагүй. Баримжаагаар 10 жаахан өнгөрөөгөөд голын эрэг дээр очсон байх, хувцсаа бараг 1 цаг гаруй угаасан байх, тэгээд нэг харахад гол дээр хүмүүс ирчихсэн байсан тэгээд би нэлээд хувцсаа угааж дуусчихаад хатааж тавьчихаад голын эрэг дээр байсан хүмүүс дээр очсон тэр үед 12 цаг өнгөрч байсан байх л гэж бодож байна. Тэнд 15 минут болсон байх гэж бодохоор 13 цаг арай болоохгүй байхад буцаж угаасан хувцас руугаа явсан гэж бодож байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-129 /

7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 24-ны өглөө 08 цаг 30 минутын үед бирж дээр хүн хүргэж өгчихөөд захаар тойроод төв зам руугаа орох гэж явахад Баруун бүс худалдааны төвийн баруун урд талын колонк дээр манай нэг нутгийн Галуут суманд багаасаа цуг өссөн үл таних нэг хар бараан хувцастай залуутай явж байгаад намайг хараад гараа өргөсөн тэгэхээр нь би зогсоод тэд нарыг аваад Төв хаан банкин дээр буулгасан тэгсэн иргэний бүртгэлээс паспортын лавлагаа аваад эндээс мөнгө авах гэж байна та иргэж ирээд мөнгөө авчихаарай гэсэн тэгэхээр нь би дээшээ өгсөөд 1-2 хүн аваад 09 цаг болж байхад буцаад төв хаан банкны гадаа ирсэн тэгсэн мөнгөө авчихлаа та бид нарыг голын зах дээр хүргээд өг гээд тавуулаа болсон байсан тэгээд тэндээс бүгдээрээ миний машинд суугаад Амар худалдааны төвөөс 2 шил Ерөөл архи 1 том пиво 1 ундаа аваад тэндээс оготнотой булаг руу яваад ертөнцийн зүгээр урагш Огтонотой булгаасаа нэлээн зайтай далангийн ар дээр буусан тэнд тэд нарыг буулгачхаад би яваад өгсөн дахиж бол иргэж очоогүй. Надад урд талын суудал дээр суусан өндөр хар царайтай хар хувцастай ногоон өнгийн өмдтэй залуу 5000 төгрөг таксины мөнгө гэж өгсөн. Талийгаач хар цахилгаантай ханцуйгүй нимгэн өдөн куртиктэй нэлээн сахал үс ургасан явсан бусад хувцсыг нь анзаараагүй, машины ур талд хар цамцтай ногоон өмдтэй өндөр залуу, машины хойд талын суудал дээр талийгаачтай адилхан хар куртиктэй хар хувцастай залуу, бараан өнгийн дээлтэй намхан хар нөхөр, улаан алаг бэлтгэлийн цамцтай нүдний шилтэй нэг залуу байсан талийгаачаас бусад нь үеийн гэмээр залуучууд байсан. Дэлгүүр руу орж архи авдаг хоёр л найзууд юм шиг байгаа юм. Талийгаачтай явсан хүмүүсийг бол танихгүй юм байна лээ зүс харах юм бол танина. .Бүгдээрээ л урд шөнө нь архи уусан байрны архи бол их үнэртэй байсан миний хажуу талд суусан залуу шүлэг уншаад яваад байсан. Царайнд бол ил харагдах гэмтэл шарх харагдаагүй харин зүгээр их олон хоног архи уусан байдалтай баргар явж байсан. Хэвийн явж байсан ямар нэгэн байдлаар доголсон тонгойсон байдалтай алхаагүй зүгээр алхаж байсан....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 143-144 /,

8.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 24-ны өглөө эрт той хөх толгойн олон дэлгүүрийн тэнд таараад шараа тайлъя гээд яриад онгорхой дэлгүүр хайгаад явж байтал нэрийг нь мэдэхгүй өрвөгөр үстэй хар цамцтай залуу гүйгээд ирсэн тэгэхээр нь адилхан эр улсууд юм чинь гээд шарийг нь тайлъя гэж бодсон тэгээд байж байтал Галуут сумынх гээд бараан хувцастай ах ирсэн тэгсэн араас нь дээлтэй нэг залуу ирсэн тэндээ дээлтэй залуу залуу бид гурав Төв хаан банк ороод данснаасаа 100.000 төгрөг авсан тэгтэл Хаан банкны гадаа Галуутын хөгшин ах өрвөгөр үстэй залуутай таараад тэндээс такси бариад дэлгүүр ороод 2 шил Ерөөл 0.75 граммтай, 1 том пиво, ундаа аваад шууд оготнотой булга руу яваад далангийн ард бууц үлдээд таксигаад явуулаад цаашаа голын эрэг дээр очоод нөгөөдхөө уугаад байж байтал бас нэг залуу шартлаа гээд гүйгээд ирсэн Баацагааных гэсэн байх бас нэрийг нь мэдэхгүй тэгээд юмнуудаа бүгдийг нь ууж дуусгаад байж байтал Өрвөгөр үстэй өндөр хар цамцтай хар нөхөр Галуутын хөгшин ахтай авсан архи пиво би авсан чи авсан гээд маргаад байсан тэгэхээр нь уусан ч гэсэн зөв ууна шүү гэж хэлээд хэрүүлтэй архи уухгүй гээд хогоо торонд хийгээд тэндээс дээлтэй залуу би бид нар явсан. Хөгшин ахын нүүрэнд бол ямар нэг гэмтэл шарх байгаагүй харин тэр өрвөгөр үстэй ногоон өмдтэй залуугийн зүүн шанааны хэсэгт жижигхэн үл мэдэгдэх гэмээр жижигхэн улайсан юм байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 /,

....Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний үеэс той цуг архи ууж эхэлсэн тэр хэрэг болдог 2022.05.24-ний өдөр 10 дахь хоног дээрээ ууж байсан юм. болон тэр хавиар архи уудаг таарсан хүмүүстэй цуг ууж байсан, Хөх толгойгоос нэг их холдохгүй тэр хавиараа л уучихдаг юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 07-08 цагийн орчимд гудамжныхаа мухартаа той шартсан байдалтай тааралдаад хоёулаа олон дэлгүүрийн урд талын худаг дээр явж байхад нэг танихгүй залуу ыг зүс таньдаг гээд хүрээд ирсэн. Одоо тэр залуугийн нэрийг нь мэддэг болсон түүнийг ******* юм байна лээ. ******* ирэхдээ шартаад явж байна, шар тайлмаар байна гэж ирсэн. Тэрний дараа бас одоо л нэрийг нь мэддэг болсон гээд хөгшин ах ирсэн, дараа нь гэж хочтой дээлтэй залуу ирсэн. Бид нар бүгдээрээ л шартсан байсан бөгөөд надад дансанд мөнгө байгаа банк руу очиж мөнгө аваад ганц юм ууя гэсэн. Тэгээд яаж байгаа ч билээ банк руу очоод данснаасаа 100,000 төгрөг аваад “Амар" дэлгүүр орсон. Би талийгаач ах, бид гурав гадаа нь үлдэж , ******* хоёр дэлгүүр орсон юм. Тэр хоёр 2 шил 750 граммын Ерөөл архи, 1 кола, 1 ширхэг 2,5 литрийн пиво авчихаад гараад ирсэн бөгөөд тэр хавиасаа такси аваад Огтонотой булгийн тийшээ хүргүүлж буусан. Далангийн баруун талд буугаад Огтонотой булгийн хаалгаар ороод жаахан доошоо уруудаж байгаа голын зах дээр очиж суугаад архи ууж эхэлцгээсэн. Эхний архи бүгд тэнцүү хувааж уусан бөгөөд дараагийн архинаас би хоёр л татсан, тэгээд дахиж уугаагүй, пивоо голын ус руу хийж хөргөөд тэр чигт нь мартчихсан юм шиг байна лээ. Ямар ч байсан гаргаж ирж бол уугаагүй. Архи уудаг хүмүүс чинь юу ярих вэ дээ янз бүрийн л ойр зуурын юм ярьцгааж 1 цаг гаруй сууцгаасан байх 2 дахь шил архи талдаа орж байхад байхаа, сайн санахгүй байна, зүүн талаас нэг залуу алхаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэр залууг одоо ямар хувцастай, ямар царай зүстэй байсан сайн санахгүй л байна. Би бол яг жаахан согтолт авчихсан байсан яг тухайн үед болж байгаа үйл явдлыг бүрэн дүүрэн санахгүй байгаа юм, миний санаж байгаагаар бид нартай цуг ууж байсан хөгшин ах, одоо миний нэрийг нь мэддэг болсон ******* гэдэг хүнтэй жаахан маргаан болоод муудалцаад байсан. Уг нь тэр хоёр чинь сүрхий хуурай ах дүү гэчихсэн сууж байсан юм. Тэгээд удалгүй бид нар ийм хэрүүлтэй архи дарс уухгүй гээд яваад өгсөн санагдаж байна. Би яг замаар яаж явснаас санахгүй, ямар ч байсан , бид гурав цугтаа явсан. Голын захаас босоод явснаа бол санаад байгаа юм. Тэгээд л нэг мэдэхэд гэртээ харьчихсан байна лээ. Би үнэхээр согтчихсон байсан учраас болсон процессыг нэгд нэгэнгүй санахгүй байна.. Талийгаачтай маргалдаад байсан залуу л баруун бил үү Хацар дээрээ эдгэж байгаа бололтой шархтай байсан. Наадахаа яачихсан юм бэ Гэсэн чинь авгайдаа цохиулчихсан гэх шиг болсон. Өөр бусад хүмүүсийн биед миний харснаар гэмтэл шарх байгаагүй.. бид гурав лав тийм зүйл байхгүй. Бид нар маргаан муудалцаан болоод зодолдох гээд байх шиг болохоор нь лай болно гэж бодоод яваад өгсөн юм. Тэр үед хөгшин ах тэр хоёр муудалцаж байгаад хөгшин ах арай намба заагаад за миний дүү одоо суучих гэж хэлсэн бөгөөд тэр хоёр бид нарыг явж байх үед хоорондоо эвлэрээд тэврэлдээд байж байсан. Хэрүүл уруул хийгээд зодоон цохин хийгээд гай болох юм байна гэж бодоод явчихсан юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 150-151 /,

9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Талийгаач одоогоос 2 жилийн өмнө надтай хамт манай гэрт байдаг байж байгаад 2021 оны 12 дугаар сарын дундуур он гарахаас өмнө Баян-Овоо сумын Цагаан цахирт алтны чулууны уурхайд ажиллана гээд явсан. Тэгээд ирээгүй байж байгаад .. 2022 оны 05 дугаар сарын 20- ны үед ирээд манайд нэг хоночхоод Цагаан цахирын уурхай руугаа явна гэж гарч ганцаараа өглөө 11 цагийн үед гараад явсан. Тэгээд иргэж ирээгүй сүүлд нэг  нас барсан талаар нь сонссон. Манай гэрт ирэхэд биеийн байдал хэвийн, биед ил харагдах шарх, гэмтэлгүй байсан. манай байхад бол дотно нийлээд байдаг найз уулзаад байдаг хүн байдаггүй байсан. Гэрээс гарахаар бид хоёр цуг гардаг. Гарахаараа зах ороод ганц нэг шил архи уучихаад орж ирээд унтдаг. Архи уухаараа хааяа агсам тавих аятай том дугарах гэж байгаад тэгээд дуугүй болчихдог... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 152-153 /,

10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 24-ны өглөө эрт байсан 07 цаг л болж байсан байх манай найз ы бид хоёр хөх толгойн олон дэлгүүрийн цагаан худгийн тэнд уулзаад байж байтал өрвөгөр үстэй өндөр хар тамирын хувцастай ногоон өмдтэй залуу шартаж үхлээ ахаа гээд ирсэн тэрний дараагаар Галуут сумынх гээд цамц хагас ханцуйтай куртиктэй хөгшин ах хар цоохор дээлтэй Баацагаан сумынх гээд намхавтар залуу хоёр мөн намайг таниад ар араасаа хүрээд ирсэн би нэрийг нь бол мэдэхгүй шартаж үхлээ гэсэн тэгээд тэндээс Галуутынх гээд нэг хөгшин ах ногоон өмдтэй өрвөгөр үстэй залуу хоёр зах руу такси барих гэж явсан би дээлтэй залуу бид гурав зах орж такси бариад төв Хаан банкин дээр очсон тэндээс би өөрийн данснаас 100.000 төгрөг авсан надаас бусад нь мөнгө аваагүй тэндээс гараад Галуутын хөгшин ахын таньдаг таксинд суусан таксины хойд талд Галуутын хөгшин ах дээлтэй нөхөр би суугаад жолоочийн урд талын суудал дээр өрвөгөр үстэй ногоон өмдтэй өндөр туранхай залуу суугаад Амар дэлгүүрээс 2 шил архи 1 том пиво ундаа аваад тэндээс Огтонотой булаг дээр далангийн хойд талд буугаад бид нар далан даваад голын эрэг дээр очсон тэгтэл цаанаас юм угааж байгаа залуу гээд архи уусан шартаж үхлээ ахаа юм ууж байгаа юм уу гээд хүрээд ирсэн тэгээд тэнд бид нар архи пиво хувааж уусан тэгээд байж байтал Галуутын гэх хөгшин ах өрвөгөр үстэй туранхай өндөр залуу руу согтчихоод хэрүүл нэхээд би архи авсан гээд тэгсэн нөгөөдөх нь би авсан гээд хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь хэрүүлтэй архи уухгүй гээд дээлтэй залуу бид гурав хэрүүтэй архи уухгүй гэж хэлээд тал байсан архины шил пивоны саваа гол дээр хаяж болохгүй гээд цэмбийтэл торонд хийгээд  авсан. Мөн тар хавийг хогийг түүгээд явсан тэр гол дээр өрвөгөр үстэй нөхөр Би тухайн зургийг харлаа бид нартай хамт явсан залуу мөн байна энэ голын зах дээр Галуут сумын гэх хөгшин ах юм угаах гэж ирсэн залуутай хамт үлдсэн яг тэр өдөр өмсөж явсан хувцастайгаа буюу ногоон өмд хар цамцтайгаа байна. Галуутын гэх хөгшин ахын нүүрэнд бол ямар нэг гэмтэл шарх байхгүй байсан харин тэр өрвөгөр үстэй ногоон өмдтэй залуугийн зүүн шанааны хэсэгт жижигхэн өнхрөөд ойчсон юм уу гэмээр зулгаралт байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 155-158 /,

11. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын сүүлээр би одоо яг өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би аймгийн төвийн 1 дүгээр багт Нэгдэлчин зочид буудлын урд талд байдаг айлд хоночхоод өглөө нь Түвшин гэдэг хүн намайг тээрэм рүү чулууны ажилд авч явна гэж ярьсан байсан бөгөөд Баянхонгор сумын 2 дугаар багт хөх толгойд байдаг гэрт нь очсон чинь тэднийд хүн байхгүй ажилдаа явчихсан байсан. Тэгээд буцаад явж байсан чинь Хөх толгойн худгийн тэр хавьд той тааралдсан, тэрний араас нь 3-4 хүн цувраад явж байх шиг байсан, тэгээд би той уулзчихаад ганцаараа яваад Есөн-Эрдэнэ зах дээр оччихоод зах дээр биллъярдан дээр очсон чинь захын биллъяард ажиллаагүй байсан. Тэгэхээр нь би эргэж алхаж яваад төв Хаан банкин дээр ирсэн чинь Хаан банкны үүдэн дээр , бас нэг доголондуу хүн, нэг хөгшиндүү хүн, нүүрэн дээрээ сорвитой хүн нар хамт байсан. Тэгээд бид нар машинд суугаад Огтонотой булгийн доод талд хүргүүлсэн. Тэнд хүргүүлээд нүүрэн дээрээ соривт нэг шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан, дараа нь ахиж нэг шил архи гаргаж ирээд хувааж уусан. Тэгээд сүүлийнхээ архийг гаргаад ууж байхад хувцас угааж яваа гээд нэг эрэгтэй залуу ирсэн, тэгээд ирж суугаад тамхи татчихаад явсан, бас тэр нүүрэн дээрээ сорвитой хүн хөгшин хүн хоёр хоорондоо маргалдаад нүүрэн дээрээ сорвитой нь том том орилоод байсан, тэгээд гайгүй болж эвлэрэхээр нь тэр доголон залуу, бид гурав аймгийн төв рүү яваад доголон залуу нь явж байгаад замаасаа салаад явсан, бид хоёр шууд Есөн-Эрдэнэ захын биллъяард нь дээр очсон. : Тэр үед би, , тэр хөгшин хүн. нэг доголон хүн, нүүрэн дээрээ сорвитой хүн бид тавуулаа байсан, сүүлд нь хувцас угааж яваа гээд нэг хүн нэмэгдэж ирсэн, ингээд бид нар л байсан. Тэр хүн хамрынхаа хоёр талын аль нэгэн дээр нь шалбарсан шархтай хүн байсан, би яг хамрынхаа аль талд байсныг нь санахгүй байна, хацрынхаа урд талд шалбарсан шархтай хүн байсан. тэр хүн өндөрдүү туранхай, хар царайтай хүн байсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар бол хэрэлдэж маргалдаагүй харин тэр нүүрэн дээрээ сорвитой хүн хөгшин хүн хоёр л хоорондоо маргалдсан, маргалдахдаа тэр нүүрэн дээрээ сорвитой хүн нь би зохиолч гээд шүлэг уншаад том том дуугараад байсан. Би зарим зүйлийг нь сонсоогүй, гол дээр очоод хөлөө угааж байсан юм. Тэр үед тэр нүүрэн дээрээ сорвитой хүн хөгшин ахыг алив барилдъя гээд барьж аваад байсан, хөгшин ах нь больё больё гээд суучхаж байгаа харагдсан. Тэр үед архиа ууж дуусчхаад бас. нэг доголон ах хоёрын хамт бид гурав явсан, хувцсаа угааж байсан хүн бас цаашаа алхаад явсан. Бид гурвыг үлдэхэд тэр хөгшин ах, нүүрэн дээрээ сорвитой залуу хоёр үлдсэн.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  177-178 /,

12. Шинжээч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Ларьшегийн толбо нь хүн нас барсаны дараа нүдний зовхи хагас нээлттэй байх үед нүдний салстад хаталт үүсэхийг хэлдэг. Нүдний эвэрлэг болон зовхины салстад хөндлөн, гурвалжин шаргал өнгөөр хаталт үүсэх шинж тэмдэгтэй байдаг. Нас барсаны дараа нүдний зовхи нээлттэй байх үед л үүсч байгаа шинж тэмдэг байгаа юм. Тус толбо нүд нээлттэй байвал дунджаар 2-4 цагийн дотор үүсдэг. Хаалттай байвал үүсэхгүй. Төвөнхийн мөгөөрс, бамбайн мөгөөрс болон бөлзгөн мөгөөрстэй нийлсэн баруун, зүүн хажуу доод эвэр хэсгийн хугарал, зөөлөн эд болон булчин дахь цус хуралт, бамбай булчирхайн багалзуурын орчмын зөөлөн эдийн цус хуралт, хүзүү, хоолойны урд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр, Баруун 5,6 дугаар хавирганы хугарал нь 1 удаагийн үйлчлэлээр, Баруун чамархайн булчин, хуйх, баруун хацар, чихний дэлбэнд үүссэн цус хуралтууд 1-2 удаагийн үйлчлэлээр, Зүүн чамархайн булчин, хуйхны цус хуралт гэмтэл нь 1 удаагийн, Баруун дал, өгзөгний цус хуралт гэмтэл нь тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсэхээр байсан. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд юм. . Уушгины гялтангийн гадаргуу дахь цэгчилсэн цус харвалтыг гэмтэл гэж авч үзэхгүй, энэ бол механик амьсгал бүтэлтийн улмаас үүсэж байгаа шинж тэмдэг. Амь хохирогчийн багалзуурдуулсны улмаас амьсгал бүтэж нас барсан байсан. Багалзуурдах нь нэг ба хоёр гарын тусламжтайгаар хүзүүг болон хоолой хэсгийг дарж амьсгал бүтэлт үүсгэх хэлбэр юм. Ихэвчлэн бусдын гараар үйлдэгддэг. Багалзуурдсан үед хүзүүнд хумсаар зулгаралт, хурууны өндөгний даралтаар цус хуралтууд үүссэн байдаг. Мөн биед эсэргүүцэн тэмцэлдсэний ул, мөр гэмтэл учирсан, хэл доорхи яс буюу ховч яс, төвөнх мөгөөрс хугарч гэмтэх шинж тэмдэг үүсдэг.

Амь хохирогчийн хүзүүний зүүн хэсгийн цус хуралт арай илүү их, өргөн хэмжээг хамарсан, баруун хэсгийн цус хуралт арай нарийн, жижигдүү үүссэн байсан. Энэ шинж тэмдгийн харахаар баруун гараараа багалзуурдсан, эсхүл баруун гарын тохойны үеэр багалзуурдсан байх боломжтой. Төвөнхийн мөгөөрс, бамбайн мөгөөрс болон бөлзгөн мөгөөрстэй нийлсэн баруун, зүүн хажуу доод эвэр хэсгийн хугарал гэмтэл нь амь хохирогчийн багалзуурдсан үед эсэргүүцэж, тэмцсэний улмаас хугарах боломжтой гэмтэл юм. Дээрх тохиолдолд хамгийн түрүүнд хүзүүний эргэн тойронд үрэгдсэн зулгаралт, цамцны захны хэмжээгээр ором үүсэх боломжтой байдаг. Тэгэхээр тийм боолтын ором гэхээр зүйл амь хохирогчийн цогцост байгаагүй. Плактон гэдэг нь усанд байх бичил биетүүдийн нийлмэл юм. Талийгаач амьд байж байгаад усанд орсон бол амьсгалын зам руу ус орсон, уушги тэлэгдсэн шинж тэмдэг илэрсэн байх ёстой бөгөөд плактон заавал илрэх ёстой байдаг юм. Тэгэхээр амь хохирогчийг живэлтийн улмаас нас бараагүй л гэдгийг илтгэж байгаа. Ус байгаагүй, хэрэв ус байсан бол бичил биетэн буюу плактон илэрдэг. Хэрвээ живэлт байсан бол уушги том болж тэлсэн, хавирганы ором үүссэн байдаг. Тийм шинж тэмдэг огт байгаагүй. Хавирганы хугарал ижил түвшинд, өвчүү рүү нийлэх хэсгийн мөгөөрснөөс ялгүй доошоо үүссэн байсан. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ухаан балартах, рефлекс болон өвдөлтийн мэдрэхүй суларч, биеийн температур, судасны цохилт, амьсгалын тоо буурч нүүр хөхөлбөр өнгөтэй болдог. Зохих хэмжээнд эсэргүүцэл үзүүлэх боломжтой. Гэхдээ хүнд хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 216-218 /,

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн:

...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бөглөө, 1 ширхэг “Улаан шонхор”-ын хайрцаг зэргээс гарын мөр илрэхгүй байна..гэх дүгнэлт /хх-ийн 194 /,

14. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн:

 ...1. Амь хохирогчийн өмсөж явсан гэх хувцаснуудаас биологийн гаралтай ул мөр илрэхгүй байна.

 2. Шинжлэгдсэн хувцаснуудад 1-6 гэсэн сумаар заасан гэмтлүүд нь механик хүчний үйлчлэл буюу татаж чангаах хүчний нөлөөгөөр үүссэн ханзралт, урагдалтууд харин 7-9 гэсэн сумаар заасан гэмтлүүд нь халалтын нөлөөгөөр түлэгдэлтүүд үүсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн фудболкон цамц, хар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн хос гутал, хөх өнгийн дотоож зэрэгт механикч хүчин зүйлээс болон дулааны үйлчлэлээр үүссэн гэмтэл үгүй байна...гэх  дүгнэлт / 1-р хх-ийн 201-205 /,

15. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн:

...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр төвөнхийн мөгөөрс, бамбайн мөгөөрс болон бөлзгөн мөгөөрстэй нийлсэн баруун, зүүн хажуу доод эвэр хэсгийн хугарал, зөөлөн эд болон булчиндах цус хуралт, бамбайн булчирхайн багалзуурын орчмын зөөлөн эдийн цус хуралт, хүзүү, хоолойны урд хэсгийн зулгаралт, баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн булчин, хуйх, баруун дал, хацар, чихний дэлбэн, өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.

3. Талийгаач нь судас хатуурах архаг хууч өвчинтэй байна. Энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.

4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 209-212 /,

16. Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн:

1. Яллагдагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө сэтгэл, мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан.

2. ******* нь урд сэтгэл, мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний карт байхгүй байна.

3. Яллагдагч ******* нь одоо сэтгэл, мэдрэлийн ямар нэг өвчингүй.

4. Яллагдагч ******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцаж чадна.

5. Яллагдагч ******* нь... хэрэг хариуцах чадвартай тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 227 / болон Иргэн гаас 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хх-ийн 1, 9-12 /, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-22 /, 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-32 /, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 58-59 /, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 61-68 /, Гэрч ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 95-98 /, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт /1-р хх-ийн 76 /, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 34 /, *******ын иргэний үнэмлэхийн лавлааны хуулбар /2-р хх-ийн 40 /,  Баянхонгор аймгийн Заг сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 47 /, Баянхонгор аймгийн Заг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн хуулбар /2-р хх-ийн 48-50 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 14-16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн орчим хамт архи уусан тай маргалдаж, улмаар түүнийг багалзуурдаж амьсгал бүтэлтэд оруулж алсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь   гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр гурван залуу босоод явсаны дараа далд ороогүй 200 метр орчим зайтай харагдаж байсан байх гэтэл нөгөө хоёр дахиж маргалдаад ******* хөгшнийг хоолойг нь боогоод авахаар нь би боль гээд хоёр тийш нь салгаж холдуулчхаад би явлаа шүү гэж *******д хэлсэн чинь тэр хоёр за за гээд больчихсон байсан. Би тэндээс угаасан хувцсаа хатааж байгаа газар руугаа алхаж явах замдаа эргээд харсан чинь тэр хоёр хоорондоо барилцаад заам заамнаасаа барьчихсан дахиад муудалцчихсан байдалтай харагдаж байсан юм. Тэгээд би очоод хувцсаа аваад эвхэж тавьчхаад 10-15 минут болоод харсан чинь тэр хоёр голын эрэг дээр хоёулаа байхгүй болчихсон байсан. Ууг нь тэр хоёрын байгаа газар миний байгаа газраас шууд харагдаж байсан юм. Тэгээд би тэр хоёрыг явчхаж дээ гэж бодоод л шууд буудал руугаа яваад өгсөн юм. Буудал дээрээ очоод түмпэн савыг нь өгчихөөд ачаа бараагаа аваад ах ийн хашаанд очсон чинь ах, эхнэртэйгээ цуг гэртээ ирчихсэн байсан бөгөөд ойрхон хөдөө явчихаад ирсэн байсан. Би тэднийхээс ээжийн гэрийн түлхүүрийг аваад хувцас хунараа оруулж тавиад тэр өдөр гэртээ хоносон. Гэртээ хоночихоод маргааш нь захаар хэсээд ойр зуурын хүүхдийн юм авах гээд явж байтал ******* энгийн хувцастай цагдаатай явж байсан бөгөөд тэд нарын хамт цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өгчихөөд Баянхонгорын цагдаагийн гэж эмэгтэйн малыг хөлсөөр хариулаад 1 саруй явж байгаад нутаг руугаа явж эхнэр, хүүхдүүд дээрээ очсон. Гол дотор байгаа хүн бол харагдах боломжгүй газар байсан. Эрэг дээр бол харагдана. Эрэг дээр сууж, босож байгаа хүн бол харагдана, харин хэвтэж байгаа нь яах юм байгаа мэдэхгүй байна. Тэд нар голын усан дотор алхах нь алхаж байсан, түрүүлж явдаг 3 залуугийн хамгийн махлаг нь гол дотор алхаад толгойгоо норгоод байсан, өөр гол руу орсон хүн хараагүй, учиргүй бүх хувцсаа бол тайлсан хүн байгаагүй. Талийгаач бол жаахан өндөрдүү, жаахан бууралдуу үстэй, бордуу царайтай хүн байсан тухайн үед нэрээ хэлээд л байх шиг байсан одоо санахгүй байна. Тэр үед малгайгүй байсан, хар бараан өнгийн л хувцастай байсан, яг ямар ямар хувцас өмссөн байсныг сайн анзаарч хараагүй болохоор санахгүй байна. Одоо энэ ******* гэж залуу бол малгайгүй, нүүр нь бордуу, нүүр амандаа бол сорвигүй байсан, бас л өмссөн хувцсыг нь сайн анзаарч хараагүй юм байна. гэж залуу болохоор хар өнгийн тэрлэг дээл өмссөн байсан, бордуу царайтай, надаас жаахан намхан байсан гэхээр 160 орчим см өндөртэй байсан байх. Царай зүс нь болохоор хацар нь жаахан хонхорхойдуу, шовхдуу хамартай, уртавтар, арзгар үстэй байсан. Энэ хүн их содон улаан фудболктой, шардуу царайтай, уруулынхаа дээгүүр сахал тавьсан, дунд зэргийн биетэй, махлагдуу, надаас арай ах болов уу? гэмээр ах байсан, их намбалаг хүн байна лээ. Дараагийнх нь болохоор сайхан биерхүү, толгой нь жаахан халзандуу, дугуй бордуу царайтай хүн байсан. Дээрх хүмүүстэй тухайн үедээ танилцаж байсан боловч нэрийг нь огт санахгүй байна. Тэр өдөр бол архи уугаагүй, тэд нар надад архи хийж өгч байсан боловч би тэрнээс нь уугаагүй. Би Улаанбаатар руу ирж явах замдаа автобусанд нэг өвгөнтэй 1 шил Хараа архи хувааж уусан. Маргааш нь зах дээр явж байгаад нутгийн хүнтэй таарч бас 2 аяга архи уусан. Нэг удаагийн аяганы талаар 2 удаа архи уусан. Би архи уух гэж очоогүй, тамхи л гуйж очсон. Архи хийгээд өгөөч, шартаж үхлээ гэж очоогүй, тэр өдөр би шарталттай байгаагүй, архины үнэр авч чадахгүй байсан. Би урьд жилийн өмнө 2021.10 сарын эхээр Улаанбаатар руу явахаасаа өмнөхөн аймгийнхаа Жаргалтай амьдрал төвд архины эмчилгээнд яваад тариа хийлгэчихсэн байсан тэрнээс хойш архины үнэр авахад хэцүү болчихсон байсан. Тэр тариаг хийлгэснээс хойш архи уугаад 2 татахад л толгой өвдөөд аягүй хэцүү болоод байдаг юм. Сүүлийн үед би архи огт уухгүй байгаа. Би бол түүнтэй ямар ч хэрүүл маргаан зодоон хийгээгүй, багалзуурдаа ч үгүй, түрүүлээд явдаг 3 залуу ч гэсэн дээ тэр талийгаач өвгөнтэй маргаж, муудсан асуудал байгаагүй, намайг харж байхад яваад өгсөн юм. Түүнийг ******* л багалзуурдсан байх гэж бодож байна, өөр тэгэх хүн байгаагүй, тэр л түүнтэй боолцоод, ноцолдоод, цохилцоод байсан....” гэх мэдүүлэг, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....  Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний үеэс той цуг архи ууж эхэлсэн тэр хэрэг болдог 2022.05.24-ний өдөр 10 дахь хоног дээрээ ууж байсан юм. болон тэр хавиар архи уудаг таарсан хүмүүстэй цуг ууж байсан, Хөх толгойгоос нэг их холдохгүй тэр хавиараа л уучихдаг юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 07-08 цагийн орчимд гудамжныхаа мухартаа той шартсан байдалтай тааралдаад хоёулаа олон дэлгүүрийн урд талын худаг дээр явж байхад нэг танихгүй залуу ыг зүс таньдаг гээд хүрээд ирсэн. Одоо тэр залуугийн нэрийг нь мэддэг болсон түүнийг ******* юм байна лээ. ******* ирэхдээ шартаад явж байна, шар тайлмаар байна гэж ирсэн. Тэрний дараа бас одоо л нэрийг нь мэддэг болсон гээд хөгшин ах ирсэн, дараа нь гэж хочтой дээлтэй залуу ирсэн. Бид нар бүгдээрээ л шартсан байсан бөгөөд надад дансанд мөнгө байгаа банк руу очиж мөнгө аваад ганц юм ууя гэсэн. Тэгээд яаж байгаа ч билээ банк руу очоод данснаасаа 100,000 төгрөг аваад “Амар" дэлгүүр орсон. Би талийгаач ах, бид гурав гадаа нь үлдэж , ******* хоёр дэлгүүр орсон юм. Тэр хоёр 2 шил 750 граммын Ерөөл архи, 1 кола, 1 ширхэг 2,5 литрийн пиво авчихаад гараад ирсэн бөгөөд тэр хавиасаа такси аваад Огтонотой булгийн тийшээ хүргүүлж буусан. Далангийн баруун талд буугаад Огтонотой булгийн хаалгаар ороод жаахан доошоо уруудаж байгаа голын зах дээр очиж суугаад архи ууж эхэлцгээсэн. Эхний архи бүгд тэнцүү хувааж уусан бөгөөд дараагийн архинаас би хоёр л татсан, тэгээд дахиж уугаагүй, пивоо голын ус руу хийж хөргөөд тэр чигт нь мартчихсан юм шиг байна лээ. Ямар ч байсан гаргаж ирж бол уугаагүй. Архи уудаг хүмүүс чинь юу ярих вэ дээ янз бүрийн л ойр зуурын юм ярьцгааж 1 цаг гаруй сууцгаасан байх 2 дахь шил архи талдаа орж байхад байхаа, сайн санахгүй байна, зүүн талаас нэг залуу алхаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэр залууг одоо ямар хувцастай, ямар царай зүстэй байсан сайн санахгүй л байна. Би бол яг жаахан согтолт авчихсан байсан яг тухайн үед болж байгаа үйл явдлыг бүрэн дүүрэн санахгүй байгаа юм, миний санаж байгаагаар бид нартай цуг ууж байсан хөгшин ах, одоо миний нэрийг нь мэддэг болсон ******* гэдэг хүнтэй жаахан маргаан болоод муудалцаад байсан. Уг нь тэр хоёр чинь сүрхий хуурай ах дүү гэчихсэн сууж байсан юм. Тэгээд удалгүй бид нар ийм хэрүүлтэй архи дарс уухгүй гээд яваад өгсөн санагдаж байна....” гэх мэдүүлэг, шинжээч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Уушгины гялтангийн гадаргуу дахь цэгчилсэн цус харвалтыг гэмтэл гэж авч үзэхгүй, энэ бол механик амьсгал бүтэлтийн улмаас үүсэж байгаа шинж тэмдэг. Амь хохирогчийн багалзуурдуулсны улмаас амьсгал бүтэж нас барсан байсан. Багалзуурдах нь нэг ба хоёр гарын тусламжтайгаар хүзүүг болон хоолой хэсгийг дарж амьсгал бүтэлт үүсгэх хэлбэр юм. Ихэвчлэн бусдын гараар үйлдэгддэг. Багалзуурдсан үед хүзүүнд хумсаар зулгаралт, хурууны өндөгний даралтаар цус хуралтууд үүссэн байдаг. Мөн биед эсэргүүцэн тэмцэлдсэний ул, мөр гэмтэл учирсан, хэл доорхи яс буюу ховч яс, төвөнх мөгөөрс хугарч гэмтэх шинж тэмдэг үүсдэг....” гэх мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний албаны 53 дугаартай шинжээчийн “....Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр төвөнхийн мөгөөрс, бамбайн мөгөөрс болон бөлзгөн мөгөөрстэй нийлсэн баруун, зүүн хажуу доод эвэр хэсгийн хугарал, зөөлөн эд болон булчиндах цус хуралт, бамбайн булчирхайн багалзуурын орчмын зөөлөн эдийн цус хуралт, хүзүү, хоолойны урд хэсгийн зулгаралт, баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн чамархайн булчин, хуйх, баруун дал, хацар, чихний дэлбэн, өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.

3. Талийгаач нь судас хатуурах архаг хууч өвчинтэй байна. Энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ.

Мөн хэрэгт харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоож  мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3 дугаар зүйлийн 1.2, 26.7 дугаар зүйл 26.8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 26.7 дугаар зүйлийн 6-д  заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмыг баталсан Улсын Ерөнхий Прокурор, Тагнуулын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/116, А/ 177 дугаар журамд зааснаар явагдсан байх тул шүүхээс уг мөрдөн шалгах нууц ажиллагааны нотлох баримтыг шүүх хуралдааныг хаалттай явуулж уг ажиллагаа чиглэгдсэн оролцогч нарыг байлцуулан шинжлэн судалж мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг шүүх нотлох баримтаар тооцож үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч *******ыг ******* нь архи ууж байгаад тай маргалдаж багалзуурдаж амьсгал боогдож амь насаа алдсан тул гэм буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасаныг шүүх харгалзаж үзэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь оршуулганы зардал 4 сая төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн байсан бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  4 сая төгрөгийг бүрэн төлүүлж авсан талаарх бичгийн нотлох баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж өгсөн тул шүүх шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн уулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч нар нь “Амар” дэлгүүрийн гаднаас хөдөлж байгаа үйл баримт бүхий бичлэгтэй СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөр өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөр хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар саарал өнгийн зах хэсэг цахилгаантай нимгэн цамц 1 ширхэг, хөр өнгийн цахилгаантай ханцуйгүй нимгэн куртик 1 ширхэг, шар өнгийн подволк 1 ширхэг, хэргийн газраас олдсон улаан шонхор тамхины хайрцаг 1 цэнхэр саарал өнгийн архины өглөө 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Харин мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, бичлэг бүхий СД зэргийг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмын 7 дугаар зүйлийн 7.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 63 хоног цагдан  хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ын *******ыг  хүнийг   алах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******  овогт ******* *******ын *******ыг таван жил зургаан сар / 05 жил 06 сар /  -ын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д таван жил зургаан сар / 05 жил 06 сар / -ын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир 63 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны гаргах зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  цэнхэр саарал өнгийн архины өглөө 2 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөр өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөр хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар саарал өнгийн зах хэсэг цахилгаантай нимгэн цамц 1 ширхэг, хөр өнгийн цахилгаантай ханцуйгүй нимгэн куртик 1 ширхэг, шар өнгийн подволк 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцаг 1 зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт “Амар” дэлгүүрийн урд талын байдлыг харуулсан бичлэг бүхий СД нэг ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД 1 ширхэг  зэргийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ

 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.ГЭРЭЛМАА

  ШҮҮГЧ                                                   Ч.БАЙГАЛМАА