Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 156

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00092/И

                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Баянбулаг гудамж,  тоотод оршин суух, Т овгийн П.Н /регистрийн дугаар, утас /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, тоотод оршин суух, Б овогт Г. Э /регистрийн дугаар, утас, эх /-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие Г.Э тай 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үерхэж байгаад 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 2009 оны 6 дугаар сарын 08-нд хүү Н.Т төрсөн. Тухайн үед би хөдөө уурхайгаар ажилладаг, гэртээ хавар яваад намар ирдэг байсан. Ингээд 2010 оны 11 сард эхнэрийг өөр хүнтэй явдгийг мэдсэнээс хойш тусдаа амьдардаг болсон бөгөөд одоо би Улаанбаатар хотод Замын компанид ажилладаг. Бид 2 тусдаа амьдраад 9 жил өнгөрсөн байна. Хүү маань ээж дээрээ байдаг би хүүдээ эцэг хүний үүргийн хувьд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Эхнэр Г.Э нь одоо тухайн үед явдаг байсан залуутай хамтран амьдардаг бөгөөд 2 хүүхэдтэй болсон. Би ч одоо тусдаа амьдралтай хамтран амьдрагчтайгаа байдаг. Хамтран амьдрагч маань 8 сартай жирэмсэн. Иймд Г.Э бид хоёрын хувьд тус тусдаа амьдралтай, гэр бүлтэй болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломж байхгүй тул эвлэрүүлэн зуучлах төвөөр оруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хүүхдийн асрамжийн асуудал дээр миний хувьд маргаан байхгүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй болно” гэв.

 

Хариуцагч Г.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие П.Н ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид хоёр 2008 оноос 2010 он хүртэл амьдраад 2009 онд хүүтэй болсон. 2010 онд салсан. Түүнээс хойш хүү маань над дээр буюу миний ээж бид хоёр дээр байдаг бөгөөд бид 2 салаад 9 жил болж байна. Энэ хугацаанд дахин эвлэрэх боломжгүй тул П.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Г.Э ад холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох П.Н, Г.Э нар нь 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танилцаж, Дархан-Уул аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 6 дугаар сарын 0-ны өдөр хүү Н.Т өрмөнх төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, Г-110 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

       Гэрлэгчид нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож, хүүхэдтэй болсон, цаашид гэрлэлт үргэлжлүүлэх хүсэлгүй,  гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Т эх Г.Э-ын асрамжинд үлдээж, эцэг П.Н аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

    

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг П.Н, Г.Э нар нь хүүхэд болох Н.Төрмөнхийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Т овгийн П.Н, Б овогт Г.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Т-г эх Г.Э-ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Т-г 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг П.Н-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж 28,022 төгрөгийг хариуцагч Г.Э-аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА