Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "*******0************** оны 06 дугаар сарын *******7-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг *******ын ойролцоо явж байхдаа иргэн г "Машинд суусангүй" гэж маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....*******0************** оны 06 дугаар сарын *******6-ний өглөө 08 цаг өнгөргөөд Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. тэгээд би найз ы гэрт нь очиж уулзаад, юм ярьж байгаад руу явахаар болсон. Би гэрээс нь ганцаараа гарч яваад дүүгийнхээ гэрт нь очиж, машиныг нь гуйж авсан. би машинаар нь ы гэрт нь очоод, ыг явъя гэхэд за гээд хувцас хунараа өмсөөд бид хоёр гэрээс нь гарч машин суугаад машинаар дэлгүүрийн гадаа очиж зогсоод, дэлгүүрт ороод, 4 ширхэг лаазтай пиво авчихаад шууд гийн гэрийнхээ гадаа очсон. тэгээд ирээд машинд суусан. Тэгээд бид нар машин дотор янз бүрийн зүйл ярьж байгаад хоёр ах нь  руу явахаар боллоо гэхэд дүү нь бас эхнэрээ аваад цуг явъя гээд бид нар явахаар болсон. бид хоёр 4 ширхэг лаазтай пивыг хувааж уучихаад, г чи юм уугаагүй юм чинь машин барьчих гээд машинаа бариулаад Амьчуулд найзындаа очоод уулзсан. Тэгээд бид нар дэлгүүл орж пиво худалдаж авсан. тэгээд бид нар манай найзын хашааны гадаа очиж зогсоод, машин дотор , манай найз бид гурав ******* пивыг хувааж уучихаад, тэндээс , бид гурав машинаар яваад хуучин биржид очоод тэнд хэсэг байж байгаад гийн эхнэрийнхэн ажил таарахаар нь очиж эхнэрийг нь аваад, тэндээс гийн эхнэрийнхэн хувцсыг солиулахаар гэрт нь очсон. удалгүй гийн эхнэр нь гарч ирээд машинд суухаар нь хөдлөөд яваад, замаас ******* эмэгтэйг машинд суулгачихаад, Гүнж дэлгүүрээс идэж уух юмаа авчихаад, шууд руу *******0 цагийн үед яваад, ************** цаг өнгөрч байхад очсон. бид нар жуулчны баазаас нэг гэр худалдаж аваад, , , эхнэрийнхэн хамтаар бид 4 хоносон. Маргааш нь өглөө бид нарыг босож байхад бид нартай цуг ирсэн ******* эмэгтэй гаднаас орж ирсэн. бид нар т очиж хэсэг хугацаанд гишгэж байгаад хоол идчихээд 10 цагийн үед аас ******* сумын төв рүү яваад 11 цагийн үед очсон. бид нар шууд дэлгүүрийн гадаа очиж зогсоод, бид нар дэлгүүр орж, идэж уух юм худалдаж аваад, машинд суугаад *******ын хавцал руу явсан. Бид нар сумын төвөөс зүүн зүг 6 км газар яваад, ногоо зүлэг нь дээр очиж зогсоод бид нар худалдаж авсан идэх уух юмаа машинаас гаргаж ирээд, идэж ууж байхдаа пиво сууж дуусгаад, машиндаа суугаад цаашаа явж байхад эхнэртэйгээ маргалдаад байхаар нь та хоёр хоорондоо битгий хэрэлдээд бай, та хоёрын хэрэлддэг газар биш гэж хэлээд машинаас зогссон. Бид нар машинаас буухад  нь руу чи манай авгай руу мессеж бичээд байсан гэж хэлэхээр нь би найзыгаа өмөөрч той маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад, бие биеэ *******, ******* удаа цохиод салахад доошоо зугтаагаад явсан. тэгсэн эхнэр нь сумын төв рүү ахлаад явсан. Би цуг явсан ******* эмэгтэйн хамтаар цаашаа *******ын хавцал руу очоод эндээ хоночихоод маргааш нь аймагт ирсэн. архи уучихаад надтай хэрүүл маргаан хийгээд агсан тавиад байхаар нь зодсон....гэх мэдүүлэг / хх-ийн 65-66 /

*******. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******0************** оны 06 дугаар сарын *******5-ны өдөр би гадуур явж байгаад Баянхонгор сумын 7 дугаар багт хадмынхаа гадаа , нар машин дотор архи уугаад сууж байхаар нь мэндэлчихээд гэр лүү нь орсон. Тэгсэн байж байгаад хадмынд орж ирээд “ах нь архи уучихсан байна. Ахын дүү машин бариад амьчуулд хүргээд өгөөч” гэхээр “за” гээд машиныг жолоодоод нэг гудам руу орсон. Хүн зогсож байхад “энэ байна наанаа зогсчихоо” гэхээр нь зогссон. Тэгсэн тэр залуу машинд суугаад тэр хоёр уулзаж байгаад “хөдлөөд яв” гэхээр нь гудмаар гарч ирэхэд “дэлгүүрийн гадаа зогсчих” гэхээр нь би зогссон. Тэгээд дэлгүүрээс ******* ширхэг пиво авчихаад яваарай гэхээр нь хөдөлж яваад гудам руу орж зогссон. Тэгсэн тэр гурав авсан пивын нэгийг нь ууж дуусгаад... хөдөлж яваад хуучин биржээс нэг хүн суулгасан. Тэгсэн тэр суусан залуу найз охиноо утсаар дуудсан. Тэгсэн хоёр эмэгтэй л бид нарын байсан газарт ирээд машинд суусан. Тэгээд бид нар ******* сумын Өргөөт руу явахаар болоод би найз охиноо ажлаас нь очиж авсан. *******0 цаг өнгөрөөгөөд руу яваад харанхуй болсон байхад очоод, нэг гэр аваад бид нар хонох гэж байхад бид нартай цуг явсан танихгүй ******* эмэгтэй энд таньдаг хүмүүс байна гээд гараад явсан. Эргэж орж ирээгүй. Найз охин, , бид нар архи, пиво уучхаад унтаад өгсөн. Маргааш нь бид нарыг босоход нөгөө ******* эмэгтэй ирсэн. Тэгсэн *******ын Хавцал орохоор болоод , , найз Отгонжаргал, нөгөө танихгүй ******* эмэгтэйн хамтаар машинаар явж байхад сумын төвд ороод дэлгүүрээс юм худалдаж аваад, цаашаа Хавцал руу явж байгаад бид нар пиво ууж байгаад луу “та манай авгай руу мөнгө өгье, утас авч өгье, уулзъя гэж мессеж бичсэн байна лээ" гэхэд ... “ах нь бичиг мэдэхгүй, мессеж бичиж чадахгүй" гэж хэлээд уурлаад байсан. Тэгсэн хажуугаас орж ирээд... “ чинь бичиг үсэг мэддэггүй юм. Би найзыгаа хаа ч өмөөрнө” гэж уурлаад “машинд суу” гэж хэлсэн.Тэгээд бид нар машинд суугаад хөдлөөд явж байгаад машин дотор найз охинтойгоо муудалцсан. “та нарын муудалцдаг газар биш гэж хэлээд намайг машинаас буу" гээд зогссон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр буугаад зам дагаад алхаад... явсан. Тэгэхээр нь би Баянхонгор аймаг чиглээд алхаж байгаад эргээд харсан чинь манай эхнэртэй нөгөө хэд машинтай очоод уулзаж байгаа харагдсан. Би цаашаа алхаад явсан. Намайг замаар алхаж байхад нөгөө хэд машинтайгаа ирээд зогссон. Машинаас бууж ирээд “суу” гээд пизда минь гэхээр “та нар манай эхнэрийг авч ирсэн юм уу” гэхэд “үгүй чи машинд суу” гэхээр нь “би машинд нь суухгүй” гэж хэлэхэд барьж аваад хацар луу *******-3 удаа цохиод татаж унагаачихаад дээрээс өшиглөхөөр нь босож ирээд тэй барилцаж аваад ноцолдож байгаад салаад зугтаасан. Тэгсэн машинаараа араас хүрч ирээд машинаас бууж ирээд намайг дахиж зодоод... миний нүүр лүү өшиглөхөөр нь би гүйгээд явж байхад шавартай газар таарахаар нь шавраар ороод цаашаа зугтаасан. Тэгсэн араас машинаар хүрч ирээд шавар луу ороод суусан. Тэгээд би алхаж байхад мотоциклтой хүн таарахаар нь тэр хүнээс сумын төв хүргүүлээд, сумын төвөөс аймагт ирсэн... салгахгүй хажууд хараад зогсож байсан. намайг цохиогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 /,

 Би анхны мэдүүлэг өгөхдөө *******0************** оны 06 дугаар сарын *******6-ны өдөр зодуулсан шиг санаад тэгээд мэдүүлэг өгсөн... манай аав Цагдаагийн газарт өргөдөл гаргасныг харахаар би өргөдөл гарахын өмнөх өдөр зодуулсан. Тэгэхээр *******0************** оны 06 дугаар сарын *******7-ны өдөр зодуулсан юм байна. Би зодуулсан өдрөө сайн санахгүй байсан юм. Зодуулсны маргааш нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Толгойны зураг авахуулсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Эмийн сангаас эмчийн хэлж өгсөн эмнүүдийг авч хэрэглэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 11 /,

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******0************** оны 06 дугаар сарын *******7-нд намайг гэрт байхад гийн хадам болох эгч нь утсаар залгаж яриад халуураад байна. Зодуулсан байсан гэхээр салгасан. Тэгээд би гийн байсан газарт нь очоод харсан чинь ******* нүд, дух хавдсан. Мөрнөөс дээш хэсэгт өшиглөсөн бололтой мөр байсан... юу болсон талаар асуухад , нар *******ын хавцлыг үзүүлье гээд эхнэрийн хамтаар авч явсан байсан. Машин дотор эхнэртэй маргалдсан чинь “машинаас буу хэрэлддэг газар чинь биш” гэж хэлээд машинаас буулгачихаад манай хүү, эхнэрийн хамтаар буугаад хоёр тийшээ салаад алхсан гэж хэлж хэлсэн. Тэгсэн нь машинаар араас нь ирээд “суу” гэхээр нь “үгүй” гэж хэлсэн чинь “чи ямар овоо чацага вэ” гэж хэлээд зодсон гэж хэлсэн... гэж дууддаг нэрийг нь мэдэхгүй байна. гийн хадам ахынхан найз гэж байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 14 /,

5. Гэрч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******тэй *******005 онд танилцаад найзууд болсон. *******0************** оны 06 дугаар сарын *******6-ны өглөө намайг гэрт унтаж байхад манайд хүрч ирээд “найз нь хотоос ирлээ гээд намайг гаръя” гэхээр нь “за” гээд цуг гараад машинд суусан. Тэгсэн машинаа асаагаад танихгүй айлын гадаа очиж зогссон. Бид хоёр машин дотор *******-3 лаазтай пиво хувааж ууж байхад д зодуулсан гэх залуутай уулзаж ярилцаж байгаад Өргөөт явахаар болоод тэр залуугаар машинаа бариулаад аймаг дотор явж байгаад хуучин биржийн гадаа очиж зогсоод машин дотор бид хоёр лаазтай ******* ширхэг пиво хувааж уугаад бид нар ярилцаж байгаад хөдөө агаарт 1 хоног явахаар болоод тэр залуугийн эхнэрийг нь ажлаас нь очиж аваад явсан. Тэгсэн танихгүй ******* эмэгтэйг машинд суулгаад бид 6-улаа аймгаас шууд руу *******0 цагийн өнгөрч байхад яваад шөнө 01 цагийн үед очсон. Бид нар 1 гэр худалдаж аваад тэндээ аймгаас авч очсон пиво хувааж уучихаад унтаж амарсан. Маргааш нь Өргөөтөөс сумын төв рүү нь яваад дэлгүүрээс идэж уух юм болон лааз пиво худалдаж авчихаад сумын төвөөс баруун хойд зүг рүү *******ын хавцал руу явж байгаад 10 гаран км зайтай газар яваад зогссон. Бид нар дэлгүүрээс худалдаж авсан идэж уух юмаа идэж уучихаад сууж байхад “та манай эхнэр лүү мессеж бичээд байсан уу” гэхээр нь “ахад нь тийм зүйл байхгүй шүү, үнэн зөвөө олоорой, ах нь бичиг үсэг мэдэхгүй шүү” гэж хэлж байсан.Тэгээд бид нар машиндаа суугаад цаашаа явж байхад би унтсан байна лээ. Тэгээд нэг сэрсэн чинь машин зогсож байсан. Сэрээд харахад , эхнэрийнхээ хамтаар байгаагүй тэгэхээр нь би болон цуг явсан хоёр эмэгтэйгээс асуухад эхнэртэйгээ маргалдаж байгаад тэр хоёр машинаас буугаад явсан гэж хэлсэн... надад хэлэхдээ бид хоёр ганц хоёр удаа цохилцож байгаад салсан гэж хэлсэн. Машин дотор байсан ******* эмэгтэй ах тэр залуутай хоорондоо зодолдсон гэж хэлсэн. эхнэр, цуг явсан хоёр эмэгтэй нарын хамтаар 10 гаран лаазтай пиво, ******* литрийн ******* ширхэг том пиво хувааж уусан. машин жолоодож явсан. Бид нарын согтолт гайгүй байсан. Би урьд шөнө нь нойр муутай хоносон болоод машин дотор унтсан байна лээ. , нар согтолт нь гайгүй байсан... намайг гэж дууддаг... “ гэсэн мэдүүлэг /16-17 дугаар хуудас/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******0************** оны 06 дугаар сарын *******6-ны өдөр би аймагт ажлаа хийж байгаад *******0 цагийн үед ажлаас бууж байхад нөхөр болон , , танихгүй хоёр эмэгтэйн хамтаар машинаар ирээд “Өргөөт явах юм уу” гэхээр нь “би явахгүй” гэж хэлсэн чинь нөхөр “явъя” гэхээр нь “за” гээд тэгээд машинд суугаад манайхаар очоод би гэртээ орж хувцсаа сольчихаад гарч ирсэн. Тэгээд манайхаас дэлгүүрийн гадаа очиж зогсоод, идэж уух юм авчихаад ******* сумын руу *******1 цагийн үед яваад шөнө 01 цагийн үед очсон. Тэгээд бид нар гэр худалдаж авчихаад тэндээ дэлгүүрээс авсан пиво уун юм ярьж сууж байхад цуг ирсэн хоёр танихгүй эмэгтэй нь гарчихаад таньдаг хүн таарчихлаа гэж хэлээд гараад явсан.Тэгээд ирж орж ирээгүй. ах, , нөхөр бид нар байсан. Пиво хувааж уучихаад унтаж амарсан. Маргааш өглөө нь 08-09 цагийн үед бид нар босоцгоосон... ******* сум руу 13-14 цагийн үед очсон. Тэгээд дэлгүүрээс идэж уух юм авчихаад, ******* сумын хавцал явсан. ******* сумын төвөөс баруун хойд зүг рүү 10 гаран километр газар яваад зогсоод авсан юмаа идэж уучихаад машиндаа суугаад цаашаа явж байгаад нөхрийгөө би “чи яагаад уугаад байгаа юм” гэж хэлснээс болж бид хоёр машинд маргасан чинь ах машин жолоодож яваад зогсоод “та хоёр хэрэлддэг газар биш” гэж хэлээд” машинаас буу” гэхээр нь нөхөр бид хоёр цуг буугаад хоёр тийшээ салаад явсан. Би ******* сумын зүг рүү нөхөр аймгийн зүг рүү явсан. Тэгээд нэлээн хол газар явсан чинь араас машинтай явсан хүмүүс хүрч ирээд намайг “машинд суучихаа” гэхээр нь би “үгүй" гэж хэлээд цаашаа явахад тэд нар буцаад нөхөр лүү явж байгаа харагдсан. Би алхаж яваад сүлжээтэй газраас эгчтэй утсаар яриад ******* сум руу орох гээд алхаж явна. Та хүрээд ирээч” гэж хэлээд... салгаад цаашаа яваад нэг айл таарахаар нь очоод айлаасаа эгч рүүгээ залгаад “айлд ирчихсэн байна та ирж байна уу” гэхэд “удахгүй сумаас гарах гэж байна” гээд салгасан. Тэгсэн нөхөр “сумын төвд ирсэн байна” гэж надтай ярьсан. Тэгээд нар жаргахаас өмнө нь эгч ирсэн. Би эгчийн хамтаар сумын төвд очоод нөхөртэйгөө уулзахад ******* нуд хөхөрчихсөн, хавдсан байсан. Тэгээд эгчээрээ аймгийн төвд гэртээ хүргүүлж ирсэн. Хэн ямар шалтгаанаас болж зодсоныг мэдээгүй... ******* ах намайг зодсон гэж хэлсэн. Манай нөхөр архи уучихаад муухай зан гаргаад байхаар нь би уурлаад тэгээд маргасан...гэх мэдүүлэг /хх-ийн *******3-*******4 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны *******0************** оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 494 дугаартай шинжээчийн:

1. гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн *******8-*******9 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
"*******0************** оны 06 дугаар сарын *******7-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* сумын ******* дугаар багийн нутаг “*******ын ” ойролцоо явж байхдаа иргэн г "Машинд суусангүй" гэж маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч , гэрч , Д., нарын мэдүүлэг, шинжээчийн 494 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.*******-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг  оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан  зуун  мянган / 600.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан  зуун  мянган / 600.000 / төгрөгөөр торгох  ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн *******-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ