| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1683/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1732 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1732
2022 11 23 2022/ШЦТ/1732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/,
шүүгдэгч С.А, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн .... овгийн Э. А, ... овгийн С.А нарт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
........ овгийн Э.А /РД: /
2. Монгол Улсын иргэн 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. элсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эгч, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх ЙГРгийн 5 дугаар хороо, Монос 1 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух, урьд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн үүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх тийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан.
Молк овгийн Солтана А /РД:НБ92032103/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь Э.А-той бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс" гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Ц.С “Хаан” банкны ............ гэсэн виза картыг хулгайлан авч уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.А нь С.А-тэй бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” гэх зсчид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч С-ийн “Хаан” банкны .... гэсэн виза картыг хулгайлан авч уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байдаг Найс буудалд А нэг найз эмэгтэйтэйгээ ирсэн ба би тэр хоёрыг тосож аваад дэлгүүрээс архи ундаа аваад тооцоогоо хийхэд тэр миний картны нууц дугаар хэлэхэд тэр сонсож байсан.Би унтаад сэрсэн чинь ганцаараа унтаж байсан миний утасны кейсэнд байсан Хаан банкны ногоон өнгийн виза карт алга болсон байсан. Тэр үед миний утсанд банкны мэдээлэлд эхлээд 1.100.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгөөр 2 зарлага гарсан байсан. А миний картыг авч явсан өөр хүн авах боломжгүй миний нууц үгийг сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Ц.С ХААН банкны 5........ дугаартай дансны мэдээлэлд, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1.100.000, 500.000, 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан. /хх-ийн 20, 21 дугаар хуудас/,
- Гэрч С.А-ийн, “.. Би анх А Хаан банкны АТМ-аас 1.000.000 төгрөг авахад Соёл-Эрдэнэ ахын картнаас мөнгө хулгайлж байгааг мэдсэн. Бид 2 түүний картнаас мөнгө хулгайлж авсан мөнгөөрөө гар утас, хувцас худалдаж авсан. Би А-той нийлж С ахын картнаас мөнгө хулгайлсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Гэрч Э.Ар.ийн, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ам-ийн танил ах Соёл-Эрдэнэтэй Найс зочид буудлын гадна уулзсан ... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын колонк орчим байх Хаан банкны АТМ-аас 1.100.000 төгрөг аваад ...Баянцээл орчмоос би 350.000 төгрөгөөр Самсунг А-51 аваад, А 280.000 төгрөгөөр дэлгүүр орж гар утас худалдаж авсан. Мөн Алтантөгрөг гэх дэлгүүрээс А 350.000 төгрөгөөр би 250.000 төгрөгөөр хувцас худалдаж авсан ба Алтантөгрөг рүү явж байхдаа АТМ-аас 500.000 төгрөгийг 2 удаа буюу 1000.000 төгрөг авсан. Баянзүрх дүүрэг 2 дугаар, Найс зочид буудалд өрөө авахад Соёл-Эрдэнэ ах картаараа тооцоо хийхэд А бид 2 хажууд нь хамт зогсож байхдаа сонсож нууц үгийг мэдсэн. Би хулгай хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18, 85-87/,
- Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 2 хороо. “Найс" гэх зочид буудлаас Хаан банкны картаа хулгайд алдсан’’гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч С.А-д шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих тухай гэх баримт /хх-ийн 79-81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.А нь Э.А-той бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс" гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Ц.С “Хаан” банкны ............ гэсэн виза картыг хулгайлан авч уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.А нь С.Атэй бүлэглэн 2022 оны 07 дугаар ын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа лдаг “Найс” гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Соёл-Эрдэнийн “Хаан” банкны 5......... гэсэн виза картыг хулгайлан авч уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан нь:
Хохирогч Ц.С" ..2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байдаг Найс буудалд...А нэг найз эмэгтэйтэйгээ ирсэн ба би тэр хоёрыг тосож аваад дэлгүүрээс архи ундаа аваад тооцоогоо хийхэд тэр миний картны нууц дугаар хэлэхэд тэр сонсож байсан.Би унтаад сэрсэн чинь ганцаараа унтаж байсан миний утасны кейсэнд байсан Хаан банкны ногоон өнгийн виза карт алга болсон байсан. Тэр үед миний утсанд банкны мэдээлэлд эхлээд 1.100.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгөөр 2 зарлага гарсан байсан. А миний картыг авч явсан өөр хүн авах боломжгүй миний нууц үгийг сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 7-8 дахь тал/,
Ц.С ХААН банкны ......... дугаартай дансны мэдээлэлд, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1.100.000, 500.000, 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан /хх-ийн 20-21 дэх тал/, яллагдагч нарын мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч хохирогчийн картыг нь хулгайлан авч тухайн картаас 2.100.000 төгрөг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. Хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, тухайн картыг хамт авч хамт үрсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч тус бүрээс 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай байна гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бөгөөд шүүгдэгч С.А, Э.А нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч С.А нь Э.А-той бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс" гэх зочид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч Ц.С “Хаан” банкны 5064861798 гэсэн виза картыг хулгайлан авч уг картаас 3 удаагийн үйлдлээр 2.100.000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.А нь С.А-тэй бүлэглэн 2022 оны 07 дугаар ын 10-ны Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа лдаг “Найс” гэх зсчид буудлын 205 тоот өрөөнд амарч байсан хохирогч С-ийн “Хаан” банкны ......... гэсэн виза картыг хулгайлан авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч С.А, Э.А нар нь хохирогч Ц.С эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч С.А, Э.А нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.А, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр дээр маргах зүйлгүй гэж байна. А нь өмнө хулгайн гэмт хэрэг үйлдээд тэнсэж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй хохирогчтой уулзаагүй, цагдан хоригдоод 10 дугаар сарын 16-нд гарсан бөгөөд хохирол төлөх санаачилга гаргаагүй дахин гэмт хэрэгт холбогдсон. А-той холбогдоод гэмт хэрэг үйлдсэн байна. энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. А нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй, хэргийг шийдвэрлэхгүй удаах зорилгоор Ам-ийн хаана байгаа газрыг хэлэхгүй энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуульд зааснаар тэнсэх боломж байдаг ч энэ хуулийн зохицуулалтыг боломжгүй гэж үзэж байна. Эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэрэгт үлдээх саналтай байна. А нь 31 хоног цагдан хоригдсон хоногийг оногдуулах ялд оруулан тооцох саналтай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Э.А, С.А нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал шүүгдэгч С.А хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ч засрал хүмүүжлийг олохгүй ахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч С.А, Э.А нар нь хохирол төлбөр төлөөгүй бөгөөд хохирогчийн мөнгийг адил хэмжээгээр хэрэглэсэн, үйлдэл гэм хор учруулахдаа бүлэглэн оролцсон тул хохиролыг адил тэнцүү хариуцуулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.А-н цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А, Э.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Э.А, ........... овогт С.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.А-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А, Э.А нараас тус тус 1.050.000 төгрөг нийт 2100.000 төгрөг гаргуулан хохирогч ..........тоот хаягт оршин суух ..... овогт Ц.С /РД:................../-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Э.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А, Э.А нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ