Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2017/01273/И |
Дугаар | 135/ШШ2019/00093 |
Огноо | 2019-01-21 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2019/00093
2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 135/ШШ2019/00093 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01273/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* ******* ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тооцооны төвд холбогдох,
2 138 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******, нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай сумын******* багийн байранд*******ны******* тооцооны төв нь 2013 оноос эхлэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засаг даргын Тамгын газрын 2013-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч шалгалт хийсэн. Уг шалгалтаар дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 300 000 төгрөг, ашиглалтын зардал 1 838 300 төгрөг нийт 2 138 300 төгрөгийн төлбөрийг*******ны******* тооцооны төвөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрхи актын төлбөрийг барагдуулахыг******* тооцооны төвд удаа дараа шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №2 тоот албан бичгээр 1 сарын төлбөр болох 300 000 төгрөгийг шилжүүлсэн тайлбар ирүүлсэн ч гэрээнд заасан дансанд хийгээгүй нь түрээслэгчийн буруутай үйлдэл юм. Иймд*******ны******* тооцооны төвөөс 2 138 300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан сумын******* тооцооны төв нь *******ын Засаг даргын тамгын газар дахь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр №01 дугаартай орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байдаг. 2013 оны 6 дугаар сарын 28-ний өдөр*******ны******* тоцооны төв нь 3 дугаар багийн Захиргааны байрын 1 давхрын 2 өрөө байрыг түрээслэхээр болж хаалгыг өргөтгөн өрөө хооронд хаалга гаргаж өгөх хүсэлт тависан бөгөөд 3 дугаар багийн Засаг дарга *******ын захиргаан нь нягтлантайгаа ярилцаад эхэн сарын түрээсийн зардлаар барилгын ажилчдаар засвар хийлгэхээр тохиролцож, засвар үйлчилгээг хөлс шилжүүлж өгөхийг, өгсөн гар өргөдөл нэхэмжлэлийн дагуу 3 дугаар баг олон нийтийн байцаагчид*******ны зүгээс 2014 оны 3 дугаар сарын түрээсийн зардлыг 2 хувааж баримтын дагуу шилжүүлсэн байдаг. Ашиглалтын зардал цахилгааны төлбөрийн тухайд түрээсийн гэрээний нийтлэг үндэслэл буюу түрээсийн төлбөр тооцоонд заахдаа ашиглалтын зардлыг банк хариуцан төлөх тухай зохицуулалт байхгүй байдаг тул банк төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн******* тооцооны төв нь *******ын Засаг даргын тамгын газар тухайн үеийн удирдлага, орон нутгийн өмчийн албатай тохиролцсоны үндсэн дээр сарын 300,000 төгрөгний тогтмол түрээс төлөх саналыг зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Банк нэхэмжлэлийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр түрээсийн төлбөрөө төлж байсан. Түрээсийн зардал шилжүүлснээс хойш дулаан, цахилгааны төлбөрийг банк бүрэн хариуцах тухай тохиролцоогүй тул уг түрээсийн төлбөрийг төлөх нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвд холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрийн дагуу дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 300 000 төгрөг, төрийн өмчит байр түрээслэсний ашиглалтын зардал 1 838 300 төгрөг нийт 2 138 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь түрээсийн төлбөр 300 000 төгрөгийг засварын зардал хэлбэрээр өргөдлийн дагуу засвар хийсэн хүмүүст төлсөн, ашиглалтын зардлын талаар түрээсийн гэрээнд тусгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Дархан-Уул аймгийн *******ын Засаг дарга, Хадгаламж банкны******* тооцооны төвтэй харилцан тохиролцож Дархан-Уул аймгийн *******ын******* 3-р багийн захиргааны 85,7 м2 талбай бүхий байрыг, 1 метр квадратыг 3500 төгрөг, сарын 300 000 төгрөгөөр, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслэхээр Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Хадгаламж банкны******* тооцооны төв нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төв болон өөрчлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан*******тай тооцооны төвийн эрхлэгч ******* байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн *******ын ЗДТГ-ын 2013-2015 оны эхний хагас жилийн
санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
******* 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын 12 хоногт багтаан хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар ...Төрийн өмчийн хорооны 2001 оны 562 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дахь заалт Төрийн өмчид бүртгэлтэй байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж, байрны ашиглалтын бүхий л зардлыг түрээслэгч нь өөрөө хариуцана, 3.а заалт Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахтай холбогдон гарсан бүхий л зардлыг тооцоолон нэг ам метр ашигтай талбайд ногдох ашиглалтын зардлыг гаргаж, түүнийг 50 хувиар нэмэгдүүлсэн тоон утга нь нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийн доод хэмжээ болно гэснийг, 3.б-д Төрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тооцохдоо ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон эдэлгээний нормыг түрээслэх хугацаанд оногдуулан тооцож, түүнийг 20 хувиар нэмэгдүүлэн тоон утгыг хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хэмжээ гэж үзнэ гэснийг, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн Орон нутгийн өмчийн албатай байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.2-т Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөрт ашиглаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний зардлыг тооцохгүй гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хууль тогтоомжийн зөвлөмж өгч илэрсэн зөрчил түрээсийн төлбөр 300 000 төгрөг, ашиглалтын зардал 1 838 300 төгрөг нийт 2 138 300 төгрөгийг*******аар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар ... шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана гэж зааснаар Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, тус албаны даргын баталсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн *******ын 2013-2015 оны эхний хагас жилийг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хууль тогтоомжийн б иелэлтийг хангуулж мэргэжлийн заавар, зөвлөмж өгч аудиторын дүгнэлт гаргах зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд дүгнэлтийг хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвд 2015 оны 12 сард, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн *******ын Засаг даргын Тамгын газрын 2/681 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь улсын байцаагчийн дүгнэлтийг гардан авч хариу тайлбар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зөвшөөрөхгүй талаар холбогдох байгууллагад хандсан талаар нотлох баримт ирүүлээгүй, хандаагүй гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно, 28.2-т Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ, 28.З-д Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг зөрчиж түрээсийн гэрээнд ашиглалтын зардлыг тооцох талаар тусгаагүй болох нь дээрх улсын байцаагчийн акт, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвөөс 2 138 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй.
Хариуцагч нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн төлбөрийг 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус бүр 150 000 төгрөгөөр шилжүүлсэн гэж маргаж нотлох баримтаар кассын зарлагын баримтууд, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл,******* Хадгаламж банканд гаргасан хүсэлт ирүүлсэн боловч энэ засварын зардал шилжүүлсэн утга бүхий баримт байх тул түрээсийн
төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын Засаг даргын Тамгын газар шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу *******, хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвийг төлөөлж******* ХХК-наас олгосон итгэмжлэлийн дагуу*******, ******* нар шүүх хуралдаанд оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвөөс 2 138 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ны Дархан-Уул аймгийн харьяа******* тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамж 49 162 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА